Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Эрхэмсэг ноён Антони Рота-тай 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгааг онцолж, хоёр талын харилцааны түүх, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. Хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагуудын дэмжлэг, харилцан ойлголцол чухал бөгөөд Парламентад ажлаа тайлагнадаг байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө байгааг харилцан илэрхийллээ.
Монгол, Канад улсууд нь уур амьсгал, газар зүйн төлөв байдал, хүн амын нягтрал зэргийн хувьд ижил төстэй тул дэд бүтцийн стандарт, төрийн үйлчилгээ, хяналтын бүтцийг боловсронгуй болгох чиглэлээр харилцан туршлага судлах боломжтой гэдэгт санал нэгдэв.
Хоёр талын худалдаа, Монгол Улс дахь Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа, оюутан солилцоог идэвхжүүлэх нөөц боломжтой бөгөөд эдгээрийг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн байгааг талууд харилцан нотлов.
Сэтгэгдэл0
Ariunboldoo jaahan tur. delberlee
Канад МУ-ыг мөлжихөө хэзээ болих вэ? ОюуТолгой маань Канад улсын нутагт байгаа шиг л МУ-д огт ашиггүй байна. Тэр байтугай өр маань олон тэрбум доллар, нэмэгдсээр! Төрд байгаа хэдэд маань хэвлэсэн хэдэн цаас өгчихөөд л баялагийг маань хуу хамах үгтэй гэрээн дээр гарын үсэг зуруулчих юм. Ноён Рота инээж байгаа нь энгийн иргэн намайг "муу атлаа долларт дуртай ерөнхий сайдтай байгаа чиний хохь", "ерөнхий сайдыг гөлөг шиг шарваганадаг атлаа иргэддээ "би танай талд" гэж 2 нүүр гаргахдаа огт ичдэггүй" гэж тохуурхаж байгаа нь гарцаагүй. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургана гэдэг үнэн байх нөхцөл ОюуТолгой мөн үү?