- Газрыг худалдсаар байгаад л дууссан...
УИХ-д Н.Алтанхуяг гэж аугаа шүүмжлэгч байнаа. Аль л болохгүй бүтэхгүй, буруу, эмзэг бүх асуудлаар хэлдэг ярьдаг ийм нэг хүн УИХ-д сууж байх нь нэн таатай. Би ч бас дутахгүй шүүмжлэн бичигч, гэхдээ миний нийтлэлд зөв санаа сэдэл өгдөг, би байнга амтархан сонсдог нь Алтанхуяг гишүүн болчихоод байна.
Гарчиг болгон авсан хоёр өгүүлбэрийг тэрээр УИХ-ын байнгын хорооны хурал дээр ярьcaн даа. Бүгдийг эшлэлтэй биш, тавьсан сум байгаа онох болов уу гээд хоёрыг нь л авчихлаа. Даян дэлхийн соёлтой хотуудад, нийслэлүүдэд тавигддаг бүх шалгуур Монголд нэвтрэхдээ бүгд лөөлөө болжээ? Одоо яах вэ?
Ядуурлын их хот
Нэгдүгээрийн нэгдүгээр асуудал. Энэ хотыг чинь зовлонгийн далай болгож буй нэгдүгээр асуудал ба шалтгаан нь энэ их ядуурал юм. Ингэж бичихтэй зэрэг л буруутныг тодруулаад баахан улс төрчдийг нэрлэх ба тэднийг шүүж яллаж шоронд хатааж байж хот нь цэгцрэх, ядуурал нь арилах аятай юм манайхан боддог, хүсдэг, бичдэг, илэрхийлдэг.
Үгүй юм аа, бүгд буруутай, бултаараа. Монголчуудыг нийслэл рүү нь хуйгаар нь албадан хөөсөн, заавал гэр хороололд аж төр гаж албадсан, ядуу дорой амьдар гэж дарамталсан, албан хүчээр ядуурал руу хөөж оруулсан, ажилгүйдлийг хүчлэн өөгшүүлсэн улс төрийн шийдвэр ба тэгсэн гэх нэг ч алхмыг бид олж үзээгүй, нотолгоо баримт нэгээхэн ч байхгүй.
Ерөнхийлөгчийн сонгуулиар Сонгинохайрхан дүүрэгт гэр хороололд ажилласан нэг шавь маань (шинэхэн улс төрч) гайхшаа баран ярьж байнаа. Гэр хорооллын ядуурал, гол нь арчаагүй заваан амьдрал нь нүднээ ил, нүд хальтирмаар. Бараг 100 хувь өөрсдийнх нь буруу байтал арчаагүй амьдралынхаа бурууг шал өөр хөндлөнгийн хүмүүс рүү, улс төрчид рүү заачихаад хэнэггүй сууж байх юм гэнээ. Нийтээрээ шүү.
Үнэн л дээ. Монголчууд ба нийслэлчүүд өөрсдөө өөрсдийгөө XXI зуунд авч яваа царай зүс нь энэ. Хэний ч албадлагагүй, гадны (дайсны) оролцоогүй, элдэв хорон санаатны зориудын бодлогоос болоогүйгээр өөрсдөө зөнгөөрөө ядуурчихаад нийслэлээ муухай харагдуулаад байж байгаа царай нь энэ.
Ядуураад салахгүй байвал; нийслэлд ирээд огтоос өөдлөхгүй, бүр дордоод байгаа бол албан хүчээр нүүлгэж шинэ газар сэлгүүлж амьдруулах, тэгснээрээ өөрсдийнх нь хүчээр өөрсдийг нь ядуурлаас гаргах, түүнд нь төр дэмжлэг үзүүлэх, урамшуулал, хуулийн аргыг хослуулан хэрэглэх тухай өмнөд хөршийн туршлага байна гээд би амаа цангатал ярьж, үзгээ мохтол бичсэн дээ.
Ердөө ганц л арга үлдсэн нь нутаг сэлгүүлэн нүүлгэж ядуурлаас нь аврах. Шинэ газар сэлгүүлж амьдруулах гэж байгаа иргэдээ “илгээлтийн эзэд” гэж нэрлээд урлаг уран сайхан, одон тэмдэг, шагналыг тэдэн рүү нэг хэсэгтээ шилжүүлчихмээр санж.
Цаашдаа хот эрүүлжих үндсийн үндэс нь (эцсийн аврал биш биз?!) тэр болно.
(71).jpg)
Улаанбаатар хот 130 мянган автомашины илүүдэлтэй байна гэж ирээд л нийслэлийн хурал дээр ярьж байв, саяхан даа. Сэтгүүлчид олзуурхаад л нөгөө тоог нь өлгөж аваад нэлээд мөлжих шиг болно лээ. Тэгээд л таг. Бүр таг. “Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга зам”-ын талаар байнга хурал хуй. Нэг их хүнд том сэдэв. Хөмсөг зангидсан баахан улс амаа цангатал ярилцаад шийдэл байхгүй.
Явж явж авто замын сүлжээний даац хэтэрлээ гэх харуусал л үлдэнэ. Иргэд автомашин худалдаж авахаасаа хэзээ ч татгалзахгүй. Авчихсан одоо давхиж яваа нь сайн дураараа түүнээсээ татгалзана гэж хэзээ ч байхгүй. Тийм учраас тэр “130 мянга” гэдэг бол зүгээр л хоосон тоо.
Зогсоох, хориглох, явуулахгүй байх гээд үз дээ. Дайн дэгдэнэ шүү. Барьцах мөчөөрхөх, элдэв хорлонтой арга хэрэглэх, шүүхдэх, хэвлэлд бичүүлэх, тэмцлийн хурц хэлбэр, бүр хор уулгах хэмжээнд ч үзэлцэж магад. Тийм аймшгийг үзэхгүй гэвэл тэг зогсолтыг нийтээрээ нийслэлээрээ тэвчин өнгөрөөхөөс өөр аргагүй.
Үүнтэй холбоотой “Идээлчихсэн нийгмийн ёзоор” гэх гарчгаар 2019 оны хавар бичиж байснаа дор дахин буулгая. Төр нь төр шиг байгаач ээ, “Төрийн төмөр нүүр”-ээ гаргах юман дээрээ гаргаач ээ гэсэн уриа дуудлага минь тэр нийтлэлд шингэсэн юм.
Автозамын түгжрэлтэй өнөөг хүртэл төр-засаг нь хувийн тэргэтэнгүүдийн толгойг нь илэх, гуйж гувших, ятгах, бага зэрэг хүчлэх (дугаарын хязгаарлалт), зөгнөх, мөрөөдөх аргаар ажилласаар (тэмцэх биш юм аа) өнөө хүрчээ. Үр дүн нь: Гурван сая хүн нэг сая хуучин машинтай болоод авсан, нэг сая гаран жолооч бэлээхэн байж байна. Жолооны курс, замын цагдаа тооны хувьд өссөн, машины худалдаа, шатахууны худалдаа ёстой цэцэглэсэн, машин засварын газруудад ажлын байр нэмэгдсэн. Эсрэг үр дүн: Нийслэлд нь хэзээ ч арилахгүйгээр зам түгжирсэн, агаарын бохирдол ихэссэн, жолоо мушгиж яваа бүх хүн стресстэй, зам дээр хүн ард нь хамаг алтан цагаа алдаж гүйцсэн. Замын осол эндэгдэл ихэссэн.
Автозамын түгжрэлтэй эрс тэс, эргэж хургахгүй, өршөөлгүй тэмцэх цаг нь болсон. Нийслэлд давхиж яваа машины тоог 2-3 дахин хорогдуулж байж тэмцэл үр дүнд хүрнэ. Өөр зохицуулалт байхгүй. Машины дугаар олгох ажлыг бүтэн жилээр түдгэлзүүлээд үз. Яахнав харъя. Давхиж яваа машинуудынхаа насжилтыг тогтоогоод хориод үз. Яахнав харъя. Давхиж яваа машинуудынхаа өнгө үзэмж, чанар чансаанд шалгуур тавиад ихэнхийг нь нийслэлийн төв гудамжаар (баруун 4 замаас зүүн 4 зам гэхчлэн) явуулахгүй гээд чангалаад үз. Яахнав харъя. Ажлын цагаар хувийн дугаартай машин хязгаартай зорчуулах шийдвэр гарга. Яахнав харъя. Нийслэлийн гудамжинд явах машины овор, том жижгээр ялгалт хийгээд үз. Монголд орж ирж буй машины рэ-экспортыг дэмжье. Хотод унуулах, хөдөө унуулах машиныг ялгаж сортлоод хуульчил, хувь заагаад өг. Яахнав харъя. Ерөөсөө хувийн машины нэр хүндийг унагаж байж монголчуудын машины шуналын дэвийг зогсоож чадна. Эсрэгээр нь нийтийн тээврээ сайжруулаад уран сайхандаад нэр хүндийг нь өсгөе.
.jpg)
Төвлөрөл–тэнэглэл
Энэ их хотын даацыг яаралтай аврахгүй бол мөдхөн хөмөрлөө! Нийслэл рүү хөдөө орон нутгаас нүүдэллэн ирэх их цуваа ардчиллын 31 жил саарсангүй. Баяр бахдал гэхээсээ эмгэнэл болтлоо үргэлжилжээ. Хөгжиж өгдөггүй хөдөөгөөс болоод уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаасаа монголчууд бүрэн залхсан аятай. Хөдөө хэдэн малтай амьдын там болж байснаас нийслэлд ирээд таван ханатаа босгоод ядуу гуйлгачин ч гэсэн аж төрөх нь хамаагүй дээр гэсэн сэтгэхүй бат суужээ. Ахан дүүс, нутгийн хэн нэгнээ бараадахад баараггүй. Тэднээсээ илүүчлүүлээд мөлжиж амьдрах нүүдэлчний шинэ сэтгэлгээ (эсвэл соёл?) төлөвшжээ.
Улаанбаатарыг “зовлонгийн далай” болгосон үндсэн шалтгаан нь энэ их нүүдэл юм. Энэ гучин хэдэн жилд аль ч Их Хурал, аль ч Засгийн газар, аль ч Засаг дарга, аль ч ЗДТГ-ын шийдэж чадаагүй нэг юм нь энэ байна.
Хотод хүн амын хэт их төвлөрөлийг дагалдсан нийгмийн сөрөг эмзэг асуудлууд шил даран хуримтлагджээ. Ядуурал, ажилгүйдэл, байгаль орчны бохирдол, авто замын түгжрэл, эрүүгийн гэмт хэрэг, эко гэмт хэрэг, архидалт, бие үнэлэлт, золбин тэнэмэл амьдрал... Одоо эх орноосоо урвалт л үлдлээ.
Таванзуун мянган хүн амтай хот байна гэж төлөвлөсөн, угаасаа 4 уулынхаа хонхорт, Туул, Сэлбэ голоо хөвөөлөөд сууж байхад таарна хэмээн соц төлөвлөлт, байгаль дэлхий хоёр нь хатуу заагаад өгчихсөн. Харин одоо гурав дахин давуулчихаад нэвсийгээд байж байгаа нь энэ.
Дүгнэе
Шийдэж чадахгүй үй түмэн асуудлын өмнө Монголын төр паг суулаа. Гаднаас нь харахад өндөр өндөр барилга байшин нэмэгдээд, шинэ шинэ хорооллууд босоод ярайгаад байдаг, “зовлонгийн далай” яг хэвээрээ.
Аж үйлдвэрийн парк хот, төмөр замын бүтээн байгуулалт, удахгүй ашиглалтад орох нефтийн үйлдвэр... нийслэлээс нэг ч хүн, нэг ч өрхийг хөдөө орон нутаг руу татан дагуулсангүй. Нийслэлийн нэг ч ядуу иргэний амьдралыг сайжруулсангүй.
Хуралдаад л, уриалаад л, гуйж гувшаад л, ятгаад л, зөгнөж мөрөөдөөд л, хааяа мөнгө тараачихаад л, болж бүтэхгүй зарим зээл, торгуулийг нь тэглэчихээд л...!? Толгойг нь илээд л. Танхай дураараа иргэдийнхээ өмнө буугаад өгчихсөн аятай. Ингээд л мөнхөд байгаад байх уу?
Ардчиллын жилүүдэд УБ-ыг удирдсан Засаг дарга нарыг буруутгах санаа миний нийтлэлд огтхон ч байхгүй. Бүгд л дор бүрнээ сайн ажилласан, ажлаа сайн дүгнүүлсэн, хотын ажлыг унагаад хөөгдлөө гэж дуулаагүй. Сайн ажиллаад байсан хэрнээ нийслэлийн зовлонгийн далай дундардаггүй ээ. Яагаад гэдгийг дээр хэллээ. Гэхдээ яагаад, яагаад...
Ухаалаг шийдлийг онож нэрлээч?
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
Сэтгэгдэл0
Бидний монголчууд хүн болж төлөвшөөгүй насанд хүрсэн ч хүүхдээрээ байдаг, харин муу зүйл дээрээ бол чөтгөрөөс ч илүү болон мэргэжсэн байдаг. Ийм үндэстэнд ардчилсан сонгууль зохихгүй байна. Бид ардчилсан сонгуулиар өөрсдийнхөө дундаас хамгийн чөтгөрлөг хүмүүсээ сонгож байна. Тэдгээр чөтгөрлөг хүмүүс биднийг эд материалын болон оюун санааны хувьд улам ядууруулах бодлого явуулж байна. Энэ бодлогын гол цөм нь хүүхэд рүү чиглэсэн халамжийн бодлогоор дамжуулан явуулж байгаагаар илэрч байна. Чингисийн алтан ургийнхний тоог ихэсгэж байгаа нэрээр олон хүүхэд төрүүлэхийг урамшуулсан бодлого нь зөвхөн ядуурлыг нэмэгдүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл ядуурал гёометр прогрессоор өснө гэсэн үг. Авилгачид хүүхэд гаргаад байвал мөнгөтэй, одонтой болно гэсэн санааг хүмүүсийн санаанд суулгаж өгч байна.
Монгол хүн өөрөө л өөрчлөгдөж хүн болж төлөвшсөн хойно Монголд байгаа энэ олон бэрхшээл алга болно. Гэхдээ жирийн монгол хүний үзэл бодлыг зөв тийш нь өөрчлөхөд маш хэцүү. 10 жилийн өмнө нэг айлд нэг хүнтэй ярилцсан санагдаж байна. Тэр хүн Хүрэлсүхтэй Удирдлагын Академид хамт сурж байж. Би тэр хүнд Хүрэлсүхийн хийсэн гэмт хэргүүдийн талаар ярихад тэр хүн тэдгээрийг хүлээн зөвшөөрч байсан, гэхдээ ямар нэг байдлаар Хүрэлсүхийг хамгаалж мужик хэмээн магтаж, мөн намайг өөрөө эрх мэдэлтэй болбол Хүрэлсүхтэй адилхан луйвар хийнэ гэж хэлж байсан. Удтал ярьсаны эцэст би тэр хүнээр ам алдуулж чадсан. Тэр хүнийг ангийхантай нь хамт Хүрэлсүх нэг орой тасартал нь архидуулж дайлсан байсан. Энэ явдал тэр хүнд их гүн сэтгэгдэл үлдээсэн байсан. Жирийн монгол хүмүүс ийм хямдхан. Жижиг чулуунд их амархан доргино. Энэ нь тэдний хүүхэд зантай нь холбоотой мэт санагддаг.
МАНгаруудыг сонгохоо л больчих! Амалъя, УБ шал өөр болно.
БАРУУНААСАА ЗҮҮН ЗҮГ РҮҮ ГАНЦХАН ЗАМТАЙ НИЙСЛЭЛ ХОТ ДЭЛХИЙ ДЭЭР УЛААНБААТАРААС ӨӨР БАЙХГҮЙ ККК
Ийм юм бичээд байхад хүн юуг нь шүүж авах вэ. Шийд гаргахыг хэнээс хүсээ вэ. Шийд гаргах нь төрийн үүрэгт байгууллагын хийх ажил шүү дээ.
Монголчууд хүн болох боломжгүй 350-400 жилийн дараа хүн болж магадгүй гэж 2008 онд нэгэн Герман хүн ярьж байсаныг санаж байна. Үнэн байж.
Хэдэн жилийн өмнө нэг гадаад мэргэжилтэнтэй УБ-т хэд хоног ажилласан. Тэр хүн манай нийгмийн маш харгис, шудрага бус муухай нийгэм байна гэж ихэд эгдүүцэж уурлаж байсан. Тэрбум хүнтэй Энэтхэг биш дээ танайх яахлаараа хүүхдүүд гуйлга гуйгаад, үнэртүүлэгч зараад машин зам дээр явж байгаа юм бэ? Хэдхэн хүүхдийнхээ асуудлыг шийдээгүй байж, юундаа хөшөө дурсгал, шинэ соёлын театр яриад байгаа юм бэ? Эхлээд үр хүүхдээ боддоггүй муу, Монголчууд чинь цөөхүүлхнээ биздээ? Ямар харгис нийгэм бэ гэж байсан, би ичээд олон юм яриагүй. Одоо яг хэвээрээ Чингисийн цогцолбор ч гэх шиг, эхлээд үр хүүхдээ өөд нь тат, дараа нь тэр хүүхдүүдийнхээ төлөө Үндэсний бахархал гээд юу ч хөхөө шиг донгодсон дүүрч.
ажил хийх гэсэн нэгнээ дэгээдээд унагаана.тухайлбал өдгөө УИХ-д суугаа шударгуу ард МАН-ын Т.Аюурсайхан гэгч нь 2015 онд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн хотын дарга АН-ын Э.Бат-Үүлийн захуудыг хотоос гаргах ажилд хамгийн их саад хийсэн хүн.Бодвол ченжүүдээс хахууль авч дараа жилйин сонгуулийнхаа мөнгийг босгосон байх.Өөрсдөө үнэмлэхүй олонхи болчихоод МАН яг юу хийсэн бэ, энэ замын түгжрэлийг бууруулах талаар? Ийм авлигачдыг сонгосоор ирсэн сонгогчид өөрсдөө буруутай.Хохь нь гэдэг үгийг л тэдэнд хэлье.Өнгөрсөн 31 жилийн 25-д нь, түүний 13-т нь үнэмлэхүй олонх болчихоод МАН-ын хийсэн бүтээсэн нь ядуурал авлига замын түгжрэл агаарын бохирдол. АН-ыг үүлэн чөлөөний нар шиг цөөн жил эрх барихад нь ажлыг саатуулж, сонгогчдыг АН-ын эсрэг турхирч өчнөөн гай л болсон.МАН байгаа цагт энэ асуудал хэзээ ч шийдэгдэхгүй.Тэд сонгогчдоосоо саналаа алдахгүйн тулд хэзээ ч эргэлт хйихгүй.Манайд Маргарет Тэтчер шиг халамжийг хасдаг эрс хатуу Ерөнхий сайд хэрэгтэй байна.Бас Ли Куан Ю шиг авл
202.126.88.183d chamaas ehleed hen ch avilgal avdag ugduggui bol sain san
Chi bish delhii shiidne.Togloomondoo hariuchlaga hulee guichee
Монгол хүн өөрөө л өөрчлөгдөж хүн болж төлөвшсөн хойно Монголд байгаа энэ олон бэрхшээл алга болно. Гэхдээ жирийн монгол хүний үзэл бодлыг зөв тийш нь өөрчлөхөд маш хэцүү. 10 жилийн өмнө нэг айлд нэг хүнтэй ярилцсан санагдаж байна. Тэр хүн Хүрэлсүхтэй Удирдлагын Академид хамт сурж байж. Би тэр хүнд Хүрэлсүхийн хийсэн гэмт хэргүүдийн талаар ярихад тэр хүн тэдгээрийг хүлээн зөвшөөрч байсан, гэхдээ ямар нэг байдлаар Хүрэлсүхийг хамгаалж мужик хэмээн магтаж, мөн намайг өөрөө эрх мэдэлтэй болбол Хүрэлсүхтэй адилхан луйвар хийнэ гэж хэлж байсан. Удтал ярьсаны эцэст би тэр хүнээр ам алдуулж чадсан. Тэр хүнийг ангийхантай нь хамт Хүрэлсүх нэг орой тасартал нь архидуулж дайлсан байсан. Энэ явдал тэр хүнд их гүн сэтгэгдэл үлдээсэн байсан. Жирийн монгол хүмүүс ийм хямдхан. Жижиг чулуунд их амархан доргино. Энэ нь тэдний хүүхэд зантай нь холбоотой мэт санагддаг.
Соц нийгэмд ажиллаж амьдарч байсан намын гишүүд зарим нь хариуцлагаас айгаад ихэнх нь үнэнхүү итгэл үнэмшлээрээ ард түмний төлөө, тэр хаа байсан нэг муу гудамжны буланд байгаа олон хүүхэд ганцаараа тэжээж байгаа эмэгтэйн төлөө явдаг байлаа. Одоо эсэргээрээ бөөн сайхан юм ярьсан, бичиж цэцэрхсэн хүмүүс, сонгууль ойртохоор л нэг их хайртай хүмүүс болж гэр орноор нь очиж гурил будаа өгч хуурна. Хятадууд ядуурлаас гарахын тулд ядуурлын газрын зураг гаргасан, 2 сая хүн 1,4тэрбум хүнтэй орны айл болгоны хаалгыг тогшиж ямар асуудалтай, ямар орлоготойг гаргаж байж тус бүрт нь төлөвлөгөө, судалгаатай, иж бүрэн ажил хэрэгжүүлсэн. Хуучин хороон дарга бүх айлаа мэддэг, асуудалтай болохгүй нөхдүүдийг зохих газраар нь шийдүүлдэг байсан, одоо бол гудамжны мухарт аав ээж нь архидаад хүүхдүүд өлсөж өлбөрч байх хамаагүй, алж хядсаных нь дараа л бүгдээрээ уулга алдсан малнууд дээр доргүй.
Онигооны хэргэмтэй шог амьтан. Очиж очиж судлаач-профессор шүү??? Ийм хуурамч, ичмээр хэргэмтэй этгээдийн бичсэнд итгэх дурак ховор л байх даа?!
чи болон чамаар наад үгийг чинь хэлүүлж байгаа МАН-ын авлигачид чинь энэ хүний хаана ч хүрэхгүй.Хэрвээ чи болон чамаар наад үгийг чинь хэлүүлж байгаа амьтад докторын зэрэгтэй, профессор академич цолтой бол нэг бол худалдаж авсан, эсвэл хүнээр бичүүлсэн.
Профессор цол зах зээлийн үнээс хямд зарна.
Баярхүү багш бол өөрийн гэсэн бие даасан итгэл үнэмшилээрээ бичсэн зохиол бүтээл номуудаараа профессор болсон. Чамаар наад үгийг чинь хэлүүлж байгаа амьтад эрх мэдэл их мөнгөөрөө эрдмийн цол зэргийг худалдаж авсан, эсвэл ядруухан эрдэмтдээр өөрийн нэр дээр бичүүлээд л болсон байх.
Ядуу байх зовлон биш ээ? Эдгэшгүй хүнд өвчин үхэл хагацал өнчрөл сэтгэлийн шаналал чинь жинхэнэ зовлон.
Ардчилал гэж угаасаа энэ гэж л бидэнд та нар 30 жилийн турш ойлгуулсаар ирсэн ш дээ!!?? Одоо тэгээд нөгөө хүний заяагдмал дархан эрх , Ардчилалын баянбүрд гээч юмнаасаа татгалзахыг хүсээд байгаам уу??!! Алтан хараацай гуай!?
Ардчиллыг анхнаасаа дутуу хийсэн МАН-г бүр үгүй хийгээд шинээр нэг гараанаас эхэлсэн бол арай өөр бх бсан МАН ардчиллыг булшилж хаясан тэгээд хөдөөнөөс шилжиж ирсэн иргэд хотын харьяат биш учраас халамж энэтэр авч чададгүй хэцүү бдаг юм бишүү
Нийгмээ, иргэдийнхээ боловсролыг хөсөр хаясанд төр буруутай, боловсролгүй болохоороо л иргэд маань ийм арчаагүй байгаа. Эрх барьж буй намууд ч үүнийг л хүсдэг. Харанхуй нийгэм байвал тэдэнд ашигтай.
Төрд гарсан юмнууд өөрсдөө хөлжихөө л бодно. Тэр оркууд нь яаж ядуурч, балрах нь тэдэнд огт хамаагүй асуудал гэж үздэгд гол нь байгаан
элчин сайд асан профессор Баярхүүгийн хэлээд байгаа зовлонгоос салах олон сайн арга байнаа Эхлээд эрх мэдэлтнүүдэд хийх хүсэл хэрэгтэй Эхлээд сайн анхааруулж байгаад их тойргийн дотор солгой машин яуулахгүй болох Дараа нь алс нутгуудад үнэ татварын гэх тэт хөнгөлөлт бий болгох дараа нь хөдөө суугчдын тэтгэвэр тэтгэмжийг нэмэх мөн хотын суугчийн татвар бий болгох гээд хийх хүн арга олно хийхгүй хүн шалтагаа олно
Гэр хороололыхны заваарал ядуурал чинь одоо энэ Монголд дэгдээд байгаа халдварт өвчнүүдийн гол үүсгүүр, Ковидын гол уурхай нь шүү дээ. Ядуугаа мэдэхгүй их шуналтай, тэр нь баяжуулж хөлжүүлэхгүй тийм л гарууд даа
МанаЙ нийслэл хот бол анхнаасаа л 500 мянган хүн байхаар төлөвлөсөн хот шүү дээ Гэтэл Энэ Ардчилал гээч нь хүний эрх хаана суурьшихийг нь хорьж болохгүй гэж дэмий ярьснаас болж хөдөөнийхөн хотруу нүүж орж ирж Одоо 1 сая 500 мянга болгосон Энэ үед бүх тогтолцоо алга болж ёстой замбараагүй эх толгойгүй улс болсон Ямарч бодлогогүй Хүмүүс төр засагт гарч ирж 30 жил энэ хотыг дампууруулсан Газрын наймааг цэцэглүүлсэн нам бол МАН Өмч хувьчлал гэж бүх үйлдвэрийг алга болгосон нам бол Ардчилсан нам Ягаан ногоон тасалбар өгсөн Ямарч ттөлөвлөгөө хэрэггүй зах зээл өөрийгөө зохицуулдаг гэж АН ынхан мэдэмхиирч энэ хот энэ улсыг дампууруулж Газар нутаг байгалийн баялагийг энэ 2 намынхан гадныхантай нийлж зарж идэж сүйрүүлэв Ард түмнээ ажилгүй ядуу архичин болгов Авилгад идэгдэж төрд нь хулгай нүүрлэв Одоо яаж гарахав энэ сүйрлээс
Газар нутгийнхаа эзэн нь байж чаддаггүй, баялгынхаа эзэн нь байж чаддаггүй, хувь заяаныхаа эзэн нь байж чаддаггүй, эрүүл мэндийнхээ эзэн нь байж чаддаггүй хорвоогийн хамгийн азгүй тэнэг ард түмэн.
монголжсон хятадуудтайгаа нийлээд 2 сая давсоон нийслэлийн хүн ам.
Баярхүү гуай яагаад бөөрөнхийлөөд байгаан. Энэ бүхэнд үе үеийн хотын дарга нар буруугүй, бүгд л дор бүрнээ сайн ажилласан ч гэж чиг.Асуудлыг ингэж дүлэгнэж бөөрөнхийлж шийдэдгүй. Буух эзэнтэй буцах хаягтай шүүмжлэл бидэнд ус агаар шиг хэрэгтэй бна. Шулуухан хэлхэд Миеэ Энхболд тэргүүтэй хотын фракци буюу хотын дарга бсн Мөнхбаяр, ер менежер Бадамжунай нар л газрыг мөнгө олох хэрэгсэл болгож ямар ч төлөвлөлтгүй замбраагүй олгосноос өнөөгийн энэ их замбраагүйтэл, түгжрэл, уур бухимдал, утаа униар, стресс үүдэлтэй шүү! Өнөөдөр Буянтухаагаас Яармагийн гүүр хүртэл, Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэлх газрыг тэдний гар хөл болсон газрын наймаачид зарж байгаа шүү!
Яг үнэн шүү Одоо яагаад ч засах нь өнгөрсөн Өөр газар луу нүүсэн нь дээр биз
Orociin aguu zohiolch, soen giiguulegch Griboedoviin Yhaantnii zovlon , gedeg tuuj baisan shig sanagdaj bainaa , profesor Bayrhuu gedeg hun argaguil uneniig bicheed baina daa saitaar duuren haraal , etgeed ugeer negniig dairsan zuhsen um bichij baihaar professoriin bichsen zuiliig ynshaasai unen shuumj yamar saihan bee humuus mini yduu ni yah vee ydahdaa oorsodiigoo zov hirgui hoggui avaad yavahsandaa yay daa yay daa
Hamag zuil umch huvichlalaas ehtei Maliig malchind gd sum aimgiihan sohor zoosnii unegui hashaagaa unchilj avsan n doog tohuu met bolj amidrahiin erheer ulaanbaatard guilagchnii oron toog bugluhuur irsen bilee Iim l bnda
Хотын орчны буюу агаар, хөрс усны метал болон цацрагийн бохирдлууд, дуу чимээ, түгжрэл зэрэг физик механик бохирдол нь их байгаа учраас эрүүл хүүхэд өсгөх боломжгүй газар болж байна. Иймд хүүхэдтэй залуу гэр бүлүүд хотоос гарч хөдөө амьдрах, бүх сургууль цэцэрлэг, эмнэлэг араас нь, бас бүх захууд худалдан авагчдаа дагаад хотоос гарах нь цаг хугацааны л асуудал боллоо..
Зөв л дөө. Годил толгойтонгууд олон байна.
Энэ хөгийн Баярхүү дандаа олон юм ярих юмаа...Баабарын хөлсний бичээч....
Баярхүү гарал нь......орсойсон муу х.......
ҮНИЙГ ХЭЛСЭНД ХҮН ӨШӨӨТЭЙ ГЭЖ
Шийдэж чадах хунд асуудал биш. Жинхэнэ мэргэжлийн чадалтай хумуусийн толгойг л ашиглах хэоэгтэй. Хонконг 7 сая гаруй хун нэг л жижиг газарт болоод л бна! Мэдлэггуй нь гай немерчихеед л бн.
Манай монголчууд тусгаар тогтнолоо алдаад их удсан Манж улсын колони болж 220 жил болсон Түүнээсээ 1921 онд арай гэж салсан ч Хятад ад эзлэгдэх аюул тулгарсан тул Оросыг бараадсан Оросод хувьсгал болж коммунист нам үүссэн Бидэнд өөр сонгол т байгаагүй юм шүү Түүхээ сайн ойлго Тэгээд Зөвлөлтзасаг орост ялсан Манай монголд Ардын хувьсгалт засаг тогтсон Тэгээд зөвлөлтийг бараадаж арай гэж тусгаар тогтнолоо олж авсанТэр үед манай улс ер нь сөнөдгийн даваан дээр 500 мянган хүнтэй ямарч боловсролгүй дэлхийгээс дэндүү хоцрогдсон улс байсан Ингээд бодохоорбараг290 жил өөрсдөө бие даажтөр улс авч яваагүй нүүдэлчид юм 1921 оноос1990 он хүртэл зөвлөлтийн мэргэжилтэнүүд монгол ажилладаг байсан Бараг салбар бүрт байсан Ингээд 1990 он болж бид өөрсдөө улс орноо авчявах болсон Гэвч бид чадсангүй Дээ
Зовлонгийн далайгаа үхэр монголчууд өөрсдөө бий болгоод байгааг ойлгодоггүй бололтой.
монголчууд маш олон юм руу үсчиж, харайж цовчихож бна, гэхдээ энэ бүгдийг шийдэх нэг л арга байгаа, зүгээр төрийн бүх авилгалаа боль тэгсэн цагт л бүх юмны хөгжил яригдана, монголын бүх сонин хэвлэл, нийтлэлчид бүтэн эхний 4 жил бүх нүүр хуудаснууддаа авилгалын талаар бич, бүх насны сургуулиудад л авилгалын талаар хичээл ор, ингэсэн цагт дараа нь хөгжил аяндаа ирнэ, авилгалтаа газар түүхэндээ хөгжидөггүй бусдын боол , харгис ядуу нийгэм байж л байдаг, харин авилгалгйү л болчихуул бүх юм сайхан болдог юм бналээ, эхлээд ард түмэндээ авилгалын талаар хичээл заа, зүгээр байгаа Осоржамааг барьж авч зодоод байгаа хмүүсийг, яг авилгалчин гарыг нийгмээрээ үзэн ядаж чулуу нүүлгэдэг сэтгэхүйтэй болгох хэрэгтэй тэгсэн цагт хүний хөгжил ядуурал алсуураа арилна, монголчууд өнөөдр яг хамгийн түрүүн шийдэх , гол асуудлаа бүх нийтээрээ тодорхойлж үзвэл, Авилгал л бнаа, Авилгалын талаар л бич, авилгалттайгаа л тэмц, бүх төрийн байгууллагадаа өглөө болгон авилгалын талаар нэг цагийн мэдээ хий,
Байшин барилга барихыг л хориглох хэрэгтэй Тэгээд болооо
Uulaa burhetlee ger horoolloor duurgeed dagaldaad jorlongoor uul usaa bohirduulaad Uneheer Ekologini Gamshgiin hemjeend hursen Hervee zuv zohitsuulalt hiie gevel Molhi minii bodloor Ehnii udaa Uulaar neg tarhsan yaduu. ajilgui irged,ail urhud Huduu nutagt shineer ashiglaltad orj bga uildver, uilchilgeenii baiguullaguudad Nuulgen shiljuulelt hiij 1udaa zardling ni turuus gargaj, hervee mam mallah sonirholtoi humuust (ihenhi ni mal aj ahui erhelj bsan humuus baidag yum shig bnalee) maljuulah arga hemjee avah hurungiigni turuus daah ajlig 1 udaa hiivel tiim huseltei humuus mash olon garnadaa Tsaashlaad zuv menejment hhivel mash ih bolomjuud bgaa
nas ybchichlaa ug n ene zovlongoos salmaar bna
Олон орны туршилт болж боловсролоороо тоглуулсанаас,алганы амт үзүүлэхээ байж хүмүүжлийг хаяснаас уралдан идэгчдийг олонтой сонгосноос,угаасаа арчаагүй зангаасаа зөв сэтгэхүй,хүмүүжлээрээ бусдаас наандаж 50 жилийн хоцрогдолтой байна даа.
