Өнгөрсөн 2020 онд дэлхий нийтээр дэгдэж, тархсан коронавирусийн халдварын тархалтын улмаас улс орнуудын 90 гаруй хувийнх нь эдийн засаг буурсан үзүүлэлттэй гарсан. Харин Зүүн өмнөд Азийн Сингапур, Вьетнам, Мьянмар, Африкийн цөөн улс орнууд болон БНХАУ-ын хувьд эдийн засгийн өсөлттэй гарсан билээ. Хятад улсын хувьд халдварын тархалтыг харьцангуй амжилттай хязгаарлаж, халдвар хамгааллын хатуу чанд дэглэмийг мөрдүүлж байгаагийн үр дүнд шинээр бүртгэгдэх тохиолдлын тоог маш бага түвшинд тогтоон барьсаар байна. Ийнхүү халдварын тархалтыг намжааж, дотоодын худалдаа эдийн засгаа сэргээх талаар олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн үр дүнд тус улсын эдийн засгийн өсөлтийг энэ 2021 онд 8.0 -8.5 хувьд хүрнэ гэж Олон улсын банк санхүүгийн байгууллагууд таамаглалаа дэвшүүлсэн юм.
Зураг. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт. 2019-2020 онууд, 2021 оны эхний улирлын үзүүлэлт.
Харин саяхан БНХАУ-ын энэ оны наймдугаар сарын үзүүлэлт зарим талаар удаашралтай байгаа тал ажиглагдаж байна. Хятад улсын эдийн засгийн өсөлтийг дагаж тус улсын эрчим хүч, нүүрсний хэрэглээ өндөр түвшинд хэвээр байна. Тухайлбал тус улсын эрчим хүчний нийт хэрэглээ 7.510 терраватт/цагт хүрсэн бол энэ оны эхний хагас жилд өсөлтийн хандлага мөн ажиглагдсан хэвээр байна.
Зураг. БНХАУ-ын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2010-2020 онуудын байдлаар.
Өнгөрсөн 2019 онд БНХАУ-ын Жиангсу мужийн нутагт нийт хүчин чадлын хувьд тус улсын УЦС-уудын жагсаалтад хоёрдугаарт жагсах томоохон хүчин чадал бүхий “Baihetan” гэсэн 16 гигаваттын хүчин чадалтай усан цахилгаан станцыг 2020 оны зургадугаар сард ашиглалтад хүлээн авч эхний турбиныг ажиллуулж эхэлсэн. Мөн тус улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр өргөн далайцтай хөрөнгө оруулалт хийсээр ирсэн билээ. Гэтэл өнгөрсөн наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр тус улсад эрчим хүчний дутагдал үүсч байгаа талаар мэдээлэл гарах болж, улмаар ирэх өвөл цахилгаан эрчим ихээхэн дутагдалд орж болзошгүй гэж зарим судлаачид анхааруулах болжээ.
БНХАУ ЯАГААД ЭРЧИМ ХҮЧНИЙ ДУТАГДАЛД ОРОХ БОЛОВ?
Энэ асуудлаар тус улсын болон гадаад орнуудын судалгааны байгууллагууд, судлаачдын зүгээс өгч байгаа мэдээллийг үзвэл дараах хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн бололтой. Нэгдүгээрт, хэдийгээр Хятад улс сэргээгдэх эрчим хүчнийг үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн анхаарч олон тооны төслийг хэрэгжүүлсэн ч 2020 оны байдлаар тус улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эрчим хүчээр үйлдвэрлэж буй цахилгаан нь нийт эрчим хүчнийхээ 60 гаруй хувийг эзэлсэн хэвээр байна. Хоёрдугаарт, өнгөрсөн 2020 оны III улирлыг хүртэл БНХАУ-ын импортын эрчим хүчний нүүрсний томоохон нийлүүлэгч нь Австрали улс байсаар ирсэн.
