УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл хийлээ.Энэ үеэрээ тэрээр АН-ын Үндсэн дүрмийн хорооноос УИХ-ын гишүүн Ж.Ганнибал, Ж.Батсуурь нарыг 4 жилийн хугацаатай хассан тул тэднийг мөн УИХ дахь АН-ын бүлгээс хассан болохыг зарлав.
Тодруулбал Д.Ганбат: “УИХ дахь АН-ын бүлгийн өнгөрсөн долоо хоногийн хурлаар УИХ-ын гишүүн Ж.Ганнибал УИХ дахь АН-ын бүлгийн зохион байгуулалтын асуудлыг ярилцая гэдэг санал гаргасан нь үнэн. Гэхдээ энэ оны 7-р сарын 5-нд УИХ дахь АН-ын бүлэг Засгийн Газартай хариуцлага тооцох шийдвэрийг гаргаад явж байгаа. Хариуцлага тооцохын тулд УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зурдаг.
Манай бүлэг 11 гишүүнтэй. Нийт гишүүдээс нилээд хэдэн хүн нь зураагүй, мөн гарын үсэг зурсан зарим гишүүд маань ч буцаж байна. Учир нь янз бүрийн байдлаар гадна, дотноос УИХ дахь АН-ын бүлэгт дарамт учруулж байна. Тухайлбал зөвлөхөөрөө дамжуулаад надад ч дарамт үзүүлж байгаа.
АН-ын удирдлагаас надад өгсөн чиглэлийн дагуу АН-ын Үндсэн дүрмийг удаа дараа зөрчсөн Ж.Ганнибал, Ж.Батсуурь нарыг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаатай хассан тул УИХ дахь АН-ын бүлгээс ч хасаж байна” гэсэн юм.
С.Сарнай
Сэтгэгдэл0
Өөрсдөө гэртээ оросоор л ярьдаг мөртөө аялгуу сайхан Монгол хэл гэж Монголчуудыг мунхруулдаг байсан Ренчин Бямбаев жүжигчний удам мэдээж дүр эсгэх жүжиг шоу тавихдаа мэргэжлийн байх ёстой.Тэгээд ч Ганнибал гадаадын иргэн биш юм уу?
Эн 40-ийн битон-нд өнөөдөр 41 литр түүхий ус багтаж байна хөөе. Овоо гар юм . Гээд удахгүй цоороод ус нь гоожоод хоосон үлдэх нь тодорхой доо.
Энэ чинь тэр Ганнибал биш ээ огт өөр хүн
Өөрөө эхлээд жаахан сурах хэрэгтэй.хүмүүсээ зөв ялгаж таньдаг болчихоод ядаж хүмүүсийг муулаарай.тэгэхгүй бол амьтны элэг доог болох нь байна.
Шизо чинь солиороод хадуураад шаачих юм аа
ОГТ МОНГОЛ ХЭЛ МЭДЭХГҮЙ ХЯТАД ОРОС ХҮМҮҮС БАС МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ ХЭЛ СОЁЛТЫН ТӨЛӨӨ ЯВЖ Л БАЙГАА ХАРАГДДАГ ШҮҮ АЙН
ганнибал карпатын нурууг даван заантай цэрэглэн хөдөлж байсан түүхийн баатар шүү учебник монгольского языка -г бичиж монгол хэлний зүй бичиж орост доктор өхгүй болохоор унгарт очиж догтор хамгаалсан шүү үүрийн туяа сайн роман Үр хүүхдүүд нь монголоо гэсэн сэтгэлтэй улсуудбайлгүй дээ
АНЫХАН ИЙМ Т1 ШҮҮ ЗАЙЛЧИХСАН ГАРУУД
Харийн боол чамд Монгол улсын эх оронч аавын хүүг муулах эрх байхгүй. Новш минь эх орны минь хаалгыг хаагаад тонил.
АН 11 гишүүн орсон бүлэгтэй. Туваан,Батсуурь,Ханнибал хасаад 8 хүн үлдэж байна. Одоо 1 хүн хасагдах буюу гарвал бүлэггүй болно до.
Алтанхуяг, Ганбаатар нарыг хасчихсан санагдах юм. Тэгээд одоо өөрсдийгөө бүлэг гэж нэрлээд байх юм. Сууж байгаа мөчрөө тайрна гэгч л болж байх шив.
Ханнибал биш Ганнибал гэдэг орос нэртэй.
Yas yuman deer AN-iin buleg yamar ch chadamjgui bolchihson yum bish uu. 2 tolgoitoi bolchihood bgaa AN-iin aliig ni jinhene esoor toloolj bgaan ch oilgomjgui bolchihson bgaa sh dee. Bidon Ganbaa ergen toirniihoo taalagdahgui gishuudee hoosoor gantsaaraa uldeh ni dee.
Одоо энэ хасагдсан нөхдүүд хүн намд орчих хэрэгтэй тэгвэл ардчилсан намынханы шээс нь гоожоод хачин юм болно !
6 гишүүн шүү юм үлдэж байгаа юм биш үү ха ха
Энэ нэг АН да таарсан хар эргүү юм ааэргүүтээд л байх юм
Танкны онолч хорлож дуусахгүй юмаа
АН гэж ямар ч чадамжгүй сандал ширээ суудал булаацалдсан хэдэн хогийн баагийнууд л бна даа
АН-ын гишүүдээ хөөдөг зан нь анх МоАХ-ноос угшилтай юм . Дөнгөж МоАХ байгуулагдсан цагаас л үзэл бодол таарахгүй нөхдүүдээ коммунист Бат-Үүл л хөөх ажлыг санаачилж хийдэг байсан юм . Тэгээд энэ зан нь АН-д удамшиж заншил болсон юм
БОНДГОР ЧАНГА БАЙНА АА
АН улс орны хөгжилд үнэхээр хэрэгтэй цаг үеэ олсон мундаг ажлуудыг хийж сөрөг хүчнийхээ үүргийг гарамгай биелүүлэж байх шивдээ.
Хэхэхэ иргэд олон түмэн гэччээ бөс, танай өмхий жорлонд хэн ордог юм АНусны өмхий нүхнүүд нурж унах гэж байгаа жорлондоо өөрсдөө багталцаж чадахгүй байхад.
Энэ сда бах мэлхийтэйгээ зайлаасай
Сэтгүүлч Баяраа гэдэг хүн,-Монголын ард түмэнд Ан хэрэггүй болсныг сүүлийн сонгуулиуд харууллаа гэж бичсэн. Товч бөгөөд оновчтой гоё тодорхойлолт.Саяын сонгуулиар ч ард олон үүнийгээ баталгаажуулчихлаа. Одоо тараа таниулж хэнд ч хэрэггүй энэ өмхий жорлон үтэр түргэн далд орвол манай улс, үндэстэнд их хэрэгтэй байна. Ганц хүнтэй ХҮН-с долоон доор хачин экстремист юм донгосоод яваа, 1990 ондоо гацаж, хөшөөд, царцаад, хөлдчихсөн ийм гаж юмнууд одоо нийгмийн шаардлагад нийцэхгүй.Монгол улс, монголын ард түмэн одоо өөр зүйл зорилт шийдвэрлэж байна.Та нарын үеэ өнгөрөөсөн утгагүй улс төрийн хийрхэл одоо хэнд ч сонин биш. Харин ч та нарыг жигшиж байна. Монгол оронд ардчиллын ариун дээд үзэл санааг эрүүгийн гэмт хэргийн халхавч болгон ашиглаж олонд тараа таниулаад түмний хараал идсэн гамингийн өмхий жорлон Ан үтэр түргэн үнсэн чандруу болж дөтийн замаар ор мөргүй тонилох болтугай. Ардчиллын үнэт үзэл санаа,зарчмыг баримтлан хөгжлийн бодлого тодорхойлох чадвартай шинэ нам төрж гарах болтугай.
Бүгд бие биенээ хасаад дуусах нь хөөрхий
АН--намыг хэн авах гээд байгааг гишүүн болон гишүүн биш хүн болгон мэдэж бгаа Одоо, Цогтгэрэл. ,Туваан шинэ нам байгуулах хэрэгтэй юм биш үү
Өөрийг нь бас хөөчихсөн. Аль нь алийгаа хөөгөөд бгаа нь ч мэдэгдэхээ байлаа. Одоо АН гэх хэрүүлийн бузар намд УИХ д бүлэг гэх юм үлдсэн үү. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг наманцар.