"...Зам там" гэдэг үг Дарханы замтай яг нийлж буй. Аяллын улирал эхэлсэн. Ачаалал нэмэгдсэн. Хангайн сайхныг бараадъя гэвэл хүссэн хүсээгүй тэр замаар явна. Явсан хүмүүс хараалаа урсгана.
Ингэхээс ч аргагүй л дээ. Байсан замыг нь хуулж хаяснаас хойш хэдэн амь эрсдэж, хэчнээн техникийн хохирол гарав даа. Тоймлох боломж хомс. Ер нь бол Дарханы замын бүтээн байгуулалт анхнаасаа буруу явчихсан юм байна лээ. Шууд хэлэхэд, Б.Энх-Амгалан Зам тээврийн сайд байхдаа эхлүүлсэн. Удирдлага, зохион байгуулалтаар хангаж чадаагүй. Горыг нь нийтээрээ амсаж байна.
Тэгсэнээс хойш Зам тээврийн сайд нар "...Зоригийн хэргийг илрүүлнэ" гэдэг шиг "...Дарханы замыг дуусгана" гэж ам гардаг. Тэрэндээ хүрдэггүй. Ерөнхий сайд нар ч тэгж хэлдэг. Бас л чаддаггүй. Одоо энэ Дарханы зам бараг д гурав дахь Ерөнхий сайд, тав дахь Зам тээврийн сайдынхаа нүүрийг үзэж байна уу даа. 2017 онд Анх Ж.Эрдэнэбатын Засгийн газар уг замыг концессийн гэрээгээр барихаар болсон. "...2018 онд ашиглалтад оруулна" гээд нээлт хийж байв. Удалгүй 2018 ондоо У.Хүрэлсүхийн Засгийн газар уг концессийн гэрээг цуцалсан. Улмаар уг замыг Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банкны хөрөнгө оруулалтаар 83.8 сая ам.долларын зээлээр барихаар болсон. Зам нь яагаа ч үгүй байхад нийт өртөг 140 гаруй сая ам.доллар болоод өсчихсөн. Яг өнөөдөр ч өсөж л байгаа.
Саяхан даа, Дарханаас сонгогдсон Г.Дамдинням гишүүн замын асуудлаар Хятадын Элчин сайдтай уулзжээ. Элчин сайд "...Танай тал энэ шалгаруулалтыг хийсэн. Ингэхдээ байгуулагдаад нэг ч ажил хийгээгүй, туршлага, хүн хүч, техникийн боломж муу компанид яагаад энэ ажлыг хариуцуулах шийд гаргасан нь сонин байгаа юм. Манай улсын зүгээс тус компанийн эздийг олж ажлаа шуурхай явуулахыг анхааруулсан. Ажлыг дуустал бүх ерөнхий гүйцэтгэгч компаниудад хариуцлагатай ажлаа дуусгах тал дээр анхаарч ажиллана” гэж тэр ярьсан. Мөн Азийн хөгжлийн банкнаас "Замын сонгон шалгаруулалтад ямар ч хэлбэрээр оролцоогүй байгаагүй" гэдгээ гишүүнд хэлжээ.
Түүнээс гадна замын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан ажлын хэсэг, тухайн үеийн яамны удирдлагууд АТГ-ын анхааралд өртсөн тухай яриа хөөрөө гарч байв. Суурь нь буруу өрөгдчихсөн л ажил гэсэн үг. Гэхдээ Дарханы зам удахгүй тавигдаж магадгүй болоод байна. Ийм мэдээ чих дэлсэх болов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жилийн өмнө Дарханы зам дээр очиж үзээд Зам тээврийн сайд Л.Халтарт "...Хугацаа явах тусам зардал, хүн хүчний шаардлага нэмэгдэнэ. Чанарын асуудал үүснэ. Олон нийт ч энэ замын асуудалд бухимдалтай байна. Долоо хоног бүрийн Засгийн газрын хурлаар явцыг танилцуулж байгаарай. Дарханы зам 2022 оны аравдугаар сард ашиглалтад орох нь гэж ойлголоо. Тохирлоо шүү. Та толгойгоороо хариуцна шүү" гэж байлаа. Тэр яриа ёсоор болоход дөрвөн сар дутуу байна. Бас саяхан Зам тээврийн дэд сайдаа, араас нь жинхэнэ сайдаа тийш нь томилсон. Гэхдээ Ерөнхий сайд сайд нарынхаа амыг биелэхгүй нь гэж үзсэн бололтой.
Зэвсэгт хүчнийхнийг Дарханы зам руу илгээжээ. Тэгээд байнга шахаж шаардаж байгаа гэсэн мэдээлэл байна. Гэхдээ Дарханы зам хэзээ ашиглалтад орох вэ гэдэг нь бүрхэг хэвээр байна.
Тэгэхээр одоо ганц л арга зам үлдлээ. Ерөөсөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өөрийг нь Дарханы зам руу томилоод явуулчих нь зөв юм шиг байна. Замаа ашиглалтад оруулчихаад л хотод ирэг. Сая харсан уу, 12 жил гацсан Загастайн давааны замыг ашиглалтад оруулчихлаа шүү дээ. Тэгэхээр Дарханы замыг ч бариулчих боломжтой гэсэн үг. Яахав, сая "...Загастайн даваан дээр индэр авч гарлаа" гээд л шуугиад байна лээ. Дарханы зам руу ч тэр индрээ аваад яваг. Гэхдээ Ерөнхий сайдын индэр биш та бидний Загастайн даваагаар замтай давах болсон нь чухал юм л даа.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Энэ аймхай новш шоудах зүйл хайж яваа дарханы зам дээр рийлити шоу хийгээд харуулаасаа энэ хүн шиг чадваргүй тэнэг новшууд улсын хорлож байна.
Чадваргүй төрийн түшмэл улсын чөтгөр гэдэг юм хөөж зайлуулцгаая та нарын амьдрал төрийн ямар байхаас маш их хамаарна.
Зөв зөв. Улаанбаатарт Оюунэрдэнийн хэрэг алга. Энд попорч байхаар тэнд ажилла
үҮНИЙГ БИЧИГЧ НЬ ӨӨРИЙГ НЬ дАРХАНЫ ЗАМ РУУ ТОМИЛСОН ГЭХ НӨГӨӨ ХУЛХИ АГУУ ЧАЛЧИГЧ АГУУ МААЗРАГЧ ЮУ ХИЙХЭЭС Ч БУЦАХГҮЙ ХҮН ШАНТААЧЛАГЧ ХУУРАН МЭХЛЭГЧ ШУДАРГЫН ДҮР ЭСГЭГЧ МАНАЙ НӨГӨӨ МААЗ АЛИА ДАНЗАН бАТЗАНДАН ХЭМЭЭХ ХУЛХИ ЭРИЙН АХ ГӨЛГӨР ЗАМ ТЭЭВРИЙН ДЭД САЙД ГЭХ ЬЭНДЭРЧИН САЙХАНБИЛЭГИЙН НАЙЗ Бат-Эрдэнэ гэгчийн мөнгө төлж бичүүлсэн бичиглэл юм биш үү????
Чи юун харууснам. Үнэн бичжээ. Уг нь замын баярт Бямбасүрэн урилгаар оролцож үг хэлэх ёстой хүн л дээ.
Юм болгон руу Оюун-Эрдэнэ орно гэж угаасаа байхгүй шд. Тэгэх юм бол салбар хариуцсан сайд гэж байх хэрэг ч байхгүй. Танхимынх нь зарим сайд нар зоригтой шийдвэр гаргаад, түүнийгээ өөрөө хамгаалаад, шүүмжлэлээ өөр дээрээ авч сурмаар л санагдаад байгаа юм даа. Жишээ нь Халтар, Ёндон, Мөнхбаатар, Мэндсайхан
МАН ер нь Оюуэрдэнэ ч гэлтгүй ажил хийхдээ хүмүүсийг ажил хийлгэж удирдан зохион байгуулах тал дээр маш муу. Хариуцлага тооцохдоо муу
Гуя дагаад хүзүү гэдэг шиг энэ асуудал Оюун-Эрдэнээс өмнөх асуудал шүү. Тэр Энх-Амгалан гэдэг тэнэг юм л ийм болгосон биздээ.Энэ нөхрөөр хамаг хохирлыг төлүүлэх ёстой. Ёстой нэг цайцан гар даа.
Загастай давааны замын нээлт л сая болсон болохоос зорчих хэсэг нь ашиглалтанд ороод тээврийн хэрэгсэл явж л байсан.Сая ерөнхий сайд очоод тууз л хайчлалаа
өөртөө таарсан тэнэг юм бичдэг гаруу
Анхнаасаа зураг, төлөвлөлт нь буруу хийгдсэн энэ зам ашиглалтад орсон ч бүтэхгүй. олон хүний амийг авч одох нүгэлт зам л болно
Оюукаг явуулья
Дэндүү дэндүү бас мулгуу. Бямбасүрэн гуай эхлүүлснийхээ төлөө "Мянгуужингийн үлгэр",хэмээн МАН, АН -ынхан нэрлэж, "буурал мянгуужин" гэж хоч нэр өгч байсныг мэдэх хүмүүс ,мартаагүй олон хүн байгаа даа. Тэгтэл энэ мянгуужингийн үлгэр бодитоор биелэж хоч нэр хайрласан ман дарга оюун эрдэнэ баатар болж алс холын газраас томоос том модон индэр давааны орой дээр байрлуулан индэр дээрээс үг хэлж, улаан халзтай 8 ханатай гэр даваан дээр бариулж дайллага цайллаг болдог байна ш тээ. Ай хөөрхий хорвоо гэж хийрхэл үүгээр дуусагүй ээ.
ИНДЭРТЭЭГЭЙ ШААГААД ОЧЧИХСОН БАЙХАД ДОР НЬ ДУУСГАХ ЮМ БАЙНА Ш ДЭЭ АНДАА
Сайдыг нь огцруулаач ээ
boon gachaa ESaid zailaachee
Энэ данхар толгойтой пацааныг индэрээ чирээд Дарханд очуулах уу юу чадахыг нь харья
Эрх баригч нам бүхнийг шийддэг,бүх л албан тушаалд нам хүмүүсээ томилдог,ямар судлагаатай ямар мэдлэг боловсролтой,ажил хариуцах чадвартай хүнээ олж зохих тэнцэх ажилд нь тавьж чаддаг эсэхийн маш үнэн шалгуур үр дүн Дарханы замд энэ намаас тавигдсан нөхөдийн тавьсан тарьсан хар гайгаар батлагдаж байгаа биздээ