Төвдөд дэлгэрсэн бурханы шашин 14-р зууны эцэс 15-р зууны эхэн гэхэд анхны байдал, төлвөө алдан задгайрч, лам нар винайн ёсоо огоорон сул дэл явах, сахил журмыг умартах нь сүм хийд бүхэнд шахам хавтгайрчээ. Улаан малгайтны, шар малгайтны гэх урсгалууд буй болж улаан малгайтнууд Бомбын шашин (зэргэлдээх Хятадын нөлөөгөөр), бөө мөргөлтэй (Монголчуудын нөлөөгөөр) сүлэлдэн найрсах нь ихэсчээ. Лам нарын нэр хүнд сүсэгтэн олны дунд унах, доройтох үзэгдэл газар авсаар байв. Товчилж хэлэх аваас Төвд дахь шашинд шинэчлэл хийх, сахилгажуулах шаардлага үүсчээ.
Бурханы шашины дэг ёсны уг эхийг барьсан “цэвэрлэгээ, шинэчлэлтийг” Зонхоба Лувсандагва (1357-1419) тэргүүтэй хүмүүс хийжээ. Тэрээр “Их тарнийн зэрэг”, “Бодь мөрийн зэрэг”, “Сайн номлол алтан эрхи”, “Таван зэргийн тод зул” гэх бүтээлүүд туурвиж Гандан, Врайбүн, Сэра хийдүүдийг байгуулжээ. Лхас дахь энэ гол гурван хийд, хожуухан байгуулагдсан Дашлүмбэ хийд, мөн Зонхобагийн төрсөн нутагт байгуулагдсан Гүнбүм хийд шар малгайтны шашиныг Төвд даяарт тэргүүлж, шинэчлэн мандуулжээ. Шар малгайтны нэр, нөлөө өсөхийн хэрээр олон түмний өргөл, барьцаар амьдардаг бусад урсгалын орлого, нэр хүнд унажээ. Энэ байдал нь зөрчил, тэмцэл, атаа хорслыг тарьж энэ үндсэн дээр 17-р зуунд иргэний дайн дэгджээ. Шашин суртлын үндсэн дээр гарсан энэ дайн Төвдийн олон мянган иргэн, мөн Халх Монгол болон Ойрд Монголын олон мянган цэрэг эрсийн амийг хөнөөсөн байна. Энэ цагаас эхлэн Төвд, Монгол хоёулаа уруудах, доройтох, хагарах, бутрах, бүр тусгаар тогтнолоо алдах хүртлээ гамшиг, эрсдэл үүрсэн билээ. Аль ч улс орон “газар нутаг, хэл, соёл, тусгаар тогтнолоо төр засгийн удирдлага, цэрэг зэвсгийн хүчээр хамгаалж ирсэн” түүхэн сургамжийг огоорч ихэмсэглэсэн, эсвээс умартаж болчимгүйдсэн хаад ноёд, “амьд бурхад” нарын гунигт түүх, алдааг Төвдийн Далай лам, дэсрид нар, Монголын хаад, гэгээнтнүүд давтан үзэж, эдэлжээ. Ийм гунигт түүх Төвд болон Монголын хувьд хэд хэдэн зуун жил үргэлжилж ард түмнээ хэлмэгдүүлснийг дэлхий нийт мэддэг билээ.Энэний хор хөнөөл бүр эдүгээ үед ч үргэлжилсээр байна. Төвдүүд төр засгийн хэргийг, тусгаар тогтнол, хил хязгаараа, үндэсний аюулгүй байдлаа дэлхий нийтийн жишиг дагуу хамгаалж, явуулж байсансан бол Английн хороо хүрэхгүй цөөн цэрэгт эзлэгдэхгүй, улмаар Хятадад харьяалагдахгүй үлдэж чадах л байсан.
Төрийн хэрэгт нь том толгой лам нарын нэр, нөлөө давамгайлах болсноор Төвд орон цэрэг-дайны чадамж, нөөц, зэвсэглэлээр доройтож, төр нь ч төр биш болжээ. Товчилж хэлэх аваас ламын шашин нь төрөөрөө, тусгаар тогтнолоороо, үндэсний аюулгүй байдлаараа, ард түмнийхээ иргэний боловсролоор “тоглочихжээ.
”Цааш цаашдаа төвд угсаатан ч мөхөх, алга болох биз ээ. Христос ч бай, лал ч бай, шарын шашин ч бай, ер нь элдэв шашинаар хийрхэж, донтож эхлэх аваас Монголчууд бид ч гэсэн төвдүүдийн араас орж мэдэх юм. Иргэний боловсрол, цэрэг, зэвсэг, төрийн удирдлага хэрэггүй зүйл биш болно. Өндөр уулын бүс нутгийн хахир хатуу хүйтэн орчинд төрж, хатуужсан зориг зүрхтэй төвд эрчүүд, мөн эртний дайчин удамтай Монгол эрчүүдийг эх орноо хамгаалах чадамжгүй лам, санваартны давхраа болгож доройтуулсны уршиг, үр дагавар ингэж томоор гарчээ. Энэ хоёр улс орон өөрсдөө арчаагүй болж доройтсоныхоо улмаас л бусдын эрхшээлд нэг бус удаа оржээ. Түмэдийн Алтан ноёны лам Содномжамцад өгсөн “Шашны эзэн Далай лам” хэмээх цол, өргөмжлөл, мөн Ойрдын Төрбайх ноёны төв лам Лувсанчойжижанцанд өгсөн “Банчэн Богд” ( их бандида) гэх цол, өргөмжлөл нь “ Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн” гэх цуурай ихт алдрыг дагалдан томорч, бэхжиж, шарын шашны бүх ихэс дээдсийг ямагт тэргүүлж байх хэргэм, цол болж үлджээ. Суу алдар ихтэй гүрэн улс, том үндэстний шууд болон дам хаялга орой, холдоо ч мөн л их баядаг ажээ. Хэрэв энэ хоёр цолыг өөр аль нэг багаахан орны хаад өгсөн бол ингэтлээ бэхжиж, өндөр авч, өнөөг хүртэл дээдлэгдэхгүй л байсан болов уу...
13-р Далай лам эх орноосоо дүрвэж гараад Ар Монголд хоёр жил шахам байсан бол 14-р Далай лам эх орноосоо дүрвэж гараад Энэтхэгт хэдэн жил болж байна даа? Амьд бурхадын хүч, нөлөө гэж ер нь байгаа юм уу? Байсан юм уу?
***
Зонхова Лувсандагва нь Монгол угсааны хүн байсан гэх үг, яриа жирийн иргэний амнаас ч, мөн лам хүний амнаас гарах болжээ. Энэ бол батлагдсан, нотлогдсон зүйл биш. Цаг үе, нутаг газар, түүхэн нөхцөл зэргээс нь ургуулан бодох аваас энэ нь худал байх магадлал их юм. Зонха буюу Сонгины ам хэмээх газар 1357 онд төрсөн Лувсандагвын аавын нэр Лүмбүмгэ, ээжийн нэр Шинса-Ачой, харин аавын нь овог Даргачи гэх мэдээ бий. Тэгэхлээр Лүмбүмгэгийн эцэг ойролцоогоор 1300 оны үед төржээ. Даргачи гэх нь өвөг эцгийн нь нэр үү, эсвээс түүний эрхэлж байсан ажлын нь нэр үү гэдэг тодорхойгүйн дээр Монголчууд эзэлсэн улс орондоо зөвхөн, гагцхүү Монгол хүнийг даргаар ( даргачи) тавьж байгаагүй гэдгийг бодолцох ёстой. Монголчуудыг дагаж орсон, Монголын хаанд хүчин зүтгэсэн харь орны, харь хэлний иргэдийг ч мөн даргачаар, түшмэдээр, жанжнаар, бүр Ерөнхий Сайдаар томилон үлдээж байсан баримт маш олон билээ. Ингэхээр зөвхөн даргачи гэх үгэнд хууртаж, Зонхова Лувсандагвыг Монгол гаралтай хүн гэж яаран, хөнгөдөн дүгнэж болохгүй билээ. Энэнийг нягталж судлах хэрэгтэй. Даргачи гэх үг өвөг эцгийн нь, элэнц өвөгийн нь, бүр даргачийнхан гэх овгийг зааж байж ч болох юм. Энэнийг тодруулах шаардлагатай.
Төвдөөс дэлгэрсэн шарын шашины нөлөөгөөр Монголчууд эр, эмгүй Төвд нэртэй болсон онцлог буй. Энэний улмаас Төвд нэртэй Монгол хүн бүрийг Төвд гаралтай хэмээн үзэж болохгүй шүү дээ. “Сохор нохой чимээнээр, соотон халтар дуулианаар” гэхийн үлгэрээр ороод хэрэггүй л баймаар. 1300 оны үед Амдуугийн Сонгины ам ямар захиргаатай, хэний удирдлагад байсныг тодруулж болох байх. Төвд бол огт архивгүй улс ч бас биш шүү. 1300 оны үесэд Монголчууд толгой дарааллан төвд нэртэй болчихсон байх учиргүй билээ. Би энэнийг Хөх нуурын, мөн өмнөд Монголчуудын хувьд хэлж байна. Чингис хааны амьд дээр Монголчууд Төвдөд довтолж, эзэлсэн боловч ялагдсан дайсныхаа шашинд дагаж орсон байх учиргүй. Энэ нь 13-р зууны дунд, сүүл хэрд боломжгүйн дээр Амдуугийн Зонхад Монгол хүнийг даргачаар үлдээсэн байлаа ч тэр хүн Монгол нэртэй, мөн хүүдээ ч Монгол нэр өгсөн байх магадлал өндөр юм. Гэтэл Лувсандагвын эцгийн нэр, эхийн нэр Төвд үг байх ажээ. Монголчууд Бурханы шашинд бултаараа орсон цаг үе бол 16-р зууны дундуураас хойш шүү дээ. Тэгээд ч Зонхова Лувсандагва Монгол угсааны хүн байсан бол намтар, түүх нь Монголчуудын дунд 14-15-р зууны үед л өргөн дэлгэрсэн байх учиртай бус уу!
Зонхова Лувсандагва нь туурвисан бүтээлүүд дээрээ түшиглэн ихэд алдаршиж, мөн амьд сэрүүн ахуйдаа барьж цогцлоосон Гандан, Врайбун, Сэра гурван хийдээрээ дэмжигдэж хүчийг олжээ. Түүний бүтээл туурвил нь “бүхнийг ухаарахуйд хөтөлсөн мэдлэг, ухаан хийгээд номын хүчиг олох тарни, шившлэгийг хослуулан үзсэн дээдийн онол, сургаал” гэгдэж олонд шүтэгдэх болжээ.
“Бурханы ном хормойгоос эхлэн шатлан хүндэрч, гүнзгийрсээр оройдоо хүрэхдээ тарни, ид шид, увидсын учир ухаанд хүрч, тайлж төгсдөг” гэх бодь мөрийн замыг шинэ цаг дор нийцүүлэн айлдаж мөрдүүлсэн нь Зонхова Лувсандагвын гавьяа хэмээн шарын шашины лам нар үнэлдэг, дээдэлдэг ажээ. Тэгэвч Зонховын ном, бүтээлүүд дэхь сургаал, айлдварын 70-80 хувь нь сүсэгтэн олныг илбэдэн төөрөлдүүлэх, байхгүй бурхадад сөгдөн мөргөх, ард олны сэтгэл, оюуныг сүсэг бишрэлд автуулах, диваажин, там, сүнс, хойд нас, хойд дүр мэтэд итгэх, хамгийг чадагч хэмээгдэгч хутагт, хувилгаадад мухар сохроор сүсэглэхэд хүргэдэг байх аваас юуны нь ачлалтай, ивээлтэй, хиргүй ариун байх билээ?
Хүн төрөлхтний өнгөрсөн түүхэнд аль ч шашины амладаг, номлодог ямар ч том ачлал, ивээл болон аймшигт гэсгээн цээрлүүлэлт таван тив, дөрвөн далайн хаана ч гэсэн хэрэгжиж байсан баримт, жишээ өнөөдрийг хүртэл байхгүй нь үнэн болно. Ковид-19, түүний шинээр үүссэн омгуудтай өнөөдөр шашин, лам нар биш, шинжлэх ухаан, эмч, сувилагч нар л тэмцэж ялж байна шүү дээ. Ингэж бодоод ч болов мухар сүсгээсээ салахыг өнөөдөр амьд мэнд яваа бүх хүмүүст уриалж байна.
***
Далай лам, Жабзундамба нарын урд, хойд дүрүүдийг Монгол оронд, Монголчуудын дунд бурханчилан шүтүүлэх ажлыг Төвд лам нар тун ч овжиноор хэрэгжүүлжээ. Эхэндээ 3-р дүрийн далай лам Содномжамцыг алдаршуулж, шүтүүлж, амьд бурханы зэрэгт баттай хүргэж чадаад таалал төгсмөгц нь түүний удаах 4-р дүрийг Монголоос, Монгол хүнээр тодруулжээ. Ингээд л Монголчууд “амьд бурхантай” болсон байна. Жабзундамба хутагтын өмнөх дүр нь Монголд шашин дэлгэрүүлж яваад таалал төгсмөгц удаах дүрийг нь бодлогоор мөн Монголоос тодруулжээ. Атаархмаар, магтмаар хүчтэй аргачлал, ижилгүй ухаалаг технологи гэж ийм байдаг ажээ...
Цааш цаашдын Далай лам, Жабзундамба хутагт нар нь Монгол хүний хойд дүрүүд, зарим нь бүр Чингисийн алтан ургийн хүмүүс, ач нарын нь хамааталтай болоод явчихаж байгаа юм. Энэ талаас нь үзэх, үнэлэх аваас 8-р Богд маань хэдийгээр цэвэр цусны Төвд лам мөн боловч Өндөр гэгээн Занабазарын ( Чингисийн алтан ургийн удмын) хойд дүр гэгдэх шашин суртахууны эрхтэй ажээ. Иймэрхүү маягийн ажил, үйлсийн хувьд бол шашны онол, практикаас “суралцах зүйл” тун их бий шүү...
Монголд дэлгэрсэн шарын шашныг дэмжиж хүч, нөлөөг нь нэмсэн нэгэн зүйл бол зурхай юм. Тэр тусмаа ихэд шашинжсан зурхай, төлөг. Төрсөн жил, өдөр, цаг, мэнгэ, суудал гэх мэтийн хийсвэр ойлголтуудыг ашиглан хувь хүний заяа, төөрөг, харш болон ивээл зүйлүүдийг оноон нэрлэж, хийх засал, унших ном, тарнийг зааж тухайн хүний амьдрал, үйл ажиллагааг бүхлээр нь шашны зан үйлтэй, шашны үйлчилгээтэй холбож, лам, шашны оролцоогүйгээр хаашаа ч хөдлөх, юуг ч хийх бололцоогүй болгож чөдөрлөсөн нь оюун санааны боолчлол, түүнд суурилсан мөлжлөгийг хүн бүхний хувьд нэгэн насны, зайлшгүй болгож зуршуулжээ.
Хүмүүсийн үйл хөдлөл нэг бүрийг, хийх гэж буй алхам нэг бүрийг шашны зан үйл, шашны оролцоотой холбож, тухай бүрд нь лам нараас асуух, холбогдох засал хийлгэх, өргөл барьц өгөхөд хүргэж байгаагаараа зурхай нь шашны холбоотон, хамтрагч нь мөн юм. Зөвхөн, гагцхүү сүсэгтэн хүний сэтгэл засах төдий нөлөө үзүүлж, яг хэрэг дээрээ бол тус биш ус болох нь давуу байдагт шашин, зурхай хоёрын холбооны сөрөг тал, хоруу чанар оршдог.
Цаг тооны бичгийн үзүүлэх нөлөө жилээс жилд буурах биш өссөөр байна. Иргэдийн шүтэх бишрэх эрх, эрх чөлөөг ашиглан мухар сүсэг, сохор итгэлийг хөөрөгдөж болохгүй билээ. Ёс суртахууны үүднээс энэ нь бохир, бурангуй үйлдэл мөн болно. Лам нарт сүсэгтэн олны өргөх өглөгөөс өөр орлого байхгүй болохоор идэх хоол, өмсөх хувцастай байхын тулд өргөл, барьц авах олон уран аргыг бодож олохоос өөр замгүй юм. Сахил, санваартнуудад маань хулгай, луйвар хийхээр ёс суртахуунгүй хүмүүс бас биш шүү дээ. Ингэхлээр дандаа л зөөлөн аргаар, итгэл сэтгэлээр нь дамжуулж байж л орлого олохоос өөр яалтай нь ч билээ. Хамгийн гол нь лам нарын тоо цөөн байх, үнэхээр нигүүлсэнгүй, чадварлаг байх, өндөр нэр хүндтэй байх, болж л өгвөл гэр бүлгүй, олон хүүхэдгүй байхаас өөр аргагүй байна. Ийм нөхцөлд хүүхдүүд лам болох гэж, эцэг эхчүүд хүүхдээ лам болгох гэж хүсэх хэрэг байна уу? Бодох л асуудал болчихоод байна даа!
Гэр бүлтэй, олон хүүхэдтэй лам хүн, хүүхдийнхээ сургалтын зардлыг хаанаас, яаж олох юм бэ? Сүсэгтний тоо аажмаар цөөрч байна. Хүүхдийн хувцасны үнэ, сургалтын зардал, сургалтад ашигладаг техник хэрэгслийн үнэ өсөж байна. Багш нар, эмч нар авилга авах нь ихэссээр байна. Лам нарынхаа амьдрал, амьжиргааг бодохгүй бол зарим нэг болчимгүй гэхээс илүү арга ядсан, ядарсан лам хүн шашин, сүм хийдийн нэр хүндийг элдвээр унагааж, хормой болж мэдэхээр болчихлоо. Лам нарын маань байдал хүнд байна шүү! Зөвхөн цөөн хэд нь л баян, тарган байдаг байх...
Хувь хүний заяа төөрөг тухайн жилд ямар байх, юунаас сэрэмжилж ямар засал хийлгэх, ямар бурхан шүтэх, ямар тарни унших, аль зүг ивээлтэй, аль зүг хорлолтой болох, юунд суусан, суудлын цээр, одны харшлал гэх мэтийн олон хийсвэр ойлголтыг буй болгооод тэр бүхний зохироо, тохироог ямар зан үйлээр засахыг заах аргаар хүний үйл ажиллагааг боомилох нь яг үнэндээ бол санаатай мунхруулга, оюун санааны боолчлол юм.
Тэр бүхний засал нь өргөл, барьцын хэлбэрээр хэрэгждэг төлбөр болж иргэдийг хохироож байдаг. Шашны хуурамчлал, зурхайн хуурамчлал нэгдэж нийлээд мунхруулга, мөлжлөг болоод зогсохгүй хүмүүсийг бага балчраас нь эхлээд мухар сүсэгт сургаж, сохор итгэлд захируулдаг байна. Зарим зурхайч хэмээгдэгчид нь тухайн хүн урд төрөлдөө ямар амьтан байсныг хүртэл хэлж, зарлаж явах болжээ. Хачирхалтай нь иймэрдүү хуурамчлалд манай иргэдийн 30-60 хувь нь итгэдэг гэсэн тойм мэдээ ч буй ажээ. Эцэст нь нэг зүйлийг онцолж дурьдмаар байна.
(1).jpg)
(1).jpg)
Монголын төрийн бүх билгэдэл (туг, сүлд, нийслэлийн сүлд) өнөөдөр шарын шашны өнгө, хэлбэр, дүрстэй болчихжээ. Сайн цагийн мянган бурхны тамганаас Соёмбыг, хийморь лундааны дарцагнаас морийг, хүйтэн хошуутай мал ба эвэр хошуутай шувууны эрлийз гэхээр Хангарьдыг Монголчууд бид шүтэх болчихоод байна шүү дээ. Төрийн сүлдний морийг ядаж эзэн рүү нь зөв талаар нь харуулж зурах байсан юм. Соёмбоор гөлөм хийж эзэн хүний цавинд хавчуулахын учир нь юу юм бол?...
Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа энэ бүхнийг эргэж харж, өөрчлөх хэрэгтэй байна.

Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл0
Нээрээ л одоо энэ шарын шашин байлаа гээд нийгэмд хэрэг алгаа, энэ нийгэм улам л зэрлэг дошгин xэрцгий шунаг шунаxай болж байна, xарин шашныг хорьж байx үед илүү энэрэнгүй илүү ёс суртаxуунтай илүү дэг журамтай байж билээ.
Тангад төвдүүд Монголтой холбоо тогтоосон цагаас яс хэрүүл хаяж улс орны сүр хүчийг хэрүүл болгож сулруулж ирсэн түүхтэй. Халтмаагийн Баттулга гэж тангад нөхөр ямар ихээр ард түмэн улс төрд хор хутгаж байна вэ яг түүн шиг үйл явдлыг төвдийн богдууд хийж ирсэн. Хамгийн сүүлийн төвөд сохор богд 1912 оны хувьсгалч нарын хар шар болгож хэрэлдүүлж алалцуулсаар байгаад өвөр Монгол хувьсгалч нарыг цаашаа Хятад луу түлхэж өгч Монголын ноёдыг хорлож алаад 1919 онд Хятадын харьяанд эргүүлэн Монголыг оруулж өгснөөр Хятад хүмүүсийн дунд гавьяатай байж магадгүй. Тангад төвдүүдийг таних маш амархан шарын шашин шүтдэг хүн гэдэг чинь яс үндэстний шашнаасаа салж чаддаггүй болохоор тангад төвдүүд шарын шашнаасаа салж чаддаггүй.
Би шарын шашинаа л шүтдэг .Миний өвөг дээдэс ч тийм л байсан. Шашинаа муулагсад бол ногоон малгайтны үр удам, Путлерийн шүтэн бишрэгчид . Оросууд монгол руу эзлэн түрэмгийлээд ороод ирэхэд тэдэнтэй нийлээд монголчуудаа хүйс тэмтэрхэд бэлэн малнууд
АНЫХАНЫ БИЕГҮЙ ЗЭВСЭГ ШАЖИН ШИНЖЛЭХ УХААНААС ХОЛДУУЛЖ ХООСОН МӨРӨӨДЛӨӨР АМЬДРУУЛАХ САНАА МОНГОЛЧУУДЫН ЗҮРХИЙР СУГАЛСАН ШАЖИН
Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн. - зуун жилийн өмнө ухаантай хүмүүс мэдээд хэлсэн юмаа, Монголчууд буцаад дундад зуун луугаа ухарсаан....
гадны шашин гэж ийм л байгаа юм үндэсний дархлааг нь сулруулах зорилгоор ийм хүмүүсээр хөлсний юм хаа саагүй бичүүлээд
Byrhanii sasing ynsij sydlaj yzbel ta erhgyi dagaad oroh yostoi ,gebch ta nar sasinii men chanariig oilgoogyi bna daa!!Kbantiin onoliig bichsen delhiin nert erdemten Einestein helehdee Delhiin byh sasinyyd dotoroos hamgiin sinjleh yhaandf oir sasin gesen yum suu!:!!GODILUUD AA
ЗА ЧИ БИТГИЙ УНГАС АЛДААД БАЙ , ШАШИНГҮЙН НОМЛОЛООС ЧИНЬ БОЛЖ ХҮН ТӨРӨЛХТӨН ДЭЛХИЙН 3 - Р ДАЙНЫ ИРМЭГТ ИРЭЭД БНА. ААГ ОМОГ , СЭТГЭЛИЙН ХОРОО ДАРЖ ЯВАХАД ЮУ НЬ БУРУУ БАЙДАГ ЮМ.
Би ганзагаас эхлээд л бизнес хийж эхэлсэн, одоо тов хийсэн аж ахуйтай гэхдээ маш их хөдөлмөрлөдөг бусдын адил. Манай бага хүү тийм хямд биш төлбөртэй сургууль явдаг, тэдний ангийн нэг хүүхдийн эцэг нь лам хувцастайгаа орж гарж харагддаг. Хэр их хөдөлмөрлөж байж хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олдог бол оо гэж боддог, би хөдөө хөрч гадаа гандаж явдаг болохоор голдуу борлосон царайтай, эвэршсэн гартай явдаг. Лам хүн гуай бол нэг их сайхан тарган шар хүн л бх. Хоёр гараараа хөдөлмөрлөж олсон мөнгө сайхан, би хэнд ч атаархдаггүй хэний ч харцнаас бултдаггүй зарим нэг тарган цатгалан хүмүүс шиг ....
Чой хамбын өгсөн үрэлний буянаар Covid-оос салж байх шиг байна даа .Юун эмч сувилагч,юун вакцин .ХАХАХА
Уг нь xүмүүс дэмжиxгүй бол xэн xоолны мөнгө өгөx вэ, суугаад байлгүй босоод ажил хийx л байx л даа.
end bichsen hymyys ikhenh ni haranhyi hooson munhag tenegyyd bichjee!!bidnii deedsyyd yhaan myytai hymyys baigaagyi ted maani ynen setgeleesee syteed irsen sasin baigaam?Tiimees deedseen hyndetgej mani metes ni sydalsan yum!ene sasin Mongolchyydad gyn yhaand sydalmaar sasin daa!!!harin sasinaas ni holdyylah gej bysad sasiniihan oroldood baih sig sanagdana?....eersdee med dee!!Mongolchyyd byyrch yabsan yeen ergeed sangalzaj baih sig ee!!
chylyynjab aa!!!sasintai terseldej baigaad yalalt baigyylaarai!!!!chamaig sine chagiinhan chini mandyylna!!!
Гарчигнаас нь л соц-ын үзэл суртал,хоцрогдол нэвт ханхалж бна.юмс .хоцрогдол
Тэхх Харин нь ч туурга тусгаар улс ыолгох ажлыг лам нар хийсэн юм шүү
ЗӨВ ЗҮЙЛ БИЧЖЭЭ, ЭНЭ. ЧУЛУУНЖАВ ГЭДЭГ ХҮН. КОВИДЫН ҮЕД Ч ЁСТОЙ ТҮЙ ГЭХ ХЭРЭГ БОЛООГҮЙ ШҮҮ ШАШНЫХАН, ЕР НЬ ШАРЫН ШАШИН БОЛ МАНАЙ УЛАМЖЛАЛТ ШАШИН БИШ
Христийн гөлөг хуцахгүй шүү чи.
Ямар шашин хэнд яаж ковидын үеэр тусалсан юм бол. Сонсоогүй. Харин монголын минь шашин надад тусалсан гэж итгэж байна. Учир нь би залбирч байсан ковид тусаагүй тэгээд болоо биздээ.
Shashinii huulia garga olon sum Dugan tsegtsel 50000 hund 1 sum jijig sum tosgonii sum 10000 1lam tatbaraa tuldug bolgo
Буддын шашин бол гүн гүнзгий философи утга агуулга, энэрэгүй үзэлтэй шашин. Шашин гэхээсээ гэгээрэлд хүрэх арга замыг заасан сургаал. Түүнийг өөрсдөө мухар сүсэг болгочихоод буддизмыг буруутгана гэдэг утгагүй. Тийм ч учраас Цэвээн Жамсранов шашиныг ариунаар мандуулна гэж хэлж бсан биз
Буддын шашин үнэхээр сайхан ч Монгол Түвд Балбад дэлгэрсэн түвдийн ламайзм нь хамгийн бузар булай, харгис муухай урсгал нь.... Дээрх 3 улсад хүвь хүний хөгжил дэвшил, улс орны хөгжил цэцэглэлт гэх юм байхгүй.... Одоо дээрх улсууд хөгжлөөрөө дэлхийд адагт ордог ба гуйлгаар өдөр хоногийг аргацааж амьдардаг... Япон Солонгос Хятад Тайланд, Тайвань гэх мэт улсуудад байдаг Буддын шашин бол огт өөр, хувь хүнд өгөх өгөөж, ертөнцийг үзэх үзэл, шашны хөгжил нь маш ялгаатай...ламыг биш Буддын шашныг дээдэлсэн байдаг...чийгийн улаан хорхой алахгүй гэх сургадаг байтлаа түвдийн шар хувалзууд тамалж алсан хүнийхээ гавлаар хийсэн алтан аягаараа 1 нэгэндээ гайхуулдаг Духаа цоортол мөргөж , шар хувалзуудыг тэжээснээрээ хөгждөг бол дээрх 3 улс тасархай хөгжих байлаа.. гэтэл хөгжиж дэвших нь бүү хэл дэлхийн адаг болоод байна
шашинд автсан хүмүүс үхэхдээ их зовж үхдэг. хөлөөс нь эрүүнээс нь эрлэгийн элч татаж байгаа юм шиг байдаг. мухар сүсэг юунд ч хүргэхгүй. зүгээр л хүн бай
Тэнэг хүний бодол байна.
Шашин төрийг мохоо болгоогүй. Харин шашинч Занбазар бусад хувь хүмүүс л юу болдоо
Ламын шашин гэх ХИЙСВЭР ХООСОН СУРТАЛ, МУХАР СҮСГЭЭР ХАЛХАВЧЛАН хүн ардыг ХУУРАН МЭХЛЭЖ, өвчин, үхэл, зовлонгоор нь далимдууан хөлс, цусыг нь сорон хооллогч лам нэрт луйварчин сувдгуудын хар бизнест өм цөм идэгдэж, мухар сүсгийн хар балчигт живсэн үхэр Монгол үеийн үед өгөр төвөдийн оюуны боолчлолд мөлжүүлэн дарлуулж, ертөнцийн хөгжлийн тоосонд булагдан дарагдсаар мөхөх болно! СЭРЭГТҮН, ШИНЖЛЭХ УХААНД ГЭГЭЭРЭГТҮН МУЛГУУ МОНГОЛУУД АА!!!
Баавар хэлбэрийн бичилт байна. Үнэн мөн чанар гэвэл Англи төвдийг эзлэж улмаар христийн шашин дэлгэрүүлэх гэж хүчээр оролдсоны үр дагавар юм шүү дээ.
Чингэсийн болон үр хүүхдийнхэн нь дээрэмдэж цуглуулсан алт мөнгийг монголчууд Төвд рү зөөгөөд дууссан ! Төвдүүд Энэтхэг рү зөөсөн ! Энэтхэгүүд Англичуудад алдчихсан ! Тэгэхээр одоо Монголын алт мөнгө Англид байгаа юм !
Өмхий монголчуудыг төвдийн мухар сүсэгт нь мунхруулж хятадад нь уусгаад мөхөөхгүй яав даа.
Зөв өө зөв
Буддын шашны тахилгыг шинэчилсэн цагт цөлжилт зогсоно. Шар өнгө доройтлын өнгө учир шарын шашин доройтуулдаг
төвдийн төрийг ч монголын төрийг ч мөхөөсөн зүйл нь хүний шунал, муу муухай сэтгэлдээ хөтлөгдсөн увайгүй хүний чанар юм ш дээ. бурхны шашинд ч учир байхгүй боловуу. Та жаахан нэмж юм унишна байгаа. мэдлэгээ шинэчлээ
Үүнийг уншигч хэн хүний ухааны сүв нь мөхөж буй төвөд сурталт балай ховдог лам нарын шунахай мунхруулгад бөглөрчихөөгүй л бол аливаа шашин гэгдэх мөлжигч хар бизнесчдийн бузар булайг нэвт шувт илрүүлэн ухуулжээ. Д. Чулуунжав профессор танд БАЯРЛАЛАА. Тиймээ, бүхнийг чадагч дээд шидтэн гэж өөрснийгөө хоосон дөвийлгөн дорой ухамсартнуудыг МУНХРУУЛАН мөлжиж шимэгчлэгч лам нарт шинжлэх ухааны ямар ч бүтээлч чадвар, мэдлэг байхгүй! Тэд үхэлд ээрэгдэж, зовлонд унагсадыг элдвээр хууран хувалзлан мөлжиж л чадна! ХҮН АРДАА, ТЭДНЭЭС СЭРЭМЖЛЭГТҮН, Ш/У -ЫГ ШИМТЭН СУДЛАГТУН.
Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд болон барууны суртал ухуулгад мансуурсан ард иргэдэд зориулж шашины талаар дэлхийн нэрт эрдэмтэдийн хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!
Хүний боловсролын түвшин хир зэрэг өндөр байх тусам түүний шашинд итгэх, бурханд итгэх нь бага байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн В.Л.Гинзберг/
Шашины хэл нь шинжлэх ухааны хэлийг бодвол уран зохиол, яруу найрагтай төрөл нэг юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Нильс Бор/
Бурхан бол шашин шүтэгчдэд ямарч ухаан бодлынх нь өмнө байдаг бол байгаль судлаачдад төгсгөлд нь байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн Макс Планк/
Бурхан миний хувьд зөвхөн хүний сул тал юм, харин бурханы сургаал бол бараг хүүхдийн гэмээр үлгэр домгийн алдартай эмхэтгэл юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Альберт Эйнштейн/
Надад бурхан хэрэггүй. Гэвч хүн шүтлэг-итгэлгүй байж болохгүй. Миний итгэл үнэмшил бол шинжлэх ухааны хөгжил дэвшил хүн төрөлхтөнд аз жаргал өгнө гэсэн тэр итгэл үнэмшил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн И.П.Павлов/
Arban har nygeldee jibsen MONGOLCHYYD AAarban chagaan buyan gej bii syy!!!ta nart yyniig l helye?heterhii algasaad yabchihbaa??????????????????
Бурхан бол шашны объект болохоос биш хорвоогийн, огторгуйн эсвэл ертөнцийн биет зүйл биш. /Людвиг Фейрбах/
Шашин бол жинхэнэ маш том заль мэх юм. /Питер Дж Меролла/
Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм. /К.Маркс/
Хэрэв бидний үед хэн нэгэн нь шашиныг сурталчилж байвал энэ нь шашны ойлголтоор биднийг сэхээрүүлэх гэж байгаа хэрэг биш бөгөөд харин жирийн ард түмнийг номхон хүлцэнгүй байлгах гэсэн далд санааны үндэслэлтэй юм. Номхон хүлцэнгүй хүмүүсийг удирдаж байх нь сэтгэл дундуур, тайван биш хүмүүсийг удирдахаас амар шүү дээ. Тэднийг амархан хууран мэхэлж, мөлжиж, ашиглаж болно шүү дээ. Шашин нь хүмүүсийг тэднийг дарлан зовоож байгаа шударга бус үйлдлүүдийн бухимдлаас тайвшруулж, тэднийг амттай мөрөөдлөөр бүүвэйлэн байхад зориулан тэдэнд өгсөн хар тамхитай адил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Поль Дирак/
Тэгээд энэ сэжигийн лам нэртэй луйварчид нь шашингаа бизнес болгоод усэгтэн нэртэй мулгуучуудаа мелжиж амьдардаг. Жинхэнэ боловсролтой лам нараа хядсан шуу дээ
ene hydalt bol minii Mongolchyyd hyadaagyi ee!!!chaanaasaa bolsbekuudioin hiisen yiliin lai yuim!!!Mongolchyyd bidend tyssan har syyder bol Stalnizmiin syyrga baisiim!!!zeb oilgo?....
Мухар сүсэг нь айдсын нэг хэлбэр юм. Энэ нь мөн харанхуй бүдүүлэг байдлын тэмдэг. Өргөн мэдлэгтэй хүмүүс амжилтанд хүрдэг ба тэд юунаас ч айдаггүй. /Наполеон Хилл/
Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийг үндэслэгч Анри Дюнан “Жинхэнэ дайсан бол манай хөрш улс биш, харин өлсгөлөн гуйланчлал, үгээгүү ядуурал, эрдэмгүй харанхуй, мухар сүсэг, өрөөсгөл үзэл мөн” хэмээн хэлсэн байдаг. / БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинь Пин /
Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд болон барууны суртал ухуулгад мансуурсан ард иргэдэд зориулж шашины талаар дэлхийн нэрт эрдэмтэдийн хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!
Шашин хүн төрөлхтөнийг мянга мянган жил мунхаруулсаар, мөлжсөөр ирсэн бөгөөд сүүлийн 200-хан жилд шинжлэх ухаан, техникийн дөрвөн их хуьсгал гарч хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн өнөөгийн өндөрлөгт хүрсэн нь маргашгүй үнэн билээ. Шашины зүтгэлтнүүд ухаантай л байсан юм бол 200 жилээс өмнөх мянга мянган жил хүн төрөлхтөнийг хөгжүүлчих нь яасан юм вэ? Шашины зүтгэлтнүүд өөрсдийнх нь мунхаруулга, мөлжлөг нь илэрчихэх вий гэсэндээ 200-хан жилийн өмнө шинжлэх ухаан, техникийн зүтгэлтнүүдийг шатаан алж, шинжлэх ухаан, техникийн сурах бичгүүдийг шатааж байсан жинхэнэ хүн төрөлхтөний эсрэг нүгэл үйлдсэн бузар нүгэлтнүүд шүү дээ. Шашины зүтгэлтнүүд бол бол нэгэн төрлийн дүрээ хувилгасан жинхэнэ фашистууд шүү дээ. Хөгжье, дэвшье гэвэл шинжлэх ухааныг судлаж, шинжлэх ухаанаар амьсгалж, шашин, сүм хийд, лам нарыг хориглож, устгах хэрэгтэй.
Шашин хүн төрөлхтөнийг мянга мянган жил мунхаруулсаар, мөлжсөөр ирсэн бөгөөд сүүлийн 200-хан жилд шинжлэх ухаан, техникийн дөрвөн их хуьсгал гарч хүн төрөлхтөн хөгжил дэвшлийн өнөөгийн өндөрлөгт хүргэсэн нь маргашгүй үнэн билээ. Шашины зүтгэлтнүүд ухаантай л байсан юм бол 200 жилээс өмнөх мянга мянган жил хүн төрөлхтөнийг хөгжүүлчих нь яасан юм вэ? Шашины зүтгэлтнүүд өөрсдийнх нь мунхаруулга, мөлжлөг нь илэрчихэх вий гэсэндээ 200-хан жилийн өмнө шинжлэх ухаан, техникийн зүтгэлтнүүдийг шатаан алж, шинжлэх ухаан, техникийн сурах бичгүүдийг шатааж байсан жинхэнэ хүн төрөлхтөний эсрэг нүгэл үйлдсэн бузар нүгэлтнүүд шүү дээ. Шашины зүтгэлтнүүд бол бол нэгэн төрлийн дүрээ хувилгасан жинхэнэ фашистууд шүү дээ. Хөгжье, дэвшье гэвэл шинжлэх ухааныг судлаж, шинжлэх ухаанаар амьсгалж, шашин, сүм хийд, лам нарыг хориглож, устгах хэрэгтэй.
Шарын шашны фанатууд өрөвдмөөр юм аа. Шашныг нь дэмждэггүй шүтдэггүй болгоныг христийн гөлөг энэ тэр ч гэх шиг. Яана даа та нар минь, яаж 21-р зуунд амьдарнаа
lam anh garch irehed gol orsoldogh n boo baisan haramsaltai n boo nariig bugdiig n shataashihsan
Маш оновчтой санал дэвшүүллээ. Харин ч ёс суртхуунгүй олон зүйлийг нь дурьдалгүй их л зөөлрүүлсэн байна. Дэмжиж байна.
Төр засгаас шашны мухар сүсэгийг хязгаарлах талаар бодлого хэрэгтэй байна. Өмнөх нийгэмд шарын шашныг хязгаарласнаар улс орон хөгжиж, иргэд нь өмнөх хоцрогдлоосоо салж о/ү-ийн соёл боловсролтой болс юм. Энэ 30 жилд эргээд дундат зууны байдалдаа мухар сүсэгтэй болж хоцрогдох явдэл бий болж байна шүү.
Уул усандаа идээ цагааг өргөөд арц хүж уугуулаад явахад болноо. Шашин хэрэгтэй зүйлдээ хэрэгтэй. Ялангуяа байгаль эх далхийгээ хайрлах хүмүүжилд маш хэррэгтэй. Буддын шашин хамгийн энэрэнгүй шашин хэмээдэг ч нөгөө талаараа их хүлцэнгүй, аливаа юмыг бараг сохроор дагахыг номлодог. Ямар ч бурхан шашин шинжлэх ухаанч үзлийг гүйцэхгүй юм байна даа гэдгийг хүний хөгжлийн түүх харууллаа шүү дээ. Хүний шүтэх эрхийг хааж болохгүй. Гэхдээ хэт их шүтэх нь анзаараад байхад хүнийг улам их төөрөгдөлд оруулдаг юм шиг.
chi yuch sudlaagui baij ymar ch uchirtai zohiol bichij Mongol hun gurni uyees shutej irsen burhani shashin shutegchidiig doromjlood bgaa biluu tuuh guivuulj hudal zohioj baihiig bodhot tsaanaa aihtar har sanaa aguulsan Mongoliig muhuuh bodlogtoi hun bololtoi ym shig sanagdaj bna shuu uiliin ur eznee hezeech anduudaggui ym shuu chi neg hunii doromjilj guteh bol baih gej bodii getel buhel buten Mongol undesten burhani shashintanuudiig doromjilj bgaa chin chinii amidrald sain zuil avchirahgui burhadiig doronjilson hu uudluhgui shuu
Хүний боловсрол хэр өндөр байна мухар шүтлэгт итгэх итгэл нь бага өмчлөх
Шашиныг ёс жаягийн дагуу хүний амар амгалан тусын тулд үзэл суртал,улс төржүүлэлгүйгээр цэвэр ариунаар хөгжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй.
Төрийн сүлдний уламжлалыг хайх хэрэгтэй,өвөг дээдсийн олон мянганаар уламжлан ирсэн сүлд юуны учир алга болов,яагаад сүүлд төрийн сүлд өөрчлөгдөв.төрийн сүлдийг өвөг дээдсээс дамжин ирсэнээр нь хэрхэн эрэн хайх вэ гэх төвөгтэй,адармаатай судалгаан дээр очоод гацдаг.Улс гүрний сүлдийг хэн нэгэн зохиодоггүй. Энэ бол үеэс үед дамжин явах нандин зүйл.Монголчуудын мөнхийн шүтээн юм шүү дээ.
Уг нь шашин биднийг адгууслаг шинжээ гээхэд сургадаг. Гэтэл бид муйхраар итгэж буруу хэрэгжүүлдэг учраас л шашин мөргөл буруутан болоод байна.
ЗАА ЭНЭ ШАШИН БОЛ ХҮМҮҮСИЙГ МУНХРУУЛЖ, АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ, АМЬДРАЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХГҮЙ, АРИУН ЦЭВЭР САХИХГҮЙ, АРЧААГҮЙ, АМЬД ХУВАЛЗНУУД БОЛГОЖ БАЙНА. ИНГЭСЭЭР МОНГОЛ УЛСЫГ СӨНӨӨХ БОЛНО.
энэ одоо юү вэ хэдэн он бэ коммунистууд 70 жил гүтгэндоромжилсон одоо бас гадны шашины гар хөл ингэж монголын шашиныг доромжилох гэж болнол гэж бодоод байгаа юм байхдаа
одоо тэгээд оронд нь христын шашиныг шүт гээд байгаа юм байхдаа монголоор чам шиг нь тоглохгүй байлгүй
Мөнх хөх тэнгэрээ шүт
Уул ус, өвөг дээд эс ээ шүт
энийг бичсэн хүн оростой хамаагүй зүгээр америк солонгос пасторуудын захиалга энэ сайт ч гэсэн ялгаагүй монголд бас л далдуур дайн болж байна үзэл суртлын үндэсний аюулгүй байдалд маш хортой
Жихэнэ дайсан бол мунхаг харанхуй эрдэм боловсролгүй нүдээр харж гарт баригдахгүй шашинд итгэх
Delhii deer soyolt byh ylasyyd sasintai baina?ta nar tegeed yamar sasintai baimaar baina be?ene sasin hereggyi yum baij?....getel sasingyi hyniig hyn gej yzdeggyi yum s dee!!!yag adgyys maltai l dyrseldeg yum!!!!
Sain chagiin myangan byrhanii tamga bol delhiin hyn terlehtend dabj diildesgyi hychtei asig tystai syteen yum!!!syteh ni yynees ehlene?esbel masintaigaa yabaad mergeldeed baij dee!!bidnii buyan baragdaj masin ynaj ch chadahgyi heden arbaaraa bertej gemtej yhej dald orj bna suu!!!
zaluus aa!!!!tanii dotorhi hyn tamd syyna?Ta bolgoono uu?tyyniig tamaas gargaj hairla!!!!
Эрхэм Д.Чулуунжав та үнэхээр сэтгэл гаргаж бичиж байна. Ард түмний амьдрал муудаад, өвчин зовлон ирэхээр Гандан хүрээ их эргэх юм. Тэнд гар утсаар ярьсан /ном уншуулж бүй иргэн урьд наминчлан сууж байгааг ч тоохгүй/, гараад ЖИП унаж давхисан, 20-40 насны мал маллаж, барилга барьж байх ёстой эрчүүд их сууж байх юм. Бас тэр Хууль зүйн сайд байсан Ц.Нямдорж гэгч 70 дөхөж яваа өвгөн УЛСЫН ТӨСВӨӨС 5 тэрбум төг гаргаж бариулсан ордон гээд л ярих юм, зөнөг. Одоо тэр Чойжамц гэдэг өвгөнийг солиод залуу хүн тавиач ээ, тэр зөнөг лам нарынхаа сууж буй сандлыг ч угааж цэвэрлүүлэхгүй юм, яав даа даан ч
Хүмүүс “ Ардчилал”,Зах зээлийн нийгмийг буруу ойлгох нь их байдаг. Ардчилал нь дур зоргоороо байхын нэр биш л дээ! Шашинтай холбож үзвэл, түүнийг шүтэх, эс шүтэх нь тухайн хүний өөрийнх нь эрх гэдгийг илэрхийлсэн шүү дээ! Түүнээс бус, бүгдээрээ шашин шүт гэж албадаагүй, битгий шүт гэж хориглоогүй гэдгийг ойлгох ёстой. Шашнаас юуг нь авах вэ? Юуг нь орхих вэ? гэдгээ мэддэг байвал злхино. Нөгөө л “ Авах, гээх”- ийн ухаанаар хандаарай л гэсэн үг юм. Зах зээлийн нийгэм гэдгийг “ Хар зах”- тай эндүүрдэг. Энэ хоёр чинь ялгаатай ойлголт. Төр засгаас звшөөрөл аваад, зохих дүрэм журмыг баримтлан, хүн олныг хохироохгүйгээр төрөл бүрийн үйлчилгээний бизнес эрхэлж болох эрх чөлөө олгосон шүү дээ! Хүнсний дэлгүүр эрхэллээ гэхэд зарж буй бараа, бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, үнэ нь тохиромжтой, шунал, луйваргүй байх ёстой. Түүнд харин, олон сувгаар хяналт тавих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Ард иргэд өөрсдөө ч шударга хяналтаа тавих боломжоор хангагдсан байвал зохино. Түүнийг л ‘Ардчилал” гээд байгаа юм. Гэхдээ “Ардчилал” бол төгс төгөлдөр ойлголт биш, харьцангуй ойлголт гэдгийг л санаж явбал зохистой доо!
Баяжих өдөр нь үсээ засуулаад баяжсангүй дээ монголчууд. Хэ хэ аймаар бурханлаг мөртлөө аймаар хулгайч худалч л байхын. Аймаар бурханлаг мөртлөө авгай хүүхэнээ айлгасан хүчирхийлэгч байхын. Аймаар бурханлаг мөртлөө атаа жөтөө нь дийлдэхээ байсан гээд бурханы шашинч ойлгогдохгүй юмаа.
Харин ч монгол үндэстийг хятад, манж, орос гэсэн эсэн бусын нөлөөллөөс тэсч гарч, өдий зэрэгтэй улс үндэстэн байхад тусалсан гол вакцинуудын нэг байлаа.
LAM NAR YADAJ XAVAR NAMARTAA SETGELEEREE XADLAN TARIANY AJILD OROTSMOOR YUM, XYAMRAL BOLOOD BAINSHDEE.
LAM NAR CHULUUT TSAGAARAA SUUGAAD BUSAD UYD N' AJILLAX XEREGTEI !
Энэ хүн эрдэмтэн, судлаач биш байна. Шинжлэх ухааны хүн шинэ мэдлэгийг бий болгохыг зорьдог болохоос аливаа зүйлийг мэдэхгүй байж гүтгэж, гутаан доромжлохыг урьтал болгох ёсгүй. Коммунист нийгмийн шашингүйн үзэл сурталаасаа салж чадахгүй, хүмүүсийг тархийг угаасаар байх юм.
Шарын шашнаас болж Их Монгол улс маань өнөөдөр нэг жижигхэн компаний засаглалд орж өөдлөхгүй уруудсаар Түвд шиг Хятадын хараат болоход ойрхон болжээ.
Бөө мөргөлөөс салах гэж л лам залдаг болсон гомбогүр бурханы хөргийг хоймортоо залдаг болсон гэдэг шүү дээ. Бөө нар уул овоо тахина гэж монголчуудын малыг барж байсан юм байх. Одоо яваад харвал уул болгоны оройд овоо байгаа. Гэхдээ яах вэ одоогийн лам нар бас ч танагтай хүний санаа сэтгэлийг засна, зовлон шаналалыг нимгэлнэ. Болоо юм бишүү.
Чулуунжав яахын аргагүй ЗӨВ бичжээ,.. харин сэтгэгдэл бичсэн хүмүүсийн ихэнх нь энэ асуудлыг огтоос ухаараагүй, бодож сэтгэдэггүй, зүгээр л ор тас зохиогчруу дайрдаг БАЛАЙ нөхөд байгаа нь харамсалтай,..
Шашин ч ёстой урагшлах замд саад юм бн оо!! Дандаа болохгүй бүтэхгүй гэх юм.
Төвдүүдийн тухай агуу их аялагч Марко Поло - гийн бичсэнийг уншиж үзээрэй номон дээр нь тодорхой байгаа
Энэ дэлхий дээрх хөгжлийн адгийн шаар болсон монгол, түвд, балба гэсэн 3 улс байдаг... Буддын шашны хамгийн бохир заваан, бүдүүлэг ламайзм дэлгэрсэн дээрх орнууд нь дэлхийн хөгжлөөс хол тасарсан, хамгийн хар хор санаат, бчлдуучлалын нийгмийг бий болгосон улсууд. Тэгэхдээ дээрх 3 манкуур дотроо түвд гэдэг манкуур нь маш ухаантай, Цовоо сэргэлэн, нөгөөх 2 манкуураараа өөрсдийгөө 500 жилийн турш тасралтгүй тэжээлгэж чадаж байгаа юм..... Монгол Балба гэсэн 2 манкуур өөрт нь бариад авах, үзүүлээд өгөх өөрийн гэсэн үндэсний гэх дорвитой соёлын элемент Байхгүй тул түвдийн соёл иргэншлээр, өөрөөр хэлбэл хүний юмаар хүүдэгнэгчид юм. Монгол манкуур нэр овог, газар шороо, уул ус гудамж талбай гээд байдаг бүхнээ түвдээр нэрлэж, 3 таван үгийг түвдээр бувтнаж 1 нэгэндээ эрдэмтэй гэж гайхуулж, хадаг яндар болж сэгсэгнэж сүржигнэж бялдуучлавч түвдүүдийн хувьд манкуур хэвээр байдаг... Навсгар монгол гуйлгачид бие биенээсээ өрсөн ард иргэдээ шулсан алт мөнгө, аль байдгаа барьж сохор дүлий бөөс тэмбүүт
Түвдийн шар хувалзуудад пялдаганаж ,, хоорондоо алалцсан монголчууд " монгол л биш бол хэн ч яахав " гэдэг дээрээ тулж монголынн төрийн жолоог тэмбүүт түвдүүдээр бариулав... Энэ дэлхийн түүхэнд өөрийн улсын төрийг бусдаар гуйж байж , царай алдан сөхөрч мөргөн, байдгаа өргөл болгон пялдаганаж байж бариулсан ганц улс бол монгол.... Түвдийн ерөнхий түүх нь : улс орноо шашнаар удирдана, удирдахгүй гэсэн ах дүү хаадын олон зуун жилийн аймшигт алалцааны түүх ба эцэстээ шашнаар улсаа удирдана гэсэн нь ялаад бусад ах дүүгээ алсан түүх....Чингэс хаанаас хойшхи Монголын ерөнхий түүх бол эрх мэдлийн төлөөх урвагчдийн түүх ба монголчууд 1 нэгийгээ харийнхантай хамтарч алсан түүх... 7 хоногийн 7 өдрөө монголоор нэрлэж чадахгүй, яаж бааж шээх, хаашаа харж унтахаа шар хувалзаар заалгадаг улс гуйлгачин боолын амьдарлаар амьдарч байгаад гайхах юм алга
1937 ond ardiin zasgiig ustgaad Vanchin bogdiig shireend ni zalj haan urgemjilsen bol 90 oni ardchilsan huvisgal yalah baisan bolov uu?400 sum hiid maani buten uldeh baisan ni medeej hun am maani udiid he'd baih bol...
ок
шарын шашин үнэндээ монголын ард түмний зовлон дээр жаргаж оюун санааг хордуулсан хар тамхинаас дор чөтгөрийн шашин
үнэн зөв шашин байсан бол монгол төвд 2 америкаас илүү хөгжилтэй хүчирхэг орнууд бх блаа. даанч энэ шашин манжын хааны сэтгэл зүйн дайны зэвсэг төдий. хараагдсан орон л энэ шашин шүтдэг бх
21 онд ардын засаг ялаагүй бол монгол одоо байхгүй болсон бх блаа. бгаагийх нь тархи нь өтчихсөн
Шарын хуурамч шившгийн шүтээнтэй орнууд хараалын дор байдаг.Худлаа гэвэл Түвд , Балба буюу Непал , улсуудыг хар. Ковидын үед Энэтхэгчүүд Хүний гарын хийц хуурамч ямар ч авралгүй зүйлүүдээ гудамжинд гарган шатааж байна лээ.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Ёстой үнэн! Хүн үхэх тусам ичгүүр сонжуургүй баяждаг.
Тангад төвдүүд Монголтой холбоо тогтоосон цагаас яс хэрүүл хаяж улс орны сүр хүчийг хэрүүл болгож сулруулж ирсэн түүхтэй. Халтмаагийн Баттулга гэж тангад нөхөр ямар ихээр ард түмэн улс төрд хор хутгаж байна вэ яг түүн шиг үйл явдлыг төвдийн богдууд хийж ирсэн. Хамгийн сүүлийн төвөд сохор богд 1912 оны хувьсгалч нарын хар шар болгож хэрэлдүүлж алалцуулсаар байгаад өвөр Монгол хувьсгалч нарыг цаашаа Хятад луу түлхэж өгч Монголын ноёдыг хорлож алаад 1919 онд Хятадын харьяанд эргүүлэн Монголыг оруулж өгснөөр Хятад хүмүүсийн дунд гавьяатай байж магадгүй. Тангад төвдүүдийг таних маш амархан шарын шашин шүтдэг хүн гэдэг чинь яс үндэстний шашнаасаа салж чаддаггүй болохоор тангад төвдүүд шарын шашнаасаа салж чаддаггүй.