сонин mn
СӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис тусгай онгоцоор пүрэв гарагийн 10:20 цагт Кёнгидо дахь АНУ-ын цэргийн баазад хүрч очсон байна.
 
Ийнхүү дөрвөн жил зургаан сарын дараа АНУ-ын дэд ерөнхийлөгч БНСУ-д айлчилж байгаа нь энэ юм. К.Харрис пүрэв гарагийн өглөө БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлд бараалхах бөгөөд уулзалтаар талууд АНУ-ын “инфляцийг бууруулах тухай хууль”-д БНСУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашиныг гадуурхсан асуудал болон Умард Солонгосын цөмийн асуудлуудыг голчлон хэлэлцэх аж.
 
АНУ-ын дэд ерөнхийлөгч К.Харрис 27-ны өдөр Япон улсад БНСУ-ын Ерөнхий сайд Хан Док Су-тай уулзах үеэрээ “инфляцийг бууруулах тухай хууль”-ын талаарх Өмнөд Солонгосын санаа зовнилыг Америк ойлгож байна гээд энэ асуудлаар зөвшилцөх болно гэдгээ хэлжээ. К.Харрис БНСУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахаас гадна тус улсын эмэгтэй төлөөлөгчидтэй уулзалт хийж, хоёр солонгосын хооронд орших Пан Мүн Жом-д зочилж, пүрэв гарагийн орой БНХАУ-ыг зорино.   
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг