Үндсэн хууль болон засаглалын эргэн тойронд: Бодрол №3
Төр үндсэн гурван хэлбэрээр засагладаг, шийдвэр гаргаж хэрэгжүүлдэг. Тиймээс мөнхүү гурван хэлбэрт нь хувааж зааглах, харилцан хяналт тавьдаг, заагласан хуулийг, өөрт олгосон эрхийг зөхчих аваас хариуцлага тооцдог, огцруулдаг шүтэлцээг л үндсэн хуульд тусгах ёстой. Тэгэхдээ хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн аль нэгийг нь нөгөө хоёрын дээр тавьж болохгүй, ийм ойлголт, төсөөлөл ч байж болохгүй. Парламентын засаглалтай гэхээр л парламентад дээд эрх байгаа мэтээр манай улстөрчид ойлгож төөрөлдсөөр байна. Парламентын засаглал бол парламент нь засгийн газрыг байгуулж үйл ажиллагааг нь хянадаг, чиглүүлдэг гэсэн л утга. Парламентыг эзэн хааны адилаар ойлгож болохгүй. Тэгэх аваас ерөнхийлөгч, засгийн газар, шүүх цагдаа бүгд л парламент дахь олонхийн (нэг намын) эрхшээлд орох болно. Энэ нь манай 1960 оны үндсэн хууль дахь “МАХН бол нийгэм, төрийг удирдан чиглүүлэгч хүч мөн” гэсэн заалт дахин амиллаа гэсэн үг болно. Иймээс дээд эрх мэдлийг нэг хүнд, нэг намд, бүлэг хүнд (УИХ дахь олонхид) өгч болохгүй. Ардчилсан үндсэн хуульд ийм заалт байж болохгүй. Ерөнхийлөгч нийт ард түмний ашиг, сонирхлыг, УИХ мөн нийт ард түмний ашиг, сонирхлыг, засгийн газар мөн нийт ард түмний ашиг, сонирхлыг, харин шүүхүүд хохирогчдын ашиг, сонирхлыг өөр өөрт нь олгосон эрхийн дагуу хамгаалах үүрэгтэй. Хуулийн дагуу л ажиллаж байгаа бол хэн нь ч хэнийгээ “удирдах” эрхгүй гэсэн үг. Энэ дөрвөн зүйл холбоог шууд болгох, үр дүнтэй болгох зохистой механизыг органик хуулиудад хийдэл үгүй тусгаж өгөх ёстой. Төр нь ард түмнээ захирах холбоог ч хуульчлах ёстой, мөн ард түмэн нь төрөө захирах холбоог ч бас хуульчилсан байх учиртай. Төрийн гарт ч хууль, мөн ард түмний гарт ч бас хууль атгаастай, дэлгээстэй байх ёстой. Төр болон ард түмнийг хууль л захирах, засаглах учиртай. Ийм хуулиуд бүгд л үндсэн хуулиас эх үүсвэртэй, үндсэн хуулийн үг, үсэгт яв цав нийцэж байх ёстой. Хуулийн өмнө төр ба ард түмэн тэгш эрхтэй. Төр засгийг ард түмэнд зориулж байгуулдаг хэдий ч төрийн үйл ажиллагаанд ард түмэн өөрсдөө оролцох боломжгүй бол тэр ардчилсан төр, ардчилсан нийгэм биш юм. Төр баригч нийтийн ашиг сонирхлыг хувийнхаасаа ямагт дээгүүрт тавьж байх нөхцлийг баттай бүрдүүлэхийн тулд төрийн зүтгэлтнүүдэд гэр бүлтэй болох, хувийн өмчтэй байхыг (Грект, Платтоны үед) зөвшөөрдөггүй байсан баримт ч буй билээ.
“Аливаа засаглал нь ялзрах төрөлх шинжтэй. Дээд засаглал бол бүр ч түргэн ялзардаг” (Лорд Эктон) болох тул хэвлэл-мэдээлэл, иргэний нийгэмд засаглал бүхэн нээллтэй, шилэн байх учиртай. “Төрийн нууц” гэх халхавч, бамбайг ялзарсан засаглал л олонтой хэрэглэдэг гэх хэлц үг ч бас бий...
Сонгуулиар буй болсон “ард түмний төлөөлөл” бол нарийн ярих аваас тодорхойгүй хүч, тодорхойгүй төлөөлөл юм. Тэд ард олныг гэхээсээ илүүтэйгээр нийгэм дэх зөвхөн баячуудын давхрааг төлөөлсөн шинжтэй үйл ажиллагаа явуулж ч болно.
“Нэг хүний алдаанд эзэн байдаг, олон хүний алдаанд эзэн байдаггүй” болохоор сонгогчид бүтэн дөрвөн жилдээ ч хохирч болно. Ерөнхийлөгчөөр хүнээ яг олоод сонгочихож болно. Харин УИХ-ын 76-г яг зөв олоод сонгох боломж үгүй юм. Иймийн учир ихэнх орны сонгогчид ерөнхийлөгчөөрөө л засгийн газрыг удирдуулдаг байна. Нэг хүнтэй хариуцлага тооцох нь ч хялбар, алдааг нь илрүүлэхэд ч амар, орыг нь олох, сонгох нь ч хурдан шүү дээ... 76 хүнтэй хичнээн ч орооцолдоод үр дүн гарахгүй. Энэнийг манай практик ч нотолчихлоо. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх үйл ажиллагаа нь шинжлэх ухааны мэдлэг, судалгаа, зөв мэдээлэлд тулгуурлах ёстой. Төрийн аль ч, ямар ч байгууллага дур зоргоороо удирдах биш, харин ард түмний асуудал нэг бүрийг таньж, тодруулж, шийдвэрлэх арга, замыг зөв сонгож, нөхцлийг нь бүрдүүлж, аль болохоор түргэн шуурхай шийдвэрлэж байх учиртай. Улс үндэстнийхээ онцлогийг огоорч Японд тийм, Англид ийм хэмээн дууриаж, ард олныг хэлмэгдүүлж, шахамдуулж, бусниулж болохгүй. Хөгжил, хувьсал бол өөрийн нь уламжлалд нь түшиглэсэн, зүй ёсны гэгдэхээр, нийтээрээ хүлээн зөвшөөрөхөөр шинж, чанартай байх нь чухал.
Ард иргэд төрд захирагдахын гүний учир бол төрийн хамгаалалтанд орох, төрөөс тусламж авах л хэрэгцээ юм. Хамгаалж чадахгүй төр, тусалж чадахгүй төрөөс татгалзах нь зөв алхам, эрхт үйлдэл. Харин иргэдийн ийм алхмын эсрэг төрийн үйлдэл бол эрхийн эсрэг үйлдэл, буруу үйлдэл. Төрийг ард түмэн өөрөө байгуулаад, өөрөө цалинжуулдаг. Төрд өөрийн өмч, хөрөнгө байхгүй. Зөвхөн ард түмний нэрийн өмнөөс л ард түмний өмчийг эзэмших, ашиглах эртэй. Төрийн албан хаагчид бол тодорхой утгаар ард түмний хөлсний ажилчид мөн. Төрийн албан хаагчид бол төрийн үйлчилгээний ажилчид, тэд бол командлагчид биш, хааныг эзнийг төлөөлсөн түшмэдүүд, дарга нар биш. Их Хурлын гишүүд ч тэр сайд нар ч тэр ард, түмэнд үйлчлэх л үүрэгтэнгүүд, муугаар хэлбэл хөлсний ажилчид (ард түмнээс цалинжаад ард түмэнд үйлчилж буй хүмүүс). Чухамхүү иймийн учир “төрөө байнга хянаж байх боломжийг ард түмэнд олгож чадаж буй үндсэн хуулийг л хамгийн сайн үндсэн хууль” гэдэг ажээ. Энэ шалгуурын үүднээс л үндсэн хуулиудыг үнэлж, дүгнэх ёстой. “Цуглах, жагсах, шаардах, босож тэмцэх, огцруулах, өөрчлөх эрх бол ард түмний хувьд л төрөлх, заяагдмал эрх” юм.
Энэ эрхийг үгүйсгэсэн хууль санаачлах, батлах эрх төрд байхгүй. Парламент дахь олонхи “хэмжээгүй эрхтэй хаан болох оролдлого” хийх нь ардчилсан төр дэх нэгэн том аюул юм. Энэ аюул түүхээр нотлогдсон, жишээ баримт нь бүртгэгдсэн зүйл болно.
Парламентын ёс зүйн хэм хэмжээний хуулийг үнсэн хуулийн хавсралт хууль болгон батлах санаачилага ч гарсаар ирсэн түүхтэй. Энэ бол зөв зүйтэй алхам юм.
Төрийн аль ч байгууллага ёс зүйгээрээ иргэдэд үлгэр жишээ болж байх учиртай. Жишээ нь парламентын гишүүдийн цалинг нэмэх хууль санаачилж баталлаа гэхэд түүнийг дараачийн сонгуулийн гишүүдэд л эхэлж хэрэглэх нь зөв гэгддэг. Өөрсдийн цалинг өөрсдөө нэмэх нь ёс зүйгүйд тооцогдсоор иржээ.
Энэ бол баримт юм шүү. Орчин үеийн улстөрийн онолуудын гол үзэл санаа бол
Нэгдүгээрт; Хувийн өмчид суурилсан, нийгэмд тустай аливаа үйл ажиллагааг төр хамгаалж дэмжих,
Хоёрдугаарт; төр өөрийнхээ хэмжээг аль болохоор багасгаж удирдлагын зардлыг бууруулах-ийм үзэл санааг үндэслэсэн, зөвтгөсөн сурталчилсан бүтээлүүд л голчлон бичигдэх, эрхэмлэгдэх болоод байна. “Нийгэм дэх үзэгдлүүдийн зүй зохисын тухай онолын сэтгэлгээний хүрээнд ч” энэ үзэл санаа чухалчлагдах, зонхилох хандлагтай болчихжээ. “Олонхийн төр нь, төлөөллийн ардчилал нь нийгэм дэх бүхий л бүлгийн хууль ёсны ашиг, сонирхлыг хамгаалах ёстой. Хэрэв тийм биш бол тэр ардчилсан төр биш, тэр улс бүгд бүгд найрамдах улс биш” хэмээсэн Джон Милль-ийн үзэл санааны үнэ цэнэ, үнэлгээ ч мөн өссөөр байна. “Энэ үзэл санаа ардчиллын тухай онолыг ихэд өөд нь татсан” гэж үнэлэгдсэн янзаараа, чухалчлагдсан хэвээрээ байгааг эцэст нь тэмдэглэе. Сүүлчийн нэмэлт ба өөрчлөлтүүдийн дараа манай үндсэн хууль “засаглалын хуваах, тусгаарлах, харилцан хяналттай болгох” талаарх онолыг өөрөөсөө “шахан гаргачихлаа.” Хууль тогтоох засаглал ба гүйцэтгэх засаглал хоёр үндсэндээ л нэгдчихлээ. Нэг нь нөгөөгөө хянах, харилцан тэнцвэржих талаар ярилт ч үгүй болчихлоо. Локк, Монтескье, Милль гурвын үзэл онолын сүнс Монголын үндсэн хуулийг орхин одлоо. Шинэ үндсэн хууль гарцаагүй болж байна.
“Монголын нийгмийн улстөрийн амьдралд тохиолдож болох бүхий л хувилбарыг тооцож үзсэн, аль ямар ч хувилбарын үед төрийн тогтолцооны ардчилсан шинжийг, иргэний ардчиллын үндсэн шаардлагыг хангаад байж чадах” үндсэн хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй болохнээ. Өнгөрсөн 32 жилийн сургамж, Монгол төрийн түүхэн уламжлал, 40 шахам нам, наманцруудын тарьж чадах цаашдын балгийг тооцож үзээд засаглалын өөр хэлбэрийг сонгох нь л өлзийтэй болов уу.
Шинэ үндсэн хуулийн төсөл дээр ажиллах хүмүүс, судлаачид онол-аргазүйн суурь мэдлэгтэй, улстөрийн философийн орчин үеийн асуудлуудтай танилцчихсан, үндсэн хуулийн эрхийн түүхтэй холбогдох гол бүтээлүүдийг уншчихсан, эргэцүүлж бодоод өөрийн гэсэн байр суурьтай болцгоочихсон байвал зүгээрсэн. Ядаж л Локкийн “Хоёр дахь шашдир” Миллийн “Эрх чөлөөний тухай”, Монтескьегийн “Хуулийн амин сүнс” зэрэг бүтээлийн үзэл санааг монголын өвөрмэц онцлог, нөхцөл байдалд хэрхэн тусгаж, хэрэгжүүлж болохыг нилээн сайн ухаарчихсан байвал сайнсан. Их мэдлэгтэй, зөв мэдээлэлд тулгуурлаж байж л чанартай зүйл бүтээдэг шүү дээ. Эсрэг тохиолдолд 100 жил ч будилж болно. Ил тод байдал, олон ургальч үзэл, улстөрийн эрх чөлөө, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол нийгмийн бүлэг, давхраа нэг бүрийн хүсэл, эрмэлзлийг мэдэж, тооцож байхын тулд эрх баригчдын зүгээс буй болгосон арга, хэрэгсэл, муугаар хэлбэл тагнах, илрүүлэх заль, мэх юм шүү дээ. Улс төрийн эрх чөлөөг эдэллээ гээд хүн амын ядуу давхрааны аж байдал дээшилчихдэггүйг өнгөрсөн 32 жилийн түүх гэрчилж л байгаа болно. Ажлын байр, боломжийн цалин, чанартай хүнс, эрүүл мэнд, бохирлогдоогүй агаар мэт нь л чухал юм...
Үндсэн хуулийн эрхийн орчин үеийн асуудлууд, улстөрийн философийн орчин үеийн асуудлуудаар хийгдсэн судалгаа бичигдсэн ном, өгүүллүүдээс үзэгдэх аль нэгэн орны үндсэн хуулийн чанар, үнэлгээг
Нэгдүгээрт; Төр ба нийгмийн улстөрийн зорилго, социаль зорилго хоёрыг нэгэн зэрэг тов тодорхой тусгасан эсэх,
Хоёрдугаарт; Төрийн дээд эрх, жолоог ард түмний гарт үлдээж чадсан эсэх,
Гуравдугаарт; Засаглалыг зөв, тэгш хуваарлаж, шүтэлцүүлж чадсан эсэх,
Дөрөвдүгээрт; Улс үндэстний өөрийн нь хөрс, уламжлалаас ургуулан гаргаж чадсан эсэх,
Тавдугаарт; Ягшмал нэгэн утгаар тов тодорхой ойлгогдож чадаж буй эсэх,
Зургадугаарт; Үндсэн, гол зүйлүүдийг бүрэн хамруулж чадсан эсэх,
Долоодугаарт; Үндсэн хуулийн эрхийн хөгжлийн өнгөрсөн бүх үе, шатны ололтыг ашиглаж, онолын орчин үеийн төвшинд боловсруулж чадсан эсэх-гэсэн шалгууруудаар шүүн тунгааж дүгнэх, цэгнэх болжээ. Бид ч гэсэн 1992 оны үндсэн хуулиа (бүх нэмэлт ба өөрчлөлтүүдтэй нь хамтатган) дээрх долоон шалгуурын үүднээс үнэлж, дутагдал, доголдлыг нь илрүүлж, шинэчлэх, өөрчлөх жорыг нь санал нэгтэйгээр боловсруулах хэрэгтэй байна. Энэ бол мэрэгжлийн экспертүүдийн дүгнэлт болох ба түүнийг бичгээр үйлдэж үлдээх нь зөв болно. Үндсэн хуулийн эрхээр мэрэгшээгүй, практик хэрэгжилтийг нь зөв ойлгоогүй популист улс төрчдийн санал, санаачилгаар үндсэн хуульд гар хүрэх нь байж боломгүй үйлдэл, үзэгдэл мөн юм. Цогц, уялдаат байдал нь эвдэрсэн үндсэн хууль ямар ч хямралыг үүдэж болох аюултай.
УИХ-ын хуралдах ирцийн хувийг багасгасан, давхар дээлийг сэргээсэн, засгийн газар УИХ хоёрыг бараг нэгтгэсэн нь лоббигоор бүхнийг шийдэх гэсэн бусармаг, гэмт санаархал, үйлдэл мөн болно. Энэ талын ажил, үйлсэд хүчин зүтгэл гаргасан хүмүүс бол мафийн гар хөл бологсод юм.
Өөрөөр нэрлэх аргагүй. Англи бол парламентаасаа засгийн газрыг байгуулдаг төрийн тогтолцооны нэгэн хувилбар, туршилтыг л хэрэгжүүлж буй орон. Ийм засаглалын сонгодог хэлбэр мэтээр ойлгогдох учир байхгүй. Ийм хувилбарт байж болох бүхий л дутагдал түүнд буй. Англи шиг эзэн хаантай, лордуудын танхимтай, парламентаасаа төрсөн хоёр том намтай, бичмэл үндсэн хуульгүй төр нь бүхлээрээ консерватив шинжтэй улс орон бол Английг дууриаж болно л доо. Английн жишээ Монголд тохирохгүй. Англи бол үндсэн хуульт хаант засагтай орон. Дэлхийн 200 гаруй орны 190 орчим нь парламенттай хэдий ч тэдний 20 орчим нь л засгийн газраа парламентаас байгуулдаг, харин 100 гаруй нь ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч нь нийт ард түмнээс сонгогддог. Парламент, засгийн газар хоёр хатуу хяналттай. Парламент дахь олонхи, цөөнх хоёр ч бас харилцан хатуу хяналттай, нэхэл хатуутай. Стандартны бус гэгдэх засгийн газрыг хамтарч байгуулаад, том том авилгыг хувааж авдаг баримт зөвхөн Монголд л бүртгэгдэж. Энэ бол үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл байв.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл0
Эхлээд авилгалчдаа цаазлах хэрэгтэй. Тэгэхгүй бол хичнээн парламент, ерөнхийлөгчийн засаглал, мафоритар, пропорциональ системээ яриад, нэвтрүүлээд үр дүнгүй. Авилгалчдаа цаазалж чадахгүй бол 50 жилийн дараа өнөөдрийнх шиг бахь байдгаараа Хятадын хараат, хүн ам нь хорт хавдраар өвчтлсөн, авилгалдаа идэгдсэн, ядуурал, ажилгүйдлээс болоод залуус нь гадагш дүрвэсэн орон байх болно.
Дарангуйлалыг сонго гээд байна уу чулуунаа чи гадны хөлсний этгээд гэдэг чинь танигдцаан
саяхан буцсан оросын элчин сайд Азизов оросын эрх ашигт харшилсан Монголын парламент засаглалыг устгах ёстой "Парламент засаглалыг устгахын тулд Д.Чулуунжав МолорЭрдэнэ мэтийн сэхээтэнүүдээр хэрүүл хэлэлцүүлэг маргаан өрнүүлж Парламент засаглалыг нэр хүндийг унагаах ёстой гэсэн Парламент засаглалын гол зорилго нь 2 хөршийн нөлөөнөөс хамгаалахад чиглэсэн Парламент засаглал Монгол шиг жижиг орнуудын тусгаар тогтнолыг хамгаалахад их тусалдаг Монголоос жижигхэн Эстони Ботсвана улсууд Парламентын засаглалын ачаар эдийн засаг нь бид нараас илүү хөгжсөн Эстони улс гэхэд Украйны холбоотон болж дайнд ялахад хамгийн их тусалдаг орнуудын дунд 1т ордог Ботсвана бол Африкийн улс Бидэнтэй адил далайд гарцгүй түгжигдсэн орон Манай зарим хүмүүс Африк бол ядуус гуйлгачидаар дүүрсэн буруу ойлголттой Гэтэл Ботсвана улсын эдийн засаг бид нараас илүү хөгжсөн Европ руу дүрвэсэн Африкийн цагаачидийн дунд Ботсвана улсын иргэд байхгүй Учир нь Ботсвана улсын иргэд бид нараас илүү сайхан амьдардаг Улс орныг сүйрүүлье эзлэн түрэмгийлэх эсвэл хараат байдалд оруулья гэвэл ерөнхийлөгчийн засаглалд оруулахад болно
