sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы парламентын дээд танхим түүхэнд байгаагүй их хэмжээний төсвийг мягмар гарагт баталлаа. 
 
Ирэх сарын 1-нээс эхлэх энэ оны санхүүгийн жилийн төсвийн нийт зарлагын хэмжээ 114 орчим их наяд иен /870 орчим тэрбум ам.доллар/ болсон нь анх удаагаа 110 их наяд иений босгыг давлаа.
 
Төсөвт инфляцтай тэмцэх, улс орны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн санхүүжилтийг тусгасан байна.  Төсвийн нийт дүнгийн гуравны нэгээс илүү хувийг Засгийн газрын бондоор бүрдүүлнэ. 2023 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг парламентын дээд танхимын төсвийн хороо баталсны дараа дээд танхимын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, олонхын саналаар баталжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг