Засгийн газраас хэрэгжүүлж буй авлигын эсрэг “5Ш” ажиллагааны нэг болох “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийнхэн өнөөдөр “Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах "11-11" төвд ажиллаж, иргэдтэй уулзлаа. Мөн "11-11" дугаарт холбогдож буй иргэдийн дуудлагыг хүлээн авч, ярилцав. Мэдээлэл өгч буй иргэдийн нэрийг нууцалж, эрсдэл учруулахгүйгаар мэдээллийг нь авах юм.
Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо “Иргэд нэг асуудлын хойноос олон жил хөөцөлдөж байна, газрын асуудал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, төрийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой иргэдийг чирэгдүүлдэг, хохироодог гэх асуудлыг нэлээд ярьж байна. Бид асуудлыг иргэд, хувийн хэвшлийн нүдээр харахыг эрмэлзэнэ.
“Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд иргэдээс өргөн хүрээнд мэдээлэл авч, дүн шинжилгээ хийж, шаардлагатай шийдвэр гаргахад санал зөвлөмж гаргахаар ажиллаж байна. Энэ ажиллагааг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо, дэмжлэг чухал. Хэрэв гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл ирвэл АТГ зэрэг холбогдох байгууллагад шилжүүлнэ. Мөн иргэд зүгээс төрийн байгууллагаас үйлчилгээ авахад хугацаа их алддаг гэх асуудлыг хөндлөө. ХЗДХЯ Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа” гэв.
Ажлын хэсгийн гишүүн, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой, төрийн байгууллагаас үйлчилгээ авахад ашиг сонирхлын зөрчилтэй харилцаа үүсгэдэг байдал нь нууц, далд үйлдэгддэг. Тиймээс иргэдээс мэдээлэл авах тодорхой сувгуудыг үүсгэх нь чухал. Энэ хүрээнд “Шүгэл ажиллагаа”-г хэрэгжүүлэх Ажлын хэсгийн гишүүд “11-11” төв дээр ажиллаж байна.
Цаашид мэдээлэл авах сувгийг нэмэгдүүлнэ. Тухайлбал, “И-Монголиа” аппликейшнээр дамжуулан мэдээлэл авахаар бэлтгэл хангаж байна. Мөн шуудангийн бүх салбарт мэдээлэл, баримт материал хүлээн авах шуудангийн хайрцаг ажиллуулна. ЦХХХЯ-наас Ерөнхий сайдын өгсөн чиглэл, үүрэг даалгаврын дагуу бүх салбарт цахимжилтыг гүнзгийрүүлэх зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд анхааран ажиллаж байна. Төрийн хүнд суртал, авлигаас сэргийлэх хамгийн гол алхам бол цахимжуулалт“ гэлээ. Ажлын хэсгийнхэн баасан гараг бүрийн 09:00-12:00 цагт тус төвд ажиллаж иргэдтэй уулзаж, утсаар мэдээлэл авах юм. Өнөөдрөөс эхэлж буй тус уулзалт, арга хэмжээнд иргэд талархалтай хандаж байна. Иргэд “11-11” дугаарт хандан “Шүгэл ажиллагаа”-нд мэдээлэл, санал хүсэлтээ хүргүүллээ.
Сэтгэгдэл0
МАН-ын 60 тэрбүмын шахааны 100 гаран авлигачин хулгайч дарга нар гэр бүлээ аван Гадаад руу зугатаж гараад байгаа сураг байна.Цаашлаад МАН-ын томилгооны 1000 гаран шахааны хулгайч дарга нар гадаад руу гарахаар бэлтгэж байна.Эднийг яах вэ.Гадаад руу зугатах боломжийг нь өгсөөр байх уу.МАН-ын шударга дүр эсгэгч залалин мэхлэгчид ээ..
АН-УУС ХУЛГАЙЧ 70 ХУВЬ НЬ ман ХУЛГАЙЧ 30 ХУВЬ НЬ ДАА
Оюун эрдэнийн хүмүүс гэдэг нь шууд мэдэгдлээ.
МАН Ы МАЛНУУД ЭНИЙГЭЭ АЖИЛ ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ БАЙНА. АЙМААР ТОМ МУНДАГ АЖИЛ ГЭЖ БОДООД ТАРХИ НЬ САМАРЫН ЧИНЭЭ.
Hamgiin ehend gadnii baiguulgaas eldeb saihan nereer sanhuu abdag gadni tagnuul hediig shalga uund baabar 2 bank zalgisan elbeg erdenetiig 98 onoos tonoson bayr ot gereend avilga absan huibaldaan hiisen
Хойд эцэгтээ зодуулж ухаангүй ГССҮТ-д ирсэн 3 настай хүүгийн ээж 3 сарын өмнөөс БГД-ийн 10-р хороонд байр түрээслэн амьдарч байгаа юм. Тус хорооныхон болон СӨХ-ныхон одоогоор хүүхэд хохирсон талаар тодорхой мэдээлэлгүй байна. Хохирогч хүүгийн ах 6-7 орчим настай. Хүүгийн ахыг хорооноос нь хайж байгаа аж. Хүүг өвөө, эмээгийндээ байж магадгүй гэсэн мэдээлэлтэй байгаа. Харин 6-нд хүүг зодсон гэж СӨХ-ны жижүүр хэлж байна. Хүүгийн бие маш хүнд, амьсгалын аппараттай байгааг ГССҮТ-с мэдээлсэн.
Шүгэл үлээгчийг 1.5 тэрбум хүртэл төгрөгөөр шагнах өөрчлөлт орсон байна.
Тэрэлжид байгаа Хүрэлсүхийн эзэмшлийн Бугат ресорт эдлэн газар мөн Нямдоржийн хоер хаус санхүүгийн ямар эх үүсвэрээр босов гэдгийг яаралтай шалгана уу? Нямдоржийг Хятадын талд тагнуул хийсэн гэж Баатар генерал мэдэгдэж байсан.
Барууны орнуудын шүгэл үлээх гэсэн юмыг дууриачихсан мэдрэлүүд
Mi Enhbold,D.Sugar,TS.Nyamdorj naryn hurungu herhen bi bolsnyg shalgaad uguuch.Odoo ihenhiig ni busdyn ner deer shiljuulseb bgaa shuu
Асtually nobody cares about your activities One Single Bit, buddies. Regardless of what you do utter or echo, we allegedly perceive you like Admitted Liers. Experienced Crooks. Cooties. Sorry.
At least you should be by yourselves with deep Integrity, Industry and higher Morale in order to accomplish your tasks. Dog whistle... Hahaha
Эгэл олны өмнө хулгай, цавчилт, зувчуулалт нь ил байж, Гэмт уйлдэл нотлогдоод бхад тууштай а. Хэмжээ авахгуй Хий Сэлэм эргуулж яана. МУ-Ын иргдийн 90 хувь нь шуух засаглалд итгэхгуй бгаад ЕС-даа дугнэлт хийгээч.
Энэ балин хамарт чадахуу даа