sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ мягмар гаргийн өглөө Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан гэж БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ.
 
БНСУ-ын Штабуудын даргар нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, пуужинг мягмар гаргийн өглөөний 7:41, 7:51 цагт Өмнөд Хванхэ мужийн Жанён хот орчмоос Япон тэнгис рүү харвасан байна. Эдгээр пуужин нь 620 орчим км зайд ниссэн гэжээ.
 
Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан 11 өдрийн сургуулилалт даваа гарагт буюу өчигдөр эхэлсэн юм. Уг сургуулилалт эхэлснээс нэг өдрийн дараа БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харвасан бөгөөд тус улс өчигдөр мөн пуужин харвасан билээ. 
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг