Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цагдаа, дотоодын цэргийн удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөнд оролцож улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцууллаа.
Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд үед ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой хувь нэмэр оруулсан цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид, нийт бие бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийлэв. Монгол Улсын Засгийн газраас цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын цалинг дунджаар 60 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, шаардлагатай техник, хэрэгслүүдэд 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэж, автомашины парк шинэчлэл хийгээд байна. Энэ сараас цагдаа дотоодын цэргийн алба хаагч нэг бүрийн хэрэгслэлийг бүрэн шинэчилж байгааг Ерөнхий сайд хэллээ.
Монгол Улс өнгөрсөн 30 жилийн алдаа, оноондоо дүгнэлт хийж шинэ 30 жил рүү шилжиж байна. Хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсээ тодорхойлж боомт, эрчим хүч, аж үйлдвэр, төрийн бүтээмж, хот хөдөө, ногоон хөгжлийн асуудалд төвлөрсөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг боловсруулан хэрэгжүүлж байгааг танилцуулав.
Авлига, баялгийн тэгш бус хуваарилалт, баян хоосны ялгаа Монголын нийгэмд газар авсан нь хөгжлийг хязгаарлагч бас нэг томоохон хүчин зүйл болж буй тул Монгол Улсын Засгийн газар үүнд онцгой анхаарч шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн гэлээ. Мөн Эрдэнэтийн 49 хувь, Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлалын эсрэг тууштай тэмцэж, төрийн өмчид эргүүлэн авсан. Дубайн гэрээг цуцалж Оюутолгойн 2,4 тэрбум ам долларын өрийг тэглэж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлж, нүүрсний хулгайтай тэмцэж байна. Үүнтэй зэрэгцээд авлигын хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгана. Төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд төрийн удирдах албан тушаал хаших, төрийн худалдан авалтад оролцох зэргийг хязгаарлах хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байна. Монгол Улс ойрын 10 жилд эдийн засгийн хувьд тусгаар тогтнож, чинээлэг дундаж давхарга бүхий улс орныг бий болгох зорилт тавин ажиллаж байна. Үүнд цагдаа, дотоодын цэргийн ажилтан, албан хаагчид, хүн нэг бүрийн оролцоо, хүчин зүтгэл чухал гэдгийг Ерөнхий сайд эцэст нь онцоллоо.
Сэтгэгдэл0
Тогтолцоогоо өөрчил гэж ухаантан мэргэд нь хэлээд байхад энэ худлаа амлагч луйварчин ингэнэ тэгнэ зарлана гэсээр байтал он жилүүд өдрүүд цагууд урссаар л бид бахь байдгаараа л байна.
chi yugeen hyzaad baigaa geleg be?byh yum neg eder eerchilegdehgyi ee;chi ajillaj yzeegyi baij toriin heregiig bardaagaar heldeg hen be??.??byh yum erembtei syy,
МАН худлаа молигодож цаг хожиж байна.
ТЭР Ч ҮНЭН ШҮҮ ЧАДЛААРАА Л ТЭМЦЭЖ БАЙНА
Тогтолцоо гэж юу гэж байгаагаа буюу ойлголтоо нэг болгомоор. Эдүгээ МУ парламентын засаглал хэрэгжиж байна, өөрчлөнө гэхээр ямар засаглалтай болохийн.
Ерөнхий сайдынхаа хийж бүтээх эхлүүлсэн олон сайхан ажилд амжилт хүсъе
УИХ-ын гишүүдин тоо нэмэхээр хулгай хийхгүй болно. Олон намын хүн орж ирэх ямар баталгаа байна. УИХ-Шүүх хуулийнханыг байнгын хянаж ажилладаг механизм хэрэгтэй байна. Тиймгүйгээс 4 жил хараад л суудаг болсон. Бодно биз ээ. Дэвшилтэй болгоныг дэмжинэ.
Л.Оюун-Эрдэнэ шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн юм бол авлигачин хулгайч Сү Батболдыг Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс захидал явуулж олон улсын шүүхээс мулталсан Хүрэлсүхийн хэргийг сэргээж шалгаадах .Чадах уу? Чадахгүй бол шударга ёсны тэмцэл мэмцэл гэж улин хуцахаа боль..
ta nar hyn gytgeheen bolichgoo,ardchilsan nertei hylgaich luibarchid,alyyrchid aayari;yag ynendee bol Mongol ylas ylas toriin yaltangyydiin medeld neg heseg orson suu....ene ni MANAN-gaar haragddag ene met bid chalchih bolj dee......
Л.Оюун-Эрдэнэ шударга ёсны тэмцлийг эхлүүлсэн юм бол Тэрэлж дэх Хүрэлсүхийн Бугат Ресорт эдлэн газар ямар мөнгөөр босов гэдгийг шалгаадах.. Чадах уу?
bytgu shaa geye. chi ortsrood zailj uz. ogtsroh amarhana shde orgodloo ogd zailj uz. so easy. MAH oor hun bga bailgui 200k gishuntei um cjin timee.
Shudarga esni temtsel chin het 1 taliig barisan.10 tb garsan shaldan bandi.UBTZ Herleng odoo boltol shagahgui.barag ajildaa irdeggui hun uom bishuu.ATG darga Amarbaysgalang mun shalgajgui.eer zundee MANuudiig yagaad shalgahgui bga uom.Ug yria.uildel chin baing zeruutei bdg.
засгийн газар тэмцдэг газр уу.
Сү.Батболдын ил цагаан олон улсад дэлгэгдчихсэн хангалттай нотлох баримттай хэргүүдийг шалгах зориг бий юу.Сангийн сайд Жавхлангийн бичил хөгжлийг дэмжих сангаас дүүгийнхээ ББСБ-аар дамжуулан авч өрд түмэнд өндөр хүүгээр хүүлж мөнгө угаасан 3 их наяд төгрөгийн асуудлыг шалгачихаж чадах уу. Сү.Батболдын Эрдэнэтийн зэсийг солонгосуудтай нийлж хулгайлсан хэргийг Нью Иоркын шүүхээр шийдэгдэх гэж байхад албан тушаалаа ашиглан монголын нэхэмжлэлийг татаж авч ард түмнээс нуун улсад маш их хэмжээний хохирол учруулсан Хүрэлсүхийн асуудлыг ил хэлээд шалгуулчих. Тиймгүй бол наад тэмцэл гээд байгаа зүйл чинь улс төрийн бүлэглэлүүдийн нэгнээ намнах ажиллагаа гэж харагдахаар байна.
Тийм шүү..Чадах үгүйг нь харая.
шударга ёсны тэмцэл ч гэх шиг өөрийнхөө томилсон хулгайч нараа байрыг сольж бгаа биз дээ далимдуулж дараа дараагийн жилүүдэд яаж ард түмний нэр барьж хулгайгаа үргэлжлүүлэхийн тулд тогтолцооны өөрчлөлт нэрээр хуулийн луйвар хийхээр завдаж санаархаж бгааг чинь олон түмэн мэдэж бгаа шүү