sonin.mn
АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилсантай холбоотой асуудлаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И байр сууриа илэрхийлжээ.
 
Тодруулбал тэрээр: "АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Хятадын хүчтэй эсэргүүцэл болон хатуу байр суурийг үл тоомсорлож, Хятадын Тайвань бүсэд айлчилсан нь "Нэг Хятад" зарчмыг ноцтой зөрчиж байгаа бөгөөд Хятадын бүрэн эрхэнд заналхийлж, шууд улс төрийн өдөөн хатгалга явуулсан хэрэг боллоо. Энэ нь Хятадын ард түмний уур хилэнг дэгдээгээд зогсохгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байна.
 
АНУ-ын зарим улс төрчид Хятад Америкийн харилцаанд “саад түвэг  учруулагч” болсноор барахгүй АНУ ч гэсэн Тайваний хоолойн бүс дэх энх тайван, тогтвортой байдлын эсрэг хамгийн том заналхийлэгч болсноо харууллаа.
 
“Нэг Хятад" зарчим нь Тайваний хоолойн аюулгүй байдлыг баталгаажуулах тулгуур хүчин зүйл болно. Мөн Хятад, Америкийн энх тайвнаар зэрэгцэн орших үндсэн жийргэвч нь гурван хамтарсан мэдэгдэл юм. Иймээс “Америкийг түшиж Тайванийг тусгаарлах” гэсэн оролдлого нь үр дүнгүй бөгөөд “Тайванийг ашиглан Хятадыг хязгаарлах” гэсэн санаархал нь ч ялагдлаар дуусах болно. Үндэснийхээ эв нэгдлийн төлөө Хятадын ард иргэд  улс орныхоо бүрэн эрх, үндэсний нэр төрөө тууштай сахин  хамгаалах чадвартай" гэжээ.
 
Г.Бямба