Сумын багш Лхагваа Солонгос руу хоёр удаа "3 сар"-аар явж олсон мөнгөөрөө эсгий гэрээ паалкан байшин болгоод 0.07 хашаандаа ам бүл тавуулаа аажуу ч гэсэн амьдралаа дээшлүүлээд аж төрөн суудаг байжээ. Эхнэр Жаргалмаа нь захиргаанд мэргэжилтэн. Хүүхдүүдээ ээж дээрээ үлдээгээд нөхөртэйгээ "3 сар"-аар Солонгос явах гэж байтал аз дутаж корона гарлаа. Тэдний машинтай болох хүсэл хясалтай таарах нь энэ. Хөл хорионы хоёр жилд царцсан амьдрал нь гэсэхдээ мөнгөний гачаал дагуулав. Ингээд Лхагваа өнгөрсөн намар чөлөө аваад сар гаран Сэлэнгийн тайгад самар түүгээд 8 сая төгрөгтэй болж охиныхоо дээд сургуулийн сургалтын төлбөр, байрны мөнгийг төлөөд үлдсэнээр нь ХААН банкинд цалингийн зээлээ дарав. Хавар нь цас ханзрангуут дахин явж 3 саяыг олсоноо ээжийнхээ эмчилгээнд зориулж. Энэ жил яаж ийгээд хуучин ч хамаагүй жижиг тэрэгний мөнгө хийнэ хэмээн итгэлгүйхэн хэлээд муухан мушийлаа.
Өнөөдөр мянга, мянган "Лхагваа" 9 сар гарахыг хүлээж сууна. Ард нь авгай, хүүхэд нь найдна. Аав, ээж нь горьдоно. Олон зуун өрх өрнөөсөө салах гэж, үр хүүхдийнхээ хичээл номд хэрэглэх гэж, машины мөнгөнд нэмэрлэх гэж, гэр, хашаатай болох гэж навчис шаргалтсан намрыг хүлээн сууна.
Гэвч хичнээн жил намар хүлээн, самар бодож амьдрах вэ? Насаараа юу?
Лхагваа:
- Самарт хүн авч явна гэсэн зарын дагуу бид сумаасаа зургуулаа гарсан. Дор, дороо л мөнгөтэй болчихвол гэсэн бодолтой. Өдөржин ойгоор "тэнээд" орой цуйвангаа идчихээд ганц юм ууж амьдралаа ярьцгаана. Тэрээр түншүүр модоор хушийг цохих ажил хийнэ. Өдөрт хэдэн арваар нь түншинэ. Хэдэн арваар нь гэмтээнэ. Сараар тооцвол хэдэн зуу болно. Зуу, зуугаар нь шархтуулна. Биднээс гадна олон аймаг, сумаас ирсэн залуус тайгаар нэг билчэнэ. Самаргүй жил тэд хаачдаг бол доо. Багшийн багахан цалин багшийг байгалийн "дайсан" болгожээ. Бас Солонгост ачигч болгосон байна...
Номио энэ жил 6-р ангид орно. Тэр дүүтэйгээ өнгөрсөн жил хөдөө хамаатныдаа очиж жимс түүж зам дагуу зараад дэвтэр, бал, формныхоо мөнгийг олсон бол дүү нь гоё пүүзтэй болжээ.
Олон мянган хүүхэд жимсний болц харан питаан саваа бэлдэнэ. Эцэг, эхийнхээ цалин, эмээ өвөөгийнхөө тэтгэвэрт нэмэр болох гэж, гоё пүүз өмсөөд, гоё цүнх үүрээд, гоё зайрмаг авч идээд сургуульдаа явах гэж ойгоор дүүрэн жимс ургуулан зүүдлэнэ. Номио өнөөдөр зуны сургалтанд сууж, англи хэл сурч, спортоор хичээллэж, даалгавараа хийж суух байтал варианы шилтэй жимс, сонгино, мөөг, самар бариад замын хүмүүсийг царайчилж зогсоно. Эцэг, эхийнх нь өчүүхэн орлого балчир охиныг наймаачин болгож буй нь энэ.
- Номио, чи том болоод ямар хүн болох вэ?- Их мөнгөтэй...
Тэр дараа жил дахиад замын хажууд зогсож байх болов уу? Түүний хүүхэд бас жимс зарах болов уу?
Жаргал гуай хүрз барин элсэн толгод дунд тонголзоно. Тэрээр ганга ухаж байгаа юм. Гангаа эмийн ургамалын ченж болон бөө нарт зарж цөөхөн хэдэн цаас олж хоолондоо зарцуулна. Эрх баригчид ажил хийдэг хэдийнхээ төлсөн татвараар тэднийг гурил, будаагаар халамжлах боловч ажилгүй үр хүүхэд, ач гуч нарынх нь аманд ч үгүй хамарт ч үгүй, хэдхэн орой наргиад дуусгана. Ойр хавийнхаа гангыг дуусгасан тул хөл муу ч гэсэн амьдрахын тулд хол явна. Жилээс жилд гангын гарц нь муудаж, өрсөлдөгч олширчээ. Дагаад түүний орлого ч хумигджээ. Насаараа төлсөн нийгмийн даатгал нь насны бөгсөнд түүнийг гангачин болгожээ. Жаргал гуай, ганга хоёр удахгүй элсэн манхандаа уусан шингэнэ.
Харин үр хүүхдүүд нь цаашид яах бол? Элс ухаад юм олдох болов уу?
90-ээд онд алтан дээр суусан гуйлгачин гэж Монголчуудыг хэлдэг байлаа. Одоо алтаа ухсан ч гуйлгачин хэвээрээ л байна. Ирээдүйд алт ч үгүй гуйлгачин болохгүй гэх баталгаа алга...
Ч.Явуухүү
Сэтгэгдэл0
Төрд зайдалсан хулгайч, луйварчдын үйлдлийг 30 гаруй жил уудлан илрүүлж ярьж бичсэн. Гэвч тэд шуналаа татаж эх орноо хөгжүүлэхийг хүссэнгүй. Одоо тэдгээр үхэрнүүдийг устгах л үлдлээ.
Элбэгдорж Бат-Үүл нар ардчилал нэрээр улс орныг тонож, иргэдийг ийм ядуу гуйлгачин болгосон. Тэднийг алах хэрэгтэй.
It is true. Good text.
Монголчууд зорилго, үнэт зүйл нь хийж, бүтээх биш ямар ч хамаагүй аргаар мөнгө олох. Мөнгө олохдоо хөдөлмөрлөх биш байгалийн баялаг хууль бусаар олборлох, авлига, хулгай гээд хялбар аргаар олох. Даан ч 1 удаа ингэж олсон мөнгө хэзээ ч буян болохгүй, өөрсдөө ч хайрлахгүй. Энэ гуйлгачин сэтгэлгээ, хандлагаасаа салахгүй бол та нар хэзээ ч сайхан амьдрахгүй
Чи гэснээ болиод та гэлээ шүү.Милээн өндөр боловсролтой дажгүй нэгэн бэсрэгхэн дарга хийж явсан болотой Харваас бичлэг логик тэгж харагдаж байна.Гайхалтай товчхноор маш ойлгомжтойгоор асар үнэнийг хэлжээ Биднийг арааснь өврөөс нь хаанаас нь ч харсан бид яг тийм л хүмүүс
Хужаагууд самар авахгүй авсан ч хилээр гаргахгүй гээд маш хатуу тогтоол гаргаад хорьчихвол самарт явах хүн байхгүй болчихно байгаль дэлхий нь амсхийнэ ! Ийм энгийн юмыг хийхгүй байгаа нь төр засаг нь хужаагийн наймаачдаас энэ зун авлига авсан гэсэн үг ! Баараггүй авчихаж ! Хэн хэдийг авсан гэдэг нь мэдээж нууц байх л да !
Үйлдвэргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, малын түүхий эдээ боловсруулдаггүй, газрын баялагаа ч боловсруулдаггүй улс орон ийм л байна.
Энэ бүхнийг хийдэг байсан 500 мянган ажилчинтай 1710 үйлдвэр,117 металл боловсруулах үйлдвэр-цех хаачсан бэ Хэн хэзээ яиар зорилгоор устгасан бэ.Устгалтаас олсон мөнгө хаачсан бэ Офшорт байнауу
Сайн юмаа бага байсан ч хамаагүй гадагш өгөөд өөрсдөө гаднын хог шиг юм оруулж ирэх юм.
Дэлхий өөрийгөө бүрэн сэргээх чадвартай төдийгөө ямар ч хог хаягдал бохирдлыг ул мөр үлдээлгүй цэвэрлэж чадахаар байна. 300 сая жил өнгөрөхөд магадгүй шинээр оюун ухаант амьтны төрөл зүйл бий болвол тэдэнд хүн төрөлхтөн өмнө нь энд амьдарч байсан гэдгийг судлах ямар ч нотолгоо байхгүй болсон байх болно. Эцэст нь гэж хэлэхэд эх дэлхий маань хүн төрөлхтний тусламжгүй гайхалтай оршин тогтнох чадвартай бол бид түүнгүй оршин тогтнож чадахгүй. Иймд эх болсон цэнхэр дэлхийгээ хайрлаж, байгаль орчноо бохирдуулж сүйтгэлгүй амьдрах нь юу юунаас чухал.
Ардчилсан намын Сайхан билэг улс орондоо эдийн засагийн алуур хийгээд зугтсан. Тэр үед улаан булан биш үйлдвэр бариад наад хүмүүстээ ажилын байр бариад өгөхгүй
Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!
Тэр хулгайч дүүрсэн УИХ чинь 2012-2016онд авах идэх,хулгайлах юмаа амжуулаад аль эрт тараад алга болсон шүүдээ.Та нойрмог байнауу сэрээрэй