Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улс, АНУ-ын Эдийн засгийн IV зөвлөлдөх уулзалтад оролцох, АНУ-ын засаг захиргааны холбогдох албан тушаалтнуудтай уулзахаар 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 3-ны өдрүүдэд Вашингтон хотноо ажиллаж байна.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 1 дүгээр сарын 31-ний өдөр АНУ-ын Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус, Мянганы сорилтын корпорацын Европ, Ази, Номхон далай, Латин Америк хариуцсан Дэд ерөнхийлөгч Ж.Брүүкс, Олон улсын хөгжлийн агентлагийн Азийн асуудал хариуцсан товчооны Туслах дарга М.Шкиффер нартай тус тус уулзав.
Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Д.Тайтус шинээр байгуулагдсан 118 дугаар конгресст Монголын бүлэг ойрын хугацаанд шинэчлэгдэн байгуулагдах талаар тэмдэглэж, Монгол Улстай хөгжүүлж буй стратегийн түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд конгрессын зүгээс үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлэв.

Мянганы сорилтын корпорацын Европ, Ази, Номхон далай, Латин Америк хариуцсан Дэд ерөнхийлөгч Ж.Брүүкстэй хийсэн уулзалтын үеэр АНУ-ын МСК-ын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх хоёр дахь Компакт гэрээний явц, Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Азийн асуудал хариуцсан товчооны Туслах дарга М.Шкиффер нарын уулзалтаар тус агентлагийн хүрээнд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх боломжууд болон эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцов.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар Монгол Улсад өнгөрсөн арван жилийн хугацаанд ардчиллыг бэхжүүлэх, эдийн засгийн бодлогыг дэмжих, эрчим хүчний салбарыг дэмжих зэрэг чиглэлээр нийт 260 гаруй сая ам.долларын техникийн болон санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлсэн юм.

Сэтгэгдэл0
новшийн чингэс хаан гсэн монгол аиерик болох гэж их хүсэж байна
Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг. Эцгээ дуурайвал Монголын төлөө сайн үйлс хийх болов уу даа.
москвад биш вошигонгтонд ажилласан гэнээ үхээчээ үхээч
украйнны дараа энэ монгол боолчлол парлалаас чөлөлжтөгнө үүхүнийг аиерикийн ө
монголыг америк алж байна
америк сөнөж орос мандтугай
Оросоос үлдэх юм сүнс нь л байж магад, Орос орныг Путлер чекист-коммунист гол ыг нь самарчихлаа л даа ! Орос гээд боож үхэх гээд байгаа манай фашистууд мөдхөөн ардчиллын баг өмсөнө дөө !
МЭНГЭТ ЧӨТГӨР НЯМДОРЖ ЗАЙЛАХ МӨРӨӨРӨӨ ЗАЙЛАХГҮЙ БАС НЭГ ЮМ АА ҮЛДЭЭГЭЭД ЗАЙЛЖЭЭ. БАРЫН ЗУЛЗАГЫГ БАГА ДЭЭР НЬ ГЭДЭГ ШИГ ЯВААНДАА ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ БАС НЭГ МЭНГЭТ ГАРЧ ИРЖ МОНГОЛЫН ТӨРД ГАЙ БОЛНО ДОО.
Нямкаагийн баньд аавыг нь гомдоосон хулгаруудаас нэг л өдөр өшөөгөө авна даа !!
Dundaa neg yanhan huuhen havchuulchaj. kkk
myy xuu sain aavyn noloo baugaa bolobsroltoi mash tolib