БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганы төлөөлөгчид өнөө өглөө Ши Жиньпинийг БНХАУ-ын дарга болон Цэргийн төв зөвлөлийн даргаар санал нэгтэй сонголоо.
Ши Жиньпин Бээжин хотын Ардын их танхимд Үндсэн хуульд үнэнч байхаа олон нийтийн өмнө тангарагласан байна. Мөн 14 дэх удаагийн сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны даргаар Жао Лэжи, БНХАУ-ын дэд даргаар Хань Жэн нар сонгогджээ.
Ирэх зургаадугаар сард 70 нас хүрэх Ши Жиньпин 2018 онд БНХАУ-ын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа тус улсын даргаар гурав дахь удаагаа дахин сонгогдох боломжтой болсон юм.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Хуний нас бол ТОО! Манайх шиг нусан буу хэлээ хазсан пацан сайд дарга тай Марионетка Зантай эрх баригч хол явахгуй! 3 сая д 70 настай болдоггуй Тэрбум 300 сая тай Хятад болоод байна Ухаарагтун