sonin.mn
ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов Sonin.mn сайтаар дамжуулан, Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүллээ.
 
Тодруулбал тэрээр:
 
"Хүндэт Монгол үзэгчид,  sonin.mn гэдэг сайхан сайтын уншигчид аа!
Өчигдрийн "Өнө Мөнхийн хороо"-ны жагсаалын арга хэмжээ надад хамгийн сайхан, таатай сэтгэгдэл төрүүлсэн гэдгийг юуны өмнө хэлмээр байна. Орос, Монгол Улс хоорондын найрамдал, хамтын ажиллагаа хөгжсөөр байгааг бид бүхэн харж байна.
 
 
2021 оны 12 дугаар сард ноён У.Хүрэлсүх Москва хотод айлчлал хийх үедээ Владимир Владимирович Путинтай уулзсан бөгөөд тэр уулзалтын үеэр манай хоёр улс иж бүрэн стратегийн түншлэлээ бодит агуулгаар баяжуулах өргөн цар хүрээтэй хамтарсан арга хэмжээний хөтөлбөрийг гаргасан юм. 
 
Үүнд тусгагдсан зарим төслүүдийг дурдъя: Хийн хоолой барих төсөл, Монгол Улсын төмөр замын тээврийг цаашид хөгжүүлэх, ноён Хүрэлсүхийн төлөвлөгөөний дагуу Монгол Улсыг "Транзит Монгол" болж хувиргах, боловсролын салбарт хэрэгжүүлэх шинэ төсөл хөтөлбөрүүд, олон томоохон арга хэмжээ гэх мэтчилэн. "Ковид-19"-тэй холбоотой хязгаарлалтууд бараг бүрмөсөн цуцлагдсан тул хоёр улсын төлөөлөгчид биечлэн уулзаад энэ бүх томоохон эхлэлийн хэрэгжилтийг хангах боломжтой болно гэж найдаж байна.
 
Энэхүү завшааныг ашиглан танай сайтын уншигчдад өнөөдөр тохиож буй Аугаа Ялалтын баярын мэнд хүргэе! Энэ бол бидний хамтын ялалт. Монгол Улс үүнд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд Аугаа их Эх орны дайны эхний буудлагаас эхлэн Зөвлөлтийн ард түмэн, тухайн үеийн Их Оросын бүх үндэстэн угсаатнуудтай хамт байсан.
 
Анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!" гэв