"Газар эзэмших, өмчлөх иргэдийн холбоо"-ноос Монгол Улсын иргэн бүрд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус холбооны төлөөлөл Д.Батзориг: " Газар бол өнөөдрийн Монгол улсад тулгамдаж байгаа маш хүнд асуудлын нэг юм. Энэ газар нутгийг уул уулаар нь, ам амаар нь, хэдэн арван га-гаар нь худалдаж аваад буцаагаад наймаалж зарж идэж байгаа. Энэ нь өөрөө мафийн сүлжээ, ард олныг ядууралд оруулах боолчлолын системд амьдарч байгаа.
Хэрэв ард иргэдэд 0,07 га газрыг өгсөн бол тэр хүн газар худалдаж авахгүйгээр тухайн газар дээрээ очоод ядаж гэрээ бариад сууна. Өнөөдөр 1 өрөө, 2 өрөө байранд орохын тулд гадаадад очиж ажиллаад, лизингийн мөнгө төлөөд, нэг насныхаа амьдралыг зөвхөн орон байртай болохын төлөө зориулахгүй байсан.
Монгол хүн болж төрснийхөө төлөө Монгол газар нутаг дээрээ аз жаргалтай амьдрах байсан. 0,07 га газар аваагүйн төлөө ямар олон хүмүүс харамсаж, бараг дараа төрөлдөө өөр улсад төрнө гэж гуниж, уйлж буцаж байгаа бол? Өнөөдрөөс эхлэн Монгол газар нутаг дээрээ хүн болж төрсөн Монгол хүн бүр өвөг дээдсээсээ өвлөгдөн ирсэн цор ганц бэлэг болох газар нутгийнхаа эзэн болоё гэдэг үйлийг эхлүүлж, "Газар өмчлөх хүсэлтэй иргэдийн холбоо"-ноос албан ёсоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардах бичиг хүргүүлж байна.
Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол хүн бүрт нэг уул өгөхөд, нэг уулан дээр гараад зогсоход багтах уул байгаа гэж хэлсэн. Бидэнд уул хэрэггүй ээ. Бид уул хангай, газар дэлхийгээ хайрлаад явья. Харин хүн бүрт өөрийн өргөө гэрээ босгож, аж үйлдвэрээ хийж, амьдралын баталгаагаа болгох, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх, гэрээ барих газрыг нь өгчихөөч ээ гэж хэлмээр байна. Тийм учраас "Иргэн баян бол Улс баян" гэдэг Үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байна. Газрыг өмчилсөн, ард иргэдэд өгөх боломжтой газрыг худалдаж авчихаад түүнийгээ өөрсдийн сүлжээгээр зарж идэж, баяжиж байгаа нөхдүүдийн үйлдлийг таслан зогсооход хамтдаа байж, Монгол хүн Монгол газрынхаа эзэн болох үйл хэрэгт бүгд оролцооч ээ гэдгийг хэлмээр байна.
Бид цус урсгахгүй, нулимс урсгахгүй дайныг эхлүүлж байна. Магадгүй бидний өөдөөс 1000 сум харвах байх.
Яагаад гэвэл энэ дайн тэр газрын худалдаж авсан олон баячууд, олон эрх мэдэлтнүүдтэй хийх дайн юм. Энэ дайн хувь хүн, айл өрх, нийгэм, отог аймаг, сум дүүрэг, Монгол хүн болж төрсөн хүн бүрт хамаатай гэж хэлмээр байна. " гэв.
М.Чой
Сэтгэгдэл(18)
Та нар тийм сайн юм бол ниислэл дүүргийн газрын албанд ажиллаж байгаа хулгаруудыг чихдэж гаргаж ирээд байцаагаач ! чадахгүй ш дэ ! Ил дайн гэж үүнийг хэлдэг байхгүй юу ! Чадахгүй амьсгаа нар худлаа бүлтэрч л байг !!
Тэмцсэн нэгнийгээ ...яахав.
ГАЗРЫН НАЙМААТАЙ ТЭМЦЬЕ ГЭВЭЛ МИЕЭГИЙН ЭНХБОЛДТОЙ Л ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ.
