sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яамны сайд Квон Ён Се Сөүл Пёньяны эсрэг “дайсагнах” санаа зорилго байхгүй гэдгийг цохон тэмдэглээд, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд өдөөн хатгасан үйлдлүүдээ зогсоож, хэлэлцээний ширээнд эргэн суухыг уриалжээ.
 
Квон Ён Се сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мөн БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбогдуулан олон улсын зүгээс авсан хориг арга хэмжээ, хүнсний хомсдол зэргийн улмаас улс орных нь эдийн засгийн байдал улам дордож буйг эргэн харахыг Ким Жөн Унд уриалсан байна.
 
“Бидэнд БНАСАУ-ын эсрэг дайсагнах санаа зорилго огтхон ч байхгүй бөгөөд статус-квог хүчээр өөрчлөхийг эрэлхийлээгүй” гэж Квон Ён Се Үндэстнээ нэгтгэх яамны сайдын албан тушаалыг хашиж эхэлснээсээ хойш нэг жилийн хугацаа өнгөрч буйг тохиолдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ мэдэгджээ. Мөн БНСУ-ын Засгийн газар БНАСАУ-тай ямар ч асуудлаар хэлэлцэхэд “бэлэн” байгааг илэрхийлээд, хамтын ажиллагаа, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг тус улсын удирдагчид хандан уриалсан байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг