М.Каддафийн төрөлх хот болох Сирт өнөөг хүртэл нурангин дунд байна
Одоогоос яг 10 жилийн өмнө “Арабын хавар” хэмээх хувьсгалын давалгаанд хумигдан орсон ливичүүд улс орныг нь 40 гаруй жил удирдсан Муаммар Каддафийг түлхэн унагаж, амийг нь хөнөөсөн билээ. НАТО-гийн жадны үзүүрээр хийсэн хувьсгал өдгөө гадаадын хөлсний цэргүүдийн оролцоотой иргэний дайн болж хувирлаа. Энэ үед ливичүүд түүхэндээ анх удаа ерөнхийлөгчийн сонгууль явуулж, бие даан оршин тогтнож чадах уу гэсэн сорилтонд орохоор болов. Гэвч Ливи орон шалгалтанд унаж, сонгууль хугацаандаа болсонгүй.

Ливичүүдийн бүхэл бүтэн үе иргэний дайны нөхцөлд өсөн торниж байна
“Өвлийн өвгөн байдаг гэдэгт ливичүүд итгэж магадгүй, харин 24-нд сонгууль болно гэх итгэл тун бага” гэж Каддафийн тухай номын зохиогч, Францын иргэн Венсан Ужё бүтэн сарын өмнө анхааруулж байв.
Энэ удаагийн сонгууль нь улс орны түүхийн хар толбыг арилгаж, эдийн засгийг сэргээж, тогтвортой байдлыг эргүүлэн авчрах итгэл найдварыг өгөх учиртай байлаа. НҮБ-аас товлосны дагуу 12 дугаар сарын 24-нд болох ёстой байсан сонгууль хойшлогдох нь тодорхой боллоо.
“Дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс Ливийг тогтвортой улс хэмээн хандаж дүр эсгэдэг, гэтэл энэ бол үнэн хэрэгтээ төөрөгдөл” гэж Жонс Хопкинсийн их сургуулийн судлаач Хафед аль-Гуэлл ярьж байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Ливи улс дотоодын цус асгаруулсан мөргөлдөөнөөс ангижирч чадсангүй. Хүн амынх нь дийлэнх Газар Дундын тэнгисийн эргийн дагуу оршин суудаг энэ улс хоёр хэсэгт хуваагджээ. Бенгази болон Египеттэй хил залгадаг зүүн бүс нутгууд генерал Халифа Хафтарын мэдэлд байгаа бол нийслэл Триполи хот, Алжир, Тунистэй хиллэдэг баруун бүс нутгийг янз бүрийн хүчнүүд хянаж байгаагийн дотор НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн Үндэсний эв нэгдлийн засгийн газар бий. Эдгээр бүх хүчин хилийн чанадаас ил далдаар дэмжлэг тусламж авсаар байна. НҮБ-ын тооцоолсноор, одоо Ливид янз бүрийн бүлэглэлүүдийн талд байлдаж буй Турк, Орос, Сириэс ирсэн 20 мянга гаруй хөлсний цэргүүд байгаа ажээ.

Харин Ливи дэх өөрийн оролцоог хүлээн зөвшөөрдөг ганц улс бол Турк бөгөөд энэхүү оролцоогоо "НҮБ-ын хүлээн зөвшөөрсөн өмнөх засгийн газрын тэргүүн Файез Сарраж-тай хийсэн цэргийн хамтын ажиллагааны гэрээний дагуу тус улсын нутагт Туркийн цэргүүд байрлаж байгаа" гэж тайлбарладаг.
Орос улсын хувьд, төвийг сахих байр суурь баримталдаг ба зүүн нутаг дахь Хафтар, баруун нутаг дахь зэвсэгт бүлэглэлүүдийн аль алинтай нь холбоотой байдаг. Ливийн тусгай албаны зарим ажилтны ярьснаар бол, М.Каддафийн хүү Сейф аль-Ислам Каддафи бол аль ч талд нь ордоггүй “Оросын нэр дэвшигч” ажээ.
“Ливид сонгууль явуулна гэдэг бол нэлээд амбицтай төсөл. Гүнзгий хуваагдан хагарсан улс орныг хэрхэн нэгтгэх вэ гэдэг нь анхнаасаа л ойлгомжгүй байсан” гэж Германы Олон улсын харилцаа, аюулгүй байдлын хүрээлэнгийн судлаач Вольфрам Лахер ярьж байна.
Дэлхийн хамтын нийгэмлэгийн итгэл найдвар талаар болж, энэ удаагийн сонгууль хүчирхийллийн шинэ давалгааг үүсгэх аюулыг агуулж байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх баталгаа Ливийн нутгийн хаана ч байхгүй үед нэр дэвшигчид ялагдлаа хүлээн зөвшөөрч, ялалт байгуулсан өрсөлдөгчиддөө баяр хүргэх нь юу л бол.
Нэр дэвшигчдийн уртаас урт жагсаалтанд бичигдсэн 98 хүний дотроос наад зах нь 3 хүн туслах дүрд тоглохыг лавтайяа хүсэхгүй. Тэд бол генерал Халиф Хафтар, талийгаач Каддафийн хүү Сейф аль-Ислам, ерөнхий сайд асан Абдель-Хамид Дбейба нар юм. Гэтэл Хафтар, Каддафи хоёр цэргийн гэмт хэрэгт, Дбейбу эрх мэдлээ урвуулан ашигласан, сонгогчдыг хахуульдсан хэрэгт холбогдоод байгаа ажээ.
Ливичүүдийн дийлэнх нь сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөх магадлал бараг 0-тэй тэнцэх ба нэр дэвшигчид ч гэсэн ялагдлаа хүлээн зөвшөөрөх нь юу л бол. “Ливид төр гэж алга, ажиллаж буй төрийн бүтцүүд ч алга, зөвхөн сөргөлдөн тэмцэлдэж буй зэвсэгт бүлэглэлүүд л бий” гэж Жонс Хопкинсийн их сургуулийн дэргэдэх гадаад бодлогын хүрээлэнгийн судлаач Хафед аль-Гуэлл тус улсад үүссэн нөхцөл байдлыг тодорхойлжээ. “Нэг талаас улс доторх улсыг хянаж буй генерал Халифа Хафтар өөрийн ялалтаас өөр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, нөгөө талаас Хафтарын ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн янз бүрийн бүлэглэлүүд бий”.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс бие биенийгээ татаж гаргахын тулд нэр дэвшигчид шүүхэд хандах болов. Сонгууль болоход гуравхан хоногийн хугацаа үлдчихээд байхад нэр дэвшигчдийн жагсаалт бэлэн болоогүй л байлаа. Өрсөлдөгчдийн хэн нь ч сонгуулийн сурталчилгаагаа идэвхтэй явуулсангүй. Мягмар гарагт Ливийн Сонгуулийн дээд комиссийн шийдвэрээр орон нутгийн сонгуулийн хороодыг татан буулгасан бол маргааш өдөр нь Ливийн парламент сонгуулийг цуцалж, нэг сарын дараа буюу ирэх оны 1 дүгээр сарын 24-нд явуулах саналыг дэвшүүлэв.
Юутай ч сонгууль болох нь, гэхдээ энэ сонгууль улс орныг нэгтгэхийн оронд эвдрэлцэл, хүчирхийллийг авчирч болзошгүй гэж шинжээчид анхааруулсаар. “Ардчилсан орнуудын хувьд энгийн дүрэм буюу сонгуульд нэг нь ялж, бусад нь ялагдлаа хүлээн зөвшөөрдөг зарчим Ливид огт тохирохгүй” гэж Ливийн асуудлаар дагнасан Германы шинжээч В.Лахер дүгнэжээ.
Салангид олон зэвсэгт бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг, Үндсэн хууль ч үгүй, бүгдийн санаанд нийцэх Сонгуулийн хуулиа ч батлаагүй энэ улсад сонгуулийг хойшлуулах нь эрсдэлтэй. “Сөргөлдөөн дэгдэх нь тодорхой, улмаар бүрэн хэмжээний дайнд хүргэж ч болзошгүй” гэж АНУ-ын Atlantic Council төвийн шинжээч Эмадеддин Бади дүгнэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт зэвсэгт бүлэглэлүүд засгийн газрын албан байгууллагуудын байрыг эзлэн авахаар оролдсон нь бүх хүн сонгуульд бэлэн бус байгааг дахин харууллаа.
