БЕРЛИН. /Anadolu/. Герман улс өөрийн үйлдвэрийн “Leopard 2” танкийг Украинд нийлүүлэхэд Польшид саад болохгүй гэж тус улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок мэдэгдэв.
“Германы танкуудыг Украинд нийлүүлэх талаар Варшав албан ёсоор хүсэлт тавиагүй. Гэхдээ биднээс энэ талаар хүсвэл бид саад болохгүй” гэж А.Бербок Францын телевизийн “LCI” сувагт ням гарагт ярилцлага өгөхдөө хэлжээ.
Украины батлан хамгаалах асуудлаарх холбоо тогтоох бүлгийн гишүүн орнуудын Батлан хамгаалахын сайд нар өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Германы Рамштайн агаарын цэргийн баазад уулзаж, тус улсад үзүүлэх зэр зэвсгийн шинэ багцыг хэлэлцэн тохирчээ. Гэвч Герман улс шийдвэрээ гаргаж чадаагүйтэй холбоотойгоор "Leopard 2" танкийг нийлүүлэх тал дээр нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй байна.
Үүнтэй холбогдуулан Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий твиттер хуудсаараа мэдэгдэхдээ, Берлин “Leopard” танкийг Украинд нийлүүлэхийг зөвшөөрөхгүй бол Варшав шинэ эвсэл байгуулахад бэлэн байна гэжээ.
Түүний хэлснээр, “орчин үеийн танкуудаасаа Украинд олгоход бэлэн байгаа” улс орнууд шинэ эвсэлд нэгдэж болох аж. Үүнээс өмнө Литва, Латви болон Эстони улсын Гадаад хэргийн сайд нар “Leopard” танкаа Украинд нийлүүлэхийг зөвшөөрөхийг Германы эрх баригчдад уриалсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл(7)
Янзтай мэдэгдэл. Ийм л улс төрийн эр зориг манай ерөнхий сайдад дутаад бн даа
Битгий өдөөн хатгасан сэтгэгдэл бич. Польш Монгол хоёрын нөхцөл орчин,улсын цэрэг эдийн засгийн хүч чадал, газар зүйн байршил гээд олон ялгаа бий шүү дээ.Тэнд нэг поляк сайд үг хэлэхэд энд ерөнхий сайдаа шүүмжлэх нь шал тэнэг хэрэг.
турк корон судрыг шатаадаг ёвроп руу довтлон орох хэрэгэй
орсын газар дээр германы хас тэмдэгтэй танк европийн холбооны улсаас натогийн гишүүн улёааё орсын газар нутаг дээр гмшгэсэн үед ёвропийн хойг дээр дайн дэгдэж ёвроп устана ЗХУ-ын газар нутаггүй ёвропийн улсууд энх тайвнаар зэрэгцэн оршоод болж л байсан герман улсыг нийлүүлж өгсөн биш гай болох нь шив дээ
Германы танкууд дахин оросын эсрэг байлдаж эхэлвэл орос 22 сая хүнийхээ амийг нэхэж германд цөмийн цохилт өгөхөөс өөр ямар ч аргагүй л болох байх даа.
Тэнэг хажуу улсууддаа түрэмгий дээрэлхүү ивануудын хандыг дарах хэрэгтэй
Энд Оросыг магтсан малнуудад хэлэхэд ЗХУ бол ОХУ огт биш. Дэлхийн 2-р дайнд ЗХУ-ын дотроос хамгийн их хүнээ алдаж өндөр өртөг төлсөн улс нь 1-рт Белорусс, 2-рт нь Украин ордог юм харин Орос 5-д ордог. Германы талд урваж ЗХУ-ын эсрэг байлдсан 1 сая хүнтэй Русский Освободительный Арми буюу РОА гэсэн Оросуудаас бүрдсэн арми ЗХУ-ын нутагт залхаан цээрлүүлэх ажиллагааг явуулж байсан бас оросуудаас бүрдсэн Абверийн тагнуулын байгууллага ЗХУ-ын хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан юм шүү. Украин Дэлхийн 2-р дайнд ялахад Зөвлөлтийн армийн гол тулгуур болж байсан олон ч Украин генерал арми удирдаж Украинаа чөлөөлсөн. Ялалтын баярын Парад үз Украины фронт гэсэн хэдэн жагсаалын цуваа явдаг ш дээ харин Оросын фронт гэсэн цуваа алхдаггүй юм