ЛОНДОН. /BBC/. Их Британийн хаан III Чарльз өнгөрсөн онд хаан сэнтийд заларснаасаа хойших анхны гадаад айлчлалаа лхагва гарагт буюу өнөөдөр Германд хийнэ. Букингемийн ордноос мэдээлснээр, гурван өдөр үргэлжлэх айлчлалын бүрэлдэхүүнд хааны гэргий Камилла дагалдан явна.
Хаан III Чарльз нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Берлинд цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаагаар угтан авсан Их Британийн анхны хаан болно. Мөн Бундестагт үг хэлсэн Их Британийн анхны засгийн дээд эрхийг баригч болох ажээ.
"Энэхүү айлчлал нь хоёр орны нийтлэг түүх, соёл, үнэт зүйлийг онцолж, Их Британи Германтай тогтоосон харилцаанд зохих хэмжээний хүндэтгэл үзүүлэх зорилготой" гэж Букингемийн ордон тэмдэглэсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
3 р Карл хаан гээч ! 1 р Карл нь толгойгоо авахуулсан ! 2 р Карл нь хоронд үхсэн ! Хоёр хаанд хоёуланд нь шадар дөрвөн цэрэг их тус болж байсан юм !! 3 р Карл эхлээд Францид очих ёстой хүн дэ !