sonin.mn
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 1994 онд ЖАЙКА-гийн төслийн хүрээнд Японд очиж байсан талаарх нэвтрүүлэг Японы “NHK World” сувгаар гарчээ. Тодруулбал, Японы Аомори мужийн Гонохэ хотын нэгэн айлд зочилж, тэр үед найман настай байсан охинд нь “Монголд урина” гэж амлаж байсан байна.
 
Тэгвэл энэхүү амлалтаа Ерөнхийлөгч болсныхоо дараа биелүүлж, Такамүра саны гэр бүлийг Монголд урьсан тухай, олон жилийн дараа эргэн уулзсан тухай нэвтрүүлэг бэлтгэжээ. 
 
Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Япон Улсад айлчилсан бөгөөд 28 жилийн дараа нөхөрлөлөө сэргээсэн хэмэээн дурдсан байна.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар 2022 оны 12 дугаар сарын эхээр тус улсад төрийн айлчлал хийсэн юм.