Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Цагааннуур” чөлөөт бүс 2023 оноос байнгын ажиллагаатай болно
Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Боомтын сэргэлтийн хүрээнд “Цагааннуур” чөлөөт бүсийг 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг чөлөөт бүсэд нэвтрүүлэх байнгын ажиллагаанд шилжүүлэх шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулан гааль, мэргэжлийн хяналт, дотоодын цэрэг зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангуулах, Цагааннуур тосгоноос чөлөөт бүс хүртэл шилэн кабелийн сүлжээ байгуулах арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
“Цагааннуур” чөлөөт бүс нь 708.4 га талбайтай, Баян-Өлгий аймгийн төвөөс хойш 65 км, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур хилийн боомтоос 25.8 км зайд нутгийн гүнд оршдог. Баруун бүсийн аймгууд болон БНХАУ-аас ОХУ, цаашлаад Европ руу гарах Азийн хурдны АН-4 чиглэлийн авто замын дагуу байрладаг давуу талтай.
Чөлөөт бүсийг нээснээр Хятад, Орос, Казахстанаас орж ирэх импортын барааны нэр төрөл нэмэгдэж, хямд, чанартай бараа бүтээгдэхүүнээр баруун аймгийн иргэдийг хангах, чөлөөт бүсийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх ач холбогдолтой. Мөн малын гаралтай түүхий эд боловсруулах, “халал” аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг Хятад, Орос, Казахстан улс, цаашлаад Ойрхи Дорнодын улсуудад экспортлох боломжтой төдийгүй Зүүн Өмнөд Азийн орнуудыг дундад Ази, Зүүн Европын орнуудтай холбох, бараа бүтээгдэхүүний урсгал бий болгох бүрэн боломжтой гэж үзэж байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлнэ
Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төсөлтэй холбогдуулан арга хэмжээ авч хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдаас тавьж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх нь чухал гэдгийг тус улсын төр, засгийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөгчдийн бүх түвшинд тавьсан байна.
Энэхүү тогтоол хэрэгжсэнээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчдад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, үйл ажиллагаа явуулахтай холбоотой үүссэн гомдлыг шийдвэрлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлж, хөрөнгө оруулалт хийх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Товч мэдээ
·Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо. Энэ нь нийт 30 сая ам.долларын зээл байх аж.
Сэтгэгдэл(12)
балайрал үргэлжилсээр....
ХҮРЭЛБААТРАА ӨР ҮЙЛДВЭРЛЭХЭЭ БОЛЬЧИХ .ЧАМАЙГ ЗАНДАНШАТАР ДАРГА МОНГОЛОО ЧӨЛӨӨЛЖ ӨГӨХ ХЭМЖЭЭНД АВААЧИЖЭЭ ГЭЖ ХЭЛСЭН ШҮҮ
Өрснөө хийж болох ажилд зээл авмааргүй байна шүү дээ.
Төмөр зам дээгүүр сайхан гүүр тавьбал болж байна. Харин доогуу р нь нүхлэхэд бол хямд, тийм их мөнгө хэрэггүй, өрний нэмэр
Өмнөх авилгачдынхаа хөрөнгийг хурааж баривал таарна. Дахиж л зээл хувааж идэх гээгүй юм бол.
Алтанбулагийн чөлөөт бүс,Замын Үүдийн чөлөөт бүс…..ажиллаж байгаа юу ? Улс орондоо хувь нэмэр болж байгаа юу ?
chuluut bus yrij nasiig barah uu? ug n ehleed erchim huch , ded butetseesee ehleed ajilaa yvuulmaar ym , lav Zamiin uuded erchim huch bhgui tend heden hhviin kompani ajilaa yvuulhiin tuld motor asaaj ajilaa hiij bn , lav 20garui jil ene busiin darga gej er em heden 10 hun soligdoj buteen baiguulaltiin mungiig n tomilson dargatai huvaaj shaagaad duussan , odoo ydaj 1 ch. busee buren ajild n oruulmaar bn shuu!
Дарга болж юм хийе гэтэл мөнгө хөрөнгө байхгүй байдаг юм Ингээд гадаадаас зээлдэг малууд даа бид чинь Заяа нь тэр
Солиорол үргэлжилсээр!!! Бид тийм ядуу улс уу? Тийм биш, бид увайгүй хулгайч удирдагчидтай учраас гүүр барих мөнгөө гаднаас, ялангуяа Хятадаас зээлэх гэж байна. Бидэд мөнгө байхгүй юу? Үгүй, Улсын төсөвт хэдэн зуун тэрбумаар, хэдэн арван их наядаар төсөвлөж байгаад хулгайлдаг, завшдаг, үрэн таран хийдэг. Гүүр, зам, цах станц зэрэг дэд бүтцийн төсөл барих болохоор л мөнгөгүй зээл авах болдог!!!!
Хувийн хэвшилд 20 жилийн чөлөөт бүсээ өгөөчээ, монгол улсын өр багадаад бна уу! Сонгон шалгаруулаад хахуульгүй хуультай нь
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)