sonin.mn
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 59 дэх бага хуралд оролцох үеэрээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен-тэй уулзав.
 
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу амжилттай өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа нотлов. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Төрийн нарийн бичгийн даргын Иргэний аюулгүй байдал, ардчилал болон хүний эрхийн асуудал хариуцсан орлогч Азра Зеяа-гийн 2 дугаар сарын эхээр Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болсныг тэмдэглэж, цаашид талууд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.