Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан анхны Улсын Их Хурлын 30 жилийн ой энэ онд тохиож буй юм. Түүхт ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар УИХ, Тамгын газраас өнөөдөр (2022.11.23) 1992-1996 оны парламентад сонгогдон ажиллаж байсан гишүүд болон тэдний ар гэрийнхнийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
1992-1996 оны Улсын Их Хурал нь Монгол орон хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеийн суурь хуулиуд болон бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаж, эх орондоо олон улсын жишигт нийцсэн байнгын ажиллагаатай парламентын тогтолцооны үндэс суурийг тавихад онцгой үүрэг гүйцэтгэсэн, түүхэн гавьяатай юм.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, парламентын засаглалыг шинээр төлөвшүүлэх, ардчилсан парламентат ёсны дэг соёлыг бүтээх зэрэг олон чухал үйл хэргийн анхдагч байж, Монгол төрийн шинэ түүхийг бүтээсэн 1992-1996 оны Улсын Их Хурлын гишүүд болон гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийн ар гэрийнхэнд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүслээ.
Энэхүү арга хэмжээнд 1992-1996 оны Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан 34 хүн хүрэлцэн ирсэн бол 30 гишүүний ар гэрийнхэн оролцлоо.
Улсын Их Хурлын дэд дарга асан Ж.Гомбожав Анхны парламент нь шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсад эрх зүйн шинэчлэл хийх, эдийн засгийн уналтыг зогсоож хөгжлийн суурийг тавих, гадаад харилцааг шинэ шатанд гаргах зэрэг хэд хэдэн томоохон зорилтыг дэвшүүлэн ажиллаж, түүндээ хүрч чадсан гэдгийг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв. Түүнчлэн Улсын Их Хурал, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ дөрвөн жил тогтвортой ажилласан туйлын чадварлаг хамт олон байсан гэдгийг онцоллоо.
Арга хэмжээний үеэр Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үгэндээ “Парламентат ёсны төлөвшлийг эхлүүлсэн түүх бол өөрөө томоохон судлагдахуун. Үүний гол хэрэглэгчид нь дараа дараагийн парламентын гишүүд байх учиртай. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуулиа сахин биелүүлэхийг манлайлан гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл аливаа хуулийг батлахдаа Үндсэн хуульдаа нийцсэн, түүний үзэл санааг хөгжүүлсэн, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улс орныхоо хөгжлийг манлайлсан, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг ханган баталгаажуулсан байх учиртай” хэмээлээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан Ойг тэмдэглэх комиссын гишүүд, Байнгын хороодын дарга нарын төлөөлөл, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд оролцлоо
Сэтгэгдэл0
Төрөө хүндэтгэж жил бүр УИХ.д ажиллаж байсан түүний дотроос анхны Их Хурлын Гишүүдээ хүндэтгэж үгийг сонсдог орон сууц тусламж үзүүлдэг үе үеийн УИХ.ын дарга тамгын газарт баяр хүргье.Харин нэгэн санал хэлэхэд Улаанбаатар хотын анхны Ардын Хурлын Депутат нараа ганц удаа ч гэсэн хүлээн авч үгийг сонсдог болоосой олон хүн бурханы оронд дэвшиж цөөн хүн үлджээ.Анд нөхдөө төлөөлж Улааэбаатар хотын анхны ардчилалын үеийн 51 дүгээр тойргийн депутат асан Монгол Улсын Ардын багш Жамъяншаравын Дүгэр.7
1992 оны үндсэн хууль бол Ардчилалын талаар юу ч мэдэхгүй Ардчилсан нийгэмд нэг өдөр амьдаоч үзээгүы гэнэ хүмүүс хийсэн галны хуулбар хууль Энэ Хууль сайн хууль байсан юм бол Монгол ингэтлэа дампуурахуу Одоо 32 жил боллоо Энэ дампуу үндсэн хуулиа яаралтай үндсээр нь өөрчлөөчээ Хурдлаачээ Цааш явах зам алга Ирээдүй маш бүрхэг бнаЭнэ хулгай нүүрэлсэн тогтолцоог яах болж бна да 30 жил төргүй явсан юм бна 30 жил энэ 2 нам улсаараа тогложээ
Гончишдорж гуай өөрөа хуулиа чанд иөоддөг бай луу.язавхруулагч байх шүү
хогийн амьтан Монголыг ядуу болгосон
Дампуу ...
СААРАЛ ОРДОНД СУУГАА ХУЛГАЙЧ НАР ИНЭЭЛДЭЭД СУУЦГААЖ БАЙНА.ЦААНА ЧИНЬ НҮҮРСНИЙ ХУЛГАЙН ХОХИРОЛ 40 ИХ НАЯДААР ЯРИГДАЖ ЭХЭЛЖЭЭ
Энэ бөө өвгөн энд ирж бөөлөөд байгаад юмуу ккк
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
УИХ-ын гишүүд бол Манлай хулгайчид, Манлай Луф