Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин Итгэмжлэх жуух бичгээ Кремлийн их ордны Александрын танхимд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинд өргөн барилаа.
Итгэмжлэх жуух бичиг хүлээн авах ёслолын үеэр ОХУ-ын Төрийн тэргүүн В.В.Путин хэлсэн үгэндээ “Тун саяхан Самаркандад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Дээд хэмжээний уулзалтын хүрээнд Орос, Монгол, Хятадын удирдагчдын уламжлалт гурван талын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын энэхүү хэлбэр нь манай орнуудын газар зүйн байрлал, тэрчлэн томоохон хамтарсан, тэдгээрийн дотор тээвэр, эрчим хүчний салбарын төслүүдийг хэрэгжүүлэх сонирхлыг тооцон үзвэл маш чухал юм. ОХУ, Монгол Улсын хооронд уламжлалт хоёр талын хэлхээ холбоо идэвхтэй хөгжиж байна. Албан ёсоор дипломат харилцаа тогтоогоод 101 жил болж байна.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй есдүгээр сарын эхээр хийсэн хэлэлцээний үр дүнд орос-монголын эдийн засгийн харилцан ажиллагааг хэд хэдэн чиглэлээр өргөжүүлэхэд чиглэсэн тохиролцоонуудад хүрлээ” гэж онцлон тэмдэглэв.
Энэ өдөр Монгол Улсын Элчин сайдын хамт нийт 24 орны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар тухайлбал, Уругвай, Алжир, Египет, Португали, Ливи, Мали, Шинэ Зеланд, Армени, Колумби, Танзани, Филиппин, Молдав, Серби, Сенегал, Кипр, БН Ардчилсан Конго, Уганда, Судан, Кувейт, Непал, Беларусь, БНСУ, Венесуэлийн Элчин сайдууд Итгэмжлэх жуух бичгээ ОХУ-ын Ерөнхийлөгчид өргөн барив.
Сэтгэгдэл0
Манай элчин сайдыг оросууд одоо хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байсан хэрэг үү???
Улс орон элчин сайдаар суух хүнд АГРЕМЕН ирүүлэх нь хүлээн зөвшөөрсөн хэрэг. Тэгээд сайд очоод ажилдаа ордог. Харин итгэмжлэх жуух бичгээ барих нь тухайн улсын зохицуулалтаас шалтгаалан олон, цөөн хоногоор хүлээгдэх нь бий. Энэ нь хүлээн зөвшөөрөхтэй холбоотой асуудал биш. Ө.Энхтүвшин төрийн ажлын дадлага туршлагатай, зангарагтай элчин сайд. Дипломат ёсны наад захын ойлголттой байж байж шүлсээ цацаа.
Буриад Баяр,хужаа Дэлгэрмаа,Оросын Женкогийн Даваа одоо болно.Элчин сайдууд заавал Монгол байх хэрэгтэй.
Элчин энэ тэр, гадаадад очиж буй дарга сайд, гишүүдийг гадны төрийнхөн хараад дотроо юу гэж боддог бол? Мэдээж улс орны байгаа байдал, өөрсдийнх нь паянг хэдийн судлаад мэдсэн бгаа л даа
өө энэ далбин шар чинь одоо болтол жөуух бичгээ бариагүй байсан хэрэг үү
Орос Монголын харилцаа ергежин хегжих болтугай!
чааваас одоо бариа юу? юу хийнэ, буц буц гээгүй нь яөмай даа, Манай суманд гурил тараадаг муу гурил даа чи,