sonin.mn
БРЮССЕЛЬ. /AP/. Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлэх шинэ багц арга хэмжээний талаар хэлэлцэж байна гэж Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ.
 
Түүний мэдээлснээр, ЕХ-ны 27 гишүүн орон Орост шаардлагатай цэргийн техник хэрэгслүүдийг хязгаарлахыг зорьж байгаа бөгөөд Оросыг Ираны дроноор Украины иргэний дэд бүтцэд цохилт өгөхөөс сэргийлэх зорилгоор Ираны долоон аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авах зэрэг саналуудыг тусгасан байна.
 
У.Ляйен энэ сарын эхээр болсон ЕХ-Украины дээд хэмжээний уулзалтын үеэр Оросын эсрэг 10 дахь багц хориг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдээд байсан юм. “Хэрэв ЕХ-ны гишүүд санал нэгтэй дэмжвэл тулааны талбараас олдсон бүх технологийн бүтээгдэхүүнийг хориглоно” гэж ЕК-ын тэргүүн онцлон хэлжээ.
 
Украины дайн эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдөр гэхэд эцэслэн батална гэж найдаж байгаа шинэ багц хориг арга хэмжээний талаар ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар ирэх даваа гарагт болох уулзалтынхаа үеэр хэлэлцэх төлөвтэй байна.
 
Энэ удаагийн хоригт өмнөх багцуудын зарим арга хэмжээг тойрч гарах боломжийг олгосон цоорхойг арилгахыг мөн эрмэлзэж байгаа юм байна. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг