Хөгжлийн төслүүдийг гацааж, хөрөнгө зоорийг нь “ухсан” хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Энэхүү Хөгжлийн банкны зээлд нөлөөлж, тэрбум тэрбумаар нь аваад дарчихсан хэрэгт цөөнгүй улстөрч холбогджээ. Ялангуяа, УИХ-ын гишүүдийн холбоо сүлбээ хэд хэдээрээ илэрсэн байгаа юм. Ерөнхий прокурор эхний хэдийг нь түдгэлзүүлж шалгах гээд чадаагүй. УИХ аваад үлдчихсэн. Тэгэхээр нь хэргийг багцалж боогоод шүүхэд шилжүүлэхээр болж буй тухай мэдээлэл тарсан. Энэ үнэний ортой болж таарсан.
АТГ, ЭЦА-ны ажилтнууд уг “багц”-д багтах хэргийн дийлэнхийг шалгаж дуусгаад прокурорт шилжүүлсэн байна. Прокуророос удахгүй шүүхэд шилжих аж. Хөгжлийн банкны “багц” хэрэгт өнөөх УИХ-ын гишүүдийн асуудал ч багтжээ. Гэхдээ энд нэг анхаарах ёстой "юм" бий.
Гурван гишүүн нь ч яахав, зээл авсан компанитай холбогдоод, нэг нь Хөгжлийн банкийг удирдаж байсан гээд яригдаад удсан. Харин дөрөв дэх гишүүн болох Н.Алтанхуягийн холбоо хамаарал л нэг их сайн ойлгогдохгүй байгаа юм. Н.Алтанхуяг Хөгжлийн банкны хэрэгт яагаад холбогдсоноо өөрөө ч сайн ойлгохгүй байгаа бололтой юм билээ. Тиймээс албан тушаалтнуудаас албан ёсоор “асууж сураад” яваад байгаа аж.
Тэрбээр 2022 оны тавдугаар сарын 4-нд Ерөнхий прокурорт гомдол гаргажээ. Гомдолдоо “...Сарын өмнөөс "...Н.Алтанхуягийг яллагдагчаар татлаа” гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд цацагдаж эхэлсэн.
Гэтэл тэр үед надад ямар нэг хэрэг үүсгээгүй байсан байдаг. Харин сүүлд 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өглөө АТГ-ын мөрдөгч утсаар ярьж “...16:00 цагт ирж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцана уу” гэж дуудсан. Очиход дөрөвдүгээр сарын 22-нд яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг гаргаж үзүүлсэн. Ингэээд 13-14 хуудас прокурорын тогтоол үзүүлж “...Таныг яллагдагчаар татаж байна. Уншиж танилцаад гарын үсэг зур” гэсэн. Би прокурорын тогтоолыг 30 гаруй минут уншаад намайг юунд буруутгаад байгааг ойлгоогүй учир АТГ-ын ахлах комиссарт “...Есөн жилийн өмнө гарсан Засгийн газрын тогтоолын юу нь болохгүй гээд намайг буруутгаад байгааг тайлбарлаад өгөөч” гэхэд “...Та Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн байна” гэж товч хариулсан.
...Би Дэд хорооны гишүүдээс “...Есөн жилийн өмнө гарсан Засгийн газрын тогтоолтой холбогдуулан намайг яг яасан гэж буруутгаад байгааг тодруулж өгөх”-ийг хүсэхэд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “...Ерөнхий прокуророос УИХ-ын даргад ирүүлсэн бичгээр таныг ийм дөрвөн зүйлд буруутгаж байна” гээд уншиж өгсөн.
“...Нэгдүгээрт, Засгийн газрын тогтоолыг эдийн засгийн тооцоо судалгаагүй гаргасан. Хоёрдугаарт, холбогдох яамдаас санал аваагүй. Гуравдугаарт, нэр бүхий компанийн авто зам худалдаж авсан төлбөр төлөгдөөгүй. Дөрөвдүгээрт, нэр бүхий компаниас авто зам худалдаж авахдаа тус компанид давуу байдал бий болгосон гэж буруутгаж байна” гэсэн байна. Н.Алтанхуяг дээрх дөрвөн асуудал бүрээр тайлбар гаргажээ. Түүнийг нь товчхон дамжуулахад
1.“...Засгийн газрын тогтоолыг эдийн засгийн тооцоо судалгаагүй гаргасан” гэдэг талаар Засгийн газрын тухай хуулийн 29.2.6-д зааснаар Ерөнхий сайдын хариуцах асуудал биш. Гэхдээ дээрх тогтоол нь зарчмын шийдвэр байсан учраас нарийвчилсан эдийн засгийн тооцоо шаардахгүй.
2. “...Холбогдох яамдаас санал аваагүй” гэдэгт Засгийн газрын хуралдааны журмын 5.1.4 болон 6.1-т зааснаар Ерөнхий сайд хариуцахгүй.
3.“...Нэр бүхий компанийн авто зам худалдаж авсан төлбөр төлөгдөөгүй” талаар Тухайн компани замын хураамжийн мөнгийг юунд ашигласнаа хариулах учиртай.
4.“...Нэр бүхий компаниас авто зам худалдаж авахдаа тус компанид давуу байдал бий болгосон” тухайд Ерөнхий сайд өөртөө болон нэр бүхий компанид давуу байдал олгоогүй. Харин ч Монгол Улсын экспорт нэмэгдэж төрийн өмчит компаниуд ашиг олсон” гэжээ.
Ингээд өөрт нь Эрүүгийн хуулийн 22.1.2-оор үүсгэсэн хэргийг хүчингүй болгуулах гомдол хүсэлтийг гаргасан байна. “...Энэ дээр Н.Алтанхуягийн зөв. Түүнийг буруутгах хууль эрх зүйн үндэслэл алга”. Ийм тайлбарыг хууль зүй, улс төрийн салбарынхан голдуу хүмүүс хэлээд байгаа юм.
Ямар үндэслэлээр гэхээр Үндсэн хуулийн 45.1 “...Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын үсэг зурна”, 45.2 “...Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно” гээд маш тодорхой заагаад өгчихжээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоол, бас захирамж ч гэсэн хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар эсвэл УИХ хүчингүй болгох Үндсэн хуулийн заалт байна. Үүгээр Ерөнхий сайдыг буруутгаж, шүүх боломж алга. Тэгэхээр хэрэвзээ Н.Алтанхуягийг буруутай хэмээн хүчээр тооцсон ч, түүн рүү чиглүүлээд байгаа энэхүү “буруу”-г Үндсэн хууль хамгаалчихаж байна.
Д.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
ТЭНЭГ ОРК
Алтанхуяг олон хэрэг үйлдсэн. Тэр болгосноосоо муу заль хэрэглэж мултардаг. Өмнө нь Багануурын нүүрсний хэрэгт холбогдоод баз Гансүх нь ял аваад А мултарсан. Хөгжлийн банкны зээл, бондын зээлүүдийг авахдаа Монголчуудын хойч үе төлөх юм байгаа биз гэж жишим ч үгүй хэлж байсан. Тэгээд фортуна Батбаяр энэ хоёр бондын зээлийг хамаатан садан, АН-ын авилгалчдад өгөөд үрсэн. Тиймээс Алтанхуяг энэ удаа элдэв өчиг тавилгүй шоронд суух ёстой.
Хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж түүний суртал ухуулагч Гиббельс-баабар 2 монголын бүх банкийг хусаж хулгайлж луйвардаж идэж цусалсан... Хүүрэнсүг онгоншатар гээд манан мафийн алуурчид хулгайчид луйварчид бол бас л банк дээрэмдсэн дээрэмчид. Дээрх Алуурчид хулгайчид луйварчдын банкны дээрмийг эхлээд шүүх ёстой Хүний махан хүнстэн Цуст Алуурчин элбэгдорж түүний Алуурчин зулбасгуудад алагдсан олон сайхан залуусын өшөөг Бурхан тарваган тахал хүзүүгүй Алуурчин элбэгдорж түүний Алуурчин зулбасгуудаас авах өдөр ирлээ. Цуст Алуурчин элбэгдорж түүний Алуурчин зулбасгууд алсан хүнийхээ тоогоор тамд унаж тарчлах өдөр ирлээ
Алтанхуяг ч нотой , ноцтой хэрэг олныг өдүүлсэн гар даа!!! Бонд босгоод хувааж гудрах ажлыг биечлэн удирдсан эр!!
Манан мафийн алуурчид хулгайчид луйварчдын монголыг хусаж хулгайлж луйвардаж идэж цуслаад оффшорт нуусан 40 тэрбум доллорыг оруулж ир.. Цуст Алуурчин элбэгдорж түүний Алуурчин зулбасгуудын нүгэл нүдээрээ цувахыг монголын ард түмэн үзэх өдөр ирлээ. Цуст Алуурчин элбэгдорж ардчилалын эцэг ардчилсан хувьсгалын алтан хараацай Зоригийг 18 удаа хутгалж тарчилгаж тамалж алаад Зоригийн ирээдүйд хүрэх байсан бүх байр суурийг аллагаар булааж авсан алуурчин билээ. Цуст Алуурчин элбэгдорж түүний Алуурчин зулбасгууд өөрсдийнхөө бий болгосон мафийн аллагын машиндаа өөрсдөө хэрчүүлж үхэх өдөр ирлээ... Алуурчин элбэгдорж түүний Алуурчин зулбасгуудад алагдсан олон сайхан залуусын өшөөг Бурхан тарваган тахал хүзүүгүй Алуурчин элбэгдорж түүний Алуурчин зулбасгуудаас авах өдөр ирлээ
MCS н авто замыг намын баярны санхүүжилт авах тохиролцоотойгоор өнлөр үнээр төрд авсан шдээ
MCS-ийн замыг Хөгжлийн банкны зээлээр авч улсын төсөвт дарамт авчирч ЗГын өрийг нэмэгдүүлсэн гэдэг чинь улсад хохирол учируулсан бх тул Эрүүгийн хэрэг л дээ. ЗГ түүний төрийн өмчит компани болох Эрдэнэс Монгол зээлийн хүүгийн өрд орно биздээ. Ашигтай байсан бол MCS зарлаа юу. Аль хохиролд орох ЗГ руу шилждэг биздээ. Тэгэхээр бусдад давуу байдал олгосон гэхээр авилгын зүйл анги болно л доо
Хөвсгөлийн түнэл сумын лхагважанцангийхан хүн амь хулгай луйвар залилангаа нуун дарагдуулахад хамаатных нь прокурор энхжин гэгч оролцож байж болох уу. Удмын гэмт хэрэгтэнгүүдийн олон асуудлууд ч үүсэж эхэллээ дээ
Хувь хүнд буруу өгөхөөс наана Энэ 1992 оны үндсэн хуульд маш их учир байгаа юмаа Энэ үндсэн хууль бол гадны нөлөө орсон төсөөллөөр бичигдсэн хууль Одоо манайд засаглалын хямрал нүүрлэчихээд бна Хүн бүр хулгайч болдог буруу нийгэм бнаМонгол хүн бүр хулгайч баймааргүй юмда Ардчилалын талаар / А ч үгүй хүмүүс хийсэн хууль шүү дэ Тэр хүмүүс Ардчилсан нийгэмд 1 хоногч амьпарч үзээгүй хүмүүс яаж зах зээлийн төгс хууль хийх вэЭнэ хуулийг бүр үндсээр нь өөрчилж цоо шинэ Үндсэх хууль хийж байж энэ гаж тогтолцоо засагдана Монголыг Төргүй 30 жил явууллаа энэ үндсэн хууль Одоо үүнээс илүү дампуурна гэж юу байхавМонголд төр засаг байхгүй шүүМонголыг Мафи бүлэглэл удирддаг Зүгээр Сонгууль хийэ тоглодог Тоглоомын засаг төр байгуулдаг Одоо харл даа Засах гээд чадахгүй баыгаа биздэ Мафи аас айгаад хөдөлж чадахгүй Хамаг баялгаа цөлмүүлээд хараад сууж байдаг улс болсонбна
Алтанхуяг гишүүн З/Г-ын ажлйн дутагдали доголдлыг зарчимчаар шүүмжилдэг учир түүнийг хэлмэгдүүлэх ээлжит ажлыг МАН-ын дарга Оюун-Эрдэнэ тэргүүтэй этгээдүүд үйлдэж хууль хяналтын байгууллагыг хараат болгож хялсаар шийтгэх ял тулгаж байгаа бохир хэрэг шүү дээ.
Наад бондын чинь мөнгийг та нарын үр хүүхэд төлнө гээд элийрээд байсан биздээ. Өмөөрөөд байгаа хүмүүс өрийг нь төлөх бэлтгэлээ ханга
Үгүй шүү наад Үнэгэн зальт нөхөр чинь Есайд байхдаа Самурай,Чингэс бонд,Үнэ тогтворжуулах хөтөлбөр гээд Монголыг өрөнд оруулах эх үүсвэрийг тавьж түүний ихэнхийг нь өөрийн намын нөхдөд Батбаяртайгаа нийлэн баруун солгойгүй цацаж бараг л цохолт хийдэг байсан нь үнэнш дээ.Би ч зах зухын мэдэх юм,мэргэжилтэн хүн дотроо дургүйцэж байвч талхнаасаа салахыг хэн хүсэхэв найз нөхдөддөө хэлж халаглахаас өөр юу хийх билээ? Ийм бодит байдал тэр үед байсан нь түүнд энэ хүний дохио зангаа,чиглэл их байсан нь үнэн.Булзах шаардлагагүй,энэ сэтгүүлч гэсэн үнэнийг хэлэхийн оронд зүгээр гаднаас нь харж өөрийнхөө үзэл бодлоор хандаж.Яг үнэн хэрэгтээ эдгээр бондууд болон Үнэ тогтворжуулах хөтөлбөр ямарч үр дүнгээ өгөөгүй харинч хэдэн компаниудыг дэмжсэн арга хэмжээ болсон/махны үнэ,гурилын үнэ,шатахууны үнэ 1-2 сар жаахан буурсан болоод буцаад нэмэгдсэн түүнд хэнч ямарч хяналт тавиагүй.Ер нь энэ нөхөртэй холбож яриад байвал зөндөө НО-той асуудал бий,Монголчууд бүгд мэдэж байгаа,гэтэл өөрөө ариун цагаан хүн
самурай..... зэлүүдийг авч хувааж идэх санаачилга гаргаж хэрэгжүүлсэн этгээд чинь Алтанхуяк шүүдээ. Хөгжлийн банкны гол буруутан эзэн нь мөнөөс мөн.
ҮХ-г өөрчилж гишүүдийн тоог ихэсгэх луйврын ажиллагаа аль эрт эхэлжээ. Тэд зохион байгуулалттайгаар дөнгөж саяхан өөрчлөгдсөн Үндсэн Хуулийг муулах ажиллагаа явуулж байна.
Энэ хүн шиг нийт ард түмэн хэрэгтэй зүйлс хийсэн хүн бна уу? Одоо 1.5 тб Чингис боондоос даруй 6 дахин их доллар зээлчихсэн мөртлөө дарсан өр алга, нүдэнд харагдах ажил алга, 200 км зам тавьж чадахгүй 2 сонгууль дуусах гэж бна!