sonin.mn
СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын Батлан ​​хамгаалахын шинжлэх ухааны академи даваа гарагт алсаас удирддаг тактикийн пуужингууд туршлаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг (KCNA) мэдээлжээ.
Пуужингууд тус улсын зүүн эргийн арлын байд оновчтой туссан гэж мэдээнд дурдсан байна. Ийнхүү Батлан​​ хамгаалахын шинжлэх ухааны академи үйлдвэрлэсэн зэвсгийнхээ системийн нарийвчлал, аюулгүй байдал, үр дүнтэй байдлыг баталгаажууллаа гэж Умард Солонгосын агентлаг онцлон тэмдэглэжээ.
 
БНАСАУ даваа гарагт ойрын тусгалтай хоёр баллистик пуужин Япон тэнгис рүү харвасан тухай БНСУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хороо мэдээлсэн юм. Тус хорооноос мэдээлснээр, пуужингуудыг Пёньян хотын ойролцоох Сунан олон улсын нисэх онгоцны буудлаас өглөөний 08:50, 08:54 цагт харвасан байна.
Харин Японы Батлан хамгаалах яам БНАСАУ ойрын тусгалтай, хатуу түлшээр ажилладаг баллистик пуужин харвасан гэж үзэж байна.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг