Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлжээ:–Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөрөнгө оруулагч нартай холбоотой болон тодорхойгүй байсан бүх асуудал дээр Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж уучлалт гуйж байна
–2021.08.17
Ганц үүгээр л өнгөрөөсөөдэй! Дараагийн эсвэл, дараагийн дараагийн Ерөнхий сайд нь ингэж бүү гонгиноосой!
Гонгинох гэдгийг би доромжилж хэлээгүй, бүр цөхрөлийн үг гэж ойлгож, тэгж нэрлэлээ. Төрийн гурван өндөрлөгөө гонгинуулахаар юм их хийсэн дээ, бидний монголчууд. Ялангуяа гадаад худалдаан дээр. Нийслэлээ лангуугаар бив битүү дүүргэчихээд нэмж авчраад л. Зах зээл, лангуунд дарагдсан хот нь ачааллаа даахгүй.
Гадаад худалдаа, хамтын ажиллагаан дээр ерөөсөө дан билэг танхай авирласан байдаг юм. Өөрөө юу гэж үзнэв, түүнийгээ л гадаад түншдээ тулгачихна. Одоо ч, хойшдоо ч тэгэх байх.
Үндсэн сэдэв. Бид гэж Орос-Хятадын дунд хийгдэх хийн худалдааг нутаг дээгүүрээ өнгөрүүлж, завсраас нь зөв ашиг хүртэх санаатай нэг үндэстэн байнаа. Энэ тухай шинэ Ерөнхийлөгч хоёр хөршийн Төрийн тэргүүнтэй ил шууд ярилцсан. Бүтэх ч байх, бүтэх болтугай!
Бүр сүүлд нь транзит улс болъё гэдгээ ч ярилаа. Хөзрөө дэлгэлээ. Ноён У.Хүрэлсүхийн уриа үгс:–“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, Өвөрбайгалын хязгаараас Монгол Улсын дорнод хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын зүүн коридор барих, Тува Улсаас Монгол Улсын баруун хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох төмөр замын баруун коридор барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам барих зэрэг эдийн засгийн үр ашигтай, стратегийн бүтээн байгуулалтын ажлыг яаравчлах хэрэгтэй байна.
Энэ тухай би хариулт өгч дор бичих гээгүй. Хөөрхий бид чадлаараа л хүсэх юм. Буруу юм ер байхгүй. Гэвч биднээс шалтгаалах биш гэдгийг дор цухуйлгана.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин БНХАУ руу Алтайн чиглэлээр тавихаар яригдаж байсан хийн хоолойн оронд Монголын нутгаар дайруулан хоолой тавих асуудлыг судлахыг “Газпром” компаний ТУЗ-ын дарга А.Миллерт үүрэг болгоод жил тойрч байна. Тэр нь “Сила Сибири -2” (“Сибирийн хүч”) гэх төсөл аж. Хайгуул-судалгааны Монголоор дайрах хэсгийн ажил, манай нутгаар өнгөрөх хийн хоолойн трасс, ТЭЗҮ боловсруулах ажлын дүн энэ 2021 ондоо багтаж сайн мэдээ дуулгаасай хэмээн бид хүлээж байгаа.
Оросын баруун болон зүүн бүсийн хийн тээврийн дэд бүтцийг холбох “Сибирийн хүч-2” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлд Монголыг багтаасан болохоос бидэнд зориулж тусад нь нэг том төсөл хийх гэж байгаа юм биш.
Манай нутаг дээгүүр хий дамжуулах хоолой дайран өнгөрөх зохистой чиглэл, түүний урт, диаметр, шахагч станцуудын тоо зэргийг боловсруулна гэсэн үг. Хөрөнгө оруулалт болон ашиглалтын зардлын нарийвчилсан тооцоо ч энд бас багтана.
Урьдчилсан баримжаагаар Монголын нутгаар дайруулан Хятад руу барих “Сибирийн хүч-2” хийн хоолойгоор 50 тэрбум шоо метр хүртэлх хэмжээний хий нийлүүлэхээр төлөвлөсөн.
Оросын нутагт тавих хийн хоолойн шугам нь 2000 гаруй километр үргэлжлэх бөгөөд үнэ өртөг, бүтээн байгуулалтын хувьд эцэслэгдээгүйг бид бас бодолцох ёстой.
Ер нь тэр хоолой манай нутгаар ороод ирвэл Орост өөрт нь ашиг өгөх нь мэдээж. Монголын маршрутын давуу талыг орос нөхөд ингэж үздэг аж.
