sonin.mn
САН-ФРАНЦИСКО. /Xinhua/. АНУ-ын “Amazon” компанийн гүйцэтгэх захирал Энди Жесси 18 мянга гаруй ажилтнаа  цомхотгохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
 
Өнгөрсөн оны 11 дүгээр сард тус компани 2023 онд 10 мянган ажилтнаа цомхотгоно гэж мэдэгдэж байсан бол цомхотголд оруулах ажилтны тоог нэмэх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг гаргахад тун хүнд байснаа “Amazon”-ы гүйцэтгэх захирал өөрийн блогт хуваалцсан байна. 
 
Түүний хэлснээр, цомхотголын ихэнх нь хүний ​​нөөцийн хэлтэс болон "Amazon"-ы дэлгүүрүүдэд ажилладаг хэд хэдэн багт хийгдэх аж. 
 
“Энэхүү өөрчлөлт нь бидэнд илүү чадамжтай бүтцээр урт хугацааны зорилтоо хэрэгжүүлэхэд тус дөхөм болно. Орон тоогоо нэмэх бус цомхотгож буй энэ цаг үед ч бид илүү санаачилгатай байж, нөөц бололцоогоо шавхан чармайн ажиллаж чадна гэдэгт итгэж байна” гэж Жесси блогтоо бичжээ. 
 
Ташрамд дурдахад, “Amazon” компани нь нийт 1.5 сая ажилтантай, АНУ-ын хоёр дахь том компани юм. 
 
 
Д.Одон
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг