Э.Макроны айлчлал хоёр улсын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, өндөр технологи, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг ойртуулан дотносуулах тохиролцоо хийж чадсан түүхэн ач холбогдолтой айлчлал боллоо. Э.Макрон айлчлалын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ирэх 10 дугаар сард Францад айлчлахыг албан ёсоор урьсан байна.
Хоёр улсын төрийн тэргүүн дараах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгджээ.
•Цэвэр эрчим хүч /Атомын цахилгаан станц/ болон сэргээгдэх эрчим хүчний салбарт Францын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмэгдүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар болов.
•Францтай хамтран Үндэсний сансрын хиймэл дагуул хөөргөхөөр болов.
•Худалдааны эргэлт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч, хамтарч ажиллахаар тохиролцов.
•Монгол Улсын Ерөнхийлөгчийг ирэх 10 дугаар сард Франц Улсад айлчлахыг урив.
•“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Францын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Ойн дээд хэмжээний уулзалтаас гаргасан санаачилга”-тай уялдуулан хамтран ажиллахаар тохиролцов.
•“Хүнсний хувьсгал”-ын хүрээнд мэргэжилтэй боловсон хүчнийг Францад бэлтгэж, шинэ техник, технологи нэвтрүүлэхээр болов.
•Хүнсний аюулгүй байдал, малын эрүүл мэндийн чиглэлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.
•“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” санаачилга болон хамтарсан тэтгэлэгт сургалтын хөтөлбөрийг өргөжүүлэхээр болов. Франц
Улсад монгол хэлний сургалт, Монгол Улсад франц хэлний сургалт явуулахыг бүх талаар дэмжихээр болов.
•Францын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотод байгаль орчинд ээлтэй агаарын дүүжин тээвэр төслийг бүрэн хэрэгжүүлэхээр болов.
•Онцгой байдлын ерөнхий газар, Францын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий газрууд гамшгийг бууруулах олон улсын ажиллагаанд хамтран хувь нэмрээ оруулахаар болов.
•Гэмтэл согог судлал, хавдар судлалын эмч мэргэжилтнүүдийн солилцоог нэмэгдүүлэхээр тохиролцов.
•Францын Үндэсний түүхийн музейд дэлгэх “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” сэдэвт үзэсгэлэнг төрийн тэргүүн нар ивээлдээ авч ажиллахаар болов.
•Аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол- Франц хооронд шууд нислэгтэй болохыг дэмжихээр тохиролцов.
•Кино урлагийн салбарт хамтран ажиллаж, хамтарсан уран бүтээл гаргах, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүд байгуулахаар болов.
У.Хүрэлсүх, Э.Макрон нар харилцан тохиролцсон эдгээр асуудлууд нэг, хоёр жил биш, хэдэн арван жилээр тогтвортой үргэлжлэн хэрэгжинэ гэж хамтарсан мэдээлэл хийхдээ мэдэгдсэн юм.
Францын Ерөнхийлөгчийн түүхэн гэж хэлж болох анхны энэ айлчлал хоёр орны харилцааны нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ.
Сэтгэгдэл(16)
Болж байна. Хүрэлсүх ч байна уу үгүй юу хамаагүй Монгол улсад хэрэгтэй уулзалт боллоо)))
Huurchihsen erguu gene sdaa. Yag l Fraants bidend hugjihud tus bolj haragdaach. Afrik, dalain olon ulsiig tsulmuj yaduuruulsan ulsh shdee hooo
БОЛООШДЭЭ КҮҮК
Тэрбум нүх л бий болно до.. попроо бязда
Ажил болговол сайхан л байна. Манайхан баахан хүмүүстэй ярьж тохироод л таг болчихдог
Хамгийн гол цөмий эрчим хүчний салбарт хамтран ажиллахаар тохиролцсон явдал байна. Хурдан хэрэгжүүлж атомын цахилгаан станц байгуулж, Оросын эрчим хүчний хараат байдлаас ангижирч цахилгаан дулааны асуудлыг шийдэж ажиллаасай.
Энэ хамгийн хэрэгтэй зүйл шүү. Орчин үеийн техникийн дэвшил нь аюулгүй ажиллагааг бүрэн хангах хэмжээнд очисон.Дэлбэрч баахан аюул болчих юм шиг ярьдаг их мэдэхүүд байгаа шүү.
Ураны үйлдвэрийн Хөрөнгө оруулалтын гэрээ яригдсан л байж таараа Мартчихсан юм бол уу
Манайхны олон улсын харилцааны гол алдаа мөнхийн сул тал бол аль ч улсын тодорхой түвшний хүмүүстэй гэрээ хэлцэл, санамж бичиг, юу байдгийн эхлүүлж гар хөлийн үсгээ зурчаад таг алга болдогийг бүх орны дипломат албаныхан, гадаад харилцааныхан хэлдэг. Албан тушаалтан солигдонгуут бас өөр болчдог ийм жамтай улс. Маш олон чихнээ яруу сонсголонт үйл ажиллагааг цаасан дээр бичиж эхлэхээр болгоод 10 хувийг нь ч хийж тууштай хэрэгжүүлж чаддаггүй. Зүгээр л хугархай цохиур мод шиг хаа ч хамаагүй чулуудчихдаг. Ийм л улс ш дээ, гадаад яамныхан гэж юугаа ч хийж суудаг улс байдагийн. Төр засаг нь ч юу шаардаж хэрэгжүүлж байдагийн гэмээр үнэн хөгийн төрх имижийг олон улсад бүрдүүлсэн байдаг.
Сэргээгдэх эрчим хүч гээд дэвэрцгээгээд байна. Гэтэл Эрчим хүчний сайд асан Тавинбэхийн танилцуулсан манай улсыг жил бүр олон арван сая долларын өрөнд оруулж байгаа сэргээгдэх эрчим хүчний нэг төсөл байгаа юм билээ. Тэр гэрээг анх хийх үед эрчим хүчний салбарт ажиллаж байсан алмас Монгол улсад хохиролтой гэрээг хийснээс одоо монголын ард түмэн үр ашиггүй зээлийн мөглөнд орж өр төлж байна. АН бол манай улсын дайсан юм шүү. Барууныхан бол гэнэн тэнэгүүдийг хуурч ашиг олдог садистууд байдаг. Оюутолгойн гэрээг яаж хийсэн байсныг нь л саначих хэрэгтэй.Цаашилвал АНУ д нойтон цас орж хүйтэрснээс бүх салхин сэнс нь хөлдөөд ажиллахаа больж,нарны эх үүсвэрүүд нь эрчим хүч үйлдвэрлэхээ боьсноос гамшигийн нөхцөл байдал үүсч байсан саяхны жишээ байна. ЕХ нд салхи тогтворжсоноос маш үнэтэй салхины эрчим хүчний сэнснүүд бүгд зогсч эрчим хчний хомсдолд орсон жишээ гарсан. Хэт далдаганах бус бүх эх үүсвэрийг тэнцвэртэй хөгжүүлэх нь зөв болов уу.
Маш сайн байна!!! Ялангуяа атомын цахилгаан станц!!!
ene bol ikhe chyhal medeelel baina,manai ylas chaasiddaa Pranzaas ikhe zyil syralchah ni chyhal Pranz bol delhiin soyol yrlag ytga zohiol hymyynlegiin oi mod nogoon baigyylamj hiigeed checherlegt hyreelen hiigeed ene ylasiin adgiin naad zah ni arhebiig ni sain sydlah heregtei!!!!Mongol ylas baih tyhaid bys?Menhiin Mongol ylasiin ergen harah arhebiig bytreelcheer sydlah heregtei!!!!yabaandaa manai ylas heterhii sinechlel hel am ni eerchilegdej medne!ter yed bid ergeed yndesniihee erh asigiin yydnees Mongol hyn mongol yndesten gej hen baib?....gedeg mas chyhal.Oyutnyydaa sain holboj egeh jil byr syralzah oyutan yabyylaj baibal chyhal baina.End Hyatadiin oyutan bys chigleleer mas olon zyyn hyatadyyd ireed hel syraad pranziin golloh TABAK delgyyriig ni Parist gehed mas oloniig hybidaa asiglan eersdiin ner deer ajilluulaj baina?ene metees bid hojih heregtei!!!ezest ni gehed Pranz bol olon yndestenii ardchilsan agyy gyren syy!!!!!enyyniig martaj bol;ohgyi ee.sain baina,bayartai harj syyna.
Хиймэл дагуулаар юу хийнээ?
Макрон ичээсэи авгаи хогшин баба юм баина лээ
Made in Mongolia
Yun duujin teever ve? Demii biz dee, ternii orond Metro, Underground barih heregtei sh dee