Гэтэл Австрали улс Номхон далайн бүсийн асуудлаар АНУ, Япон, Энэтхэг улстай хамтран “Дөрвөл” (буюу “Quad”) гэсэн бүлэглэлд нэгдсэн, Хятад улс дахь уйгур иргэдийн хүний эрхийн зөрчлийн асуудлын талаар Австрали улсын зүгээс шүүмжлэлтэй байр сууриа илэрхийлсний улмаас Хятадын зүгээс худалдааны хариу арга хэмжээ авч тус улсаас авч байсан нүүрс, дарс, хөдөө аж ахуйн гаралтай бусад түүхий эдийн импортыг эрс бууруулсан.
Гуравдугаарт, нүүрсний экспортын хувьд Австралийн нийлүүлж байсан орон зайг одоогоор Индонези, ОХУаас нийлүүлж буй нүүрсээр хангаж буй.
Гэвч тээвэрлэлт логистикийн асуудал энэ хэмжээнд хүртэл сайжраагүй тул эдгээр улсаас хангалттай хэмжээгээр нүүрс авч чадахгүй байгаа ажээ. Үүний зэрэгцээ халдварын тархалтын эрсдэлийн улмаас Монгол Улсын Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын үйл ажиллагаа доголдож, нийлүүлж буй нүүрс багагүй хэмжээгээр буураад байна. Дөрөвдүгээрт, дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд Хятад өнгөрсөн 4-5 жилийн дотор олон зуун жижиг уурхайг хаасан явдал ч энэ цаг үед нүүрсний нийлүүлэлт доголдоход нь нэрмээс болжээ.
Зураг. Хятад улсын нүүрсний импортын үзүүлэлт. 2015-2019 оны наймдугаар сарын үзүүлэлт.
Зураг. БНХАУ-ын сүүлийн таван жилийн сар тутмын нүүрсний импортын үзүүлэлт.
Сүүлийн тоо үзүүлэлт 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар үзүүлжээ
Ийнхүү нүүрсний нийлүүлэлт доголдож, хомстол үүсэж байгаатай холбоотойгоор есдүгээр сарын дунд үеэс эхлэн тус улсын хэдэн мужид эрчим хүчний хязгаарлалт хийгдэж, зарим үйлдвэр аж ахуй, хот суурин газрын эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт хийж эхэлжээ. Энэхүү хүндрэлтэй байдлыг шийдвэрлэхийн тулд тус улсын Эдийн засгийн Хөгжил Шинэтгэлийн Хорооны зүгээс саяхан хэд хэдэн арга хэмжээ авах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхэллээ.
Тодруулбал,
1. Нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх олон талын арга хэмжээ авах.
2. Өмнө нь хаагдсан зарим нүүрсний уурхайг дахин сэргээх, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зөвшөөрлийг олгох.
3. Гадаад орнуудаас авч байгаа эрчим хүчний нүүрсний импортын хэмжээг дорвитой хэмжээгээр нэмэгдүүлэх.
4. Нэн чухал шаардлагатай үйлдвэрийн газрууд, умард зүгийн хүйтэн сэрүүн бүсэд оршиж буй цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх.
5. Нүүрсний нийлүүлэлтийг эхний ээлжинд цахилгаан, дулааны үйлдвэрлэгчдэд зориулан нийлүүлэх.
6. Нүүрсний хомстолоос хамаарч дотоодын зах зээлд нүүрсний үнийг зохиомлоор өсгөх, хөөрөгдөх явдалтай хатуу тэмцэх зэрэг арга хэмжээг авч байна. Мөн ЭЗХШХ-ны зүгээс Хятадын Төмөр замын компанитай хамтран нүүрсний тээвэрлэлтийн хүчин чадал, тээвэрлэлтийн давтамж, урсгалыг нэмэгдүүлэхээр тохиролцож, хамтран ажиллаж байгаа ажээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд эрчим хүчний хомстолыг арилгаж чадах уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байгаа юм.
Учир нь:
-Тус улсын хойд нутгийн сэрүүн цаг уур бүхий мужуудад халаалтын улирал эхэлж эрчим хүчний хэрэглээ нэгэнт нэмэгдэж эхэлсэн. -Австрали улсаас авч байсан нүүрсний импортыг оруулах талаар Индонези, ОХУ-тай хийсэн гэрээ хэлэлцээ бодит байдал зарим хүндрэл бэрхшээлтэй тулгарсан хэвээр байгаа.
Тухайлбал, ОХУ Байгаль Амарын төмөр замыг өргөтгөх, Элгийн нүүрсний уурхайн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг эхлүүлсэн боловч эдгээр төслийг 2023 онд хэрэгжүүлж дуусгах төлөвтэй байна.
-БНХАУ-ын дотоодод зөвхөн эрчим хүчний хомстол бус санхүүгийн зах зээлд томоохон үл хөдлөх хөрөнгө борлуулагч “Evergrande” компанитай холбоотой үүсээд буй хүндрэлтэй асуудал улам бүр хүрээгээ тэлж, санхүүгийн салбартаа таагүй нөлөө үүүсгэж болзошгүй. Тус компани зөвхөн үл хөдлөх хөрөнгийн салбарт бус маш олон салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн тул үүнээс үүдэн гарч болох үр дагаврын цар хүрээ маш өргөн байж болзошгүй байгаа юм.
-Тус улсын хойд бүс нутгаар цас орж, өвлийн хүйтэн уур амьсгал орох хүртэл ердөө ганц сар гаруйхны багахан цаг хугацаа үлдэж байгаа тул энэ хугацаанд дээр дурдсан олон арга хэмжээг хэрэгжүүлж, шаардлагатай нүүрсний нөөцийг бүрдүүлэхэд цаг хугацааны хүчин зүйл таагүй нөлөө үзүүлж, хангалттай хэмжээний нөөцийг бүрдүүлж амжихааргүй төлөвтэй байгаа юм.
Иймээс энэ 2021-2022 оны өвлийн улиралд БНХАУ-ын Шинжаан, Гансу, Өвөр Монгол, Хэйлонжиан, Жилин, Ляонян, Хэбэй мужийн нутгаар олон мянган үйлдвэр, аж ахуйн газар, олон сая айл өрхийн цахилгааны хэрэглээнд хязгаарлалт хийсэн хэвээр байх төлөвтэй байна. Энэхүү эрчим хүчний хязгаарлалт нь эдгээр мужийн үйлдвэрлэл, бизнес, эдийн засгийн сэргэлтэд таагүй нөлөөлж, өсөлтийг чангаах, улмаар ирэх оны эхний хагас жилд тус улсын эдийн засгийн үзүүлэлтүүдэд ч сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой болж байна.
ЭДИЙН ЗАСАГЧ Н.ЭНХБАЯР
Сэтгэгдэл0
Сүүлийн 200 жилийн туршид агаар мандал хүний хүчин зүйлийн нөлөөгөөр улам бүр бохирдсоор байна. Хүлэмжийн хийн өсөлт нь байгалийн гаралтай хүлэмжийн хийн үр нөлөөг эрчимжүүлж улмаар дэлхийн дулаарлыг нэмэгдүүлж байна. Агаар мандал дахь нүүрстөрөгчийн хэмжээ 18-р зуунд эхэлсэн аж үйлдвэрлэлийн хувьсгалаас хойш 35%-иар өссөн бөгөөд нүүрстөрөгчийн канцирантал өнгөрсөн 650,000 жилд тохиож байгаагүй хамгийн өндөр цэгтээ хүрчээ. Уурь амьсалын өөрчлөлтийг байгалийн болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан хэмээн хоёр хуваадаг. Гэхдээ, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хурдан явагдаж байгаагийн гол шалтгаан нь хүний үйл ажиллагаатай түлхүү холбоотой. Эдгээрээс дурьдвал нүүрс хүчлийн хий нүүрс нефьт бензин гэх мэт шатах түлшийг шатаах нь нүүрс хүчлийн ялгарлын гол эх үүсвэр болдог. Түүнчлэн ойн мод огтлох нь бас нэгэн том хувь нэмэр болно. Хүний хүчин зүйлийн улмаас дэлхийн уур амьсгалын дулаарахад хүргэж буй хүчин зүйлийн 75% нь нүүрс хүчлийн ялгаралтай холбоотой байдаг.
Метан, газар ашиглалтын горим өөрчлөх газрын клиринк хийх хөдөө аж ахуйн үйл ажиллагаа нь нүүрс төрөгчийг ялгаруулдаг бол саалийн үнээ, ямаа, гахай, одос үхэр, тэмээ, адуу, хонь түүнчлэн газрын тосны хайгуулын өрөмдлөгө нүүрсний уурхай байгалийн хийн хоолойноос хий алдах, хог хаягдлыг булах, хаях зэрэг нь метаныг ялгаруулдаг. Хүний хүчин зүйлийн улмаас ялгарч байгаа хүлэмжийн хийн 14%-ийг эзэлдэг байна. Азотын дутуу исэл, хүний хүчин зүйлийн улмаас дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж байгаа хүчин зүйлийн 8% нь азотын исэлийн ялгаралтай холбоотой. Гол эх үүсвэр нь хөдөө аж ахуй ба аж үйлдвэрийн үйл ажиллагаа юм. Фторт хийнүүд, хүний хүчин зүйлийн улмаас дэлхийн уур амьсгал дулаарахад хүргэж байгаа хүчин зүйлийн нэг хувь нь фторт хийнүүдийн ялгаралтай холбоотой. Гол эх үүсвэр нь аж үйлдвэрийн үйл ажиллагаа байдаг бөгөөд хор хөнөөл нь азотын дутуу исэлээс ч илүү байдаг байна. Энэ бүгдээс болж дэлхий дулаарч байна. Дулаарлаас болж дэлхийн тэнцвэрт байдал алдагдаж улмаар байгалийн гамшигт үзэгдэл тохиох давтамжууд ойртож хүч нь нэмэгдсээр байна. Үүнийг уур амьсгалын өөрчлөлт гэнэ ээ? Монгол улсын хүлэмжийн хий. Манай улс жилдээ 20 сая гаруй тонн хүлэмжийн хийг ялгаруулдаг. Манай улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлын хамгийн том эх үүсвэр нь эрчим хүчний салбар. Дараа нь мал аж ахуйн ордог байна. Хүлэмжийн хийг хэрхэн яаж бууруулах вэ? Уур амьсгалын өөрчлөлт хурдыг сааруулахын тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хэрэгтэй. Тиймээс нүүрс түлэхээ багасгаж, эсвэл бүр больж, оронд нь сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэж, ойжуулах хэрэгтэй. Мөн эрчим хүчийг хэмнэх хэрэгтэй. Тиймээс л хүн бүр эх дэлхийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө байгаль дэлхийдээ ээлтэй байх хэрэгтэй юм.
БАЙДАГ Л НЭГ ГАЧИГДАЛ ДЭЛХИЙГ ХАМАРСАН ХЯМРАЛ БОЛЖ ДАЙН ДАЖИНД ХҮРЭХДЭЭ ТУЛААГҮЙ Л ДЭЭ 20 ХОН ЖИЛИЙН ӨМНӨ ТОГ ЦАХИЛГААНГҮЙ СУУРИН ГАЦАА ДЭЛХИЙ ДАЯАР БАЙСАН БОЛООД Л БАЙСАН ОДОО ЯАХАВ ДЭЭ ХҮНИЙ ХҮСЭЛ ШУНАЛ ХАА ХҮРЧ ЗОГСОХЫГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ БА ХОРИЖ ДИЙЛЭХГҮЙ БӨЛГӨӨ
мардайг орсоор ашгилуулж уранаа баяжуулаачээ хятадын атомын эрчим хүчний станцууд орсоор бариулахадхад уран хэрэгтэй орос ураныг олборлож цэвэрлэж чадна ш дээ мөнгө ч олно атомын станц орсоор бариулах нь зүйтэй нүүрсний станцаар одоо яах юм гааз орж ирвэл гаазаар ажилдаг цахилгаан станц дизель дизель хөдөлгүүр сум сууринд хүрэлцээтэй болно шүү дээ
Пөөх хятад
Монгол ТТ-ГС төмөр замтай байсан бол цөм мөнгө хийх байсан юм.
өмнө хилээ тойруулаад хурдан төмөр замаа бариачээ бүх монголыг ч дайчилж болнош дээ ховд баянөлгиы улаангом тэгээд элегэтэйн нүүрсний орд кызыл абакан орно цааш новосибирскаас хоёр хоноо л ёвроп орно шүү дээ дорнотоор чита ороод владивосток орно
Хятадын гадаад валютын нөөц дуусч байгаа нь нууц биш болсон. Барууны орнууд тэр юань гэдэг ямар ч үнэ цэнэгүй цаасыг нь тоож авдаггүйн учир нүүрсний нийлүүлэлт хүндэрсэн шүү.
Одоо тэгээд Монголд л нүүрс экспортлох тал дээр нь жаахан боломж олгомоор юм даа. Манай засгийн газар энэ тал дээр жаахан толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Гол нь нүррс тээврийн урсгалыг сайжруулах
Чи дэлхийн мэдээ уншаач ээ, сая НҮБ хурал дээр Хятад нүүрсний хэрэглээг бууруулах амлалт авчихлаа. Дээр нь Монголыг машинаар мэлхий шиг хурдаар бага хэмжээний, чанаргүй нүүрс зөөдөг найдваргүй гэсэн . Энэ хорлон сүйтгэх ажиллагааг гүйцэтгэсэн Женко нөхрөөс хариуцлага нэхээч. Одоо нүүрсээр мөнгө олохгүй нь тодорхой болчихлоо зүгээр боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, дэд бүтэцээ хөгжүүлж ЭЗ хараат бус болоход бүх хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй.
Энхбаяр гэгч энэ этгээд Хятадын эдийн засаг, Хятадын эрчим хүчний доголдолд сэтгэлээр унаж гоншигнож байхаар Хятадруугаа очиж тэндээ боолчлогдвол сэтгэл чинь сэргэх юм биш үү цагаачаа?
Уур амьсгалын өөрчлөлт гэж тодорхой нэг газар нутагт олон жилийн туршид тогтож ирсэн цаг уурын горимд гарсан аливаа өөрчлөлтийг хэлнэ. Малтмал түлшний шаталт, үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн үйл ажиллагаа эрчимжиж хий ихээр хуримтлагдаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болж байна. Түүнчлэн ойн мод отлох нь бас уур амьсгалын өөрчлөлтөнд том хувь нэмэр болдог. Байгалийн буюу хүний үйл ажиллагаанаас гаралтай нүүрсхүчлийн хий, метан, азотын давхар исэл, гидрофторт нүүрстөрөгчүүд, перфторт нүүрстөрөгчүүд, гексафторт хүхэр гэх мэт хийг хүлэмжийн хий гэнэ. Эдгээр хийнүүдийн агаар мандал дахь агууламж нэмэгдсэнээр дэлхийгээс цацраг дулааны цацрагыг дэлхий рүү буцаан ойлгож агаарын температур нэмэгдэхэд нөлөөлж дэлхин дулаарал улмаар дэлхийн уур амьсгал өөрчлөгдөхөд нөлөөлж байна.
Гуйж өгөөд чах вэ. Гуйж авах цаг нь ирж!!!