sonin.mn
Хятадын Төрийн зөвлөлийн хөгжлийн судалгааны төвөөс  "Хятадын хөгжлийн форум 2023 жилийн хурал”зохион байгууллаа.  Хуралд оролцсон төлөөлөгчид Хятадын Засгийн газрын хөгжлийн бодлогыг өндрөөр үнэлж, Хятад улс илүү их амжилтад хүрэхийг хүсэж буйгаа илэрхийлжээ. 
 
Тодруулбал ОУВС-ийн Гүйцэтгэх захирал Кристалина Георгиева:  "Дэлхийн эдийн засгийн хөгжлийн төсөөлөл сулхан төлөвтэй байгаа ч зарим улсын хувьд энэ үзүүлэлт  сайн байгаа. Хятад улс цар тахлын бодлогодоо зохицуулалт хийснээр эдийн засаг нь хурдтай сэргэж эхэллээ.  Олон улсын валютын сан нэгдүгээр сард  2023 онд Хятадын эдийн засгийн өсөлтийг 5.2 хувьд төсөөлсөн. Хятадын эдийн засгийн сэргэлт дэлхийн эдийн засагт маш чухал ач холбогдолтой" гэсэн байна.
Дэлхийн банкны Дэд Ерөнхийлөгч Аксел Ван Троценбург мөн: "Хятад улс сүүлийн хэдэн арван жилд  бий болгосон  эдийн засгийн амжилтдаа үндэслэн бүтээмжийг нэмэгдүүлж, орлогын хуваарилалтыг сайжруулахаар  ажиллаж байна" гэж онцолжээ. 
 
Г.Бямба