Оюу Толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эрхэм монголчууд аа,
Хөрөнгө оруулагчид, хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын үйлсэд гар бие оролцож, Өмнийн говийн оргүй хоосон талаас өнөөдрийн бүтээн байгуулалтыг биечлэн бүтээлцсэн уурхайчид, инженер техникийн ажилтнууд Та бүхэндээ Гүний уурхайн эхний олборлолт эхэлж буй түүхэн өдрийн мэндийг дэвшүүлж, баяр хүргэе.
Одоогоос нэг жилийн өмнө, 2022 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Оюу Толгойн хэлэлцээрийн хүрээнд Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр хаагдсанаар олон жилийн хугацаанд талцан гацсан Оюу Толгой төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлж, эхний тэсэлгээг хийж байсан билээ.
Хөрөнгө оруулагч тал Гүний уурхайн бүтээн байгуулалтыг 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа бүрэн хүрч чадлаа. Энэ нь цаашдын хамтын ажиллагаанд харилцан итгэлцлийн, хоёр талын хариуцлагатай байдлын суурь зарчим болж чадна гэдэгт итгэж байна.
Эрхэм хатагтай, ноёд оо
Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу Толгой төслийн Гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс өнөөдөр олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна. Энэхүү Гүний уурхайн зэсийн баяжмал нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй цахилгаан машины үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн шинэ эрин үе, олон улсын ногоон хөгжлийн чиг хандлагын төлөө эх дэлхийнхээ амьдралын цаг хугацааг уртасгах хүн төрөлхтний үйлсэд оруулж буй Монгол Улсын бодит хувь нэмэргэдгийг онцлон тэмдэглэж байна.
Оюу Толгойн төсөл бол Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хийж буй гадаадын хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй, Монгол Улс гуравдагч хөрш оронтой анх удаа бие даан хэрэгжүүлж буй эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган хэрэгжүүлэх чухал үүрэг гүйцэтгэх түүхэн төсөл билээ.
2022 онд Оюу Толгой компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, бүтээн байгуулж чаддагийн томоохон илэрхийлэл бол Оюу Толгой төсөл юм.

Оюу Толгой төслийн өнөөдрийг хүртэлх зам дардан байгаагүй ээ. Энэхүү төслийн олон жил үргэлжилсэн ээдрээт хэлэлцээр, баялагтаа эзэн байхыг хүссэн ард түмний хүсэл эрмэлзэл, нийт монголчуудын эрх ашгийг хамгаалж, Улсын Их Хурлын 92 болон 103-р тогтоолыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт улс төрийн дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар болон Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын Түр хороо, Ажлын хэсгийн гишүүдэдээ,
Оюу Толгой төсөлд эхнээс нь оролцсон, оноо алдаатай ч урагшлуулан хөгжүүлэхийн төлөө гал атгасан төр нийгмийн зүтгэлтнүүд, засч сайжруулахын төлөө шаргуу тэмцсэн эх орончид, олон нийт, эрхэм хөрөнгө оруулагчид, Та бүхэндээ Засгийн газраа төлөөлж гүн талархал илэрхийлье. Энэ бол монголчууд бидний хамтын бүтээл байсан гэдгийг онцгойлон хэлэхийг хүсэж байна.
Оюу Толгойн Гүний уурхай нь “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд нэн чухал төслүүдийн нэг билээ. Оюу Толгойн Гүний уурхай нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт болон Аж үйлдвэрийн сэргэлтийн төслүүдтэй цогцоор хэрэгжиж, уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгох тэмцэлд Засгийн газар иргэдийнхээ дэмжлэгтэйгээр ялж чадвал жил бүр 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүргэх монголчуудын олон жилийн мөрөөдлийг бодитоор наашлуулж чадна гэдэгт итгэл төгс байна.
Оюу Толгой төслийн хэлэлцээрт Монгол Улсын эрх ашгийг хангах зарчмыг хүндэтгэн ойлгож, хүлээн зөвшөөрч, урт хугацааны түншлэл, харилцан итгэлцлийг эрхэмлэсэн “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм Танд болон Таны багт, эрхэм хөрөнгө оруулагчдадаа нийт монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.
Оюу Толгойн хэлэлцээр Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа нээлттэй, ил тод, харилцанашигтай хамтран ажиллаж чаддаг, тогтвортой, итгэлтэй түнш гэдгийн бодит илэрхийлэл болж байна. Оюу Толгой төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, өнөөдөр хөрөнгө оруулагч талтай Зэс баяжуулах, зэсийн эцсийн бүтээгдэхүүн Монгол Улсад үйлдвэрлэх санамж бичигт гарын үсэг зурна. Энэ бол бүтээгдэхүүнээ түүхийгээр нь экспортлох биш нэмүү өртөг шингээж, Аж үйлдвэржилтийн сэргэлтийг бодитоор хэрэгжүүлэх түүхэн эхлэл болж чадна гэдэгт итгэлтэй байна. Цаашид Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа “Монголын За Андгай буй заа” хэмээх эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн язгуур үнэт зүйлдээ тулгуурлан эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ Монгол Улсын Засгийн газраа төлөөлж, нийт хөрөнгө оруулагчдын өмнө дахин хариуцлагатайгаар илэрхийлж байна.
Монгол Улс зэс, газрын ховор элемент зэрэг уул уурхайн салбар, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистик зэрэг уул уурхайн бус эдийн засгийн төслүүдэд идэвхтэй түншлэн ажиллахын тулд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, хөрөнгө оруулалтыг бүх түвшинд дэмжин ажиллаж эхнээсээ бодит үр дүнгүүд гарч, том төслүүд эрчимжиж байна.
Монголчууд амны бэлгээс ашдын бэлгэ гэж ярьдаг. Туурвин бүтээхийн бэлгэдэл туулай жил Оюу Толгойн төслийн Гүний уурхайн эхний бүтээгдэхүүн олборлох нээлтээр эхэлж, 2023 оны нэгдүгээр сарын эдийн засаг 10.6 хувийн өсөлттэй гарч байгаад бэлгэшээж байна. Үзэсгэлэн болгогч хэмээх туулай жилдээ Монгол Улсаа дэлхий дахинд илүү үзэсгэлэнтэй болгож, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг эх орондоо татахын төлөө иргэн бүхэн, аж ахуйн нэгж бүхэн хичээн ажиллацгаая. Эрхэм хөрөнгө оруулагчид Та бүхэнтэй “Welcome to Mongolia” уриан дор зохион байгуулагдах “Монголын эдийн засгийн чуулга” уулзалтын үеэр Монгол Улсад дахин уулзахын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс хүчирхэгжин бэхжиж, мандан бадрах болтугай!

Сэтгэгдэл0
Амжилт хүсье. МАН мандтугай
Neg hund nogdoh dotoodiin niit buteegdehuun ondor bolovch yag bodit amidral n yaduu ulsuud afrikaar neg duuren baina, tednii araas oroh baihdaa, umaa hum
харин ээ хөө... Оюук маань нэг л сонин учир битүүлэг юм яриад явчихлаа... гэрээ өөрчлөх гэдэг ч манантаад явчих чинь. Энэ хүн бас цаагуураа худалдагдсан юм биш биз.
МУ-ын 50 жилийн ДНБ-тэй тэнцэх баялгаа өгч байж 1 жилийн ДНБ-тэй тэнцэх мөнгөөр уурхайгаа ухууллаа. Урсгал зардал одоо юу л шалиа аж. Дээр нь нэмээд ухсан нүхний 34 хувийг монгол гаргаж бна. Хамтарсан компани зардал хуваадаг ёстой юм бол баялгаа 66 хувь зүгээр өгөх ёсгүй ээ...бид дэлхийн жишгээр АМНАТ авах ёстой. Яахаараа монгол хүнээс доогуур АМНАТ эд төлдөг юм бэ. Баялгийг нь үнэгүй авчаад. Ийм колонийн гэрээг Монгол хүний за андгай буйзаа ч гэх шиг.
От тослийг эхлуулэхэд хучин зутгэсэн хожим шоронд зуртэл орж харааллгажж муулуулсан Баяр Баярцогт болон бусад олон хунд талархахтхэрэгтэй
шоронд оролгүй үлдсэндээ баярлаж бна уу?
үр дүнг эхлээд биш дараа нь ярьж сурмаар байна аа, бөс бөөн хэрүүл болох вий дээ
Баяр хүргье ээ..
Данх биш вааран толгойт болжээ. Аргагүй л юм долоож амташсан байна.Данх шахааны хулгайч дарга нараа гадаад руу дүрвүүлж байна.
Цаашид доллорын ханш өсөхгүй байвал манай улсад ашигтай гэж үзнэ
Монголыг колончлон сууж байгаа рио тинтод баярлахгүй шүү. Монголоо чөлөөлөх эхлэл тавигдлаа.
ard nydeeree harj chiheeree sonsoj baina,ene yilsiin ireedyin checheglelted bid ch demjij zalbirah ni zalbirch sain saihan ygeen egyylej syyna,minii Mongol zailsgyi l hegjih yndestei ard tymen dee,hemeen bodoj syyna.bayarlalaa.
Оюутолгойн гэрээ бол жинхэнэ дээрмийн гэрээ шүү дээ. Бүх олборлосон алт, зэс шууд Рио Тинто-гийн өмч болоод гадаадын зах зээлд борлуулагдаад бүх борлуулалтын орлого нь 100 хувь Рио Тинтогийн дансанд орно. Борлуулалтын орлогоос хөөрхий монголчуудад ганц төгрөг өгөхгүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) нэрээр Рио Тинто монголчуудад өчүүхэн жаахан угаадас өгнө. Ер нь ийм дээрмийн гэрээг колончлогч улсууд колони орнуудыг дээрэмдэхийн тулд 1945 оноос өмнө хийдэг байжээ. Одоо Монголчууд АМНАТ авахын зэрэгцээ дор хаяад бүх олборлосон алт, зэсийн 50 хувийг монголчууд өөрийн өмч болгож аваад өөрсдөө дэлхийн зах зээлд зарах нь өнөөдөр дэлхий дахинд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн хэм хэмжээ шүү дээ. Гадаадын дээрэмчдийн гар хөл болсон Баярцогт, Сайханбилэг нарыг монголчууд алахад ч багадана. Энэ саналыг олшируулаад мэдээллийн бүх сувгуудаар түгээцгээ, монголчууд минь.
Энэ ямар эвгүй ём яриад цаад талдаа ямар дохио мeссэж өгөөд бнаа. Цайчихжээ. Орчин үэд яаж борлуулалтаа, ашгаа хувааж буй жишиг загварыг мэдэн будлиаад дурсах ч үгүй байгаа ч даанч хол явахгүй дээ. Дэлхийд ганцхан энэ рио байгаа биш. Ёрдөө Саяхан 15-20 саяын авилгалыг нь дэлхий илчлээд л хаясан. Одоо ч өшөөг уудлаад гаргах ажил явж л б. Нүүрсний хулгайн дүн үнэнийг хэлэхэд 10 гаруй тэрбум доллар болсон шүү. Доллар гэдгийг дахин хэльэ. Энэ тоог би гаргаагүй. Ард түмэнд ёу наалдсан билээ? Олон ём бичмээр л б. 4,6 %- ийн өсөлт гарсан гэж албан ёсоор мэдэгдсэн. Тэр чигээрээ хөөс. 3-хан сая иргэндээ наалддаггүй эдийн засаг гэж үгүй.Энэ тооцоогоороо Хятадаас ч илүү гарчихлаа, гэж Амарбсглн хэлсэн. Гадныхантай уулзахаар ичээд нүүрээ хийх газар олдохгүй хэцүү бсн шүү. За тэгээд хагартлаа сагаж хөөсрөөд, хусманд өлөнтөж худалдагдаад байв даа. Болгоомжтой байгаарай, Монголоо бодоорой гэж л захья. Байн байн л рио-ын авилгаыг дэлхий хайр найргүй дотоодынх нь үндэсний хамсаатан гар хөл-үүдтэй нь илчилдэг. Хятад ч бас илрүүлж байсан түүхтэй.Санаж бгаа биз дээ?
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би бөөрөө Фортис эмнэлэгт зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Fortis эмнэлэгтэй танилцуулсан гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 760,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд бид ирэхээс өмнө хагас төлбөрийг надад төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бол хамгаалалт юм. Зөв газраа хайж байгаа хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд [ fortis.hospital.in@gmail.com ] хаягаар эмнэлэгтэй холбогдож болно. Тэд өөрт байхгүй зүйлээ авахын тулд байгаа зүйлээ дахин ашигладаг бөгөөд ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт учраас одоо [fortis.hospital.in@gmail.com] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.
Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би бөөрөө Фортис эмнэлэгт зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны дараа бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Fortis эмнэлэгтэй танилцуулсан гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 760,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд бид ирэхээс өмнө хагас төлбөрийг надад төлнө гэж надад мэдэгдэв. Хагалгааны дараа тэд надад үлдэгдэл мөнгөө өгдөг, маш эрүүл, амьдралдаа сэтгэл хангалуун байна, учир нь ядуурал бол гэмт хэрэг, мөнгө бол хамгаалалт юм. Зөв газраа хайж байгаа хүмүүст Бөөрөө зарж, эрүүл мэндээ хадгалахын тулд [ fortis.hospital.in@gmail.com ] хаягаар эмнэлэгтэй холбогдож болно. Тэд өөрт байхгүй зүйлээ авахын тулд байгаа зүйлээ дахин ашигладаг бөгөөд ядуурал бол гэмт хэрэг, харин мөнгө бол хамгаалалт учраас одоо [fortis.hospital.in@gmail.com] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.