sonin.mn
АЛМАТЫ. /TASS/. Казахстан улсын Алматы хот дахь Бүгд Найрамдах Улсын талбай орчимд буудалцаан үргэлжилсээр байна. ТАСС-ын сурвалжлагчийн мэдээлснээр, амь үрэгдсэн хүмүүс байгаа аж.
Амь үрэгдсэн хүмүүс яг зам дээр хэвтэж байгаа бөгөөд сумны мөр гарсан хэд хэдэн машин харагдаж байгаагаас дор хаяж хоёрт нь хүмүүсийн цогцос байна гэж тус агентлагийн сурвалжлагч мэдээлжээ.
 
Энэ нь Бүгд Найрамдах Улсын талбайд өглөө болсон үйл явдал бөгөөд хотын бусад хэсэгт харьцангуй тайван, буун дуу үе үе гарч байгаа аж.  
Цэргийнхэн Алматы хотын төв талбайд удахгүй “цэвэрлэгээ” эхлэх гэж байгааг энгийн иргэдэд анхааруулсан гэж өмнө нь РИА Новости агентлагийн сурвалжлагч үйл явдлын газраас мэдээлсэн байна. Цэргүүд талбайг орхиход “10 минут” байгааг анхааруулсны дараа талбайн хажууд зогсож байсан машинууд явж эхэлжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг