АН-ын дарга Лу.Гантөмөрийг Боловсролын зээлийн сангаас болоод хэд хоног л балбалаа. Хэмлэлээ. Нийгмээрээ л нүдлээ. Хэтрэх тал руугаа л оров. Монголчууд угаасаа нийлээд нэгийгээ балбахад дургүй л дээ. Тэр араншин илэрч байна. Гэвч, зогсохгүй л байна. Уг нь хариуцлага тооцвол тооцоод цаашаа явах хэрэгтэй л байгаа юм. Цаашаа гэдэг нь энэ Зээлийн сангаа ил тод, шударга зарцуулалттай болгохдоо анхаарах нь чухал юм.
Яагаад гэвэл энэ сангаас болоод улстөрч Лу.Гантөмөрийн нэр нэлээд сэвтлээ. Залгуулаад АН-ын дарга Лу.Гантөмөрийн улс төр нь ч хүндэрч эхлэв бололтой.
Хамгийн эвгүй нь түүнийг АН-ын дарга болоход түлхэж, тулж гүйсэн фракцаас маш ноцтой “мэдэгдэл” гаргажээ. Одоогийн АН-д хамгийн том хоёр фракц бий. Нэг нь Х.Баттулгынх. Энэ фракцын гол хүмүүсийн нэг З.Энхболд өчигдөр цахим сүлжээнд “...Өөрийнхөө тушаалаар өөрийнхөө охинд зээл олгосон нь үнэн бол АН-ын даргаас өөрөө саналаараа огцорсон нь дээр, Гантөмөр өө. Сонгуулиас жилийн өмнө мэдсэн нь сайн болжээ. 180 мянган гишүүнтэй АН-д дарга болчих хүн зөндөө байгаа. Дараагийн сонгуульд амжилт гаргая гэвэл ёс зүйтэй, нэр цэвэр хүн олох хэрэгтэй” гэсэн байна. Дээр хэлсэнчлэн Х.Баттулгын фракц Лу.Гантөмөрийг АН-ын дарга болоход хамгийн бодитой дэмжлэгийг үзүүлсэн гэдэг. Тэр үеэр хийсэн PR нь ч айхтар байсан л даа. 2023 оны нэгдүгээр сарын 16-нд намын даргаа сонгохоор ҮБХ нь хуралдаж байхад Х.Баттулга АН-ын даргад өрсөлдөж байсан С.Баярцогттой холбоотой мэдээллийг Цэцэд гаргаж байв. Тэр талаар “...АН-ын Хэвлэлийн албанаас” гээд “...Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн Үндсэн хуулийг зөрчсөн үйлдлийн талаар мэдээлэл гаргаж, хянуулахаар өнөөдөр Цэцэд хандлаа. Иргэн С.Баярцогт нарт холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны долдугаар сарын 17-ны өдрийн 507 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 14/54 дүгээр магадлал, Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх танхимын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 238 дугаар тогтоол зэрэг нэг мөр хянан шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Хяналтын шатны шүүхийн тогтоол, шүүхийн эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй гэж заасныг зөрчиж, эрүүгийн хэргийн нэгдсэн шүүгчдийн хуралдаан гэж хуульд байхгүй “механизм”-ыг ашиглан хэргийг хянан шийдвэрлэсэн асуудлаар шалгуулахаар гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл гурван шатны шүүхээр ял авсан хэрэгтэн, чөлөөлөгдөөд АН-ын ҮБХ-ны гишүүдийн толгойг эргүүлж ...“Би цагаадсан, Дээд шүүхтэй тохирсон, эрх баригчидтай тохиролцсон, бүртгэнэ гэсэн” гэх асуудал яваад байгааг шалгуулахаар болсон" гэж мэдээлсэн байдаг. Энэ нь шууд утгаараа АН-ын даргын сонгуульд нөлөөлсөн хэмээн намынхан нь үздэг юм байна лээ. Сүүлд, дөрөвдүгээр сарын 7-нд өөрт байсан АН-ын тамгыг ч бил үү, гэрчилгээг ч билүү Лу.Гантөмөрт өгч, “бүрэн бүтэн” дарга болгож байв. Дараахан нь “...Лу.Гантөмөр, Х.Баттулга хоёр намын бүтэц болоод сонгуулийн квот дээр тодорхой тохироо хийлээ” гэсэн мэдээлэл цацагдсан. Ер нь бол Х.Баттулгын фракц Лу.Гантөмөрийг идэвхийлэн дэмжсэн нь үнэн юм. Гэвч Х.Баттулгыг бараг л бүрэн төлөөлдөг З.Энхболд гэнэт ингэж мэдэгдэл хийсэн нь анхаарал татаж байна. “...З.Энхболд юу хэлнэ, Х.Баттулга тэгж байна” гэсэн үг л дээ.
Нэг талаас харвал, тэд “...Лу.Гантөмөр Боловсролын зээлийн сангаас болоод уначихлаа. Одоо тэр босохгүй. Амлалтаа ч биелүүлэхгүй. Тэгэхээр АН эртхэн өөр даргатай болсон нь дээр” гэж үзсэн мэт харагдаж байна. Харин нөгөө талдаа өөр мэдээлэл явж байх юм. Учир нь Лу.Гантөмөр Солонгост очоод хэд хонож байгаа аж. Тэнд нь Ц.Элбэгдорж цаанаасаа нисэж очоод уулзаж буй юм байна. “...Уг нь Ц.Элбэгдоржийн фракц С.Баярцогтыг дэмжсэн. Гэвч нэр дэвшигч нь унасан. Харин өнөөдөр Х.Баттулгын “түлхэж” гаргасан Лу.Гантөмөртэй нь гадаадад нууцаар уулзаж буйд нь Х.Баттулгынхан уурласан. Тэгээд З.Энхболд ингэж бичсэн. Энэ бол Лу.Гантөмөрт өгч буй тэдний сануулга” гэж АН-ынхан дотроо ярьж байна. Нэг үгээр хэлбэл, Боловсролын зээлийн сангаар “...Байя” гэтлээ балбуулсан АН-ын дарга Лу.Гантөмөрийг хоёр том фракц нь булаацалдаад байна уу, буулгах гээд эхлэв үү. Өнөөдөр ойлгомжгүй байна. Маргааш тодорхой болох буй за.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл(30)
Segen deer hemleldsen nohod. Daanch ter seg ni ard tumnii zovson zovlogo, moljuur ni duusahgui ih yum da
ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ ХААНА БН, ТЭНД БУЗАР БУЛАЙ БУГЛАДАГ. ХЭНИЙ НЭРИЙГ СҮЙТГЭМЭЭР БН ТЭР ХҮНИЙГ ЭЛБЭГДОРЖТОЙ ХОЛБОХОД БОЛНО ГЭДЭГ, ТИЙМ НЭРЭЭ БАРСАН ЭЛЭЭ ГЭВЭЛ ЭЛБЭГДОРЖ.
Aluurchin Yargachin Zandalchin elbegdorjiin baasaar hoollogch gantomor piasdaa zeel ogson yanhan zaluu ohiduudiinhaa zeeliig tolyyl, Aluurchin ezen boloh Aluurchin elbegdorjiin zulbasgyyd, ah dyy, hamaatan sadan, Aluurchin elbegdorjiin yanhan emsiin zeeliig tolyyl
Гантөмөр бодож бс-с шиг юмаа. Энэ их мөнгө извэл хүнээ бна шүү, бага дээр нь татаж авьяа нөхөд минь ээ!!
эхний ээлжинд луйвардаж хулгайлсан хөрөнгийг нь төлүүлээд хариуцлага тооцоод улс төрөөс хөөх хэрэгтэй
Зи өглөгийн юу хуцах хэнд хамаатай? Огт тоох хэрэггүй. Жин хөвөрч, жингээ хуцаж л байдаг.
Aluurchin elbegdorjiin baasaar hoollogch gantomor piasdaa ba tyynii ezen Aluurchin elbegdorjiin zaluu yanhanuud bygd zeel avch Bas zeelee teglyylsen …. Tedgeer olon zaluu yanhanuudiin zeeliig bid tolyylne
энэ хулгайчииг баттулга элбэг зк-с асуух юу байдагын ан-н гишууд нь шиидээд яаралтай зайлуулахгуй бол шуух цагдаа шорон дамжсан бас нэг даргатай сонгуульд орж цусаа холиулах нь байнашуудээ!
төлбөрийн мөнгөө хайж яваа биз дээ хөөрхий
Зээлийн сангийн асуудал дөнгөж эхэлж байгаа шүү. Цаашдаа зээлийн сангаа анхаарах хэрэгтэй тэгээд болоо гэнэ үү? Битгий давраад байгаарай. Эхлээд энэ албан тушаалын давуу байдалтай ашиглан бсз зээл авсан хүмүүс бүгд улсын мөнгийг эргүүлж төлөх ёстой.Мөн бусдын хүүхдийн боломжыг хулгайлсан үндэслэлээр шоронд орох, торгууль төлөх зэрэг шийтгэл хүлээх ёстой.
Ардчилсан нам дахиад л дарга хайх их ажил ундарч дэ ! Яасан зовлонтой нам бэ !
Байдаг л асуудал.Гантөмөр төлчих байхаа даа.Боловсролын сайдын авгай нь зээл авч сураад илгээхээр нь саяхан төлчихсөн.10% Даваасүрэн 141.000$ буюу хүүхдийнхээ өдөр дутамын хэрэглээний мөнгийг зээлтэй хамт авчихаад төлөхгүй гэж ярьж байна лээ.
Дэлхийн мэдээнээс: 1.Казакын Ёөк нь Стануудыг 1 эвсэлд тогтоон барихыг эсэргүүцэж буйгаа Ппутины нүүр лүү эгц харж байгаад ӨЧИГДӨР хэлэв.2.Армэнийн Пашэнян 3 хоногын өмнө Путины гэх Хамтын Аёулгүйн Байгууллагаас нь гарахаа мэдэгдэв.3. Орос цөмийн зэвсгээ гөлөг болчихсон Бэларусын газар нутагт шилжүүлэн байршуулах болов.Энэ улс алга болж дуусч б. Two countries One State or Union State-----гээч болж буй нь бусад жижиг улсуудад сэрэмжлүүлэг болж бн гж бичжээ.4.Хамгийн ойрын түншээр үлдээд байсан Хятадынх нь зарим томчууд саяхан айлчилсн оросын ёрөнхий сайдтай нь уулзахгүй хүлээн авкүй бсн аж.5.Энэ хүн нь манай нутгаар дамжих Хийн Хоолойн талаарх зөвшөөрлөө авч чадалгүй дахин "алгадуулсан"тухай мэдээлэв.Өмнө нь Путин өөрөө Ши,-тэй яриад бүтэлгүйтсэн.6.Казакын Гадаад ХэргийнСайд орост эзлэгдсэн Укр-ын газар нутгийг ямар ч ойлглот хэмжүүрээр хүлээн зөвшөөрч болкүй гэсэн бдг. 7.Вагнэрын Пригожин Укр-ын цэргийн Армийг хамгийн шилдэг болсоныг аргагүй зарлав.Чингэхдээ урваад зугтдаггүй тухайг нь илүүтэй ярив.8.Укр-ын цэргүүд мэханикчид нь гэмтэл авсан Патриотыг АНУ руу засварлуулахаар буцаахын оронд ӨӨРСДӨӨ ЗАСВАРЛАЖ АНУ- г ухаан алдтал нь ангайлгав. Укр дрон бүү хэл пуужингаа өөрсдөө хийж чардайж буй ш дээ. 9.Их7-ын уулзалт одоо удаан "тэпчихгүй"чадахгүй гээд оростой хийж буй худалдаагаа элдэв ил нууц заль ммэх арга саамаар аргалж болоод бн гэсэн улсуудтай ХАРИУЦЛАГА тооцоё, энэ дайныг дуусгаяя, танадалт хяналтаа чангалая гэлээ.10.Өөрийгөө Stupid Miscalculation- ээс болж Дайнд ч давхин орж сөнөөж Туйлдуулж буй Орос улс "эцсийн зорилго" нь ч биш гэдэг шүү дээ. Ар худрага аёултай гэдэг кино бдг бил үү. 11.Эцэст нь: Бид "Аливаад" бэлэн үү. Хоорондоо хэрэлдэхээс өөр ёуг ч, ёуг ч, ёуг ч хийж чаддаггүй маань үнэн үү. Гэополитик халж бн шүү гэж ахин дахин хэлээд буй минь өөрсөддөө л анхааруулаад, унтсан бол сэрээч ээ, унтаж унгаж байхдаа л хүний эрхшээлд хагас орсон бол бүтэн орно шүү, гадаад харилцаагаа өнөөдрийн хувьд ёрөнхий баримжаагаар зөв явуулснаасаа жаахан өөрчилж ТОЧИЙЛДОХ МОДE-д шилжүүлэн оруулах цаг ирчжээ гж хэлэх гээд б. Хүлцэх биз мунхаглалыг минь мину зээ.
БЗС с авсан зээлээ төл хулгайчаа Чамд АН н дарга хийх ямарч ёс суртахуун алга.Ийм хулгайч байж шударга ёс гэж ярих нь утгагүй.
Ганцхан БЗС с хулгайлсан гэж бодож байна уу. Үгүй шүү. Цаана нь маш их юм бий.
Элбэгдоржийг буудаж алах хүн хүлээж байгаа. Монгол орныг сүйрүүлсэн хулгайч. Гантөмөр одоо сэхэхээсээ өнгөрсөн. З.Энхболд. Х.Баттулга 2 оос өөр чадвартай,эх оронч сэтгэлтэй хүн байхгүй
Нохойны хошного.
зөв зөв
Гантөмөр одоо явахаасаа өнгөрсөөн
Улс төр улайсаж бна намын дарга энэ бүхнийг даваад АН-аа ялалтанд хүргэхийг хүсэж бна.
Гантөмөр очиж очиж Элбэгдоржтой уулзаад байхдаа яадаг юм Элбэгдоржийг Монголын ард түмэн нэгч хүн хүлээж авахгүй Гантөмөр мордохын хазгай гэгч болждээ
Сангаас болоод Гантөмөрийн нэр сэвтсэн юм бишээ. Гантөмөр гэж хүний өөрийнх нь шуналаас болоод нэр нь сэвтэж байгаа юмаа. Арчаагүй амьтад ичиж амьдармаар юм
Гантөмөр явцгүй болсоон. МҮҮН гээд асуудал байна, төсөв санхүүгээс нь дахиад юм гарна, гэр бүлийн гадуур харилцаа гэх мэт зогсолтгүй хөвөрнө.
АН бүтэхгүй нь нээ. Сүлжээний бизнес даргатай.
Энэ одоо зайлах юм бна л даа
Ан гэдэг улс төрийн нам байдаг гэж манай иргэд олон жил эндүүрч ирлээ. Тийм улстөрийн нам бол байхгүй,таминь ээ. Тийм нэртэй эрүүгийнхний бүлэглэл бол бий. Өөрсдийгөө улс төрийн үзэл баримтлалаараа бол том хөрөнгөтний барууны либерал нам гээд зарлачихсан. Гэсэн атлаа сонгууль болохоор зүүний коммунист нам шиг бэлэн мөнгө амлаад шаачихна. Зарчим гэж ч мэдэхгүй.Парламентын нам гэх мөртлөө ичихгүй гуламжинд хэвтээ, өлсөөд, суугаад нүдний булай болцгооно.Улс төрийн намд ичих мэдрэмж байдаг л баймаар юм,уг нь.Бодлого ярих гэхээр боловсрол дутаад,БЗС с хулгайлж арай гэж төгссөн англи хэлний курсын мэдлэг нь ганц нэг тогтоосон үгнээс хэтрэхгүй ийм амьтад.Харин төрмөл авьяастай тул хулгай луйвар хийх, харийн дайсанд урвах, хорлон сүйтгэхэд бол хэнээр ч заалгахгүй. Энэ нам нэртэй гэмт хэргийн мафийг устгах нь манай үндэсний эрх ашигт нийцнэ. Дэлхийд хаана ч байхгүй,байх ч боломжгүй хоосон ардчилал донгосоод арай удаан явлаа. Одоо болно.
АН-ын даргаар Элбэгдоржийг болгосон бол 24 онд олон санал авч ялах байсан юм даа.
ner tsever hvn heregtei dee. gantomor lav bish shuu. hogiin gar bainlee dee
Зика вирус бол Монголын ардчиллыг устгах үүргийг Путлераас дуртайяа хүлээн авсан байх өндөр магадлалтай ТАРАВГАН МАНГАС.
Зөв хүмүүс нь нэг талдаа гарч байгаа юм байна. Гантөмөр 100 мян ам доллар оо төлчихлөө. Ер нь бол хаа сайгүй хавх булчихсан юм биш үү.