1. Xэрэв хийг Бээжин хавийн бүс нутаг хүртэл нийлүүлнэ гэвэл 1000 гаран километр дөт;
2. Оросын талдаа хүн ам харьцангуй ихээр суурьшсан нутгаар, мөн Монголын хэсэгт байгалийн элдэв саадгүй тал нутгаар өнгөрөх учраас хямд тусна;
3. Оросын нутагт Ямалын орд газраас Томск, Красноярск, Эрхүү зэрэг Сибирийн том хотууд, мөн Монголын нийслэл, төмөр дагуухи хотуудыг нь хийгээр хангах боломж бий болно гэнэ.
Манайхан болсон хойно бэлэн юм их хүсдэг тул энэ хэдэн тоо баримтыг харчихаад хөнөглөөд давхичихгүй байгаасай. Бид өөрсдөө санаачилга гаргая л даа.
Ноён У.Хүрэлсүх хэлчихлээ. Төв коридор, Өвөрбайгалын хязгаараас Монгол Улсын дорнод хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох зүүн коридор, Тува Улсаас Монгол Улсын баруун хэсгээр дайруулан БНХАУ-тай холбогдох баруун коридор гээд стратегийн бүтээн байгуулалтыг нэрлэчихсэн.
Энэ гурван коридорыг түшиглээд, холбоод ОХУ-аас БНХАУ руу хийн хоолойг Монголоор дамжуулан гаргах хэд хэдэн хонгил байж болно гэж үзэж байна. Үүнд:
1) Хий дамжуулах хоолой Оросоос Хятад руу Ковыкта хэмээх ордоос “Сила Сибири” гэх хоолойгоор явна гэж үзвэл, Ковыкта нь нэгэнтээ Эрхүү мужид, Байгаль нуурын баруун эрэгт байдаг гэж тооцвол, Эрхүү, Улаан-Үдээр дайраад Монгол руу орж ирэн Хиагт-Алтанбулагаар дайрч, төмөр зам дагаад байгалийн саадгүй урагшилсаар Замын-Үүдээр урагшаа гараад явчих нэг хувилбар байна.
2) Бас нэг чиглэлийг би Монголд хамаатуулах санаатай. Оросоос манай баруун талаар Хятадын Шинжаан руу нэвтрэх хоолой Алтайн өндөр уулсыг чанх араас нь нэвтлэх байгаль газар зүйн бэрхшээлтэй (өмнө нь яригдаж байсан Орос-Хятадын хий нийлүүлэлтийн “Алтай” хувилбар цуцлагдаж буй) байгаа бол Барнаулаас Бийск, тэндээсээ Тува, Тувагаас манай Баян-Өлгийн Цагааннуурын хөндийгөөр оруулаад ирэх боломж буй. Цагааннуураар орж ирээд манай нутгаар ердөө 216 км яваад Шинжаан руу гарчих нэгдүгээр суваг байж болно. Эсвэл Баян-Өлгийгөөс Ховдоор дайруулаад Шинжаан руу гаргах хоёрдугаар хувилбар, эсвэл баруун гурван аймгаар дамжин “Алтайн хязгаар–Тува–Баян-Өлгий –Ховд–Говь-Алтай–Ганьсу” буюу Говь-Алтайгаар урагшаа гаргах гурав дахь хувилбар.
3) “Сила Сибири”-ээс чанх урагш салбарлаад Чита-Эрээнцав-Чойбалсан гээд Хятадын хил хүргэх бас нэг хоолой байж болно.
4) Эцсийн нэг хувилбар. Хий шахаж талст болгодог үйлдвэрийг бид Оросоос худалдан авч нутагтаа байрлуулаад шоо дөрвөлжин хий өөрсдөө үйлдвэрлэх.
Хоёр хөрш хүсвэл эдгээрийг өлхөн бүтээчихнэ. Бид судлан үзээд, угтуулаад хөөцөлдвөл болох юм биш үү? Харин олон санаа бүү оргож босоосой, хэлсэн ярилцсан, тохиролцсоноо бүү мартчихаарай гэдгийг монголчууддаа дахин ятган уриалъя.
Оросоос Хятад руу хий нийлүүлэх нь саатчихгүй нь мэдээж боловч урт настай биш бол (хий нэг л өдөр дуусна!) яах вэ гэдэгт бид өөр хувилбараа бодож боловсруулж байхад бас буруутахгүй. “Сила Сибири” хийн хоолойн нийлүүлэлт хааяа тасалддаг ч гэх шиг, Оросын Сибирьт ундарч байдаг хий дундарсан ч гэх шиг. Тэгж тэгж Хятад нь Оросын хийнээс татгалзлаа ч гэх шиг таагүй мэдээлэл мэр сэр сайтуудад гараад ирдэг. Ийм мэдээ олныг уншихгүй л юмсан.
Орос-Хятадын хийн худалдаа тэгсгээд цуцлагдвал яанаа гэх айдас төрүүлэх мэдээ хятад, оросын хэвлэлүүдэд мэр сэр явсаар байна. Оросын шинжээчид цухалдсан байдалтай ярилцлага өгсөн байсан, нэлээд дээхнэ.
Хятадад байгалийн хийн асар том орд олджээ. Хятадын China National Petroleum Corporation буюу товчилсон нэрээр нь манайхан CNPC гэж андахгүй болсон. Үндэсний нефть-хийн энэ том корпорац Сычуань мужид хийн ордыг нээжээ. Нөөц нь эхний судалгаагаар нэг триллион куб метр (шоо дөрвөлжин метр), нийт 30 триллион гэсэн тооцоо гарчээ. Сычуаний хөндийн яг голд олборлоод эхэлжээ. CNPC-ийх охин компани болох Petro China Southwest Oil & Gasfield Company гэсэн урт нэр дуулдаж байна. Ганц өдөрт “Пэнтань-1” цооногоос 6376 метрийн гүнээс 1.22 сая куб метр хий оргилон гарсан аж. Ингээд олборлосон хийгээрээ 1000 гаруй том дунд үйлдвэр, 20 сая гэрийн аж ахуй, 10 000 орон сууцыг хангана гэсэн мэдээлэл байна. Энэ бол хятадын албан ёсны мэдээ.
Энэ тухайд эхлээд Оросын үндэсний эрчим хүчний фондын дэд дарга Алексей Гривач анхааруулж ярилцлага өгчээ. Хятадууд тэр их оргилсон хийгээ учрыг нь олж байгаа юм байх. Хятадад байгалийн хийн ордны район дөрөв байдаг ба хүнд хийн нөөц нь өөрийн өртөг өндөр боловч хятадууд ажрахгүй олборлоод гаргаад хэрэглээнд өлхөөн нийлүүлчихнэ гэж ярьжээ. Үйл явц тасралтгүй, удаан хугацаанд үргэлжилнэ. Нээх, тооцох, олборлох, түүнийгээ аж үйлдвэрт ашиглах хүртэл дор хаяж 3-5 жил байдаг, энэ хугацаанд бүх дэд бүтцээ байгуулж босгодог. Хятад яг тэр замыг туулна хэмээн шинжээч Оксана Лукичева ярьжээ.
Гэхдээ Оросоос Хятад руу хий нийлүүлэхэд таатай нэг нөхцөл бол Хятадын хийн нөөц хязгаартай, хэрэглээ нь барагдашгүй, Оросоос нийлүүлэлт зогсоно гэж байхгүй хэмээн оросууд үзэж буй. Стратегийн байр сууринаас үзвэл гэж байгаад ноён Гривач– Юу гэвэл Хятадын байгалийн хийн зах зээл бүрэн цэгцрээгүй, тиймдээ ч оросын хий чухал шаардлагатай, Хятадын эрчим хүчний балансыг барьж байх, дотоодынх нь өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад Орос одоогоор байгалийн хийн гол нийлүүлэгч байх болно гэжээ.
Доцент Сергей Кукушкины тооцоо байна. Хятадад одоо 149.2 тэрбум куб метр хий олборлож байгаа нь тэдний хэрэглээнд хүрэхгүй, Сычуань мужид нэмж илрүүлэн олборлоод ч энэ асуудал шийдэгдэхгүй, гэхдээ хаа нэгтэйгээс тэр дефицитээ нөхнө, тэр нь оросынх байж таарна хэмээн ярьжээ. Шинжээч Александр Сидоров “Сила Сибири”-г магтсан ярилцлагадаа Хятадад нээгээд олборлоод байгаа нь Оросын байгалийн хийн экспортод нөлөөлөхгүй, ирээдүйн контрактад аюул учрахгүй, харьцуулаад үз, Хятадад одоо илрүүлээд тооцоолоод байгаа ордуудын нөөц нь 1.1 триллион куб метр, тэгвэл “Сила Сибири” гол нөөц баазаа гэж тооцдог Чаяндинскийн ордны нөөц 1.4 трилллион куб метр гэсэн байх юм.
Энэ мэт мэдээллийг анхааралдаа авч, боловсруулж нягтлах болов уу хэмээн мэргэжлийн бус хүн бичиж түгээлээ. Тааллаараа авна уу.
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл0
Түүх бол сургамж юм. УБТЗ-ыг хар хөгждөггүй. Зах зээлийн зарчмаар дампуурдаггүй. Татвар төлдөггүй. Дээрэнгүй. Хийн хоолойноос их ашиг олох бодол бол үлгэр.
Хүрэлсүх хөгшрөх тусмаа хятадын хунхууз дээрэмчинтэй адилхан болоод байх юм.Сархгар царай ,урт далбагар шимп чих, онигор гахай нүд ,хүлхгэр унжсан хацар,шулага бөөрөнхий хэл гээд л хятад манж хүний бүх шинж тэмдэг Хүрэлсүх гэгч энэ дээрэмчин хулгайчид байна. Хятадын маоистуудыг дууриаж үсээ пиньтүү халимагаар засуулдаг болж.
Энэ зурган дээр Хүрэлсүх сүүлээ шарвагануулсан нохой шиг харгадаж байна.Ямар ч муухай сэжгийн хужаа царайлсан хар хулгайч вэ?
za bitgii buraad bai za. manai tomor zam dandaa ashigtai garch bgaa svvliin jilvvded za. tomor zamaa bainga beton dertei bolgoj ortoo zorlogoo tomoruulj gadaadiin transit achaag ih zooj bgaa shuu.12000 hvn ajildag tom salbar za.ulsaas tataas abdagui za. bitgii orosiig muulah tomor zamd ajillaj bui olon myanganiig hvniig doromjilood bai za.delhiid tomor zamgui olon oron bii za. 35 say hvntei afganstand gehed tomor zam bhgui za. bgaa saijirjuulij shinjileleed ybj bolonoo..hujaa hurliiz odoo orosiig muulah geed l soliorood bnaa.
ОХУ манай нутаг дээгүүр хийн хоолой тавих ажлыг бүх талаар дэмжих хэрэгтэй. Юуны өмнө манай залуу үе хийн хоолойтой ажиллаж сурна. Хоёрдугаарт 21 дүгээр зуунд дэлхий хийн хэрэглээнд шилжинэ. Тэхлээр хүний нийгмийн хийн хэрэглээ өснө гэсэн үг. Нөгөө талаар манай орон бас байгалийн хийн асар их нөөцтэй. Монгол улс БНХАУ-д бас хий экспортлох цаг мөдхөн ирнээ. Сайхан байгаа биз.
Монгол дэмжинэ гэж илэрхийлээд 30 жил болж байна.Одоо тэртэй тэргүй худалдагч худалдан авагч Орос Хятад хоорондоо яаж тохиролцохоос бүх зүйл шалтгаална.
Мангайсан хулгайч Хүүрэнсүгийг огцруулах хөдөлгөөнийг улс орон даяар эхлүүлье.Ийм хулгайч дээрэмчин хятадын нууц тагнуул ерөнхийлөгчтэй байгаадаа үнэхээр гутарч байна.
Оросын роснефьт компани монголд шатахуун түгээх станцуудаа байгуулж монголыг хямд шатахуунаар хангая гэсэн саналыг олон удаа тавьсан ч монголын засгийн газар тоогоогүй.
Баяр сайд нэг удаа ийм санал гаргаж байсан ч манай эх орончид, ардчилагчид Оросын хараат болно гэж хашгирсаар Үндэсний компаниудаа дэмжсэн Одоо үр дүн нь байнга л үнэ нэмнэ Дээр нь Тамсаг дорнодын нефть чанар муутай нөөц багатай гэсээр үйлдвэр ч баридаггүй бас дуусчихгүй 30 жил зөөв энэ гавьяа хувийг нь зөвхөн Очирбат ба түүний нөхөд хүртэв,хүртсээр байна
ШТС-уудаа Монгол санаа нь хойшоогоо буриад Баярынхаар Оросод өгч хэзээ ч болохгүй байсан. Тэгвэл Монгол шатахуунаа мэдэхгүй болж Оросын бүрэн эрхэнд орно.
Хийн хоолойг зэвсэг болгон ашиглахыг хүсэхгүй ээ Оросын хоолой бүгд маргаан тай
Хоёр хөрш хүсвэл эдгээрийг өлхөн бүтээчихнэ. Бид судлан үзээд, угтуулаад хөөцөлдвөл болох юм биш үү? Хүссэн эсэргүүцээгүй нь тодорхой, түүнээс цааш биднээс шалтгаалах юм юу байх юм бэ. Хоёр хөршийн сонирхолтой яаж өөрийн эрх ашгийг хохироохгүйгээр зохицуулах тухай л
Удахгүй бүгд цахилгаан машинтай болно. Бас дээрээс нь манайх нефть боловсруулах үйлдвэр барьж байна. Оросоос хараат байдгаа болих гэж байгаа учир Оросууд дахиад нэг юмаар уургалж авах гэж байна. Түүгээр явсан гайг үүгээр дуудах хэрэггүй л болов уу?
Manaih tsahilgaan bolno gej mudgui ee
ergvv yum yriad bna malaa za.tsahilgaan mashin tomor zamd yamar hamaatai yum be dee.tomor zamgui bolohoor l manai baruun aimaguud hogjdoguig medeh uu de. baraa materialiig mashinaar zoon gedeg bol vr dvngui zardalaaas oor yu ch bish zaa..
Манайх Оросын нефтээс хараат. Өнөө маргаашдаа биш гэхэд ойрын 10аад жилд хараат биш болно. Бүх дэлхий цахилгаан машин унаад эхэлнэ. Нефтийн үнэ навс унана. Тэгэхээр нь газ-аар уургалах гэж байна гэсэн санаа хэлсэн юм. Төмөр замыг энд яриагүй байна. Жинхэнэ эргүү ац вэ
Маанаг мал аа ганцхан машин хийгээр ажилладаг гэж бодоо юу? Цахилгааны оронд хийн зуух өргөн ашигладаг юм. Халаалт зуухны хэрэрлээг хийгээр шийддэг элэнцэгний цахилгаан машин. Пруйс аар бүх юмаа төсөөлддөг эргүү тэнэгүүд монголоор дүүрэн
Цахилгаанаа үйддвэрлэхэд чинь бас гааз ашиглапдаг юм.Нүүрсийг бодвол хортой хий гарах нь хамаагүй бага
Оросууд Монголоос өөр ямар ч улсад Эрдэнэт, төмөр замаас нь эхлээд өөртөө авч үлдээгүй.10 тэрбумын их өр гэгчийг тохсон.Мэдээллийн хэрэгсэлүүдээрээ шоолж доромжилдог.
Хар юм
Яая хvний бичсэнийг л шvvмжилж харааж зvхсэн их мэдэхvvд Баярхvv шиг ил тодоор санаа оноогоо бичээд яриад явж чадахгvй комментоор л цэцэрхцгээнэ новшнууд ...Баярхvv судлаачаа амжилт
Привет.
bayrhvv geh hujaa hurliiz odoo boliod ogoosoi doo bilee. neg ih medemhiirsen hudalaa bursan hvn baih yumaa. boon hudalaa ardchilal gej soliorson gar bnaa, anh aguu tahiriin hubisgaliig vzlee bi yamar aztai aguu hvn yumaa l geed bsan svvld ni amerikiin sarnai hubisgaliig neg l baisan bnlee de chavaas da. ter musilmanii hodolgoon ni ulsiig arai l svirvvlehees omon armi ni abarsan da.. ene tosol bol mash tom ireedvi mongol ulsd abchiran shuu.baruund yagaad orosiin hiinees salahgui bnaa gevel baigalid eeltei hyamd zardal bagtai geed mash ashigtai tul ch de. hujaa nar ch gesen odoo hiig abaad ulam bvr ihsgej abahaar bolood bna.der azi nomhon dalain ulsuud tankereer orosoos hii ih abdag boljee.bid delhii niitiin heregleend orj hiin hangamjtai boloh heregtei shuu.aliin bolgon nvvrs tvlij ugaartaj suuh be dee niislel de.hotiin baigali sergej hiitei bolvol mash tseverhen bolonoo..
Орос монгол хөөрцөглөөд яах вэ дээ, гол хий худалдаж авах хятад нь дуугардаггүй. Хоер хөрш тохирч байж хийгдэнэ биз дээ, одоогоор албан ёсны гэрээ хэлэлцээр алга.
Баярхүү монгол биш буриад.
Хужаа шд тэнэгээ
66.181.161.62 Баярхүү буриадаа хөө.За да тэгээд хужаа буриад ялгаа юу байна?Монголчуудын заналт дайснууд.
хөрвийн аргаар бүү ханд гэж хэнд хэлээд байнаа энэ баярхүү. Путенд хэлээд байна уу Хүүкэд хэлээд байна уу Манайх бүрэн мэдэхгүй шүүдээ.
