Уг чуулган Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулж ба хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үзүүлж буй дэмжлэг, бусад туслалцааг иргэдэд танилцуулах зорилгоор зохион байгуулж байна.
Түүнчлэн шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл өгөх, эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, бүс нутгийн хөгжил, хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцох, орон нутаг дахь хүний эрхийн асуудлыг хөндөх, шилжих хөдөлгөөнд залуусын оролцоог хангах, иргэдийн санал бодлыг сонсох, төр, иргэн, хувийн хэвшилтэй хамтран хэлэлцэх юм.
”Хөдөөгийн сэргэлт” чуулганд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Дэд сайд нар болон холбогдох эрх бүхий албан хаагчид, Төрийн болон Төрийн бус байгууллагууд, 21 аймгийн удирдлагын баг, олон улсын байгууллагын төлөөлөл,хэвлэл мэдээллийн байгууллагууд болон орон нутгийн 1000 гаруй төлөөлөгч оролцож байна. Тус чуулганыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилтийн хөдөлгөөний байгууллага, Швейцарын хамтын ажиллагааны байгууллага, Швейцарын хөгжлийн Хөгжлийн агентлаг, МХАҮТ, Жайка Монгол, МЗХ-оос хамтран зохион байгуулж байна.

Чуулган дараах сэдвийн хүрээнд өрнөх юм.
-МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ”Хот хөдөөгийн сэргэлт”
-Шадар Сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн Сайд Ч.Хүрэлтбаатар “Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”,
-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Монгол Улсын Засгийн газраас гаргаж буй бодлого, шийдвэрүүд”,
-Сангийн Сайд Б.Жавхлан “Төвлөрлийг сааруулах хүрээнд Засгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр олгогдох дэмжлэгүүд”,
-НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын үндэсний хөтөлбөрийн ажилтан Ю.Оюунхишиг “Монгол дахь дотоод шилжилт хөдөлгөөнийг ойлгож, удирдах нь”,
-Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Хөдөөд тавтай морил” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгөх юм.
Чуулган үдээс хойш “Бүсийн хөгжил -хамтын ажиллагаа”, “Шилжилт хөдөлгөөн ба залуусын манлайлал”, TEDx - Улаанбаатар” , “FUCKUP NIGHT” гэх мэт арга хэмжээнүүд болох юм.


Сэтгэгдэл0
Чалчаад чалчаад нэмэртэй юмуу хоосон чалчсан хүмүүс манж феодолын үлдэгдэл хогийн МАН гэж бузар намаас Монголчууд залхаж байна хандив тусламжаасаан илүү торгууль ноодуулж байгаа биз дээ тэнэг манангийн боолуудаа.
Хууль зөрчвөл торгуулиа төлж чаддаг байх хэрэгтэй элдэв тэтгэмж горилхоо л больчих өөрөө амьдарч сур. Аны гишүүнээ
Хөдөөгийн дампуурал үндэсний чуулган болж байна.
Угаасаа хөдөө, хотгүй дампуурчихсан шүү дээ.
Үгүй хөдөөгөөс илүү Улаанбаатар хот нь дампуурчихсан шүү дээ. Учир нь Улаанбаатарчууд нийгмийн ямар ч баялаг бүтээхгүй өдөржин, шөнөжин машин дотроо ганцхан гар утсаа маажиж, малчид, уурхайчид, тариаланчдын бүтээснийг цуслаж, гударч, улс орныг хоосруулж, ядууруулж, дампууруулж байна шүү дээ. Юун хөдөөгийн сэргэлт, мөн хуцацгаав аа!!!
Хурал, семинар, чуулган хийснээрээ хегждег бол Монгол улс Дэлхийд хегжлеерее 1-рт бичигдэх байлаа. Сайхан чалчиж, худлаа амлахаас еер чадваргуй хулгайчдын уур болсон улс шуу дээ, унэндээ
Маш сайн магадлан сонсоод маргаашийн үлгэрээ сонсоорой
Yrih saihaan yag ajil boloh ni l hetsuu yumdaa sayhan umnugovi aimagt hashaandaa mod nogoo tariad saihaan amidray geel neg tusul yvagdah shig bolloo olon niited tsagiig ni tulgaad 3 honogiin umnu l zarlaad duuslaadaa bodvol suga tsavinii usnuud naiz nuhud nam doloogch nartaa l ugchih shig l bolloodoo iimerhuu ajil hen heden onii heden sar heden tsag minutad hen gedeg ali bagiin yu hiideg hun ymar material tusul uguud yaj avav gedgiig shuud il tod shilen zarla tegeegui tohioldold avilgaar shalgaruulsan gej l oilgo
Ene MU chin 32 jil chuulgan.zuvelgeen.hural.seminar.zuvleldeh uulzalt.chuulgan hiilee.Uo n sain bolov.Ed bugdiin ard mash ih munge zartsuulj.teseviin munge uildaggui gedeg shuu.Naad hotsorogdson arga barilaa eerchil.Tsahim yam bga bizde.