sonin.mn
БРЮССЕЛЬ. /Reuters/. Олон улсын үнэлгээний “S&P Global” агентлаг даваа гарагт еврогийн бүсийн эдийн засгийн 2024 оны өсөлтийн төсөөллийг бууруулжээ.
 
Еврогийн бүсийн хамгийн сүүлийн үеийн эдийн засгийн төлөв байдлын тайланд дурдсанаар, дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт 2024 онд 1 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ нь өмнөх таамаглалаас 0.4 хувиар буурсан үзүүлэлт юм.
 
“S&P Global” агентлагийн Европ, Ойрхи Дорнод, Африкийн асуудал эрхэлсэн ахлах эдийн засагч Сильвен Бройер хэлэхдээ, эдийн засаг бага зэргийн уналтад орох эрсдэл өндөр байгааг бид харж байна гэжээ.
 
Инфляцын түвшин 2025 оны нэгдүгээр улирлаас өмнө зорилтот 2 хувьд, мөн суурь инфляц ч 2025 оны гуравдугаар улирлаас өмнө зорилтот түвшиндээ хүрэх төлөвгүй байгааг тайланд тэмдэглэжээ. 
 
Европын Холбооны Статистикийн газраас /Eurostat/ гаргасан хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, еврогийн бүсийн инфляц нэгдүгээр сард 8.6 хувь байсан бол хоёрдугаар сард бага зэрэг буурч 8.5 хувь болсон байна. Европын Төв банк инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ урьдчилан тооцоолж байснаас илүү урт хугацаанд өсгөнө гэж “S&P Global”-ын тайланд таамаглажээ. Төв банк гуравдугаар сарын хуралдаанаараа бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөснөөр 2008 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүргэсэн юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг