sonin.mn

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины цэргийн дайчилгаа явуулах мэдэгдэлтэй холбоотойгоор  Монгол Улс руу нэвтрэх ОХУ-ын иргэдийн тоо нэмэгдсэн тухай мэдээлэл нийгмийн сүлжээнд гараад буй. Үүнтэй холбоотой Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар тайлбар хийлээ.

 

Тодруулбал тэрээр : "9-р сарын 22-ы 08 цагаас 12 цагийн хооронд Алтанбулаг боомтоор зорчигч 6 орны 170 зорчигч орсон байна. Үүнээс Монгол Улсын иргэн 14, ОХУ-ын иргэн 74, бусад орных үлдсэн нь байгаа. Нэг зорчигчийг ойролцоогоор 8-10 минутанд шалгаж оруулж байна. Хамгийн сүүлд авсан мэдээллээр Хиагт орчимд 60 орчим машин очерлож байгаа. Өчигдөр, өнөөдрийн мэдээллийг харахад Монгол Улс руу орж ирж буй зорчигчдын хөдөлгөөн ихэссэн.

 

Бид ОХУ-тай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй байгаа учраас зөрчилгүй хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй.

 

ОХУ-д цэргийн дайчилгаа зарласан эсэхтэй холбоотой дүгнэлт хэлэх боломжгүй. Тухайн улсын дотоод асуудал." гэв.