sonin.mn
(Нийслэлийн маань үнэн төрх+хөдөө яваад хотод орж ирээд бухимдсан сэтгэгдэл)
 
Хотын хүн ам үржээд байгаа юм биш. Хөдөөнийхөн ирж суурьшаад байгаа юм. Хот томроод дэвшил авчраагүй. Зовлонг л нэмлээ. Хотоор дүүрэн бэлчих хөдөөнийхөн байгаа цагт хотын утаа, түгжрэл хэзээ ч арилахгүй. Уугуул иргэдээ хохироож амь нас эрүүл мэнд, амьдрах орчинг минь балласан төрийн арчаагүй бодлого өнөөдрийн УБ хотыг сүйрүүлж байгаа. Хөдөөнийхөн хотын хөгжил яриад юу хийх чадах юм.
 
Хаашаа л харнав халтар хултар хөдөө стиль царайтай хүмүүс нус цэрээ хаяж, дуртай газраа сарьж, хогоо гудамжинд хаяж, охид нь биеэ үнэлж, эрчүүд нь эмс хүүхдүүдийг хүчихийлж, архи дарсанд мансуурч, хулгай дээрэм хийж, гэмт хэрэг үйлдэж хаахалзана. Өнөөдөр хотын их сургуулиудын 80% нь хөдөөний оюутнууд.
 
Тэд малаа зараад сургалтын төлбөр хийнэ, бас приус унаж халтуур хийж сэлгүүцэнэ. Хотхонуудад хөдөөнийхөн дүүрэн. Тэд орцонд хогоо хаяж цонхоор сүү өргөнө. Голын эргээр бэлчих хүмүүсийн дийлэнх нь бас л хөдөөнийхөн, хөдөөнийхөн хөдөө гарч зугаацахдаа байгаль дэлхийгээ бузарлана. 
 
Хотынхны нэр зүүсэн хөдөөнийхөн тэд уугуул хотын улс биш. Зүгээр л хотод суурьшиж орогносон хөдөөнийхөн. Тиймээс хотын даацыг хэтрүүлж суурьших эрх олгосон төрийн ухаангүй эрх мэдэлд заларч байсан, одоо заларч байгаа хүмүүсээс уугуул иргэд эрүүл орчинд амьдрах эрхээ зөрчүүлсэн нөхөн төлбөрөө нэхэж хариуцлага тооцуулах цаг болсон. 
 
Хөдөөний дарга нар аа! Хөдөөнөө балгас болгож хаясан нутгаа хөгжүүлж өөрсдийнхөө нутгийн хүмүүсээ хотоос минь ав даа. Агаарын, хөрсний бохирдол хэрээс хэтэрч, уул толгод бүрхсэн гэр хороолол тэлж, хотын ойролцоо байдаг өвс ногоотой уул тал үгүй болж, жорлонгоор дүүрсэн гэр хороолол тэлсээр. Гэр хорооллуудын гудамжаар нь дүүрэн тасарч унасан согтуу улс. Одоо бүр уух ундны ус руу минь орлоо баас шээс нь урсаад. Урьд харагддаг байсан уул маань гэр, хашаа, жорлонгоор хучигдсан, гудамжинд нь бөглөрч тагларсан асар их машин!
 
Ажил хийх сонирхолгүй, хийсэн ч сэтгэлгүй, хариуцлага гэж мэдэхгүй, ажлын ачаалал даахгүй зугтаадаг. Хотын зах, нийтийн зах дээр хаашаа л харнав гурав дөрвөөрөө сүргэлсэн архичид. Залхуугийн туйлууд. Нутгаа хаяаад зугтсан улс хүний нутгийг хайрлана гэж юу байхав. Мөнгөний төлөө сурлага ур чадварыг нь харалгүй, бичиг үсэггүй хөдөөний оюутнаар сургуулиа дүүргэдэг их дээд сургуулиудыг яаралтай хотоос гарга Сумьяабазар даргаа, хотыг минь хөгжүүлэх гэж байгаа бол. 
 
Дрон нисгэж тэдний үйлдлийг бидэнд харуулж байхаар зүгээр хотоос минь холдуулаад өг. Өглөө гудамжинд гарахад чийг үнэртэж талбайг нь усаар цэвэрлэсэн ганган хээнцэр дэгжин эрхэмсэг хувцастай ах эгч нарыг харж, энэ ах энэ эгч шиг ийм гоё хүн болно гэж мөрөөддөг байсан миний сайхан хот өнөөдөр хөдөөний иргэдээр дүүрсэн хогийн тантан боллоо. 
 
50 жил болсонг нь үлдээж түүнээс бага суурьшиж байгаа улсыг нутаг буцааж өгнө үү. Би төрсөн хотдоо амар тайван амьдармаар байна. УБ-ын хөдөөнийхөн минь, дахин учирлая. Хөдөө чинь ийм сайхан байна шүү дээ, хаашаа л харнав уул ус чинь харагдаад чөлөөтэй эрүүл. Эзгүйрсэн сум аймгаа бодооч. Бас хөдөөд чинь монголчууд биш хятад хүмүүс мал хариулж явна. Монгол хүн хээр үхсэн малаа ядаж булаад явдаг бол хятад малчид зүгээр сэг зэм болгоод хаяж байх жишээний. Үнэнийг л хэллээ. Хот тойрон 4 уул тэр чигтээ хороолол болж агаар ус бохирдож байгаа нь үнэн биз дээ Та нараас болж? Та нар нүүж ирсэн гэр хорооллоо цэвэр байлгаж нэг мод хашаандаа тарьж байна уу? Өвс ургасан уулын энгэрт хашаа барьж суучихаад халцраад өвс ногоог нь шороон там болгож хаячихаад, хог хаяж угаадсаа асгаж бохирдуулж байгаа нь үнэн биз дээ? Хүүхдийн мөнгөөр амьдарч архи ууцгааж байгаа чинь худлаа юу? 
Эрхэм хөдөөнийхөөн!
 
Cэтгүүлч Төмөрийн Эрдэнэчимэг