Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдох хэргийг гурван шатны шүүхээр өнгөрсөн жил эцэслэн шийдсэн. Харин өнөө жил хэрэгсэхгүй болгосон юм.
Тодруулбал, түүний хэргийг АТГ-ынхан 2013 оны хавраас хойш шалгасан. Ингээд 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд НПГ-т шилжүүлсэн. Тус газрын хяналтын гурван прокурор хэргийг дөрвөн сар хянаад 2020 оны гуравдугаар сарын 23-нд шүүхэд шилжүүлжээ.
Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 17-нд хэлэлцээд 2020/ШЦТ/570 тоот шийдвэрээр гэм буруутайд тооцож хорих ялаар шийтгэсэн. Дараа нь давж заалдах шатны шүүх 2020 оны арванхоёрдугаар сарын 3-нд хэлэлцэж, 1454 дүгээр магадлалаар гэм буруутайд тооцож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Хамгийн сүүлд, 2021 оны тавдугаар сарын 19-нд Улсын дээд шүүхийн 238 дугаар тогтоолоор С.Баярцогтыг гэм буруутайд тооцсон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээгээд зарим зүйлчлэлийг өөрчилж, ялын хэмжээг бууруулсан байдаг.
Харин тэр өдөр нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нар “...С.Баярцогтыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь батлагдаагүй, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн тусгай санал гаргажээ. Энэ дагуу хоёр сарын дараа буюу 2021 оны долдугаар сарын 19-ний өдөр Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим дахин бүрэлдэхүүнээрээ хуралдсан байна. Тэгээд нэр бүхий таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрийн С.Баярцогтод холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосон. Түүний хэргийг тусгаарлаад, нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн байна.
Ийнхүү С.Баярцогтод холбогдох хэрэг Дээд шүүхийн шийдвэрийн дагуу АТГ-т хоёр жил орчмын дараа дахин очсон байдаг. Гэхдээ АТГ-аас 2022 оны зургадугаар сарын 10-ны өдөр С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, түүнийгээ НПГ-т хүргүүлсэн байна. НПГ ч удаасангүй. Гурав хоногийн дараа буюу 2022 оны зургадугаар сарын 13-ны өдөр С.Баярцогтод холбогдох эрүүгийн 170200... ... ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг хэрэгсэхгүй болоод бараг хагас жил болох гэж байна. Гэтэл сүүлийн үед уг кэйс дээр хуульчид, хууль хяналтын байгууллагын хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлэх болжээ.
Нэлээд нь “... “С.Баярцогтын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хөдөлбөргүй батлагдаагүй. Хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны дараа эцэслэн шийдвэрлэх зүйтэй” гэсэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Б.Амарбаясгалан нарын тусгай санал гурван шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн нь хууль зүйн хувьд нэлээд эргэлзээтэй.
Үндэслэл олж харахад хэцүү. Тэр хүн хөрөнгө оруулагч “Айвенхоу Майнз” компанийн хувьцааг эзэмшиж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн. Тэгсэн мөртлөө Засгийн газрыг төлөөлж, уг компанитай Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Ингэж албан ажлын хувьд олж авсан мэдээллийг ашиг олох зорилгоор ашигласан. Энэхүү үйлдэл нь албан тушаалын гэмт хэргийн шинжийг агуулж байгаа нь тодорхой байсан. Гэтэл Дээд шүүхийн шүүгч нар тусгай санал гаргалаа. Улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ингэхээр эргэлзээ дагуулаад байгаа юм” гэцгээж байна. Түүнчлэн үүнийг дагаад "...Шүүх, прокурор, мөрдөх байгууллага нөлөөнд автсан уу" гэсэн яриа хөөрөө ч хууль хяналтынхан дунд хүчтэй яригдаж эхэллээ.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Авилгажсан шүүхийн бас 1 авилгын монумент. эд дийлдэхгүй гэж бх шиг бна. ард түмэнд бүх хүч бий. Харуулах өдөр ирнэ. Зүгээр гаргаж ирээд зодох хэрэгтэй.
хужаа баярцогт хийсэн гэрээ нь одоогоороо хохирол учруулсаар байхад орк царайлчихаад гадаадын шүүх монголын шүүхийг мэддэг болчихсон юмуу хар залуугаасаа нэг их гадаадад ингэдэг юм гэж хуцдаг юм
Байдал ийм л бна даа. ОТ-ын гэрээ монголд ашигтай гэж маргадаг улс одоо дуугарахгүй байгаа биз. Эзэн нь мөнгө тараахгүй болохоор тэгж бгаа юм. Үнэхээр хувийн итгэл үнэмшил мэдэж байсан бол гарч ирээд одоо хэлэлдээ. Ямар үндэслэлээр тэгээд бгаагаа. Гол юм манайх 34 хувьдаа өөрсдөө баялгаа гаргачаад нэмээд мөнгөөр зардал хуваалцаад байгаа. Түүнээс үүссэн хүүний өрийг тэгэлсэн хэрнээ 34-ийг яагаад бид төлж байгааг энэ төр засаг ТАГ ДУУГАЙ болсон. Ийм байдлаар энэ уурхайн 66 хувийг РИО бүр огт үнэгүй авсан. Зүв зүгээр авсан. Тэгээд татвараа Эрдэнэтээс 4 дахин бага төлж байгаа нь шудрага явдал уу? Хүний юмыг ирээд үнэгүй авна, татварыг нь хэд дахин бууруулж төлнө. Ийм үнэтэй нүх ухуулах хэрэг бна уу? Украйны дайны хохиролоор нэхэмжлээд байгаатай ижил дүн бүхий орд баялаг шүү дээ. Багаар бодоод. Үлдсэн тэр дансаа гадаадад байрлуулсан, гэрээгээ нууцалдаг, татвараа өөрсдөө бодож өгдөг, ТУЗ-дээ мэдээллээ өгдөггүй, бүх шийдвэрийг РИО дангаараа гаргана энэ тэр бол луйвраа нуух гэж хийсэн гэрээний луйврууд. Нэмээд менежемент хийсэн гээд төлбөр авдаг. 270 сая долларыг оны эхэнд РИО шууд суутгаж авдаг. Энэ уурхайн менежемент хийсэн төлбөр. Эргүү байхад ёроол байдаггүй. Нүүрсний хулгай ч яг ижил. Монголын авилга 2009 он хүртэл зах замбараатай хэмжээ дамжаа нь бага байсан юмаа. 9 оноос эхлээд ЕС-үүд нь бүгд уралдаж хулгай хийгээд бүгд шорон оронгоор дамжсан. РИО 3-дагч хөрш монголд ийм легаси авчирсан. Их гоё хөрш. Орос хятадаас дээр гээд бгаа. Үүнийг нь хэлсэн хүнийг хужаа, путины гөлөг гэж хараагаад байгаа.
Гадаадад тэгдэг ингэдэг гээд байгаа юм бол, хятадынх нь хуулиар шийтгэгэвэл таарна
баярцогт сурсан зангаа гаргасан
Энэ илжиг бүгдийг худалдаж аваад цагаандаа гарч байна.
1 000 000 USD зүгээр л мартсан гэж байгаа. Ард түмэн их ууртай байгаа гэж бодож байгаа шүү
Авилгалд автсан хонгилын шүүхийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилөх хэрэгтэй. Элбэгдоржийн томилсон шүүгч нэртэй авилгачид олон жил ард түмнийг доромжилж монгол улсыг мөхөл руу орууллаа.
худалдагдсан ойлгомжтой,,,,,
buur xujaa torxtei bolj
Сонин дээр гарсан ГАРЧГИЙГ БҮТНЭЭР НЬ ТАВЬ ДАА. СОНИН.МН
Хүрэлсүг гэдэг манжийн өмхий шээс энэ хулгайч луухаан хятадыг дэмжиж дарга болгохгүй бол ална шүү гэж занадаг болсон.Манжийн манигар нүүрт амбан Хүрэлсүгтэй нь цуг хоеуланг устгаж далдруулах хэрэгтэй.
Өнөөх хатан ээж цолтой чавганц нэлээд дээрхэн ард түмэн үймээн гаргавал бид яах юм бэ, хэн хамгаалах юм гэсэн утгатай юм нэг удаа ярьсан шүү.Энэ новшнуудтай эцсийн тулаанд орох цаг ойртож буй бололтой.Албан тушаалаас нь хуу татаад буулгахын цагт яахыг нь харнаа.
Бачрцогт Оюу толгойгоор үхэр монголчуудад шороо үмхүүлж өөрөө алтыг зуучихсан хошгоруулж явна хэзээ ухаарах бол ккк
Д.Эрдэнэбалсүрэн чинь Ц.Элбэгдрржтой ах дүүс гэлүү тийм бол С.Баярцогтын хэрэг хэрэгсэхгүй бололгүй дээ
Д.Эрдэнэбалсүрэнгийн ах нь Элбэгдоржийн үед ЕТГазарт дарга бүгд Ховдынх хамаатан ах дүү нар төрийн албыг төрлийн алба болгосон
Эрдэнэбалсүрэн социализмын үеийн нэгдлийн даргын хүүхэд.Ах Чадраабал нь Элбэгдорж ерөнхийлөгч байхад тамгын газарт нь ажиллаж байсан..Баярцогтын талаар ийм шийдвэр гаргаж эх орны эсрэг ажилласан бол ард түмэн чирч гаргаж ял асуух хэрэгтэй.
Гэхдээ 4 авгай сольсон буриад тэмбүү Баярын хамсаатан хужаа Баярцогт Швейцарийн банкинд Хятадын Монгол гэж данс нээлгээд сая доллар мартчихсныг Монголчуудад батлах хэрэггүй.
herev ene hun buruugui bol ter umnuh yal ugsub shuugchid bolon process ni huuli bus bolno biz engiin logikoor bodohod. neg l um buruu snagdaad baih um daa.
Баярцогтын хэргийг хүчингүй болгоход оролцсон АТГ-ын албан тушаалтан, Улсын дээд шүүх, Прокурор нарын нэр нь тодорхой байгаад байхад яагаад дахин шалгахгүй байна вэ? Эсвэл өмнөх 3 шатны шүүхийн шүүгч нар нь Баярцогтыг хэлмэгдүүлсэн юм болов уу.
Яг яг.
Авилгад идэгчдсэн шүүгч нарын монголын ард түмнийг доромжилсон том доромжлол шүү. Хийсэн гэрээ нь, 20 мянган хувьсагчтай гэж үлгэр ярьж өөрөө хамгаалдаг гэрээ нь эх орныг минь яаж хохироосон билээ пээ. Эх орныхоо эрх ашгаас урваж байж л олсон мөнгөний өчүүхэн хэсгээ мартчихсан гэж улайн цайм балайрч доромжлоод байхад үхсэн хатсаны чинь нотлоглохгүй байх вэ? Авилгач шүүгч нартай хариуцлага тооцох ямар арга байдаг юм бэ? Шийдэлд хүрэх арга байна уу?
Энэ Баярцогтын хэргийг мэдэхгүй юм. Харин үнэхээр гэмт хэрэг үйлдээгүй нь үнэн бол хамгийн адгийн гэмт хэрэгтэн хэмээх арилшгүй имижтэй болтол нь ХМХ-ээр сурталчлан бэхжүүлсэн нь манай энэ цаг үеийн улс төрийн тэмцлийн бохир араншин!!!
Тусгай саналыг Монголын шүүхийн практикт хэргэлэхгүй байгаа Гэтэл 2 шүүгч хэргэлсэн нь их мөнгөтэй хэрэгтэнгээс хахуул авах санаархалаар тохироо хийсэн байх талтай Хулгай хийснээ өөрөө хүлээсэн хэрэгтэн
Ер нь бол тийм. Хулгайч би хулгай хийсэн гэсэн факт нь байхад АТГ шалгахгүй л бна даа.
Эрдэнэбалсүрэн тэр тусгай санал гэгчийг хэрэглэсэн юм уу..Тийм бол яйжийсан новшийгзайлуулах хэрэгтэй.
бидний бодоод байдаг шиг биш л байхгүй юу. хичнээн тэрбумаар авлига аваад л байсан юм байхгүй. хувьцаа авсан өндөр үнэ хүрсэн зарсан. хувьцаа авсан мөнгөнийхөө эх үүсьэрийг үнэн зөв тогтоолгосон тэхээр чинь хэрэгсэхгүй болж цагаатгагдалгүй яахав дээ.
ОТгийн хувьцаа эзэмшигч байж МУын өмнөөс өөрийнхөө хувьцааг нь эзэмшдэг компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болохгүй л дээ энэ нь сонирхлын зөрчил үүсгээд эрүүгийн гэмт хэрэг мөн л дөө шууд баримтаар нотлогдож байна. Тэгээд 3 шатны шүүх тогтоочихсон байхад гэнэт хэн нэг санал гаргаад өөр тийшээ эргүүлчихдэг, тэгээд гэрлийн хурдаар атг, прокурор хэргийг хэрэгсэхгүй болгочихдог. Өөрийнхөө хувьцааг нь эзэмшдэг компанийнхаа эрх ашгийг хамгаалаад МУыг олон тэрбумынхаа ордыг үнэгүй өгүүлээд харин 34 хувь гэгчийг худалдаж авахаар гэрээг хийсэн юм бишүү. Дэлхийд 3д орох зэс, алтны ордыг үнэгүйгээр өөрийнхөө хувьцааг эзэмшдэг компанидаа өгүүлчихсэн нь үнэн биздээ мөн баримтаар нотлогдоно биз дээ. Хэн нэг нь надад зэс алтны орд бишээ зүгээр л нүүрсний уурхай зүгээр өгөх хүн байна уу дэлхийд нөөцөөрөө 3д ордог орд гэхгүй ээ энгийн нэг нүүрсний орд үнэгүй өгөх хүн байна уу өгсөн хүнд нь 34 хувийг нь зээлээс өгье тийм хүн байвал олоод өгөөч гэтэл МУын хосгүй ордыг өөрийнхөө хувьцаа эзэмшдэг компанидаа өгүүлсэн гэмт үйлдэл том ялтай байх аа манай атг, прокурор, шүүх мэдэн будилж байна аа
Манайд дүр эсгэсэн хуурамч ардчилал гарсны дараа ЕХ ны ХБНГУ с Конрад Аденаурын сан гэгчээр дамжуулан Монгол улсын эрх зүйн шинэчлэлтийг хийж эхэлсний гайхамшигт үр дүн бол манай шүүх,прокурорын одоогийн байгаа байдал юм. Эрх баригч немцүүд өөрийн орны татвар төлөгчдийн мөнгийг хулгайлж суудаг нь энэ юм. Ард түмэн нь Монгол улсад жигтэйхэн тустай юм хийж байна гэж итгэж суухад эрх баригчид нь энд ирж хууль завхруулах, хулгай хийх,авилга авахыг зааж татвар төлөгчдийнхөө мөнгөөр тансаглан тэнэж,архидаж янхандаж явна.Ардчилал бол хаана ч яг адилхан жорлон юм.
Адиваа юмс үзэгдэлд уг шалтгаан гэж юм бий. Манай өөрсдийгөө гуравдахь засаглал гэж өргөмжилдөг хуулийн хүрээний гэмт хэрэгтнүүд үүсч бий болсон цэцэглэн хөгжсөн уг шалтгаан нь дүр эсгэсэн хуурамч ардчилал юм. Тиймээс энэ завхралыг засахын тулд дүр эсгэсэн хуурамч ардчиллын оромж өмхий жорлон Ан гэгчийг устгах ёстой. Бид нэг санаагаар энэ дүр эсгэсэн хуурамч жорлонг устгаснаар жинхэнэ эрх зүйт хариуцлагатай ардчилал тогтоох ёстой.
Bayrtsogt um husaagui bna gej tuuhend bhgui hehe shuuh ch gej shuuh zailuul .iim bol shuuh prokuror tsagdaa bh hereg bn uu? Tsaashaa
Шүүхийн бузар авилгачид авилга авч цусалсан бүхэндээ хахаж мажийх болтугай.
Баярцогт өөрөө би Монгол улсын нэрийн өмнөөс, Монгол улсын сангийн сайдын хувиар ОТ-н гэрээг хийж байхдаа Дэлгэрсайханаас 10 сая доллар зээлээд Рио Тинтогийн хувьцаа авчихсан, Рио Тинтогиийн хувьцаа эзэмшигч байсан гээд байгаа биз дээ. ОТ-н гэрээг хийхгүй бол 10 сая долларын өрөнд орох гээд, хийвэл хэдэн сая доллараар нь ашиг олох гээд байсан гээд байгаа биз дээ. Наад хүн чинь өөрөө би Рио Тинтогийн хувьцаа эзэмшигч, Рио Тинтогийн талын хүн гээд байгаа биз дээ. Тэгээд insider trading хийхийг Монгол хуулиар хориглоогүй гээд байгаа биш бил үү. Гол асуудал нь яагаад Рио Тинтогийн 10 сая долларын хувьцаа эзэмшигч Монгол улсын нэрийн өмнөөс Рио Тинтотой гэрээ байгуулдаг юм бэ? Монгол улсын сангийн сайдын хувиар, Монгол улсыг төлөөлж гэрээ хийж байхдаа, хувьдаа ашиг олохын тулд, гэрээ хийж байгаа талынхаа хувьцааг авч, тэдний талд орж, тэдэнтэй эрх ашигаа нэгтгэсэн байгаа биз дээ. Үүнийг чинь улс орноо худалдах, эх орноосоо урвах гэдэггүй юм уу?
Баярцогт шиг хэт баян хулгайч бол өнөөгийн Монголд шоронд орохгүй нь бүх талаасаа баталгаатай.
mgl-iin huuliin baiguullaga-iin emgenel, iljrel . Huuli huchnii baiguullaga iim baihad ard tumen odoo iund itgeh bolj bn aa? mgl-iin tor muujiral-iin tuvshind ochood on jiluudiig udej bn, Hurelsukh baatar ni ch tor tolgoilood hudalaa l ium bn
ОДОО БОЛООД ИРЭЭДҮЙ ЦАГТ МАН-АН-Н МАФИУУДЫН ҮГЭНД ИТГЭДЭГ ХҮҮХЭД Ч ОЛДОХГҮЙ БОЛЖ БН!!! ЭНЭ БОЛ ОЛОЛТ!!! МАН-АН-Н МАФИУУДЫН СОНГУУЛЬД АШГИЛХААР БИЙ БОЛГСОН НИЙГЭМИЙН ЛҮМПЭН ИРГЭД Л ХӨӨРХИЙ НӨГӨӨ АРХИ, ТАМХИ, 10, 20 ТӨГРӨГӨӨР СОНГУУЛИА ӨГӨХ БАЙХ!!!
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
ard tumend ymar huch bgaa ym? bgaa bol ene uls tur gegch iim bh yostoi ym uu? hooson hodood talbaid garch ogiulahiig huch gedeg uu?