sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Конгрессын Сенатын танхимын гишүүд ОХУ-ыг терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтад оруулах тухай хуулийн төслийг танилцуулжээ. 
 
 
Уг хуулийн төслийг Коннектикут муж улсаас сонгогдсон Ардчилсан намын гишүүн Ричард Блюменталь, Өмнөд Каролина муж улсаас сонгогдсон Бүгд найрамдах намын гишүүн Линдси Грэм нар боловсруулсан байна. Үүний зэрэгцээ энэ төслийг АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа эсэргүүцэж байгааг тэд онцолжээ.
 
 
"Жо Байдены засаг захиргаа энэ асуудлаар өөр үзэл бодолтой байгааг бид сайн ойлгож байна. Гэхдээ бид бүх талаар үүнтэй санал нийлэхгүй байна" гэж Р.Блюменталь мэдэгдсэн байна. 
 
 
Дээрх хууль төсөлд зориулсан хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр хэлэхдээ, Орос улс Иран, Умард Солонгос, Куба, Сири улсуудын хамт энэ жагсаалтад орох ёстой гэжээ. 
 
Уг хуулийн төсөл нь батлагдсан тохиолдолд Москва "олон улсын терроризмын үйл ажиллагааг цаашид дэмжихгүй” гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Конгресст нотолбол ОХУ-ыг терроризмыг ивээн тэтгэгч орнуудын жагсаалтад нэмэх шийдвэрийг хүчингүй болгох боломжийг Ж.Байден олгож байгааг мөн онцлон тэмдэглэсэн байна.  Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, Оросыг терроризмыг ивээн тэтгэгчдийн жагсаалтад оруулахгүй байх шийдвэр эцсийнх гэсэн байна. Түүний хэлснээр, ийм алхам нь дэлхий даяар ноцтой үр дагаварт хүргэнэ.