Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.
Үүнтэй холбогдуулан нийтлэлч А.Баатархуяг байр сууриа илэрхийлжээ.
Тодруулбал тэрээр: "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа энэ албыг хашиж байгаа анхны хүн. Энэ хүн атрын шанг яаж татсанаас цаашид ямар ургац авах нь тодорхой болно! Эрхийг нь хязгаарласан, хугацааг нь уртасгасан өөрчлөлтийн дараахь Ерөнхийлөгч!
Ямар боловч Ерөнхийлөгч болсноосоо хойш УИХ, Засгийн Газрын зөрчилдөөн дунд нэг талд нь харайгаад орчихолгүй тэнцвэр барьсаар хоёр ч оныг үдчихлээ! Манай Монгол "ёс"-оор "яса" хуулиас гадуур хувь нэр сүрийг нь дагалдуулж, олгогдоогүй эрхийг зөөгөөд ирдэг тал бий! Өмнөх Ерөнхийлөгч нар хуулийн гэхээс илүү ингэж "зөөгдсөн" хувь нэр хүндээр Засгийн хямрал будлианд орж явчихдаг байсан, үр дүн нь богино настай Засгийн Газрууд!
Чухамхүү Засгийн Газруудын хэд нь Ерөнхийлөгчийн нөлөөллөөр унаж байсныг тооцох статистик гаргавал бас овоохон юм гарна! Н.Алтанхуяг Эбэгийн, Ж.Эрдэнэбат Тулгын түрэлтээр... г.м.
Хэрэв Хүрэлсүх Ерөнхийлөгч л хүсвэл Засгийн Газрыг өөрчлөх олон боломж байсан, тэгээсэй гэх үй түмэн хүсэл, санаархал, хорлонт санаа, намч шургуу байсан ч мань эр огцом хөдлөлгүй суусаар..! Анхны шанг шулуухан явуулж, Ерөнхийлөгчийн институцийн амыг татасгээд байх шиг!
Хэрэв энэ нь жишиг болоод уламжлагдвал цаашид тогтвортой Засгийн Газартай байх өөрчлөлтийн зорилго биелэх л байх. Засгийн Газраа тогтвортой байлгах гэж, парламентын дэмжлэг авах гэж УИХ-ын гишүүдийн 1/3-ийг сайд болгож хүртэл үзэж байхад мань хүн сууж л байсан! Сүүлийн жагсаалаар онц байдлыг эсэргүүцээд, шинэ жилээр парламентын засаглалыг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ! Овоохон шордож, хатгаж, үлээж, догиож байхад хөдлөөгүй дээ!
Харин сая л "Тэснэ, тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэх вэ?" гэгч болж Учралын хуулинд анх удаагаа бүхлээр нь хориг тавина гэлээ!
Эрх мэдлийн тэнцвэрийг хадгалж байхгүй бол, иргэн ба засаг баригчийн эрхийг тэнцүүлж байхгүй бол, аль нэг тийш огцом савлах алхам бүрийг анзаарч байхгүй бол энэ савалгаанууд төр хөмөрчихөж мэдэх цаг үе айсуй! Одоо парламентын ааш аягийг харах үлдлээ, тэд тэнцвэр барьж чадах уу? Чадахгүй бол хамгийн эмзэг засаглагч нь парламент өөрөө болчихсон шүү!!!" гэсэн байна.
Сэтгэгдэл(13)
Сүр данзан өнгөрсөн хэдэн жил ерөнхий сайд байсан хүн одоо баасаар улс орон сүйрч байна. Женког бариад шоронд хийж чадахгүй гөлөг болоод.
Hyyr yhdel seg zem idej Osson ugeerui yaduu ulaan guilgachin hunii mahan hunsten tsust Aluurchin elberdorj tuunii Aluurchin zulbasguud alsan huniihee toogoor Tamd unaj tarchlah odor irlee. Aluurchin Yargachin Zandalchin elbegdorj tuunii Aluurchin zulbasguudad alagdsan olon saihan zaluusiin oshoog Burhan Aluurchin elbegdorj tyynii Aluurchin zylbasgyydaas avah odor irlee
Учрал Хүүк ахаа таг мартчихсан тууж явсан байна ! Одоо баньдыг байранд нь тавихаар Хүүк хөдөлж эхэллээ !! Бусдад нь сургамж болог гэж !
Tolgoin Kommunist uchral piasdaa deed darga nartaa byalduuchilsan
яаг үнэндээ цахим орчныг цэгцлэх шаардлага бол байгаа. Уг нь хуулийг нь хэрэгжүүлэх явцдаа засаж сайжруулаад явах боломжтой. Гэхдээ энэ хууль энэ удаа унавал цаашдаа цахим орчны талаар ам нээх, зориг гаргах улстөрч нэг хэсэгтээ л олдохгүй дээ. Хамгийн хорлонтой нь энэ. Масс эсэргүүцнэ яшиг цаашаа гээд улстөрчид ийм хууль санаачлахгүй. Тэгэхэээр дураараа дургиад дунд чөмгөөрөө жиргээд л байж дээ. Хэцүү ч юм даа. Нүүрээ нууж уул ус ургамал амьтны зураг тавьж байгаад л нэг нэгийгээ гөвөөд л луйвардаад, доромжлоод л байж дээ. Эрүүл шүүмжлэлээ ч ялгах шаардлагагүй. Үхсэнийх нь үг хэлэх эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх чөлөө энэ тэр хаагдлаа боогдлоо, юун дарангуйлал тогтлоо барилаа вэ, энэ удаагийн хуульд энэ талаар оогт хөндөөгүй л бна лээ дээ уг нь. Худал мэдээлэл, нэр хаяг нь тодорхойгүй акаунтуудыг л цэгцлэх, хариуцлагажуулах агуулгатай байсан. Харамсалтай. Цхаим хөгжлөөр нэг алхам ухрах нь дээ
Харамсалтай энэ хуулийг нэн яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй.Цахим орчинд залилуулах гүтгүүлэх доромжлуулах заналхийлгүүлэх гадуурхагдах.донтох садарлах ньхүний эрх зөрчихгүй байгаа юм байхаа.
А. Баатархуяг гэж нөхөр сайхан хошгоруулсан нийтлэл бичих юмаа. Ерөнхийлөгч гэх салбадай их хурлын хуульд хориг тавиж байгаа мэт боловч, яг мөн чанартаа их хурал хориг-г хэлэлцэж шийднэ. Мөн тэрээр их хуралд ажлаа хариуцаж, тайлагнадаг, их хурлын хуульд нийцүүлж зарлиг гаргана. Их хурал ерөнхийлөгчийг огцоруулах бүрэн эрхтэй юм. Ийм байхад билэгдлийн ерөнхийлөгчөөс хүлээх юм байхгүй
Жинхэнэ долооно гэж энэ байх даа. Амьдрах арга нь л юм даа, чааваас.
MANAN mafiin Aluurchid hulgaichid luivarchdiin baasaar hoollogch bool chi hutsah shig boljee..... Ulsiin ich hural nertei ulsiin ich Aluurchid hulgaichid luivarchdiin tsugluulga mongolchuudiig yyrdiin bool bolgohoor ajillaj baina
Харамсалтай цахим орчиныг зохицуулахгүй бол үндэсний аюулгүй байдал маш хэврэг болж хүний эрх маш бүдүүлгээр зөрчигдсөөр монгол хүн хохирсоор л байх боллоо.Ёрөнхийлөгч сошиалд хөл алдвал улс мөхнө.
Авиан гэж.. кк Зальтай зайтай цус шуу зэзэ Хэхэ Цаасан малгай омсгохоор шийдэж Хуукэд
Энэ хуулийг дахин нягтлаад УИХ батлах байх. Яах аргагүй хэрэгтэй сайн хууль. Мэдээллийн хэрэгслээр хамгийн ёс суртхуунгүй зүйл бичиж гүтгэл тараадаг увайгүй этгээдүүдийг хазарлах хууль зайлшгүй шаардлагатай байна.
Баатархуяг лолоодог хошногоо солих гээ л.... Хүрэлсүхрүү хандраа л бна уу ? Баттулга нь хамаг троллоо хаяад зугтчисан, Уянга энэ хоёр өнчрөөд хэцүү бна оо, зайлуул.