sonin.mn
Хятадын Коммунист намын тархи, улс төрийн бодлогын гол стратегич гэгддэг Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ван Хунинг Тайванийн талаар баримтлах шинэ бодлого боловсруулах ажилд томилсон тухай Nikkei Asia мэдээлэв.
 
Тайвань руу чиглэсэн энэхүү шинэ бодлогыг Ши Жиньпин ойрын хугацаанд зарлах төлөвтэй байгаа аж.
 
Энэ алхам нь Бээжингээс олон жилийн турш санал болгож ирсэн “Нэг улс, хоёр систем” бодлогын төгсгөл байж мэдэх юм. Учир нь ХКН-ын Хонконгод хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь Тайванийн иргэдэд хүчтэй нөлөөлөөд зогсохгүй Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эргүүлэхэд нөлөөлсөн.Тиймээс энэ бодлого нь цаашид хэрэгжих боломжгүй болсон гэж үзэж байх магадлалтай бөгөөд хоёр эргийн харилцааны шинэ чиглэлийг тодорхойлоход ийнхүү анхаарч эхлээд байна.
 
 
Эх сурвалж: Taiwannews.com
 
 
Стратеги судалгааны хүрээлэн бэлтгэв