Зөв зөв. Би одоо хүртэл аваагүй л байна.Аваагүй хүмүүсийн бүртгэлийг гаргая
1990 оноос хойш Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан этгээдүүд-/ Л.Энэбиш 1990-1992 он, Ц.Баасанжав 1992-1996, М.Энхболд 1998-2005, Батбаяр 2005-2007, Билэгт 2007-2008, Г.Мөнхбаяр 2008-2012, Су.Батболд 2016-2018, С.Амарсайхан 2018-2020, Д.Сумьяабазар 2020 оноос хойш/-үүд л Нийслэлийн орон сууцны хорооллуудын дундах нийтийн эзэмшлийн зам гудамж талбайд барилга барих зөвшөөрөл өгцгөөсөн. Тэдний балгаар л энэ түгжрэл үүссэн. Зүй нь тэд хотын захын гэр хорооллуудад инженерийн шугам сүлжээний дэд бүтцийг тавьж барилгажуулсан бол агаарын болон хөрсний бохирдол, автозамын түгжрэл үүсэхгүй байх байсан.Даанч тэд хотын төвийн байгаа дэд бүтэц бүхйи газруудыг дамлан зарж хууль бусаар баяжиж үндэслэлгүй хөрөнгөжицгөөсөн.Тэдэнд өгсөн хахуулийн мөнгөндөө голоо цохисон барилгын компаниуд ашгаа гаргах гэж дандаа өндөр өндөр орон сууц барихлаар хүн ам механикаар өсч автозамын түгжрэл үүснэ шүү дээ. Түгжрэлийн буруутан нь дээрх авлигачдыг дахин дахин сонгосоор ирсэн түгжрэгсэд өөрсдөө.Хохь нь.
Үнэндээ Улаанбаатарчууд ёонгууль болгонд МАХН буюу МАН ын эсрэг сонгууль болгонд саналаа өгсөөр ирсэн. Харин МАХН саналыг будилаантуулж ирсэн. Үүний нэг нотолгоо бол 2008 оны 7 сарын 1 ны үйл явдал юм
Ерөөсөө л үнэн нь энэшдээ
Газрын мафийнхантай тэмцэлдэж буй дүр эсгэсэн луйварчид.
Чаддагийм бол та нар Энхболдоор туг тахиат хаач, чадахгүй байж солиороод яахын !
Хамгийн туруунд гунт, Богд уулын жалга болгонд байгаа луйварчдын гарт байгаа ганган том хашаа байшинтай газруудыг илчилж хураалгах хэрэгтэй тэгж байж энэ газрын луйварчдаас сална!!! Урагшаа залуусаа одоо бид нарт зогсох эрх байхгуй!!!
Яах гэж хулгайч авлигачин МАН-ыг сонгосон юм.Та нарын хохь шдээ Өмхий малнууд аа..Сонгосон МАН-даа чимээгүйхэн шиг хошногодуулаад явцгаа..Чимээгүй байцгаа зая нь хаясан өмхий малууд...Заазлаад махыг Хятад гаргаж зарах юмсан...
Дэмжиж бна. Газрынхаа төлөө тэмцэх хэрэгтэй. Судалгаа хийх хэрэгтэй.
Яг зөв, ямар нь орох оронгүй , дээр нь өчүүхэн газар авч амьдрах гэж мөнгөө цуглуулаад дийлдэггүй, ямар нь мянга мянган гаа эзэмшиж бдгийн
Хэдэн мянган квадрат метрээр нь бүр хэд хэдэн га-аар нь худалдана гэсэн зар байх юм Энэ газар тэр хүмззсийн ӨВЛӨЖ авсан өмч үү Ухаан хзрэхгүй юи
xar kostum omsood l bitgii surjigneed bau
Газрын наймаа чинь ялсан намын гөлөгнүүд мөнгө хийх ганц арга.
Жирийн иргэнд 0,07 га ч олдохгүй байхад УБ-ын эргэн тойрон (жишээ нь УБ-аас Налайх, УБ-аас Хөшигтийн хөндий хүртэлх хэдэн мянган га) бүх газрыг үе үеийн газрын албаныхан өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр авчаад га-аар нь олон зуун саяар шаглаж суухийн. Төр засаг гэж байгаа бол хураагаад дуудлагаар зарахад л Монгол улс гадаад өрөө дарна шдээ.
Gazriin asuudal ih tomorson, ulsad mash ih holiin muu ur dagavar avchirsan, tsegtslehed huch hurehgui l haragdaad bgaa daa.