Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр (2023.01.03) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан зорилт 8.2-ын I үе шатны 8.2.3-т “Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник, эдийн засгийн үндэслэл, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэж, II үе шатны 8.2.3-т “Шинэ нийслэлд төрийн захиргааны болон зарим нийгмийн үйлчилгээний байгууллагуудыг үе шаттайгаар нүүлгэх ажлуудыг эхлүүлсэн байна”, III үе шатны 8.2.2-т “Шинэ нийслэлийг ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын бүтээлч хот болгоно” гэж тус тус тусгасан.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдэд дээрх зорилтуудыг тусгасан байдаг.
Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод манай улсын нийт хүн амын 50 орчим хувь нь төвлөрч, төрийн байгууллагууд 100 хувь, их, дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Нийслэлийн хүн амын эрчимтэй өсөлтийг дагаад хүрээлэн буй орчны доройтол, дэд бүтцийн даац хэтрэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдал, ажилгүйдэл, ядуурал ихсэж, хүн амын хэт төвлөрөл үүсгэж байна.

Барилга, хот байгуулалтын яамнаас Орхоны хөндий орчимд хот байгуулалтын судалгааг үе шаттай хийж иржээ. Тухайлбал, 2005 онд шинэ хотын байршлыг урьдчилсан байдлаар тогтоох судалгаа, 2006 онд нийслэлийн баримжаатай жишиг хотын экологи-хот байгуулалтын үнэлгээ, 2009 онд Хархорин, Эрдэнэзуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр, 2012 онд “Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ирээдүйн төлөв, архитектур хот төлөвлөлт” судалгаа, 2022 онд Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэлийг тус тус боловсруулжээ.
Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын техникийн туслалцааны хүрээнд Барилга, хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газартай хамтран 2019-2021 онд хэрэгжүүлсэн “Үндэсний хөгжлийн цогц бодлого боловсруулах төсөл”-ийн тайланд “Нутаг дэвсгэрийн орон зайн төлөвлөлтийг оновчтой болгох, шинэ нийслэл хотыг Хангайн бүсийн тулгуур төв Харин хот эсхүл улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт байрлуулах” саналыг дэвшүүлсэн байна.
Түүхэн ач холбогдлын хувьд Орхон голын сав нутаг, Орхоны хөндийн газар нь нүүдлийн соёл иргэншлийн газар зүйн гол зангилаа нутаг төдийгүй байгаль дэлхийтэй энгийн арга хэлбэрээр зохицон амьдарч байгааг харуулсан нүүдлийн ахуйг өдгөө ч хадгалсаар байдаг. Үүний зэрэгцээ хүн төрөлхтний нэн эртний түүхийг гэрчлэх чулуун зэвсгийн үеийн дурсгалт газрууд болон нүүдэлчдийн анхны төрт улс үүссэн, эртний нүүдэлчдийн төр улсууд үе залгамжлан оршин тогтнож, өрнө, дорнын харилцааны төв болж байсныг гэрчлэх археологи-архитектурын дурсгалуудыг өнөөг хүртэл хадгалж ирсэн газар нутаг юм. Мөн Их эзэн Чингис хааны үндэслэн байгуулсан Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Монгол дахь бурхны шашны бэлгэ тэмдэг болсон Эрдэнэзуу, Төвхөн, Шанхын хүрээ зэрэг олон хот суурин газруудыг байгуулж байсан түүхтэй. ЮНЕСКО-гоос 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газрыг дэлхийн өвийн жагсаалтад бүртгэсэн байдаг.
Иймд дэлхийн жишигт хүрсэн, тогтвортой, ногоон, ухаалаг Шинэ Хархорум хотыг байгуулан хөгжүүлэх зорилгоор “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан тодотгоод Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай дэгээр хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлж байна гэв.
Тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг байгуулахаар тусгасан байна.
Мөн Орхоны хөндийд шинэ хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, холбогдох хууль, тогтоомжийн дагуу газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам, тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, Шинэ Хархорум хотыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах, шаардлагатай санхүүжилтийг шийдэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгах, тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох Байнгын хороонд даалгах зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан байна.
Сэтгэгдэл0
Станц, Цэвэрлэхүүдээ эхлээд төслөөр барь. Үгүй бол нутаг орноо бузарлуулах хүмүүс биш шүү лаларуудаа. Нэг толгойн хажуугаас калибр шагайгаад хүлээж байж чадах мянган өнгөлөг залуустай нутаг шүү.
baga sig hyzaarai,gelegnyyd ee!!eh ornii haana ch Mongol tor hotoon baigyylah erhtei,chinii nytagrahaas emne chamaig hyn bolohoos emneh tyyheen yarij bainacham sig hybia hicheegch ene ertenzed haana yabaa ni byy med yed Mongoliin gazar soroon deer ezen bogd haanaanii tysaal zarligaar Harhorium hot baigyylagdaj bailaa,orchin yeiin hariin elegten mini...........
МАН-ын гахай хоншоорт хулгайч нар эхлээд нүүрсний хулгайч нарынхаа учрыг ол...Дараа нь хуцалдах хэрэгтэй.
ООРК ТАГАЛЦАГ ВЭ
Дарханы замаар барьж чадахгүй олон жил болсон, 5-р цахимлгаан станцыг барьж чадаагүй, Метрог бүр ч чадаагүй байж юун шинэ хот барих? Хийж чадахгүй хүмүүс л ингэж том том ярих юм даа. Өмнө нь Элбэгдорж бас хархорум хот барина, 2050 онд Олимпыг Монголд зохион байгуулна, 2030 он гэхэд ядууралгүй болно гээд том том баагаад байсан. МАН бас л адил худлаа бааж байх шив.
Эмх замбараагуй хэдэн егуулбэр нийлуулчихээд хегжлийн бодлого гээд эндуурээд бна!!! Эхлээд жаахан мэдлэг боловсролтой хунээ бэлтгээчээ!!! Юун хот суурин!
Хархорин газрын хөрснөөс арчигдаж байсан түүхтэй шүү
chi yu mednee?iljeg yu daanaa???????????????
Авлигачид хулгайчууд ууж идэх цавчаагаа хийх гэж тун их яарцгааж байна.Нүүрсний хулгайн асуудлаа нэг мөр болгоод Хархорин гэж ярих хэрэгтэй.
ТЭР Ч ТИЙМ ТАЛ БИЙ ШҮҮ
Hamar door chin Nalaih.Baganuur.Tuv aimag ch bn.iim ourhon ded butetsee tushigleed teleeche.Helsen yrisan chin bieleegui.zuvhen hulgaichuud n bayjaad bj l bn.Gazriin tosni uildver bas munge n yasan.Zam.yseverleh baiguulamj.huuhdiin emneleg.surguulia ehleed bodooch.
Хөшөө барьж идэхээр багадаад хот барина гэж иддэг боллоо шүү писданууд
Өр шир хамаагүй юу. Сонгуулийн өмгө цавчаа хийж том хулгай болох нь дэ
Боловсрол муутай юм мэдэдгүй, ул суурьтай юмөнд хандах бүш хэл хүэий хувьд төлөвшөөгүй хүмүүс төр барьж байгаа юм шиг санагддаг. Хулгай хийж баяжахаас өөр юм толгойд нь орохгуй. Юун эх орон ард түмэн...
төсөл хийх гэж аль үжэ 70 хувийг нь идчихсэн гэх гэжаагаан. шинэ хулгай, эсэргүүцлийн жагсаал. залхмаар.
Хот байгуулна гэж битгий л зээл авч үзээрэй. Хар хорин хотын усан хангамжийн асуудлыг сайн судалсан уу?
НЭН ЯАРАЛТАЙ ХЭЛЭЛЦҮҮЛНЭ! ГЭДЭГ Л ЦААГУУРАА ИТГЭЛ ҮНЭМШИЛГҮЙ САНАГДААД БГА ЮМ
Төрийн түшээд утаанаас зугатаад Хархоринд очих гэж яарч байх шив дээ. Ард түмэн нь утуулсан тарвага шиг хоцрох юм биз дээ.
Монголчууд шинэ хот байгуулна гэвэл үлгэрийн далай. Ойрын 40_50 жилдээ бүтэхгүй. Хаана байна 2017 он гэхэд метротой болно гээд хуцаад байсан.
Дарханы замаа засч чадахгүй байж юун хот байгуулах вэ? Өмхий Хүүк хулгайч аа.Өмхий амтай хар хулгайч
Энэ Хүрэлсүг гэдэг дүнхүү толгой ерөнхийлөгч болох гэж УБ-хотын агаарын бохирдлыг арилгана гэж нэг жил баахан шүгэлдээд(ковид гарч хөл хорио тогтоод утаагүй болоход бага зэрэг нөлөөлсөн),ерөнхийлөгч болонгуутаа надад одоо хамаагүй гээд хаячихсан.Дараа нь тэрбум мод,хүнсний хувьсгал одоо болохоор Хархорин хот гээд солиороод байх юм.Эхлээд эхлүүлсэн ажлаа дуусгал даа.Утаандаа анхаарлаа анхныг шигээ хандуулаад цааш нь үргэлжлүүлбэл ард түмэн өөрийг чинь эерэгээр харах байх шүү.Тэгэхгүй бол бүх зүйл чинь УТОПИ болоод дуусна шүү
Хүй Сүй Жаны амнаас гарч байгаа хий алнаас нь гарч байгаа хий нь дүндээ дүн.. Мангайсан хар сдаг саарал ордноос чирж гаргаад толгойг нь авах юмсан..
ХУЛГАЙЧУУДАА ЭХЛЭЭД ХӨШИГИЙН ХӨНДИЙ МАЙДАР ХОТОО ХӨГЖҮҮЛЭЭЧ ЯДАЖ БАГАНУУР БАГАХАНГАЙГ ХӨГЖҮҮЛ. ЯМАР БҮЛЭГ ХУЛГАЙЧУУД НЬ МӨНГӨ УГААЖЖ ТЭНД ГАЗАР ЗАРАХ ГЭЖ БАЙГАА БОЛ. УТААНБААТАРТ БААХАН ХЯТАДУУДЫГ СУУЛГАХ БОДЛОГО ЯВААД БАЙНА.
Ядаж байж энэ юу ч билээдээ??
Хар хорин хот байгуулах тухай яриа аль эрт гарсан гэдгийг мэдэх юм. Мөнгө, санхүү, эдийн засгийн боломж нь байдаг л юм байх даа! Төрийн үйлчилгээний байгууллагад ажиллаж буй хүмүүс нь цалин мөнгө амьдралд хүрэлцэхгүй, хэцүү байгаагаа гайхацгаах юм. Зарим нь “Бид Зах з
Зарим нь”Бид Зах зээлийн нийгмийнх нь хөгжлийн золиос болох ёстой юм уу?” гэж ярьдаг шүү дээ! Ер нь , Капиталист нийгмийн хөгжлийн түүхийг судалсан эрдэмтэд“Энэ нийгэм бол тухайн үед амьдарч байсан хүмүүсээ шууд золиослох маягаар урагшилж байсан тухай дурсан бичдэг биз дээ! Харин орчин үед “ Нийгмийн даатгалын зөв тогтолцоо нэвтрүүлэн, хүнийхээ төлөө ханддаг болсон тухай мэдээлэх болжээ. Манай улс тийм дэвшилттэй, сайн зүйлийг нь авч хэрэглэх ёстой шүү!!! Тэр эртний харгис, зэрлэг капитализм одоо үед тохирохгүй! Өнөө үеийн хүмүүс хүлээж авахгүй шүү дээ!!!
ЯАРАЛТАЙ ДЭГЭЭР ХОТ БАРИХ БИШ ИРГЭДИЙНХЭЭ АМЬ АМЖИРГААГ ДЭЭШЛҮҮЛЭХ АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭХ ЁСТОЙ. ЯДАЖ ХЭДЭН АХМАДУУДАА 5 ЖИЛЭЭР ДУНДАЖЛАЖ ТЭТГЭВЭР ТОГТООХ АСУУДЛЫГ ШИЙДЭЭЧ. ИРГЭД ӨЛӨН АМЬДАРЧ БАЙХАД ЯМАР ХОТ ВЭ ДАРГА НАРАА
Улс орноо тэлж, хөгжүүлэх бодлогод буруу ч юу байх вэ? Гэхдээ хүмүүсээ ядуурлаас гаргах явдал чухал байна. Ядуурлаас болж, ахуйн хулгай, дээрэм, архидалт, хар тамхидалт, мансуурах, гэмт хэрэг зөрчил гаргах зэрэг зүйл бүрийн хэрэг төвөгт орж байна.Мөн хувийн өмчийн үзэл санаа, амин хувиа хичээх үзлийг хэт дэвэргэснээс улс орон, бусад хүн олон, төр засаг, байгаль дэлхий, газар нутаг, гол горхи, уул усаа хайрлан хамгаалах сэтгэл бодол алга болсонтой адил болжээ!!! Ийм харамсалтай үзэгдэл Зах зээлийн нийгэмд маань их илэрч байна шүү! Бүхнийг мөнгөөр хэмждэг учраас хүний мөс чанар, ёс суртахуун, ёс жудаг, бүр ч, алга болчихлоо! Зөвхөн мөнгө, хөрөнгө, ашиг! Өөр юу ч хэрэггүй мэт сэтгэхүй бий болчихжээ! Үнэхээр, харамсалтай л юм?!0
Аливаа юманд ерөнхий чиглэл, үндэслэл чухал.1. Шинэ Хархорин /ХАРХОРУМ/ хот байгуулахад эхлээд Хүн амын нутагшилт суурьшлын ерөнхий төсөл УИХ-аар батлагдаж хөдөлбөргүй болсны дараа шинэ хот байгуулах асуудал яригдах ёстой.Энэ чухал зарчмыг өнөөдөр хэнч ярихгүй хөндөхгүй байна. 2. Ерөнхийлөгчийн зарлигат Зөвхөн Эртний түүхт Хархорум хотыг сэргээн байгуулах гэж орсон байтал "Орхоны хөндийд шинэ хот байгуулах" тогтоолын төсөл гарч ирлээ. Хүмүүс энэ 2 төсөл үү, нэг хотыг яриад байна уу гэдгийг ойлгохгүй байна. Хоорондоо уялдаагүй зарлиг тогтоолууд гараад байна аа. БХБЯам хаана нь байна аа таминь ээ
Эд нар хууль тогтоол батлаад хот байгуулчихдаг бол батлуулаад л байхаас яахав 200 хан зм зам 6 жил дамнуулдаг байж
Энэ бүтэхгүй ажил цаасан дээр үлдэнэ
Өнөө муу ядарсан xоосон Бангладеш 6 чиглэлтэй метро-оогоо нээж байна ... үгүй ээ манайx нээрээ ...
Алдагдалгүй төсөв баталж, хулгайч нартаа хариуцлага тооцож улс ард түмнээ өр ширнээс салгаж, төгрөгийн үнэгүйдэл, инфляцыг үгүй болгох ауил хийх ёстой төр бас дахин татвар төлөгчидийн мөнгө, хзн ард тзмнийхээ ирээдүйг үгүй болгосон поп төсөл, үнэн хэрэгтээ өөрсдөө л төрийн эрхэнд байх хугацаандаа мөнгө ашиг хийхээ болиочээ.
ямар их мөнгө дэмий үрэх вэ? УИХ-ын дарга явах ёстой, сонгуулийн өмнө бичиг үсэг тайлагдаагүй олны өмнө зориуд тоглодог илт популист.
Uuruu munguu gargaj bariarai
Iim erguu soliorson yum hiideg malan durakuud. Zamaa hiij chadahgui baij dahin neg niislel hot baiguulna gej yu ve? 3 saya hund hedeh niislel heregtei?