Уг нь өнгөрсөн оны сүүлчээс эхлээд манай эдийн засагт П.Жасрай гуайн 20-иод жилийн тэртээ хэлж байсан шиг “...Хонгилын үзүүрт гэрэл” харагдаж эхэлсэн. Эдийн засгийн үзүүлэлт болдог зарим “тоо” илтэд сайжирч үзэгдсэн.Тэгвэл 2023 оны нэгдүгээр улиралд эдийн засаг 10.6 хувийн өсөлттэй гарсан байна. Өнгөрсөн оны сүүлчээр ч сайн мэдээ бишгүй дуулдсан. 1.3 тэрбумд хүртэл унаад байсан ам.долларын нөөц оны сүүлч гэхэд 3.4 тэрбумд хүрсэн байдаг. Юунаас болсон нь ойлгомжтой. Нүүрсний хулгай зогсож, нүүрсний далд бизнес цэгцэрч, боомт бодитойгоор сэргэж эхэлж байна гэсэн үг.
Түүнчлэн өнөөдөр нэг түүхэн үйл явдал болох гэж байна. Оюу толгойн далд уурхай нээлтээ хийнэ. Оюу толгой өнөөдрөөс эхлээд одоогийнхоосоо гурав дахин илүү ашигтай олборлолт хийхээр болж байгаа юм. Үнэн хэрэгтээ, “...Монгол Улс “Оюу толгой” төслөөс хэзээ ашиг хүртэх вэ” гэдэг нь маш тодорхойгүй болоод байсан.
Хөрөнгө оруулалтын болоод бусад гэрээг 2009 онд байгуулсан. Түүнээс хойш манай эзэмшдэг 34 хувь дээр “хөрөнгө оруулалтын өр” бодогдсоор ирсэн. Энэ хугацаанд 2.3 тэрбум ам.долларын өр бичигдээд байсан. Бусад асуудал нь гацаанд ороод байв. Гэхдээ 2021 оны сүүлчээр хоёр тал тохироонд хүрч, дээрх өрийг тэглэж, улмаар далд уурхайг эхлүүлэх шийдвэрт хүрсэн. Энэ утгаараа энэ Засгийн газрын хийсэн хамгийн амжилттай, томоохон ажлуудын нэг юм. Тэгээд ч хоёр талын тохироо хэрэгжиж, хэлэлцэж ярьснаараа өнөөдөр нээлтээ хийж байна. Дашрамд хэлэхэд, Оюу толгойн далд уурхай бол дэлхийд эхний тавд орно. Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай далд орд нь Оюу толгойн ашиг орлогын цөм болох юм.
Ер нь бол Оюу толгойн орд нь зэс, алт, болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хойноосоо урагш нийт 12 км сунан тогтсон хүдрийн биетүүд нь Хюго Дамметтын хойд бүс, Хюго Дамметтын өмнөд бүс, Оюут болон Херуга хүдрийн биет юм. Тус төслийнхэн одоогоор баяжмалаа ил уурхайгаас олборлосон хүдрээс гарган авдаг.
Тэгвэл Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 80 гаруй хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршдог. Газрын гадаргаас олон зуун метрийн гүнд буй эдгээр хүдрийн биет нь зэс, алтны агуулгаараа дэлхийд томоохонд тооцогддог. Тухайлбал, далд уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай юм байна. Тэр утгаараа, далд уурхай нь манайх руу ам.доллар даллах, эдийн засгийн томоохон хөдөлгөгч хүч болох хүлээлтийг бидэнд үүсгээд байна. Тиймээс нээлт нь түүхэн үйл явдал болж байгаа хэрэг билээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(10)
Оюу толгойн далд уурхай доллар далласан ч улны монголчуудад хүртээлгүй байхөө.
Яг үнэн улны айлын хүмүүст түйч наалдахгүй , ядуу улны өсгийний хэвээрээ л байна.
Ногдол ашиг олохгүй гэрээ хийчихээд баярлаад байх юу байна. ЕС, Ерөнхийлөгч нар Гүний уурхайн олборлолтыг эхлүүлэх ёслолд оролцохгүй байсан нь дээр шүү. Монголын ард түмнийг доромжилсон гэрээ.
Тэтгүүр нэмээсэй
Хөрөнгөө оруулсан гадаад хүмүүс нь одоо л нэг ашиг нь унах нь гэж гараа үрж суугаа да ! Оюутолгойн гүн нь ашиглалтанд орох Путины үхэх хоёрыг хүлээгээд Хятад улс нь цэргээ бэлдэж байгаа гэсэн ! Нэг нь биёллээ !
Хэдээр юу гаргаж байгаагаа мэдэхгүй ийм авилгажсан улсад үхсэн салтааны нь мөнгө орж ирэх вэ дээ хоосон нүх л үлдэнэ элсэн цөл
Одоо ч ОТ дээр их но байгаа, oдоогийн ЗГ нууна гэж жигтэйхэн, нууж авилгдсан нь хэвээрээ шүү. Blank CH. Мангасыг дийллээ ёу. Гэхдээ гүний уурхайг дэмжинэ. Зэс алт энэ гeo-дэлхийд өдгөө хормой хязгааргүй өндөр үнэд хүрч буй энэ үэд улны монголд хүртээх нь ёу л бол? Уурхайгаа улам нэмж тэлсэн гэл үү. Авилга л улам тэлэгдэнэ, тэлээгээ тасартал хүртэнэ. Гэхдээ контр-арга чарга байж л таараа ш дээ.
Оюутолгойн гэрээ бол жинхэнэ дээрмийн гэрээ шүү дээ. Бүх олборлосон алт, зэс шууд Рио Тинто-гийн өмч болоод гадаадын зах зээлд борлуулагдаад бүх борлуулалтын орлого нь 100 хувь Рио Тинтогийн дансанд орно. Борлуулалтын орлогоос хөөрхий монголчуудад ганц төгрөг өгөхгүй. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) нэрээр Рио Тинто монголчуудад өчүүхэн жаахан угаадас өгнө. Ер нь ийм дээрмийн гэрээг колончлогч улсууд колони орнуудыг дээрэмдэхийн тулд 1945 оноос өмнө хийдэг байжээ. Одоо Монголчууд АМНАТ авахын зэрэгцээ дор хаяад бүх олборлосон алт, зэсийн 50 хувийг монголчууд өөрийн өмч болгож аваад өөрсдөө дэлхийн зах зээлд зарах нь өнөөдөр дэлхий дахинд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрх зүйн хэм хэмжээ шүү дээ. Гадаадын дээрэмчдийн гар хөл болсон Баярцогт, Сайханбилэг нарыг монголчууд алахад ч багадана. Энэ саналыг олшируулаад мэдээллийн бүх сувгуудаар түгээцгээ, монголчууд минь.
Сайн хэл муу хэл нөгөө муу нэртэй Ч.Сайханбилэг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн нь үнэн арга зам нь буруу байж магадгүй
Улныханд юу ч хүртэхээргүй байна