АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
АН-ын Үндэсний анхдугаар чуулган 12-р сарын 4-ноос 6-ны хооронд болох гэж байна. Энэ хурлаар авч хэлэлцэх гол асуудал бол “Хүний эрх, эрх чөлөө” гэж танай намын зүгээс мэдэгдлээ. Бас МАН-ын 30-р их хурал 12-р сарын 6-нд болно. Мөн л Хүний эрхийн асуудлыг голлож авч хэлэлцэнэ гэж мэдэгдсэн. Голлох хоёр намын хурлууд ижил асуудлыг авч хэлэлцэж байгаа нь тохиолдол уу?
АН-ын үндсэн суурь зарчим бол хүний эрхийн асуудал шүү дээ.
Ардчилсан хөдөлгөөний анхны шаардлагуудын нэг бол хүний эрхийн асуудал байсан. Ялангуяа үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний асуудал туйлын онцгой байр суурь эзэлж байсан. Ний нуугүй хэлэхэд сүүлийн үед манай хэвлэл мэдээллийнхэн дуугарахаа байсан. Голлох телевизүүд эрх баригчдыг магтан дуулдаг болсон. Сөрөг хүчний дуу хоолойг гаргахаа байсан. Зурагт асаахаар л коммунист тогтолцоотой улс орны мэт хэвлэл мэдээллийн байгууллагуудын дүр төрх харагдаж байна. Нийгмийн бодит дүр төрх, сөрөг хүчний, иргэдийн дуу хоолой гарахгүй байна. Иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг бол хамгийн чухал. Энэ эрх чөлөөг хангаж байж эрүүл нийгэм бий болдог. Ардчилсан улс орны гол баталгаа бол хүний эрх. Бид бол анхнаасаа, 30-н жилийн турш тэмцэж яваа хүний эрхийн асуудлаа л баталгаажуулах гэж ярьж байгаа юм. Харин эрх баригчдыг хүний эрхийн талаар яриад байгаад нэг талаас гайхахын сацуу бас баярлаж байгаа. Эрх баригчид маань үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ойлгож, дээдэлж, эрх зүйн орчинг нь бүрдүүлэх юм байна. Залуучуудыг, иргэдийг үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө нухчин дарж, харгис бодлого явуулсан этгээдүүдтэйгээ хариуцлага тооцох юм байна гэж би харж байгаа. МАН их хурлаараа энэ асуудлыг онцгойлж авч үзэх гэж байгаа бол баяр хүргэмээр байна. Энэ бол ардчилсан улс орны гол асуудал.
Танай намын зүгээс УИХ дахь бүлгийнхээ зарим гишүүдтэй хамтарч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотой хуулийн төсөл боловсруулсан юм байна. УИХ-ын гишүүдээс хэн хэн хамтарсан бэ? Мөн таны хүү үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө баривчлагдаж байсан шүү дээ?
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатаас гадна УИХ-ын 2, 3 гишүүн хамтарч байгаа. Парламентад суудалтай гол сөрөг хүчний намын хувьд хүний эрхийн асуудлыг хий хоосон, уриа лоозон болгож, үр дүнгүй жагсаал цуглаан хийснээр хязгаарлалгүй хууль, эрх зүйн тогтолцоог нь зөв болгох ёстой. Хүний эрхийн асуудал гудамжинд бус парламентад яригдаж байх ёстой. Гэхдээ үнэхээр шаардлагатай гэж үзвэл гудамжинд гарна, жагсаал цуглаанаа хийж эрх баригчдад хариуцлага тооцож, дуу хоолойгоо хүргэнэ.
Миний хүүгийн хувьд бол 30 гарсан залуу, өөрийн бие даасан үзэл бодолтой. Ер нь ардчилсан улс оронд нийгмийн оролцоо, үзэл бодлоор нь үр хүүхдийг нь эцэг эхтэй нь холбож ойлгох нь зөв зүйтэй асуудал биш. Хүний эрхийн л асуудал шүү дээ. Монгол улсын иргэнийхээ хувьд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өөрийнхөөрөө байх нь миний хүүгийн л эрх шүү дээ. Аав гэдэг утгаар нь би нөлөөлж болохгүй.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл тэргүүтэй нөгөө талынхан 11 сарын 6-нд болсон АН-ын онц их хурлаар АН-н хуваагдлын асуудал шийдэгдсэн гэж мэдэгдээд Улсын дээд шүүхэд материалаа өгсөн. Гэтэл одоо мөн л АН-ын Үндэсний анхдугаар чуулган хуралдах гэж байна. Асуудал шийдэгдээгүй л байна даа...
О.Цогтгэрэл гэдэг хүнд Ардчилсан намыг төлөөлөх эрх, эрх зүйн ямар ч боломж байхгүй. Тэр хүнийг Улсын дээд шүүх албан ёсоор улс төрийн намын даргаар бүртгэсэн тогтоол, шийдвэр гараагүй. Мөн хууль ёсны АН-ын их хурал хуралдаагүй. АН-ын их хурлыг хэн зарлах вэ гэдгийг Улс төрийн намуудын тухай хуулиар, АН-ын үндсэн дүрмээр зохицуулсан байдаг. Тэгэхээр хуультай улс юм бол хуулиа барь. Дүрэмтэй нам юм бол дүрмээ л барь. Дүрмээс гадуур хэн нэгэн дураараа авирлаад, улс төрийн нөхцөл байдал, нийгмийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл хийгээд байвал улс орон чинь замбараагүй байдал руу л орно шүү дээ. Цагаан дээр хараар бичсэн хууль, дүрмээ барь. О.Цогтгэрэл гэдэг хүнд албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг байхгүй. Гэтэл энэ хүн АН-ыг төлөөлөөд яваад байгааг нь би гайхаж байна.
Би 2017 оны 3 сарын Улсын дээд шүүхийн 01 тоот тогтоол, шийдвэрээр АН-ын дарга гээд хууль ёсоор бүртгэгдчихсэн. АН-ыг төлөөлөх эрх бүхий цорын ганц даргаар нь би өнөөдөр хэвээрээ сууж байна. Нам хоёр удаа хуралдаад Ардчилсан намын даргаар М.Тулгатыг сонгоод, бүртгүүлэх гэж Улсын дээд шүүхэд гурван удаа хандсан. Гэвч танай нам дотооддоо маргаантай байгаа учраас бүртгэх боломжгүй хэмээн татгалзаж, хууль бус хариу тайлбар ирүүлсэн. Монгол улсын Улс төрийн намын тухай хуулийн 13-ын 9 дээр “Тухайн улс төрийн намын дүрэм, журмаар зохицуулагдах үйл ажиллагаатай холбоотой аливаа маргааныг шүүх хянан хэлэлцэхгүй” гэж заасан байдаг. Маргааныг тухайн улс төрийн намын эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Манай намын эрх бүхий байгууллага бол Үндэсний бодлогын хороо болон Үндсэн дүрмийн хороо. Энэ хоёр байгууллага шийдвэрээ аль эрт гаргаад Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн. Магадгүй тухайн үеийн ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын нөлөө байсан гэж би боддог. Одоо тэр хүн ажлаа өгөөд явсан. Дараагийн шинэ Ерөнхийлөгч сонгогдсон. Иймээс Улсын дээд шүүх хуулийнхаа хүрээнд ажлаа явуулах хэрэгтэй. Дээд шүүх ямар дотоод зөрчил арилгуулах гээд байгаа юм.
Бид асуудлаа өөрсдөө шийднэ. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч н.Ганзориг ч юмуу, ямар нэг шүүгчийн шаардсанаар бид ямар нэгэн зөрчил арилгах хууль эрх зүйн зохицуулалт байхгүй шүү дээ. Ийм хууль бус шаардлага тавиад бидний хоёр, гурван хүсэлтийг хүлээж аваагүй. Энэ бол хүчин төгөлдөр үйл ажиллагаа явуулж байгаа улс төрийн намын дотоод хэрэгт эрээ цээргүй оролцож байгаа, улс төрийн зорилготой үйл ажиллагаа гэж хардаж байгаа. Мөн намайг АН-ыг төлөөлөх эрхгүй гэж үзсэн юм бол АН яагаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, С.Эрдэнэ нэр дэвшсэн юм. Яагаад С.Эрдэнийн гарын үсэгтэй материалыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэсэн юм бэ? Аудит гэх мэт төрийн байгууллагууд бидний материалыг хүлээж авсан юм бэ? Яагаад Улсын дээд шүүх хууль ёсны бүртгэлтэй намын дарга нь С.Эрдэнэ байна гэдэг лавлагаа гаргаж өгсөн юм бэ? Гэтэл одоо яагаад үүнийгээ үгүйсгээд байгаа юм.
Сая болсон УИХ-ын нөхөн сонгууль байна. Төлөөлөх эрхгүй байсан юм бол СЕХ бас яагаад хүлээж авсан юм бэ? Нэр дэвшигчийг нь яагаад сонгуульд оруулсан юм бэ? Тийм эрхтэй байсан юм бол О.Цогтгэрэлийн юмыг авчихгүй яасан юм бэ? Мөн саяхан болсон Монгол улсын байгууллага, аж ахуй нэгжийн тооллогод улс төрийн нам гэдэг дээр манайх бүртгэгдсэн. Албан ёсны гэрчилгээ нь ирсэн байгаа. Нөгөө талыг нь тоолохгүй яасан юм бэ? тэгвэл. Хошигнож хэлэхэд МАН-ын батлахтай зуун гишүүн тусдаа хуралдаад нэгийгээ даргаар тавиад бид хууль ёсны нам гээд Улсын Дээд шүүхэд хандвал бүртгэх үү? Ингээд байвал одоо байгаа хууль ёсны МАН-ын дарга, бүтэц нь яах юм бэ. Ийм дураараа аашилж, авирладаг хууль, эрх зүйн зохицуулалт гэж байдаггүй юм. Би өөрөө УИХ-д гурван удаа сонгогдож, 71 хуулийн төсөл санаачилж 41 хуулийг нь батлуулсан, хууль зүйн ухааны магистр, удирдах ухааны доктор хүн. Энэ чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг олон жил хийж байгаа. Тэгэхээр энэ улс төржсөн ажлаа Улсын дээд шүүх зогсоогоосой гэж бодож байна. Шаардлагатай бол бид дараагийн улс төрийн тэмцлийн арга хэмжээнд шилжинэ.
Одоо болох Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулганд 1206 төлөөлөгч оролцоно гэж мэдэгдлээ. 11 сарын 6-нд болсон Онц их хуралд орсон төлөөлөгчид дахиад ирэх үү? Төлөөлөгчдөө хэрхэн сонгож байгаа бэ? АН-н хуваагдал аймаг, сумандаа бас байгаа юу?
Ардчилсан намд ямар ч хуваагдал байхгүй. Нэг л Ардчилсан нам байгаа. Нэг тамгатай, нэг бүртгэлтэй, нэг дүрэмтэй, нэгдмэл нам шүү дээ. Яахав аль ч нам дотооддоо зөрчилтэй, фракцтай байдаг. Ардын намд ч байгаа. Улс төрийн нам дотор санал зөрөх, үйл ажиллагааны тактикийн зөрөлдөөн гарна шүү дээ. Тэр болгоныг хуваагдал, хагарал гэх үү. Тэгж харж болохгүй. О.Цогтгэрэлийн нам гэж байхгүй. Улсад тийм бүртгэлтэй нам байхгүй. Та нар эхлээд Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын дээд шүүхээс О.Цогтгэрэлийн нам гэдэг бүртгэлтэй нам байна уу, үгүй юу гэдгийг шалгачих. Харин Содномзундуйн Эрдэнэ гэдэг даргатай Ардчилсан нам бол байгаа. Улсын дээд шүүхийн тогтоол, Улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга, тэмдэг нь байна. Үүнийг л барьж ярь л даа. Сэтгүүлчид та нар хүртэл ингэж ярихаар нийгэмд Ардчилсан нам хоёр байгаа юм шиг харагдаад байна. Тэгэхээр нэгдүгээрт, О.Цогтгэрэлийн Ардчилсан нам гэж байхгүй. Хоёрдугаарт, эвлэлдэн нэгдэх, цуглах, жагсах, хуралдах бүх эрх нь манай Ардчилсан намын гишүүдэд нээлттэй бий. Манай намын үндсэн дүрмэнд онц их хурал гэдэг заалт байхгүй. Ээлжит болон ээлжит бус их хурал л гэж байгаа. Манай энэ Үндэсний анхдугаар чуулган бол намын их хурал зохион байгуулах дэг, журмын дагуу, дотоод сонгуулийн хороо бүх аймаг, сумдад зохион байгуулж байна. Зарим аймаг, сумдад хүндэтгэх болон үзэл санааны хувьд нийлэхгүй, оролцох боломжгүй гэсэн зүйл байгаа. Энэ бол тухайн анхан шатны байгууллага, гишүүний эрхийн л асуудал шүү дээ. Бид ямар нэгэн албадлага, шахалт, шаардлага өгөөгүй.
Тэр онц гээд байгаа их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч байсан болон зарим УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр эрх мэдэл, албан тушаалд очсон улсууд голдуу ирсэн гэнэ лээ. Бид бүх сум, үүрүүдээр судалгаа хийж үзсэн. Дүрмийн дагуу хурлаа хийж, дотоод сонгуулийн хороо ажиллан, энэ онц гээд байгаа хурлын бүрэлдэхүүнийг бүрдүүлээгүй юм билээ. Жишээ нь: Н.Алтанхуяг даргын байгуулсан Ардчилал, Шинэчлэлийн нам билүү, тэр намын ЕНБДарга нь зогсож байх жишээний. Гэх мэт өөр намын хүмүүс хутгалдсан, намын дүрмийг ноцтой зөрчсөн тийм хурал байж болохгүй. Харин үндэсний чуулган бол нээлттэй, дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаа. Онц их хуралд оролцсон байна уу, үгүй юу хамаагүй. Бид цензур тавихгүй. Хүн үзэл санаа, үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ хувьд ямар ч хуралд оролцох эрхтэй. Ямар нэг хуралд оролцсоных нь төлөө хэн нэгнийг яллаад, буруутгаад байвал яаж Ардчилсан нам байх юм бэ?
Ардчилсан Намын лидерүүдийн зарим нь ямар нэг аргаар нам заавал нэгдэх хэрэгтэй, зарим нь нэгэнт хуваагдсанаараа тус, тусдаа явах нь зөв гэж ярьж байна. Та аль талд нь зогсож байна вэ?
Эв нэгдэл бол Монголчуудын хувьд чухал. Эзэн Чингис хааны үеэс эхлээд эвлэлдэн нэгдэхээрээ хүчирхэгжиж, тарж бутрахаараа доройтсон түүхтэй. Одоо ч гэсэн ялгаагүй. Гэхдээ би дээрх хоёр санааны бол аль, алийг нь л зөвшөөрч байгаа. Нэгдүгээрт, эв нэгдэлтэй, хүчирхэг байх ёстой. Хоёрдугаарт, үзэл санааны хувьд нэгэнт таарч нийлэхгүй юм бол салаад яв л даа. Улс төрийн намын нэгдэл үзэл санаа, үнэт зүйл дээр тогтдог. Түүнээс биш эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн тулд биш. Ардчилсан Нам чинь өөрөө янз бүрийн үзэл баримтлалтай, олон намын нэгдэл шүү дээ. Ийм нэгдлийг нэг тийш нь харуулна гэдэг үнэхээр хэцүү. Намын даргаар ажиллах хугацаандаа хийсэн миний гол ажил, зорилго гэвэл үзэл санаа, үнэт зүйлээ тодорхойлох байсан. Тиймээс энэ олон бүсийн чуулгануудыг хийсэн юм. Үр дүнд нь АН бол баруун төвийн үзэл баримтлал бүхий, хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг дээдэлж, хамгаалсан, парламентын засаглалыг дэмжсэн либериал, ардчилсан нам байна гэдгийг тодорхойлж чадсан.
Үүнийгээ үндсэн дүрмэндээ суулгаад Дээд шүүхэд бүртгүүлсэн. Ардчилсан нам өөрөө ардчилсан л нам шүү дээ. Чи заавал энэ намын гишүүн бай гэсэн дарангуйлал манай намд байхгүй.
Та УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлтэй сүүлд хэзээ уулзсан бэ? Юун тухай ярилцсан бэ?
Бид хоёр тэр онц их хурлынх нь өмнө уулзаж, цай уусан. “Чамд эрх зүйн боломж байхгүй ээ, Цогтгэрэлээ. Чи Ардчилсан намаас сонгогдсон хууль тогтоогч, УИХ-ын гишүүний хувьд намынхаа үнэт зүйл, үзэл баримтлал, дотоод эв нэгдлийг дээдлэх ёстой. Би намын даргын хувьд чамайг УИХ-д нэр дэвшүүлж, дэмжиж, сонгогдоход чинь гол үүрэг гүйцэтгэсэн хүний хувьд хэлэхэд чи эхээс төрчихөөд эргээд эх рүүгээ нулимж болохгүйн адилаар энэ намын нэр хүндээр гарч ирчихээд намаа самраад байж болохгүй” гэж хэлсэн. Тодорхой хариу хэлээгүй. Тэгээд онц их хурал гэгчид ирсэн аймаг, сумын дарга нараар нэг юман дээр баахан тамга даруулсан юм билээ. Түүнийгээ Дээд шүүхэд өгсөн байна лээ. 2021 оны 2-р сард манай нам тамгаа сольж, шинэ тамга хийлгэсэн. Эрх зүйн хүрээнд аливаа байгууллагад нэг л тамга байдаг юм. Тэр тамгаа үндэслээд салбар байгууллагууддаа тэмдэг олгодог. Тэгэхээр 21 аймаг, 9 дүүргийн Ардчилсан намуудад тамга бус тэмдэг л бий. Манай намын дэргэдэх байгууллагууд бүгд тэмдэгтэй. Намд бол ганцхан л тамга бий. Тамга, тэмдэг хоёроо ялгаж сурах хэрэгтэй. Нэгэнт тамга шинэчлэгдсэн учраас дагаад тэмдгүүдээ ч шинэчилсэн. Одоогоор 10-аад аймаг шинэ тэмдгээ авсан. Тэгэхээр О.Цогтгэрэл хүчингүй болсон баахан тэмдэг дарчихсан гэсэн үг.
Миний хувьд хариуцлагаа хүлээгээд албан тушаалаа өгсөн. Харамсалтай нь миний хүлээлгэж өгсөн чиг үүргийг тухайн үеийн Ардчилсан намын дэд дарга байсан Ц.Туваан гэдэг нөхөр биелүүлээгүй. Дүрэм зөрчсөн. Улмаар тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан нөхөртэй нийлээд Ардчилсан намыг эрх мэдэлд хүрэх гишгүүр, халаасны нам болгох гэж оролдсон. Би үүнийг л эсэргүүцэж, намын үйл ажиллагаандаа эргэж орсон. Түүнээс бус надад сандал суудалтай булаацалдаад байх сонирхол алга. Гэхдээ би намаасаа хэзээ ч гарахгүй. Энд миний үнэт зүйл, үзэл санаа байгаа. 1989 оны жавар тачигнасан өдрүүдэд нөхдийнхөө хамт Д.Сүхбаатарын талбайд жагсаж, эх орноороо тойрч энэ намыг байгуулах гэж гутлынхаа улыг ханзартал явсан хүний хувьд үзэл санаанаасаа хэзээ ч ухрахгүй. Намайг энэ намаас зайлуулна гэж бодож байгаа бол хэзээ ч тийм зүйл болохгүй. Мэдээж эрх мэдэл, албан тушаалын хувьд өгч л байдаг, авч л байдаг зүйл шүү дээ.
Таны ярианд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын нэр хэд, хэд дурьдагдлаа. Өнөөдрийн АН-д үүссэн асуудлын ард түүнийг байна гэж үзэж байна уу?
Би шууд тэгж үзэж байна. Угаасаа тийм юм чинь. Яагаад гэвэл би тэр хүнийг өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, гараас нь хөтөлж 21 аймаг, 9 дүүргээр тойрч явж байж Монгол улсын Ерөнхийлөгч болгож байсан.
Тэр үед эрх баригчид УИХ-д 65-уулаа байсан. Тэр том хүчний өөдөөс АН нэр дэвшигчээ гаргаж, ялалт байгуулж чадсан. Дараа нь Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газарт концес, хүн амины хэрэг гэх мэт маш олон асуудлуудыг нь гаргаж тавьж байгаад хариуцлага тооцож, огцруулж байсан. Улмаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжиж гаргаж ирсэн. Удалгүй ЖДҮ-гийн зээл гэх мэт асуудал гарч, У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар болохгүй байна гэж үзсэн тул мөн л огцруулах асуудлыг хөндсөн.
У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар УИХ дээр хоёрхон саналаар үлдэж байсан шүү дээ. Тэр хоёр саналыг хэн өгүүлсэн гээч. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь Ардчилсан намын гурван гишүүнийг урвуулж, эсрэг санал өгүүлсэн. Бодит үнэн л энэ шүү дээ. Түүнээс хойш намын дотоод зөрчил эхэлсэн. Үндсэндээ тухайн үеийн сөрөг хүчин УИХ-д 9-үүлэхнээ байсан ч маш сайн ажилласан. Гэтэл тэр хүн яаж, ямар үйлдэл хийж энэ намыг самарсныг түүх гэрчилнэ. Над руу бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан, дайрч эхэлсэн. Намайг улс төрийн тавцангаас зайлуулах, миний нэр хүндийг унагах хүчтэй Пиар-д төрийн хэдэн шуудай мөнгө зарцуулсныг бүү мэд. МЭК гээд өөрсдийгөө судалгааны төв гэж нэрлээд байдаг байгууллага бол яг үнэндээ судалгааны төв биш шүү дээ. н.Золоо гээд бүдүүн залуу байдаг юм. “Нирун”-ы Р.Батсайхантай найз. Хоёулаа хуучин Ерөнхийлөгчийн гарын, захиалгын хүмүүс байхгүй юу. Гаргадаг судалгаанд нь дөрөв, таван хүний нэр байнга явж байдаг юм. Монголд өөр улс төрч, лидер байхгүй болчихсон юм уу? Асуулгад нь нөгөө л улиг болсон хэдэн хүн. Үүн дотроос л сонго гээд хайрцаглачихсан. Нэг, хоёрдугаар байраа ээлжлээд л явж байдаг. Харин таалагддаггүй улс төрчдийг нь бол би сүүлийн 5 жил өнгөллөө дөө. Одоо ч мөн өнгөлөөд л явж байна. Гэхдээ улс төрд сайн, муугаар хэлүүлэх нь чухал бус мартагдахгүй байх нь л чухал гэж үг байдаг. Би бол мартагдаагүй л юм байна.
Танд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хандаж, манай сайтаар дайх үг байна уу?
Ардчиллын буяныг хангалттай л эдэллээ.Одоо боллоо.
Спортынхоо ажлыг хийнэ үү, бизнесээ хийнэ үү.Өөрт нь бүх л юм байгаа шүү дээ.
Битгий журмынхаа нөхөд рүү, үнэт зүйл рүүгээ хутга шаагаад бай.Одоо боллоо..Өөр хэлээд байх юм алга.Ер нь бол өөрөө асар олон гэмт хэрэг үйлдчихсэн, ял шийтгэл хүлээгээгүй л байгаа.
Шалгаж, гэм буруутайг нь шүүх тогтоох хэрэгтэй.
Та улс төрийн карьераа үргэлжлүүлэх үү? УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үү?
Хэн нэгний улс төрийн карьерыг хэн нэгэн дуусгадаг юмуу. Үгүй шүү дээ.
Улс төрийн карьер явах, үгүйг сонгогчид, ард түмэн шийддэг болохоос бус хэн нэгэн улс төрч нэгнийгээ чи одоо боллоо, боль гэж болдоггүй л байхгүй юу.
Яагаад 80 гарах гэж байгаа Трамп дараагийн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд үзнэ гээд бэлтгээд явж байна. 80 гарсан Жо Байден өнөөдөр Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Хоёр хөршийн удирдагчид 60, 70-тай. Нас бол тоо. Гадаадын улс төрийн топ лидерүүд дандаа 60, 70 гарчихсан хүмүүс.
Гэтэл манай ардчиллын залуучууд дандаа нас ярьдаг. Бараг 45-аас дээш насныхан зайлвал Монгол цэвэршинэ гээд зааглаад тогтоочихсон. Үгүй л дээ. Ахмад үегүй өнөө үе гэж байхгүй, өнөө үегүй хойч үе гэж байдаггүй. Өнгөрсөн рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чамайг их буугаар буудна гэж үг бий.
Тэгэхээр ахмад үеийн бий болгосон асар их амьдралын туршлага, капиталыг үгүйсгээд дунд үе, залуу үе өөрсдөөрөө амьдарна гэж бодож байгаа бол санасны гарз. Чадахгүй. Алдсаар байгаад л дуусна.
Та УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших үү?
Одоо хэлэхэд эрт байна.
Ярилцлага өгсөнд баярлалаа. Ардчилсан Намын Үндэсний анхдугаар чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.
Баярлалаа.
Ярилцсан Ч.Явуухүү
Сэтгэгдэл0
Далд орооо чи
Алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлонг Монголчууд булшилж түүхийн хог дээр хаяна. Нам нэртэй манан мафийн алуурчид хулгайчид луйварчдын цуглуулга алуурчдийн ардчилсан нам гээч өмхий жорлон булшлагдана
ЗӨВ.ҮНЭН Ш ТЭЭ.ОДОО ХЭН НЭГ НЬ ХЭДЭН ХҮН ЦУГЛУУЛААД ХУРАЛДААД ӨӨРИЙГЭЭ МАН-Ы ДАРГА ГЭЭД БАЙВАЛ ЯАХАВ.
ЭРДЭНЭД ИЧДЭГ БУЛЧИРХАЙ БАЙДАГГҮЙ БОЛОЛТОЙ.2 СОНГУУЛЬД НАВС ЯЛАГДАЖ МАН д ЕСТОЙ САЙН ҮЙЛЧЛЭВ.2 СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГГҮЙ ХҮН ЮМ.ЗА ИХ ХЭРҮҮЛЧ МАРГААНЧ ДАРГЫН АЖИЛД ДУРТАЙ НЭГЭН БОЛОЛТОЙ.БАС ХАЯСАН ШҮЛСЭЭ ЭРГЭЖ ДОЛООДОГ ХҮН ЮМ.ТУВААНД ТАМГАА ӨГЧИХӨӨД ОДОО ЭРГЭЭД БУЛААЦАЛДААД БАЙДАГ БУЗАР ЮМ.ХАЖУУД НЬ ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД БАЙДАГ БОЛОЛТОЙ ЮМ.БИТОН ГАНБАТ ГЭЖ ТЭНЭГ МАЛ УИХын ГИШҮҮДЭЭ ХӨӨГӨӨД ТУУГААД БАЙДАГ МАЛ БАЙХ ЮМ.
Алуурчны Нам бол жинхэнэ МАН мөн тэд Тухайн үед 650 мянган хүнээс 36000 хүн хэлмэгдүүлж устгажээ.Мөн өмхий жорлон бол бас МАН юм.Бөгс илэгч Одхүү,бандааж Гантулга,Ананд бузар гээд маш олон жорлонтой юм.Түүхийн хуудаснаөс хасах хэрэгтэй юм даа.
ӨНгөрсөн сонгуульд 3 хүн өрсөлдөхөд С.Эрдэнэ 4-т орсон. Саналын тоогоороо цагаан худасны дараа 4-т байрласан. Ийм хүн АН-ыг авч яваа гэхээр АН-ын ирээдүй олйгомжтой. Юун 2024 оны сонгууль. АН сөнөсөн.
Гоё гоё. Нийгэмд инээдэм хэрэгтэй байна.
30 жилийн түүхтэй намын залгамж халааг алж байгаад тамгыг авчихдаггүй юм байлгүй эрх биш хуультай цаазтай улсад тамгаа бараадсан хожино. Жагсаж чадах залуусыг цуглуулах хэрэгтэй женкогоос асуугаад жагсдаггүй нөхдийг хасах хэрэгтэй.
ЭРДЭНЭ ЧИ БОЛЬ ДОО .ЭР САЙН ДАА ЕРӨНХИЙЛБГЧИД НЭР ДЭВШСЭН ЮМ УУ. УИХ ын 11 ГИШҮҮНИЙ БУЯНААР ЦАХИМ ГЭХ ХУУРАМЧ НЭР ДЭВШИЛТ ЯВСАН ШҮҮ ДЭЭ.ЧАМАЙГ БАЙГАА ЦАГТ ЭНЭ НАМ НЭГДЭХГҮЙ ЮМ БАЙНА Л ДАА.ЧИ Ч МАН НАМД САЙХАН ҮЙЛЧИЛСЭН ДЭЭ БҮР 2 УДАА ХАНГАЛТТАЙ ҮЙЛЧИЛСЭН.ОДОО ЗАЙЛААД ЗАЙГАА ТАВИАД ӨГӨЛДӨӨ.
Elgee goshtol ineelee yun hoshin shog waag waag waag
Дүр эсгэсэн ардчилагчдыг үзэн ядаж байна.
Эрдэнээ зөв ярьж сэтгэж байна ! Чингэсийн тамга лигдэн хаанд бий гэгчээр ардчилсан намын жинхэнэ тамга эрдэнээд бий ! Цогт тайж буюу цогтгэрэл очиж авах гээд бүтээгүй ! Ардчилсан намынхан эв нэгдэлтэй байхгүй бол МАН хүмүүсийн идэш тоглоом болоод дуусна шүү дэ
Нэгдэлгүй байгаад яасан юм. Энэ л ганцаараа ингээд бгаа болохоос. Энэ нь чам шиг лалрын комминустуудад мэдээж ашигтай болоод та нар инээгээд дэмжиж өөхшүүлээд сууж бгаа шдээ. Энэ нь ард түмэнд л хортой юм лаа
Тэнэг дурак вэ. Харьцуулах юмаа олж дээ. Цогт тайж чинь Лигдэн хааны холбоотон. Түүнд туслах гэж очсон юм. Мэдрэл муутай шаарууд их болж дээ.
Энэ одоо ямар сонин нөхөр вэ? Нөгөө Тулгат нь хаачсан юм. Хувийн компаний эзэн шиг л байх юм. Бусад нь ч гэсэн шорон хулгайчаасаа айдаг юм уу хаашаа юм бэ
Th
Хүний эрх ярих гэж байгаа бол үндсэн хуулиасаа эхэлдээ. Тэнд чинь хамаг но нуугдаад байж байгаа. Хууль санаачлах эрхээс өгсүүлээд...
Erdene gj novahii lalar zugeer zailj dald or
Erdene bol MAN-iin “ huuts “ gishvvn, Hvvkiin daalgavar gvitsetgegch bolood udsaan udsan!!!
үнэн , энэ гахай үхэн хатан үхэрсүгийн даалгавар биелүүлж л яваа өөр энэ новшд юуч бхгүй
Энэ дээд шүүхээ тарааж , үндсээр нь өөрчлөхөөс өөр гарцгүй болжээ , ерөнхийлөгч өө ... Хэрээс хэтэрлээ ш дээ , хэдэн бор цаасны төлөө танхайчуудыг давраах нь наад захын болж , одоо бүр улс төрийн намуудаараа даажин хийдэг боллоо , улс төрийн нам бол тоглоом биш , аль улс орны хувьд ард иргэдийнх итгэл үнэмшлийнх нь илэрхийлэл болдог хамгийн эмзэг асуудал шүү дээ ... Авлига - албан тушаалын том том хэргүүдийг торгоод \ хялбаршуулан гэнэ үү \ өнгөрөх , хөөн хэлэлцэх хугацаа дуусгах , шүүх хурал хойшлуулах энэ тэр бол улс төрийн намаар авлигадахын дэргэд юу ч биш . УТН - уудаараа шүүх засаглал нь авлигадах нь ер нь л муу ёр ...
Бах мэлхий, Женко 2 хоёулаа зайлаад аль
Энэ үхвэл олон хүн баярлана даа, муу муухайн бүрдсэн харах царайны бузар хүүр, МАН ын бөгсны алчуур Хүрэлсүхийн суга үс пиздаа.
Pooh tiim uu ain
Арай дэндэж байгаан бишүү Хэдэн жил ч өнгөрсөн маргаад л зууралдаад л суух хүн юмуу хайшаа юм
Saindaa ch bish!!!!!!!!! neenteg astan shalaand ma taviulsan
Таны энэ мунхаг үйлдэлп эрлийзүүдэд л хамгийн их таалагдаж баярлалдаад байнаа Юу бодож байнаа та зөвхөн өөрийгөөөөө л бодоод суунуу тэнэг хүн юм даа та
Эр хүн дээ
Сэжгийн хулгайч 2.3 сонгууль дамнаж дураараа дургиж АНамыг шороотой хутгалаа одоо үхэж буй далд орооч архаг гэмт хэрэгтэн
АН нээрээ шуудайнд хийсэн үхрийн эвэр юмаа.
Удирдагч хүний зоригтой шийдэмгий байх чанар,манай үйлдвэр комбинатын найзаас маань сэвэлзэж байдаг. Х.Баттулга /ерөнхийлөгч асан/ энэ цаг үеийн бас нэгэн лидер. Түүнд 2-р фронт нээх боломжийг олгоорой. Ардчилсан намын хурал амжилттай болж,тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэж чадна гэдэгт итгэж байна. Заавал чадах ёстой.
АН одоо арилж алга болоочээ... Арчаагүй Нусдакууд минээ...
Bah melhii aluurchaan chi 2 hergee haalagsan namaa zarsan buzarsh dee odoo zailaa buzriin aluurchaan...
АН гэж байхгүй болоод удаж байна шүү дээ.
Уг энэ АН хэн нэгний үгээр явж талцан хуваагдаж байхаар ганц Эрдэнэтэйгээ явсаар нэр төртэйгээр сөнөх байсан юм.
Намынхаа нэрээр ерөнхийлөгчид дэвшсэн Женко эргээд намаа сайхан будаа болгосон доо хөөрхий.
Дүрмээрээ бол сонгуульд ялагдангуут хүссэн ч эс хүссэн ч огцорчиж байгаагаа, хүний гар хөл болж нөхдийнхөө эсрэг ажиллаад байгаа нөхрийг Баабар бас яг л хэлж байж,
Эрдэнэ үхсэн ч нөгөө ертөнцөөс АН-ыг даргална. Үхсэн ч өмхийгөө тавихгүй гэдэг энэ дээ.
Солиоотой сдаа царай муут вэ. Авгай нь азгүй хүүхэн бэ яасан. Ийм царайтай хүүрийн хажууд хэвтдэг.
Монгол улсад хуультай, эрх зүйт ардчилал байгаа бол эрдэний түмэн зөв. Хэрвээ ардчиллыг гутаан бузарлаж нугалаа үүсгэн завхруулсан хаос байгаа бол хэн ч аль ч намын дарга гээд явж байж болно. Нэг нам арван даргатай ч байж болно. Гэвч бид ийм мал аж ахуй байгуулаагүй тул аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Увс гэдэг нэг аймгийн Ан н дарга өөрийгөө Ан н дарга гэж зарлаад байвал 21 даргатай АН байгуулах боломж нээлттэй байна.Өөрсдийгөө сөрөг хүчин гэж нэрлээд байгаа ч үнэндээ бол эрхэлсэн ажилгүй сошиалын гэрийн тэжээвэр бугнууд та нарын үүргийг аль эрт гартаа авч санаачлагатай ажиллаж байна. Та нарын хэрэг огт алга. Дүр эсгэсэн шал хуурамч ардчилсан өмхий жорлон Ан үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай.
АН амь тавьсан. Одоо Бахын нам, бөхийн нам гэж хоёр сүг л үзэлцээд байгаа хэрэг.
баабарын харьяалалд явдгийг нь бодоход Ан н болов уу гэмээр нэг сэтгүүлч,-Монголын ард түмэнд Ан огт хэрэггүй болсныг сүүлийн сонгуулиуд харууллаа гэж дүгнэсэн. Товч бөгөөд оновчтой дүгнэлт. Ан одоо өөрсөндөө л хэрэгтэй юу гэхээс маньд бол огт хэрэггүй. Та нар бол шүдэнд орсон мах,нүдэнд орсон хог болсон. элбэгдорж,батүл,баярцогт гэхчлэн үндэсний заналт дайснуудыг эгнээндээ хадгалсан танай жорлонг хурдан нураасан нь зөв болно. Тэгээд ч танай "лидер"-үүд бүгдээрээ Ан г орхихоор шийдээд өөрийн өөрийн хувийн наманцарууд байгуулчихсан. элбэгдорж ХҮН,ДМН,батүл ГХХН,жефри ИОН,эрдэнэ ЗОН,баабар Электорат гэхчлэн хэд ч салсан юм. Худлаа нэг нам болж жүжиглэх хэрэггүй. Зүгээр амь амиа тээгээд тарцгаа. Гишүүн дэмжигч гээд яваа гудамжны архичид люмпэнгүүдээ хөөж явуул. Намын чинь нэрийг баллана.
Энэ хүний сайн, мууг нь тооцхгүйгээр хэлэхэд яахын аргагүй хүчтэй том улс төрч.
Zov zov
Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг АН хөөрхий АН-г ангайгаад харж байгаа цүнх баригчид хөөрхий Цүнх баригчдад бага ч гэсэн найдаж байгаа гишүүд нь хөөрхий. АН гэж намтай байгаа Монгол улс хөөрхий
ЖИНХЭНЭ ЭР ХҮН БАЙНА ЯРЬЖ БАЙГАА ХЭЛЖ БАЙГАА НЬ ЦЭГЦТЭЙ ЁСТОЙ Л НАМЫН ДАРГА БАЙНАА
Muusain itgel aldsan senesen araluud bitgii hyz!!!!!!!!!!!!!
Эрдэнэ Женко хоёр энэ намаас холдож өг, Ж -р бас айлгах гэжээ, саяны их хурал дээр Атуяагийн хэдэн бие даагчийг эс тооцвол органик АН цугласан харагдсан, Туваан их буруутай нөхөр шүү, МАН захиргааны байгууллага дээд шүүхийг ашиглаж намаар тоглохоо зогсоо
АН гэж байхгүй, монгол орныг 30 гаруй жил хорлож хоосолсон хэдхэн дээрэмчид гэдсэндээ хөлөө жийлцээд хөрөнгөө булаалдаж байгаад мань бадьмий болсон шүүдээ. Одоо тэдгүйгээр цаашаа явцгаая. Дахин ийм дээрэмчид монголд хэрэггүй, хэн ч дэмжихгүй.
Zuv l yrisan baina!
Энэ гахай үхсэн хүний нэр дээр мөнгө зувчуулж байсан хулгайч хүн. Одоо их хуули яридаг болж гэнэ. Xүниы эрх гэхээр хүн алж, хулгай хиж болно гээд байгаа юм уу
Үхчихэж болдоггүй юм байхдаа энэ нөхөр
Эрдэнэ чи 2удаагийн хариуцлагаа хүлээгээд зайлаад өг.Чи МАН д үнэхээр үйлчлээд хариуцлага хүлээхгүй яваад байж болно гэж бодоогүй биз дээ.ЭРДЭНЭ БАТТУЛГА МӨНХ ЭРДЭНЭ ӨНӨРБАЯР ТУЛГАТ та нар одоо болно.Яг одоо явуургүй намдаа тэрсэлсэн жирийн гишүүдээ доромжилсон ажлаа зогсоо.
Энэ сда бүтэн 2 жил дарга ярьлаа улс төрийн үхдэл мэлхий чинь.
Ene zugeer zailaad alga bolchij boldoggui yum bh daa. Yamar laitai .da ve
Энэ улс төрийн луйварчин Эрдэнэ гэгч АН-ыг төлөөлөх ямар эрх, үндэс байхгүй.ЭНэ этгээд хэсэг бүлэг хүмүүстийг сайн дураараа чирч АН-ыг хагшалан бутаргах, аажмаар устах мажиллагааг 2 жил шахам хийж ирлээ. Одоо ч бас үл бүтэх хөгийн этгээдүүдтэйгээ нийлж намыг үймүүлэх зорилгоор ямар хэрэггүй чуулган гэгийг зохиож олон түмнийг хуурч үймүүлж байна.Эрдэнэ эрх баригчидтай хуйвалдан бузар муухай үйлдлийг удаа дараа хийж ирлээ.Эрдэнэ чи одоо бусармаг үйлдлээ зогсоо.
Та харин АН ыг авсанд амжилттай хийх юм яриад явахаас ичиж үхээч
An- iig shorootoi hutagsan altanhuygiin frakcad an- aa ugch bolohgui
МАН гишүүний хувьд Эрдэнэд баяр хүргье, гүрийгээд байгаарай хамаа. Манай намын дэмждэг 75 хувиас дээш байгаа ба энэ байдлаар цаашид ч буухгүй нь тодорхой байна.
Zuv zuv ter garch irsen tsoggereliig xuleen zuvshuuriigui shvvdee oniogootoi yumaa deed shvvkhzuvshuurch batlaagui baigaa erdeneegiin tumen zuv demjij baina
AN g yalagdaj syiryylchiheed bas huvaachihaad suudlaa ogdoggyi syns ni horogdson hujaa chini
үндсэн хуульд хүний эрхийг үнэгүй орон сууцанд орох үнэгүй эмчлүүлэх үнэгүй бүх сургуульд суралцах үнэгүй зээл авах үнэгүй улсын банкаар үйлчлүүлэх үнэгүй амины өмч эзэмших үнэгүй хотын тээвэрээр зорчих холбоо хэрэглэх үнэгүй ажилд орох мэрэгжлийн зэргийн дагуу өндөр цалин авах ажил орлогогүй байх эрх улсын үйлдвэрийн газрын ашгийг тэгш шудрага хуваан эзэмших эрх үндсэн хуульд алга байна дарлал мөлжиганд дээрэм тонуул луйвар авилгалд залиланд өртөгдөх эрх байхгүй байхыг заасан байх ёстой ажилгүй байхыг хориглох ёстой ясли цэцэлэгт хүүхдээ заавал өх эрхтэйг заах ёстой ийм л цөөхөн зүйл ард түмэнд хэрэгтэй мөлжлөгийг бүрэн хориглох ёстой
Хүний адаг, бөлдөгцүүлцэн псдаа
yun darga yariad bauna AH aly xediine alga bolchikson shuu dee Melxii van
Энэ үүнийг тоох хүн байгаа юм уу....инээд хүрч байна. .
Эрдэнэ бол АН-ыг хамгийн сайн авч явж чадах хүн. Эрдэнэ даргаа таныг АН-ын олон мянган гишүүд дэмжиж байгаа шүү. Энэ шааруудад битгий бууж өг.
unen uu???KK
Ойгүй тэнэг хүнээ
Алтанхуяг АН-ын даргын сонгуульд ялсныг дээрэмдсэн уеэс энэ нам суйрсэн. Одоо Цогтгэрэлтэй л олонхи нь бна, дандаа ялагдал хулээчихээд огцордоггуй хун байнаа!!!
Зөв яриж бна. Одоо эрүүл ухаантай бол хүн болгон ойлгохоор болсон. Цогтгэрэл гэж дорлигжавын хамаатан түүний мөнгийг тэсо гэдэг компаниар цэвэршүүлж бгаа ямар ч туршлага мэдлэггүй нусгай. Тэр бид хоёрын намын дарга гэж юу байхав дээ. Хэн ч тоохгүй.
Эрдэнэ даргад амжилт хүсье. Яаж ч бодсон Эрдэнэ даргад АН-ын тамга байх ёстой. Цогтгэрэлээ чам шиг хошногоны алчуур намын дарга болдоггүй юм.
24 онд үзэх нь ээ!!! 40 наснаас дээш бол бүгд зөнөж тэнэсэн гэдэг үзлийг анх гаргаж ирсэн хүмүүс бол Эрдэнэ Элбэг Батүүл нар өөрсдөө биз дээ!? Хэнэггүй авах юмаа!? Ийм л эрээ цээргүй, хэлсэн ярьсандаа эзэн байж үзээгүй болохоор чинь та нарыг харахаар ой гутаад байдаг болчихсон юм! Яг хэвээрээ бн! Хүний муу арилдаггүй тэнгэрийн муу арилдаг гэж яасан үнэн үг юм бэ??
бүхэл бүтэн нам гэдэг олон нийтийн байгууллагыг өөрийнхөө хувийн өмч гээд ойлгочихсон нэг хүн байнаа :))
Монгол улс хэзээ энэ мэтийн цайчихсан луйварчдаас салах юм бол доо? Идсэн ууснаа бүдгэрүүлж шоронд орохгүйн тулд МАН-ын луйварчидтай хуйвалдаж АН-ыг ганц самарч байгаа новш үхэж далд орвол таарна! Жаахан ч гэсэн эр хүний жудаг энэ новшид даанч алга даа!!!
С.Эрдэнэ аргагүй л тулхтай тууштай улс төрч юмаа АН гэж эрдэнэ байхгүй бол аль хэдийн устсан шүүдээ
АН ын гишүүн гэж өөрсдийгөө тооцдог хүмүүс Жэнкотойгоо л тооцоогоо хийгээч ганц балласан хүн чинь тэр бишүү бас Туваан Алтанхуяг Ганбат Цогтгэрэл нар танай намд хамаагүй этгээдүүд шүү дэа ойлгооч АН ын жирийн гишүүдээ
Хөөе тэнэг ээ наад намаа тавиад ажиллуулаачээ Яасан хар амиа хичээсэн баас вэ
vhevch umhiiguu taviku gedeg nuhur 1bnaa bolichij boldgvin bhda odoo ichdeg baimaar
Чи зүгээр л зайлаадхаач! Наад залуучууд чинь учраа олоод цаашаа яваг. Хүүр вэ. 24 онд ЕС болчих санаатай юу? Хуцваааа.
2 daraalan songuulid yalgduulchihaad ogtsorchihood tamga avaad ogohgyi dargaasaa salahgyi ineedtei novsh be hehe yter tyrgen dald orooch AN g syiryylej baigaa Novshdoo
ene chin hun alsan aluurchin shuu dee. Burhan min!
АН гэдэг чинь энэ хүний ХХК биш баймаар
Энэ хүний байсан газар өөдтэй өнгөтэй юм нэгч байхгүй АН ингээд өнгөрчээ хөөрхий