Англи мангли гэж байхаар монголтой хамгийн төстэй далайд гарцгүй боловч дэлхийн хамгийн баян швейцарь гээд ороныг л бид дууриачихад л болоошдээ. Дугуйг дахин зохион бүтээхгээд байх шаардлагагүй. Швейцарь бол олон үндэстний улс. Итали франц герман үндэстэнгээс бүрдсэн боловч италийн эсвэл германы эсвэл францын эрх ашигийг швейцарын их хуралд хамгаалаад лобби хийгээд байдаг бүлэг гэж байдаггүй. Бүх эрчүүд нь насан туршид цэргийн алба хаадаг. Өөрөөр хэлбэл жилдээ долоо хоног л эрчүүд нь цэргийн бэлтгэлийг нэг удаа заавал хийдэг. Бүх айл нь нэг давхараа бүнкер болгоод бетоноор барьсан. Харин хоёр давхартаа л жинхэнэ амьдрах байшингаа барьдаг. Эрчүүд болгон гэртээ автомат буугаа тусгай түгжээтэй хайрцаганд хадгалдаг. Иймээс Гитлер хүртэл швейцарийг эзлэхээс айгаад орхисон гэдэг юм. Улсын удирдагчид нь хичнээн солигдсон ч элдэв хямрал тогтворгүй байдал бий болдоггүй.
Улсынх нь түүхийг хаадууд биш харин парламент нь бүтээдэг ийм улс бий болчихоод байхад заавал шинээр дугуй зохион бүтээх гэж оролдоод байх хэрэггүйлдээ. Манай монголд байдал ойролцоошдээ. Казахстан улс гэж байна . манайд казахууд амьдардаг. Хятад улстай хиллэдэг ч местний хятадууд эрлийзүүд бас .л байна. Оростой хиллэдэг ч буриад эсвэл орос гаралтай хүмүүс с.зоригоос авхуулаад байж л байна. Одоо солонгос японд хэтэрхий элэгтэй монголчуудын бүхэл бүтэн үе бий болчихлоо. Юм л бол америк гэдэг нэг хэсэг монголчууд бас байж л байна. Энэ утгаараа швейцарийг яг хуулчихад л нэг их болохгүй юм байхгүй. Харин монголчилж байна гээд гол утгыг нь алдуулаад бантан болгодог араншин бидэнд байдаг л даа
Эхлээд саарал ордонд бугшиж байгаа бүх АВЛИГАЧИД - ХУЛГАЙЧИД - ЛУЙВАРЧИД АА хөөж гаргаж ирээд талбай дээрээ шүршчих , тэгэхэд хөшөөн дээр ганцхан : - " ... хандах зүг өөрөө тогтоно " гэсэн мөрүүд тодроно ....
Хөгшин настай хүнээр үзэл бодлоо битгий тулгаад бай. Би л лав хувьдаа ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихгүй. Парлиаментийн засаглал Монголчууд бидэнд хариуцлага тооцох боломж олгоод байгаа шүү. Зүгээр л иаад АВИЛГАЛ тай сайн тэмц Тэгвэл Төрийн ажил сайжирна.
Х.Баттулгыг "яг олоод сонгочихсон" чинь юу боллоо??? Ерөнхийлөгчийн засагтай байсан бол өдийд манай улс Беларус шиг байх байсан!!!!
Хэний далд санаа бэ?! наадах чинь. Эрх мэдэл нэг хүнд төвлөрсөн үе чиг л байлаа.Дарангуйлал үүсч байлаа.
Бодрол жав наад бодолоо чавганцдаа ярьвал цайны даруулга болно . Түмэн олонд түй ч хэрэггүй
Монгол шиг шуудайд хийсэн үхрийн эвэр шиг, эвэндээ орж чаддаггүй, соёлын түвшин дагуур ард иргэдтэй оронд энэ олон намтай тогтолцоо, ... бусад худал хуурамч юм, гаднын хөгжилтэй соёлтой улс орныг дууриах хэрэг байхгшүй, нэг нам байвал байна биз, хэрэггүй ч байж магадгүй, хатуу цэгцтэй засаг төр хэрэгтэй. Эзэн чингэсийн үед тийм байж л дэлхийг донсолгосон юм.
Адольф шиг сайн хүү гарч ирээд авлигачдыг цаазлаад бусад олон хүний хөрөнгийг хураагаад улс орныг хатуу гараар бариад өгөөсэй билээ ! Олон хүн улс төр гэж балайрхаа болиод эдийн засаг ру анхаараад зөв голдрилд нь оруулаад өгөөсэй билээ ! Ийсоф хүү Адольф хүү шиг сайн хүү Монголд заяах болтугай !
Энэ сайт зөнөг Чулуунжавыг ашиглан ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ЭСРЭГ өдөөн турхиралт хийж бна !!!
“МАН” АРД ТҮМНИЙГ ОЮУН-ЭРДЭНЭ ШИГ САЙХАН ҮГЭЭР АМАРБАЯСГАЛАНТАЙ АМЬДРАНА ГЭЖ ЯНАГЛАЖ БАЙГААД ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ТӨМӨР СҮХЭЭР “НАМ” ЦАВЧИВ. МАН БОЛОН ҮЕ ҮЕИЙН УИХ-ЫН ГИШҮҮД НАМЫН АРД НУУГДАЖ СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛАХ ГЭЖ УЛАЙРАН “АЛТАН ЗАРЧИМ” БОЛГОН БАРИМТАЛЖ ИРСНИЙГ АРД ТҮМЭН Л ЗОГСООЖ ИРСЭН ТҮҮХТЭЙ. ГЭТЭЛ МАН-ЫН ӨНӨӨГИЙН ЭНЭ ИХ ЭРХ МЭДЭЛ, ИХ ДАРАНГУЙЛАЛЫГ ЗОГСООХ ХҮЧ ЯДАРСАН АРД ТҮМЭНД АЛГА БАЙНА. ЭНЭ БАЙДАЛ НЬ НАМЫН НЭРЭН ДОР УИХ-ЫН ГИШҮҮНИЙГ НАСААРАА ХИЙЖ, ОЛОН ТӨРЛИЙН САН, НҮҮРС/ АШИГТ МАЛТМАЛ/ ТАТВАРЫН МӨНГӨӨР ӨӨРСДИЙГӨӨ УГЖИХ ГЭСЭН ШУНАЛТНУУДЫГ МАН ГОНДООМ БОЛГОН АШИГЛАЖ, МАН ЭРХ МЭДЛЭЭ ДАРХЛАХ ГЭСЭН ХОРОН САНААНЫ ИЛРЭЛ ЮМ. АРДЧИЛСАН НАМ ЭНЭ АРГЫГ 2012 ОНД ХЭРЭГЛЭЖ БАЙСАН. ТӨР БАРЬЖ БУЙ НАМУУДЫН ШУНАЛ, УИХ-ЫН ГИШҮҮД НЭРТЭЙ ХУЛГАЙЧДЫН ШУНАЛЫН НЭГДЭЛ МОНГОЛ ТӨРИЙГ БУЛШЛАЖ, АРД ТҮМНИЙГ ХҮССЭНЭЭРЭЭ ДОРОМЖИЛЖ БАЙНА. ЭРХ МЭДЭЛТЭЙ ШУНАЛТНУУД БИТГИЙХЭЛ ХАРААГҮЙ ХҮН Ч ТЭМТЭРЧ МЭДРЭХ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ОЛОН ҮЙЛДЛҮҮДИЙН ОЙРХОНЫ ГАНЦ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ. 1. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт
ГАНЦ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЬЕ. 1. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаас хойш НАЙМАН жилийн дотор дахин өөрчлөлт оруулж болохгүй гэж заасан. /үндсэн хууль зөрчиж байна/ 2. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ард нийтийн санал асуулгаар шийдэж болох заалт ҮНДСЭН ХУУЛЬД бий. Гэтэл эд нар зөвлөлдөх санал асуулгаар шийдэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд 2017 онд оруулж эртнээс бэлтгэсэн байдаг. Гэвч үүгээр ҮНДСЭН хууль өөрчлөгдсөн гэсэн үг биш. 3. Үндсэн хуульд ард түмэн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэний сонгоно” гэж заасны дагуу иргэнийг сонгох үүрэг хүлээсэн байдаг. АРД ТҮМЭН Үндсэн хуулиар нам сонгох эрх эдэлдэггүй, үүрэг хүлээдэггүй. МАН ҮНДСЭН ХУУЛЬ ДАХЬ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТОЛЦООНЫ ГОЛ ЗААЛТЫГ ТООГООР ЦОХИН АЛЖ, УЛМААР ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР ТӨРИЙН ЭРХИЙГ АВАХ ГЭЖ АРД ТҮМНЭЭР БАМБАЙ ХИЙЖ БАЙНА. 4. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуулийг дагуулдуулан ҮНДСЭН ХУУЛИЙГ өөрчлөх шаардлага үүсч байгаа /хүзүү дагуулж гуя өгдөг болж/-гаас үзэхэд угтаа Монгол Улс ҮНДСЭН ХУУЛЬГҮЙ болсныг гэрчилж байна. Учир нь Үндсэн хууль бол тусгаар улсын оршин тогтнох үндэс, төр-ард түмний хооронд байгуулсан гэрээ. Гэрээ гэдэг оролцогч талууд адил эрх, адил үүрэг хүлээж, харилцан зөвшөөрч, хамтдаа хэрэгжүүлдэг эрх зүйн акт. Хэн эрх мэдэлтэй нь илүү эрх эдэлж, дарангуйлан хуйвалдаж өөрчилдөггүй. Монгол Улсын Үндсэн хууль орой бүр хөтөлдөг өдрийн тэмдэглэл төдий болгосон байна.
Ерөнхийлөгч нь л үүнийг энэ хүнээр мөн ч их хэлүүлж байна даа. Ерөнхийлөгч гэдэг Эзэн хааны сонгомол хэлбэр юм шүү дээ. Муу арга замаар мөнгөжиж хөлжсөн, увайгүй муу аргатай хүнийг энэ албан тушаалд тавьдаг Монгол хүмүүс өөрсдөө л буруутай. Таны сонголт энэ. Та сонгосон хүнтэйгээ л яг адилхан байна. Үнэн энэ шүү дээ. Өөрийгөө хар. Энэ ингэж байгаад нэг сайн дарангуйлагчтай болно доо энэ улс орон.
Хүннүгийн засаглалыг швэдүүд хэрэгжүүлээд зуун жил болж байна.
Гэгээрсэн засаглал
Mngl ardchilsan uls haraahan boloogui. Ardchillaj bui esvel chig barimjaatai uls shu. Deer doroo oilgoh heregtei ba.
MАН ыг тараах хэрэгтэй Тэгвэл ямар ч засаглалаас илүү сайн. МАН тарсанаар авилгалгүй болно. Хууль тогтвортой байж хуулв засаглалдаг болно. МАН Үндсэн хуулийг хүртэл оролдож байна. Хууль засагдаж байж Төрт Улс оршин тогтноно.
оросхятадт авилгачдаа цаазлаад авилгачид ньгадаадт гарсан ч олж илрүүлж байна монголд ард түмний засаглал цэдэнбалын үед байсан төмөр мэт хатуу нерв бэрхшээлийг давдаг дайн тулааныг пийлдэг хөрөнгөтнмй эрх ашгийг боддоггүй ардын шудрага эрх ашгийг боддог социалист ардын төр хэрэгтэй хаана ч байхгүй дур зоргийн парламентын эрх дархыг цуцлах хэрэгтэй социалист төрд ийм завхрал байггаагүй энэ завхрал чинь капиталист ардчиллыг чинь шууд устгана хувисгал гарна
Хүрэлсүх чадахгүй шт.. боловсрол байхгүй.. цэргийн ахлах дэслэгч байсан хүн шт.. өөртөө л хурандаа цол өгцөн болохоос…
тийм юм байхгүй шүү!горьдсоны чинь ГАРЗ!!!
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)