Оросд хий байхгүй юм биш үү.
Үнэн,европ Оросуудын газар нутагт нефть хий байтугай нүүрс ч байхгүй. Оросууд зөвхөн "Чукча дурак" багуудынхаа нутагт ашигт малтмал олзворлож, нутгийг нь сөнөөдөг.
Транзит орон болох бодлого ирээдүйтэй. Путин Шойгуд Сибирийг эрчимтэй хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж танилцуул гээд байгаа. Тува, Эрхүү муж энэ дотор багтсан. Манай энэ бодлого үүнтэй уялдаж байна.Алтны дэргэдэх гууль шарладгийн адилаар оросууд Сибириэ хөгжүүлэхтэй зэрэгцээд амжуулаад авах хэрэгтэй шүү.
Bayarhuu bol mongol bish hujaa tsustai. Tegeed ch huuchnii uldegdliin neg tul dotood -izm -iin zorchiltei hulgaich
Хужаа гэж Монголчуудыг турхирдаг Оросуудын боол буриад гээч.
Бүтээсэй билээ !
Үхэр монголчууд сүүлийн 30 жилд нэг ч амжилт олсонгүй. Дан өр, зээл, авилга, хээл хахууль. Үзэгдэж харагдаж байгаа бүхэн чинь өр төлбөр, хулгай дээрэм, авилга, зээл, зээлийн хүү. Өөр юу ч байхгүй шүү ядуу сэтгэхүйнүүд ээ.
ЭРХЭМ ФЕЙСЧҮҮД ЭЭ. Бодлын богиныг хэлний урт баталгаажуулдаг гэдгийг санацгаахтун!
Бухын доодхын үлгэр
Энхбаяр Намбараев Монгол Оросод их өртэй гэж ухуулж байгаад нийлж мөнгө луйвардсан нэг үлгэр бий.
Орос Монголд 10 тэрбум долларын өр тавьсан. Тэгэхээр одоо тусалсан энэ тэр гэдгээ одоо болих хэрэгтэй. Наймааг Дэлхийд тусалсан гэдэггүй юм. Тэгээд ч төмөр зам, Эрдэнэт хоёрын хагасыг авсан. Ямар үндэслэлээрийг буриад пизда Энхбаяр л мэднэ. Оросын гар хөл,Монголчуудыг хужаа эрлийз хасаг дөрвөд гэж турхирч хагалж ирсэн буриадууд Бямбасүрэн Энхбаяр Баяр Батүүл Сайханбилэг Хурц гээд дандаа Монголчуудад дайсагнаж ирсэн.
Дарангуйлагч АН МАН нам хоёр амь бөхтэй оршсоор байгаа шалтгаан нь тэнэг ард түмний нэг тал нь хуурамч дүр эсгэсэн ардчилагчдыг дэмжиж нөгөө тал нь хоцрогдсон коммунистуудыг дэмжин талцан хуваагдсаар байгаа нь тэднийг амь бөхтэй оршиж байгаад нөлөөлж байна. Тэнэг иргэд өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй.
Хү Лью Жан хар машин,мөнгөөр гарч ирсэн.
Хийгээрээ баруун орнуудаа боомилдог дургүй нь хүрэхээр крантаа хаадаг явдал гарч л байдаг улс төр эдийн засгийн холимог бизнес л дээ. Манайх өөртөө ашигтай байлгахуйцаар толгойгоо ажиллуулдаггүй нэг бол авилгаа хармаалдаг эсвэл гуйлга гуйдаг амандаа хоолоо халбагадуулдаг л тактиктай. Стратеги таг. Тэхээр Баярхүү гуай энэ зүгээр таны л хоосон мөрөөдөл.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Энэ хийн хоолой э.з-ийн хувьд ашигтай байж мэднэ. Улс төрийн хувьд бензин, цхаилгаан гэсэн хоёр дарамтан дээр хий гэсэн нэг дарамттай болж хоёр их гүрний хараат байдал улам лавшрах биш үү. Одоогийн УИХ гэж ямарч чадамжгүй муу засаг байна. МАН-ын засаг гэж хөгийн гарууд байна.гэрээ хэлэлцээр ч хийж чадахгүй цүнх баригчдаар дүүрсэн засаг байх тохиолдолд энэ төсөл манайд ашиггүй санагдаад байна даа. Дотоодынхоо эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлээд хэмнэлтийн горимд шилжмээр байна.