Нефть, хийгээр баян Африкийн энэ улсад болж буй үйл явдлыг бүс нутгийн хөрш орнууд төдийгүй бусад тивийнхэн ч анхааралтай ажиглаж байна. Ливийн баруун нутагт төвлөрсөн хүчнүүд Турк, Катарын цэрэг, дипломатын дэмжлэгт тулгуурлаж байгаа бол АНЭУ, Египет, Саудын Араб, Иордан, Франц болон “Вагнерын бүлэг” гэдэг нэртэй хувийн цэргийн компанийн хөлсний орос цэргүүд генерал Хафтарт ил далдаар тусалдаг. Иймээс Ливийн хямралыг Сирийнхтэй адилтгаж байгаа бөгөөд энэ удаад Африкийн газар нутаг дээр гадаадын улс орнуудын хооронд сөргөлдөөн давтагдах вий хэмээн болгоомжилж байна.

НҮБ-ын тайланд дурдахдаа “Хафтарын талд Вагнерын бүлгийн хөлсний орос цэргүүд байлдаж байна” гэсэн бол Оросын ерөнхийлөгч В.Путин үүнд хариулахдаа “хэрвээ тэнд Оросын иргэд байгаа бол тэд Орос улсын эрх ашгийг төлөөлөхгүй бөгөөд Оросын төрөөс мөнгө авдаггүй” гэжээ.
Өнгөрсөн оны зун Берлинд болсон хэлэлцээний үеэр “гадаадын цэргийн бүх хүч, хөлсний цэргүүдийг Ливиэс гаргах нь зүйтэй” гэж хандивлагч орнууд мэдэгдэж байлаа. Хямралаас гарах эхний алхам нь тус улсад анх удаа болох Ерөнхийлөгчийн сонгууль мөн боловч энэ удаад хойшлогдлоо.
Б.Адъяахүү
Эх сурвалж: http://ВВС
Сэтгэгдэл0
Ардчилал гэж бурагчид ийм л болгочихоод байгаа юмдаа. Хол байцгаая.
АРДЧИЛАЛЫГ ХЭН МУУЛДАГ ВЭ.ТЭГШИТГЭН ХУВИАРЛАХ ЗАРЧИМ БУЮУ БУСДААР ТЭЖЭЭЛГЭХ , БАГА ХИЙЖ ИХ АВАХЫГ САНААРХАГЧИД , ЗАЛХУУЧУУД , СОЦ ҮЕИЙН ХУРГАН ДАРГА НАРЫН ХҮҮХДҮҮД БАЙДАГИЙГ СУДАЛГААГААР ТОГТООЖЭЭ.УУЛ НЬ АРДЧИЛАЛ БОЛ ХӨДӨЛМӨРЛӨЖ ЧАДСАН ХҮНД ӨГӨӨЖ ЗААВАЛ ӨГДӨГ НИЙГЭМ ЮМ.
Ардчилалыг хэн муулдаг вэ? Судалгаагаар тогтоожээ ч гэх шиг ёстой л ардчилалын нэг хэлбэр бна даа, худлаа тархи угаадаг худлаа ш...даг. Нийтийн хөрөнгө буюу ард түмний хөрөнгийг амин хувийнхаа хэрэгцээнд хулгайлах боломж бүрдүүлж шудрага бус нийгэм бий болгоод тэр нийгмээ тогтоон байлгахын тулд хүн алахаас буцахгүй хуурч мэхэлж худал хэлж бгаа нь Ардчилал тул муулаад бгаан. 20 жил хөдөлмөрлөөд босгосон бизнесийг чинь хурган улс төрч дээрэмддэг нийгэм болохоор ардчилалыг муулаад бгаан. Соц нийгэмд хөдөлмөрлөөд болоод бсан, одоо бол зарим компаниуд дадлагын хугацаа нэрэн дор хөөрхий залуусыг 3 дөрвөн сараар үнэгүй ажиллуулаад бүр гаршцан гэх мэт Лаларчлалыг нэг их шүтээд бх юм бхгүй шүү.
Ardchilaliig cham metiin omkhnii komuzmiin uldegdeluud 30 jil avch yavj irsen uchiraas ardchilal iim baidald orchikhood baigaa yum.
Hairan hun mongoliig tiim hun udirdaj bsan bol tahin shutsench yahavdee
Цэдэнбал ард түмнээ кадафигаас дутахгүй хайрлан халамжилж ирсэн шүү.
Бичсэн нийтлэлийг ойлгодоггүй бололтой.Энд АРДЧИЛАЛыг сонгох уу ДАЙНыг сонгох уу гэсэн байна .АРДЧИЛАЛ аас болоод ийм байдалд орчихсон гэж бичээгүй байна Харин энд социолизм ,коммунизм гэж дурьдаагүй байна .Тийм юмыг одоо хүн.төрөлхтөн сонирхох оо больсоныг ойлго.Ойлгохгүй байвал сэтгэцийн эмчид үзүүл
Ливи улс яагаад ийм болов гэвэл Муммар Кадафи гэж Ливийг 43 жил удирдсан хүн байлаа Ард түмэн нь дажгүй амьдралтай байсан мөртлөө даварч Дарангуйлагч гэглэх Кадафаа зодоод алчихлаа Ардчилал гээчийг тогтооно Муу Дарангуйлагчийг алья гэжээ Гэтэл нөгөө сайхан нийгэм тогтсонгүй Иргэний дайнд орлоо Одоо Ливи д 3 засгийн газартай болчихсон хоорондоо байлдаад Олрн жил болов Хэн нь ч хэнийгээ зөвшөөрөхгүй Энэ Яг монголтой адид дампуурсан Одоо яаж тайван байдал тогтохыг хэн ч хэлж мэдэхгүй бна Хуучин цагт сайхан байжээ гээд сууцгааж бна даа Ямрав
Ардчилсан улс болж амар сайхандаа жаргах үлгэр ингэж л төгсдөг болчоод байгаам даа!! Манайх ийм болоход тун ойрхон ирсэн дээ!!?? Одоо Эрдэнээ ван хэдэн хүн хөлслөөд Батүүл Баатарыгаа чөлөөлж эх орнооо жаргуулая!! гээд босох гээд байх шиг!! Даанч дагах мэдрэл муутай хүн олдохгүй жаахан хүлээгээд байгаа болтой юм билээ!!
Каддафийн үед Ливи улсад: Бензин уснаас хямд байсан.Шинээр гэр бүл бологсдод орон сууц худалдан авах 64 000 $-ыг улсаас өгдөг байв. Боловсрол, эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй байсан. Өрхийн гишүүн бүрд жил бүр!!! улсаас 1000 $ -ын буцалтгүй тусламж үзүүлдэг байсан. Ажилгүйчүүдэд олгодог тэтгэмж 730 $ байв.Сувилагчийн цалин 1000 $ хүрсэн.Шинээр төрсөн хүүхэд бүрт 7000 $ өгч байсан. Хувийн бизнесээ эхлэхэд 20 000 $-тай тэнцэх нэг удаагийн материаллаг тусламж үзүүлнэ.Нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээ 14 192 $-т хүрсэн. Би цааш нь ярих уу яах уу?...
тэнэг ард түэн. хар нохойн ходоодонд шар тос тогтохгүй гэж энэ.монголчуудад том сургамж төлөөс н хэт өндөр байлаа
Манай гутлын үйлдвэрийн ажилчид шиг юм болж дээ. 90 онд гутлын үйлдвэрийн ажилчид Ардчиллыг их дэмжсэн. Тухайн үедээ бүгд Чех явж үйлдвэрийн дадлага хийгээд үзчихсэн, бүгд 1, 1 Арго машин чирээд ирчихсэн, Монголдоо л хамгийн өндөр цалинтай ажилчид байсан. Бүр ихийг хүсээд ардчиллыг дэмжээд, үйлдвэр нь дампуураад, үйлдвэрийнхээ хамаг тоног төхөөрөмжийг Эрээн рүү төмрийн хогонд ачуулаад, өөрсдөө бүгд гудамжинд гараад ихэнх нь архичин болоод дууссан.
202.9.46.172 жаргал даахгүйн зовлон гэдэг чинь тэр шүү дээ.
Putin taxinii jolooch hiitlee suirch baisan . Herrv ardchilaliig songoogui bol 2000 gehed bid houd solongos uzbek belaruss shig bolchihson hyatadiin duu bolchihson bsan.Ardchilal bol irj yavaa tsag baisan . Odoo ene turd baigaa ni huuchi. Gutaliin uildveriin ajilchid shuu dee . Bagabandi , enkhbayar hurelsukh nyamdorj bugd gutaliin uildveriin ajilchid tsehiin darguud. Zah zeel ardchilal chuluut zah zeeliig oilgoh uls oron udirdahaar beltgegdeegui humuus
Цааш нь сайн ярь ярь
Манай ээрмэлийн vйлдвэрийнхэн яг Ливичvvд шиг ардчилал гээд амаа цангатал гуцалдаж байгаад ажил амьдралаа бvгдийг нэгмесен алдаж билээ!!!?? Арай л хуучин удирдагч нараа алчихаагvй юм даг! Зарим нь ч алахад бэлэн байж билээ!!
Одоо гутлын, ээрмэлийн үйлдвэрийн ажилчид бүгд том том компаний захирлууд болж, том том жийп хөлөглөн гадаад орнуудаар зугаалж галуу шувууны мах зооглон аз жаргалтай сайхан амьдарч байгаа. Ардчилал гэдэг ийм л буянтай нийхэм шүү!!!!
10 jil yu ch bish. Ireedyidee darangyilagchaasaa salj choloot bgaadaa bygd bayarlax bolno. Mongol yls bas adil. Gexdee odoogiin noxoinyyd ginje ygaadsaa xyseed yu ch gej xytsaj bolno.
АРДЧИЛАЛ БОЛОН НАТО ЭНД ЯМАРЧ ХАМААГҮЙ,,,,ЭНЭ ОРНЫ ИРГЭД ӨӨРСДӨӨ КАДДАФИГ ӨӨРСДӨӨ АВЧ ХАЯСАН ӨӨРСДӨӨ ДАРААЧЫН КАДДАФИ БОЛОХ ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙН ГАР ХӨЛ БОЛЦГООСОН,,,ОРСЫН ОРОЛЦОО МАШ ИХ БОЛСНООР ХОЙД СОЛОНГОС ШИГ ҮХДЭГГҮЙ ХӨГЖДӨГГҮЙ ЗОМБИ БОЛСОН
Франц тэргүүтэй барууныхан Ливи улсыг сүйрүүлснийг мэдээгүй хаагуур нь өнгөрсөн юм бэ!!!
Franziin erunhiilugch sarkozi 50 saya euro zeelj songuuliin surtalchilgaagaa hiij yalsan shdee. Ter munguu uguhguin tuld hor nairuulsaan l gej boddoog.
Үндэстний хувьд хувьсгал хийж ардчилалтай болно гээд АНУ- н дэмжлэг авч Каддафийг хядчихаад улс орноороо хүмүүнлэгийн сүйрэлд орж иргэд нь манайх шиг ядарч, ихийг хүсдэг популистууд эрх барих хөрөнгөжихийн төлөө хоорондоо алалцаж, бүлэглэлүүдийн хоорондын алалцаанд олон үзэл бодол тээсэн ард түмэн нь биенээ хядаж л байгаа. Ингэхийн тулд амнаас гарахаас өөр ид шидгүй ардчилал гэдэг үгтэй сүйрэл аялдан дагалдагчдын эх орныг зальгидаг аж!
Dollariin ezedii. Bodlogo urund iruulah dollar oruulj bugdiig soroh bodlogo sots sitemiig nuraaj bugdiig dollar oor tsolomson
бат үү мэтийн хараал идмэрүүд энэ дэлхийн коммунизм болж байсан улс орныг сүйрүүлсэн яргаллыг хараад ардчилал гэгч садист үлгэртээ итгэсээр байдаг гэхэд итгэхгүй байна. Каддафийг амьд ахуйд Ливид шатахуун үнэгүй,ус,цахилгаан үнэгүй,гэр бүл болсон хосуудад төрөөс 100 м2 талбайтай байр үнэгүй өгдөг,боловсрол,эмнэлгийн үйлчилгээ үнэгүй,машиныг улсаас үнэгүй өгдөг бөгөөд улсын санал болгосноос өөр маркийн машин авах бол үнийг зөрүүгээр хямд үнээр худалдан авдаг гээд хүн сонсоод итгэхийн аргагүй амьдралтай байсан улс.Гэтэл Францын хорон санаат чөтгөр саркози гэгч Каддафигаас зээлсэн олон тэрбум доллараа өгч чадахгүй болмогцоо африкийн хөлсний яргачдаа оруулж ардчиллын төлөө гэсэн нэртэй дайн эхлүүлэхэд жаргалдаа ташуурсан Ливичүүд бидэнд одоо ардчилал хэрэгтэй гээд төр засгаа унагасан.Үр дүнд нь одоо үйлийн үрээ эдэлцгээж байна. Ардчилал бол хоол биш,хувцас биш,гэр биш,ус,цахилгаан биш,бензин биш тансаглал биш,зөвхөн чалчих эрх гэдгийг тэд мэдээгүй.Чалчигч гуйлгачин сайхан уу.
Миний бодлоор хөлсний ажилчид олноор авчирч оршин суух зөвшөөрөл өгснөөс болсон байх.
сайхан...
Яаг үнэн гэж энэ хөрөнгөтнүүдийн үнэн нүүр царай гэж энэ дээрэмчин луйварчин зан мөнгөнийхөө төлөө тэд өар юу хийнэ гэж
Хэдэн жилийн өмнө Ливи залуутай танилцаж улс орных нь тухай сонсоод гайхаж атаархаж блаа. Гэр бүл болвол хэдэн мянган доллар өгдөг л гэнэ, хүүхэд гаргавал тэтгэмж авдаг л гэнэ Каддафи өчнөөн идэж уусан ч гэсэн ард түмнээ жаргааж бсан, нуухыг нь авах гээд нүдий нь сохлов гээч болсон бхаа. Ардчилал энэ тэр гэж Америкуудыг дагаж далчигнаад арабын олон улс гүрэн олон сая хүн хог дээр үсэрлээдээ.
Гэрийн тэжээвэр амьтан болохыг хүсээд байна уу?? Улсаас нь мөнгө өгч тэжээгддэг арабын орнуудын хүн ам нь хэт тарган, өвчний үүр болсон юмнууд байдаг юм билээ!!!
зүгээр хөгжиж дайнгүй байсан ливийг хар негр обама устгаж хэдэн сая ард түмэн иргэний дайнд алагдсан игил гэдэг алан хядагч байна гэж байгуулсан их бушийн хүү алькада байна гэж хоёр ихрийг бөмбөгдүүлж алькадаг байгуулсан ВЬТКОНГ байна гэж хо ши мин хойт солонгосыг бөмбөгдөж ЗХУ Америкийн дайн вьтнамд болсон СТАЛИН нас барсны дараа сталины дайсан украйн Хрущев нэг хүнийг тахин шүтэх үзлийг шүүмжилж ким ир сен орос авгайгаа буцааж хятад далимдуулан америктай МАО-гаа хамгаалан эдийн засгийн интеграцид орж америкийн эдийн засаг баржийг эзлэн авав украйн Хрущев ногооны шөл ууж дэрсэн шаахай углаж сийрсэн малгай өмсөж коммунизм байгуулахгүй гэж орос хятад хоёрыг үгээр дайрч дайсан болгов хрущев америкад хоёр гутлаараа индэр нүдэж золтой дэлхийн 3-р дайн гаргасангүй ХРУЩЕВ давраад украйнЗХУ -ын оронд өөрийгөө тавиж крым хар тэнгэс балтийн тэнгэс украйных юм шиг аашилж байлаа Украйн бүр анхнаасаа террорист улс байв Ленинийг украйн алуулахаар каплан гэдэг эмийг терроризмд дасгалжуулж
буудуулснаас шархдаж үхсэн СТАЛИНЫ түд гитлер довтолж украйныг фашистууд эзлэж бандеровчууд жирийн ирэгдийг заалнаан цээрлүүлж дүүжилж байв зондер команд шүү дээ украйнууд гитлерийн талд ажиллаж украйны ерөнхийлөгч РЕЙХСФЮРЕР КОХ байлаа ЗӨВЛӨЛТИЙН АРД ТҮМЭН БААТАРЛАГААР ЯЛСАН Усан доороос ч агаараас ч хуурай газар дээрээс ч циркон кинжал -чичлүүр хутга РОССИЯ руу дайрсан бол үнсэн товрог болох хувь заяа тохионо
Ливийн арабуудтай цагтаа над шиг сурч амьдрах боломж олдсон нь Монголчуудад олон биш. Манийгаа хамгийн доор үздэг Оросуудын бөгсийг нь долоодог Ливичүүд Будда Күнз сургаальтай Монголчуудын байтугай нармай Азийн бүх ард түмнүүдийн хувьд олигтой хүмүүс угаасаа биш.Толгой 0 оюуны хомсдолтой, юу ч сурах угаасаа чадваргүй. Сэтгэлгээ 0,орос буриадууд шиг уран бүтээлч паразитууд. Соёл 0 жүжиглэж поопрохоо л урьдаа барьдаг.( буриад Бямбасүрэн Энхбаяр Баяр Батүүл,буян Жагаагийн копи) Нэг үгээр сармагчингууд.Уучлаарай би расист биш гэхдээ азийг үзэн яддаг Оросуудын хүндэлж сүйд болдог Франц Хар халтаруудыг бодит байдлыг зөрж шүтэх алба надад байхгүй.
орос баруун ёвропоос шууд вагоноор ирж баруун чит монголоос зүүн талаас владивостокоос манжуурыг таслан авч бүслээгүй бол франц германы нутгийг нэгтгэсэн хэмжээний газрыг эзлэх боломжгүй байв долоон сая таван зуун мянган квантуны самурай наад зах нь байсан орос америкийн гэрээгээр атомын бөмбөг хаясаар л байсан дайн болсоор япон бууж өхгүй байсан ш дээ орос хурдан хөдөлсөндөө бүх курилын арлыг өөртөө авсан хоккодай арлыг орост эзлүүлнэ гэчихээд америк үгэндээ хүрээгүй хятадыг чөлөөлж мао-гийн ардын арми үүсч гамин устах боломжийг нээж өгсөн үүний дараа өмнөд хойт солонгосын дайн эхлүүлж орос америк хоёр энэ үеэс зам нийлэхгүй болж одоогийн хүйтэн дайны эхлэл тавигдаж америк хятад хоёр орсыг бутлах тактик боловсруулж урвагчдыг элсүүлж украйныг ашгилсан
Орос буриадууд Азид дайсагнаж Араб Негрүүдэд саймширдаг
Барууны ардчиллын ард еврейчүүд зогсож байдаг. Еврейчүүд дэлхийг удирддаг нь өнөөдөр нууц биш болсон.
Ямар баян тансаг улс байлаа даа. Ардчилал гэж Америкууд энэ улсыг балласан байгааг харлаа шүү дээ. Одоо туйлдаа хүрсэн ядуу болж байх шиг байна. Энэ улс дотроо хоёр гурав хуваагдаад учраа олохоо бальжээ. Ардчиллын нэрээр энэ улсыг яаж баллав.
er ni ene buhnii undes ni baruunii uls ornuud busad uls undestniig hynaltandaa bailgah gej zutgedegtei holbootoi.kaddafiig amerikchuud alsan .
Бүх орон дайн үймээнгүй амар тайван байгаасай.
Ардчилал гэдэг юм ийм сүйрэлд хүргэдэг гэдгийг Ливи тодоор харууллаа.
Ардчилал гэж эрх чөлөө ярьж шашин хоорондын мөргөлдөөн гаргаж ард олныг нь хагаралдуулсан Америк л технологи шүү дээ. Манай улсыг хувааж авах тухай Орос Хятад хоёрт ямар ч санаа байхгүй. Хөгжүүлэхгүй байх Хятадын эрлийз хурлийз гэж цоллох Оросын манайхны алж хядсан гэх яриаг Америк новшнууд л байнга явуулж хооронд нь хагаралдуулах бодлоготой. Олон улсад энэ аргыг хэрэглэж байгаа юм шүү дээ. Бид сонголтоо зөв хийгээд өөрсдөө сайн сурч ажиллавал дорхноо л манай улс хөгжинө. Тэрнээс хажуу айлын тэр нь гоё машин унаж бренд өмсөж хэдэн саяын хөөрөг барьж байна гээд нэг нэгтэйгээ барьцалдаад одон медаль мөрөөдөөд явбал энэ чигээрээ л үлдэнэ. Тунгаатугай
Уинстон Черчилль: "Ардчилал бол муу засаглал, гэхдээ хүн төрөлхтөн түүнээс өөдтэй засаглалын хэлбэрийг өдий болтол олоогүй л байгаа юм даа" !!!!!
Muruudliin niigem baisan yum bishuu