Энэ зун манайх томчуудын даллагатай байна. Наадмын өмнө Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров ирээд явсан. Өчигдөр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И ирлээ. Бас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш айлчилж байна.
Ойрын үед бөөрөнхий дэлхийд гурвалжин, дөрвөлжин олон хурц үйл явдал өрнөлөө. Үргэлжилж л байна. Дэлхий геополитикийн тогтворгүй, ийм эмзэг үед ингэж цувж буй нь дэлхийн улс төртэй холбоотой байж таарна. Хөрш Хятад, Орос улсууд ийм үйл явдлуудын “гол дүр” болсон. Дунд нь манайх тусгаар тогтнон оршдог. Тэр утгаар нь хөөгөөд яривал их сонин зураг “зурж” болно. Өөрөөр хэлбэл, дараалсан айлчлалын ард томоохон хэмжээний улс төр байж таарна. Гэхдээ энэ тусдаа асуудал. Бидний хувьд тэр улс төрийн давалгаанд тусгаар тогтнолтойгоо үлдэх нь л чухал.
Харин ийм цаг үед яваад ирж байгаа хоёр хөршөөс сайн зуурах хэрэгтэй. “Юм” зулгааж үлдэх ёстой. Яагаад гэвэл, бид Орос, Хятадын дундах энэ газар нутаг дээрээс ачаалж аваад явчихгүй. Хамгийн гол нь манайх чинь Орос крант эргүүлэхэд шатахуун, унтраалга дарахад тог “нет” болдог. Хятад хилээ хаахад бусад хэрэглээ тасардаг. Эдийн засгийн хувьд хоёр хөршийнхөө шууд хараанд байдаг. Тийм л улс шүү дээ. Гашуун ч гэсэн ийм л үнэнтэй.
Тиймээс бид “...Муусайн оросууд, хятадууд” гэж муулаад хол явахгүй. Дэлхийд яриад байгаа асуудлаар нь бүр ч чимээгүй байсан нь дээр. Харин тэдний айлчлал Монголд маш хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, С.Лавров, Ван И хоёр бол “...Аманд орж ирсэн шар тос” юм. Монголын төр хөршүүдийн энэ гол хүмүүсийн айлчлалыг хэр зэрэг ашиглаж чадаж байна вэ. С.Лавровыг ирэхэд толгой дохиулж үлдсэн нэг том асуудал байна лээ. “...Эгийн голын усан цахилгаан станцаа барья. Энэ төслийг Орос улстай хамтран хэрэгжүүлье” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлжээ. С.Лавров дэмжихээ илэрхийлээд явсан байна. Энэ талаар Оросын талтай тохирсон гэхэд болно. Гэхдээ Орос улс монголчуудын Эгийн голын усан цахилгаан станцыг хэзээ ч зөвшөөрөхгүй гэсэн хатуу байр суурьтай байж ирсэн. Энэ талаар ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд гомдол гаргачихсан. Гэтэл Эгийн голын усан цахилгаан станцыг барих нь манай улсын том хувьд том стратеги болох гээд байдаг. Тог цахилгааны хувьд тусгаар тогтноно гэхээр арай том дуугарсан болох байх, гэхдээ л ойролцоо очно. Учир нь Эгийн голын усан цахилгаан станц Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцаас гурав дахин том, “ТЭЦ-4”-ийн тал гэсэн үг. Тийм хэмжээний цахилгаан үүсгүүртэй болохоор яах нь тодорхой биз. Тэгвэл уржигдар шөнө дөл болтол Ван И-тэй уулзсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр өглөө Эгийн голыг зорьжээ. Цахилгаан станцын төслийн газар дээр ажиллаад ирсэн байна.
Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррештэй уулзаж, энэ талаар ярилцах төлөвлөгөөтэй байгаа талаар хэвлэлийн албаныхан нь хэлэв. Тэрбээр өнгөрсөн хавар, цагаан сарын өмнө Бээжингийн олимпийн нээлтэд оролцох үеэрээ А.Гутеррештэй уулзаж байжээ. Тэгэхдээ энэ Эгийн голын төслийг дэмжүүлэхээр гуйж байжээ. Одоо тэр гуйлтаа үргэлжлүүлэх бололтой. Л.Оюун-Эрдэнэ А.Гутеррешийн өмнө Эгийн гол руу явчихсан бол Ван И-гийн айлчлалыг угтаад наадмын өмнөхөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц руу оччихоод ирсэн байдаг. Тэнд өнгөрсөн хавар бүтээн байгуулалт нь эхлэхтэй зэрэгцээд улс төрийн хатгаас бүхий үйл явдлууд өрнөсөн.
Тэр байтугай тус усан цахилгааны станцыг эсэргүүцсэн тогтоолыг ИТХ гаргаж, нэг багийн Засаг дарга Хятадын Элчинд “...Үүнийгээ зогсоо” гэсэн бичиг хүртэл явуулсан. Баллаж өгсөн. Харин Л.Оюун-Эрдэнэ очоод тэр хавиар нутаглаж байсан 200 гаруй өрхийн малчидтай уулзаж ойлголцсон. Нүүж суух нөхөн олговрыг шийдсэн. Улмаар өнгөрсөн долоо хоногт дээрх ИТХ, багийн дарга мэтийн нөхдүүд шиг этгээдүүд стратегийн төслүүдийг санаатай, санамсаргүй гацаавал хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзнэ гэсэн. Эхнээс нь шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан байна.
Л.Оюун-Эрдэнэ Ван И-тэй уржигдар үдэш 3:30 цаг орчим уулзжээ. Тэр уулзалтын гол сэдвүүдийн нэг нь дээр хэлсэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын хөрөнгө санхүү байв. Засгийн газрын хэвлэлийн албаны албан ёсны мэдээлэлд “...Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн бүтээн байгуулалтыг хоёр тал эрчимжүүлэхээр тохиролцсон” гэж байна. Нэг үгээр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тухайд дахин наашаа, цаашаа яриа гарахгүй гэсэн үг.
Бас “...Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг эцэслэн тохиролцож, Хангимандал боомтыг төмөр замаар холбох асуудлаарх манай талын хүсэлтийг Хятадын тал анхааралдаа авч, үргэлжлүүлэн ажиллахаар болов” гэж Засгийн газраас мэдээлжээ. Энэ хэдхэн үгтэй мэдээлэл маш том агуулгатай. Магадгүй, олон жил яригдсаар эл дол болсон ч байж мэднэ. Гэхдээ Хятадын Гадаад хэргийн сайд манайд ирээд ингэж хэлнэ гэдэг эцэслээд шийдэгдсэнтэй адил. Тэр “айл”-ын үг манайхаас өөр. Ва И-гийн үг “...Бандан тас” гэсэн үг. Гашуунсухайт-Ганцмод хил холбох терминал шийдэгдлээ гээд ойлгоход болно. Манайхыг өдөр бүр талхны мөнгөтэй байлгадаг нүүрсний экспорт гэж бий. “...Хятадын талд урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулахаар болсон” гэж Засгийн газраас мэдээлжээ. Товчилбол, нүүрсний экспортыг огцом өсгөхөөр болжээ. Магадгүй, Ван И-гийн айлчлалын хамгийн том нь биш ч амттай нь энэ болсон байх. Манайд юу байна, нүүрс л байна. Юу мөнгө болдог вэ, нүүрс л хурдан мөнгө болно. Нүүрсээ зарж чадаж байвал бид “өлсөхгүй” гэдэг. Нэг үгээр, нүүрс бол манай “талхны мөнгө” юм. Эдгээрээс гадна мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих зэрэг нэмүү өртөг шингээсэн хамтарсан төслүүдийн талаар ч яригджээ. Үүнээс гадна, уулзалтын үеэр Ван И-гийн хэлсэн “албан бус” үгнүүд анхаарал татаж байгаа юм. Тэрбээр “...Ерөнхий сайд байн байн Гашуунсухайт, Даян гээд боомтууд руу, бас Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц дээр очсон талаарх мэдээллүүдийг авсан” гээд “...Ерөнхий сайд боомтуудынхаа талаар нарийн мэдээлэлтэй байна. Миний бодлоор Монголд хурдтай ажилладаг шинэ үе гарч ирсэнийг ойлголоо. Ийм байхад Монгол их хурдтай хөгжих юм байна. Тиймээс бид ч бас ярилцаж тохирсон асуудлууд дээрээ хурдтай ажиллана” гэжээ. Ерөнхийдөө Ван И-гийн айлчлалд монголчууд сэтгэл ханамжтай үлдлээ. “...Ван И-гийн ганзаганаас Л.Оюун-Эрдэнэ олзтой үлдлээ” гэцгээв. Эдийн засагчид ч эрхий хуруугаа гозойлгож байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(28)
Оросын дүү нараа, ОХУ-Монголын хамтарсан дундаж хэмжээний амжилттай нэг төсөл нэрлээч, эсвэл бүтээн байгуулалт? ОХУ гацаасан мёга, том төслүүд мааш олон байна, яг хэрэгжсэн нэг ч жижиг төсөл алга. Манай талаас, ОХУ-с энэ 30 жилд хэдэн ч айлчлал хийв. Жинхэн хоосон ам, шалдан гуя ОХУ.
90 onoos umnu Orosiin tuslamjtai baiguulsan heden 1000 uildver aj ahuin gazruudiig tonon deeremdej Hytad ruu zuuchihuud Hytadiin hortoi huns chanargui baraagaar eh ornoo hudaldsan Hytadiin sheesnuudiin tsugluulga MAN - iig tatan buulgay.
Эрдэнэт ГОК эрдэнэт хотыг цогцоор нь хэн барьж байгуулсаныг мэдхүү
Энэ оркуудад яаж ойлгуулах вэ, 90 оноос өмнө ЗХУ, хойш ОХУ. 2 өөр улс, 2 өөр эрх ашиг.
66.181.161.39 бас хоёр өөр нийгэм, хоёр өөр тогтолцоо.
Хятадууд хэдэн цаас өгөөд оронд нь газар нутгийг чинь авна гэдгийг л ойлго. Өөр улсаас гуйлга гуйж байгаа бол хамаа алга. Польш улс гэхэд л ЕХ-оос өгөх 50 тэрбум долларын зээлнээс татгалзаж авахгүй гэсэн. Гэтэл Монголчууд болохоор авах авахдаа өшөөтнөөсөө аваад байх юм. Үр хүүхдүүд маань өнөөдрийн АН, МАН-ын авилгачдын авсан зээлийн өрөнд нь газар нутгаа өгөх байх даа.
Чиний боос хуурс яр тэмбуут , гуйлгачин эмгэн овгон элэнц хуланц, энэн тэр хун -адгуусыг баас шээс, боос хуурс, яр тэмбуугээс салгаж хун дурсэнд орос хун оруулжээ... Манж хятад тувд монгол гэсэн гадаад дотоод хар шар хувалзуудын боолын боол брсгоны шороо болсон газрыг зураг дээр ч багтсангуй манж хятадын боол улсыг тусгаар улс болгосон, дэлхийд данстай болгосон нь орос хун.... Орос хуний ачаар чи хун торхийг олж, бичиг усэнгуй барлаг чи нэрээ бичиж сурчээ... Хэдэн зууны турш гар дээрээ монго тавьж узээгуй боолын боол чи орос хуний ачаар монго гартаа атгаж узжээ. Агуу америкийн хувьд бол чи унэ хурэхгуй, байдаг л нэг муу унэгуй янхан.... Дорд ангиллын ядуу гуйлгачин янхан..... Хэнд нь ч яаж бялдуучлан пялдаганаж баасыг нь долоовч хуний тоонд тоож багтахгуй гуйлгачин
Гуйж байна өлсөж үхэж байсанч орос хятад хоёроос зээл битгий аваачээ. Бид бүтэн газар нутагтайгаа бүрэн тусгаар тогтнолтойгоо үлдмээр байна!!!!!!
Тусгаар тогтносон улсыг хэн тусгаар улс биш гээд байгаа пм бэ. Эргүү хог вэ яасаг
Нам нэртэй манан мафийн алуурчид хулгайчид луйварчид уралдаж гуйлгачилж, хоорондоо хувааж авсан зээлийг Газар шороон дээрээ гадаад дотоод хар шар хувалзуудын боолын боол болсон монгол манкуурууд хэдэн уеээрээ толох болно... Орондоо баригдаж отонд идэгдсэн навсгар монгол гуйлгачин бусад улс гурэн хун ардыг муулж доромжилсоор оорсдоо туухийн хог дээр хаягдлаа... 33 тэрбум доллорын ор Шир, дээр нь дахиад зовхон оюу толгой дээр гэхэд 20 тэрбум доллорын ор ширтэй Монгол гуйлгачид гадаад дотоод хар шар хувалзуудад тэжээнэ.
Эгийн голын усан цахилгаан станц Оростой хамаарна гэж энэ баньд л бодож байгаа баых
МАН хятадын дарга нартай хуйвалдан нүүрсний хулгай дээрмээ үргэлжлүүлэх юм байна гэж ойлголоо. Тавантолгойгоос хулгайлагдсан 2 сая тонн нүүрсний хэргийг Ван И яагаад ярихгүй байна вэ?
sain medee shuu
сүүлийн үед засгийн газар маш мэдрэмжтэй сайн ажиллаж байгаа шүү улам хичээгээрэй амжилт. Хямралыг сөрж яагаад болохгүй гэж
БАЙДАГ ЮМАА ХУРДАН ЦӨЛМӨЖ ДУУСГАХ ГОЛ СТРАТЕГИЭ ШИЙДСЭН ЮМ БИЗ ДЭЭ. ЗАМ НЬ БАРИГДАХ ЮМ БОЛ ГАЗРЫН ДООРХ ЭРДЭНЭСИЙГ ЗӨӨЖ ГАРГАХ АМАРХАН БИЗ, ШУЛУУДЖЭЭ, МУЛГУЙ ТАРХИТНУУДЫН МУНХАГ ҮЙЛ АЖИЛЛАГАА, МОНГОЛЫГ ГАЗАР ШОРОО, ЭРДЭНЭСТЭЙ НЬ ХЯТАДАД МАЙ ГЭЭД ХЯМДХААН БЭЛЭГЛЭЖ БУЙ ТҮҮХТ ҮЙЛ ЯВДАЛ БОЛЖ. АВАХ ХҮНИЙ ГАР УРТ БАЙЛГҮЙ ЯАХАВ, СУЛ ОРЖ БАЙГАА ХӨРӨНГӨ ШҮҮ ДЭЭ, БИД УУЛ УУРХАЙГААР ДАМЖУУЛАН ТӨРИЙН ТАРХИНЫ ТҮГЖЭЭГҮЙ, СУЛ ДОРОЙ УХААНТНУУДЫН ҮЙЛДЛЭЭР ГАЗАР НУТГАА ХЯМД ТӨСӨР ҮРЭН ТАРАН ХИЙЖ БГААГАА Ч МЭДЭХГҮЙ, ХЭДЭН АЖИЛ МУУТАЙ ХҮНИЙГ ТЭЖЭЭХ НЭРИЙДЛЭЭР олз биш, гарз гарлагын үүд хаалгаа улам чөлөөтэй нээж буйдаа баярлаад бахархаад байх ч гэж дээ. ТАРХИНЫ НҮҮДЛЭЭ ШАТАРЧИЛЖ ТАВИАЧ ЭЭ, дуракууд аа‼️‼️‼️‼️‼️
Yg unen. Oyun -Erdene bol MAN-iin zahialgaar Harvardad tugssun nertei Hytadiin zaavraar ajillaj Mongoliig Hytadchilah bodlogiig barimtlagch gedeg ni udruus udurt todorch baina.
Данк харах царайны хятад төрхтэй баньд. Махлаг бодон гахай толгой Өргөн шанаа оцгор бөгс гамин хөл зэрэг нь Данкийг Сычуань мужийн цустай хүн гэдгийг нь батлан харуулдаг.
E Сайддаа баяр хүргэе
ВАН И ГИЙН АЙЛЧЛАЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ ҮР ДҮН БОЛ ХОЁР ХӨРШ БИЕ БИЕНИЙХЭЭ ТУСГААР ТОГТНОЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙГАА ЯВДАЛ.
Багануурын станцаа яагаад ярсангуй вэ Оростой Эгийн станц хийнэ гэдэг ч юу л болдоо
Ван И ын бөгсийг долоож баасных нь хэлтэрхийг олж долоож идсэндээ Данк баясав гэж
Гуйлгачин монгол зангаараа их их баярлаад байх хэрэггүй тэнэг данхан толгойтоо хятадад төлөх их өр хойч үeдээ үлдээж байгаагаа мэдэхгүй..монголыг сүйрүүлж байгаа данхан толгойтоо...зайл аа
Хэрэв банк танд хямд зээл олговол та ашиг авч, өөрийгөө тэтгэх боломжтой, гэхдээ та зээлээ зөв зарцуулсан гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй.
та загас биш, загас барих саваа авах хэрэгтэй. усан цахилгаан станц барих нь загас барихад тань туслах саваа юм.
Хуучин Болгарын коммунистын охин Ирина Бокова ЮНЕСКО-ийн захирал байхдаа манай Эгийн УЦС-ыг ОХУ-ын шахалтаар хориглох шийдвэр гаргасныг цуцлуулах хэрэгтэй байна!!!!
Орондоо баригдаж отонд идэгдсэн навсгар монгол гуйлгачин 500 жил тувдийн баас долоож бялдуучлан пялдаганаж сохор дулий боос хуурс яр тэмбуут тувдуудээр засаг тороо царай алдан байж бариулжээ. Тувдууд навсгар монгол гуйлгачинг тоож узэхгуй, хуний тоонд тоож оруулсангуй...250 жил манж хятадуудад пялдаганаж отго динс, хэргэм зэрэг горьдсон Монгол хар хувалзууд монголчуудаа барьж тамлан зоосны нухээр махыг нь огтлон тамалж манж хятад эзэддээ унэнчээ баталжээ. Тувд шар хувалзуудын боол монгол шар хувалзууд навсгар монгол гуйлгачинг ясыг нь цайтал шулав. Дараа нь навсгар монгол гуйлгачин орос ах хятад ах гэж баахан сэгсэгнэв. Одоо 3 дахь ах, 4 ,тав дугаар ах гэж бялдуучлан пялдаганаж энд тэндэхийн улс орон байгууллагаас монго хоронго гуйлгачлан, ардчилал хуний эрх гэх мэтээр чарлан дэвхцэж хашгирна.... Хэнд нь ч яаж бялдуучлан пялдаганаж сэгсэгнэвч орондоо баригдаж отонд идэгдсэн хэвээр хавийн улс гурнийг гутааж муулж доромжилсоор оорсдоо туухийн хог дээр хаягдлаа
Оюун Эрдэнэ бус монгол улс ашиг хүртсэн байлгүй.
2 хөрштэйгээ хамтран ажиллахад хөгжинө өө.Сайхан үр дүнтэй уулзалт болжээ.ЕС аа баярлалаа.