Ядуураад салахгүй байвал; нийслэлд ирээд огтоос өөдлөхгүй, бүр дордоод байгаа бол албан хүчээр нүүлгэж шинэ газар сэлгүүлж амьдруулах, тэгснээрээ өөрсдийнх нь хүчээр өөрсдийг нь ядуурлаас гаргах, түүнд нь төр дэмжлэг үзүүлэх, урамшуулал, хуулийн аргыг хослуулан хэрэглэх тухай өмнөд хөршийн туршлага байна гээд би амаа цангатал ярьж, үзгээ мохтол бичсэн дээ. Urd horshid tor ni ajliin bair bii bolgodog youm. Harin manaid bol esregeeree . Asuudliin gol uund baigaa youm daa
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) Намайг ТУНГАЛАГ гэдэг би Монгол гаралтай. Би 1 бөөрөө Монголд яаж зарж баяжсан, би ядуу, эр хүн байсан тухай интернэтэд прадхан сурталчилгаатай тааралдаж байхдаа интернетэд Праданы эмч нарын имэйлээр дамжуулан өргөдөл гаргаад, дэлхий дахинд гэрчлэлээ хуваалцмаар байна. тэдний хандивлагч. Би тэдний эмнэлэгт 1 бөөрөө мөнгөний төлөө хандивласан бөгөөд хандив өгсний дараа ч эрүүл саруул хэвээр байна. Тэд надад бөөрнийхөө төлөө 780,000 доллар төлсөн. Одоо би бөөрөнд төлсөн 780,000 доллараар өөрий
Ардяилал гэдэгт энэ нийгэм үнэмшээд л хэн ч хаач амьдарч болно гээд Элбэгдорж Батүүл Дорилогжав нар зарлаатахсан чинь л хөдөөнийхэн юун сайн юм гээл 90-д оноос хойш УБ-руу их нүүдлийн цуваа урсаж хөдөөг тэр чигт хаяж урьд нь байсан бүхнийг нурааж сүйтгэж хаялаа шүү дээ одоо түүний чинь гор гарч байгаа нь хотын энэ зовлон чинь. Сааруулах гол арга нь хөдөөг хөгжүүлж буцаагаад нүүлгэх ажил, тэр нутаг сэлгэх гэдэг чинь үнэн зөв одоо харин нүүлгэх аргаа л ол...
УБ хотоо жижигрүүл. Нийслэлээр Хархорин болгож тийш нь яам, агентлаг, ЗГ, УИХ, ЕТГ-г нүүлгэ. 200,000 хүн явна. Их сургуулиудыг хотоос гарга, аймгуудаар тараа. Бас 300,000 нүүнэ. Үйлдвэр, ложистикийн төвүүдээ бусад хот руу гарга. 200,000 бас гарна.
Ми Энхболд энэ хотруу нуудлийг эхлуулсэн газар зарсан Хариуцагч бгаа
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Миний бие Монголд ирсэн Япон хүнтэй удаан хугацаанд хамтран ажилласан. Тэр хүн аль ч оронд очсон замын хөдөлгөөнөөр нь дүгнэлтээ хийдэг гэнэ. Монголд замын цагдаагийн машин дохиогоо хангинуулан эсрэг урсгалаар давхиж явааг хараад ийм оронд ямар ч соёлтой хүн хөрөнгө оруулалт хийхгүй гэж хэлж байсан нь санаанд оров.
Энэ муу ямар паланцагаараа Про болдог юм бол доо. Дунд нь яс хаяж чаддагийн л мэдэх юм байна гадны Либералист хав нохой! Хотын дарга нарыг муулахгүй байх нь аргагүй ээ. тАНус энэ хотыг самрахад улаан гар биеэрээ хутган үймүүлсэн учир! Яасан бэ гэхээр 96 онд Америкийн дэмжлэгээр засагт олонхи болсон эдний мангар пацаанууд улсын малыг юу ч үгүй хийж устгаж орхисон. Ингээд малаа зарж хотод Америк мөрөөдлөөр аж төрөх гэсэн дүрвэгчдийн армийн суурь тавигдав. Улсын малыг хариуцлагатай маллаж байсан монгол хүн өөрт нь өгчихөөр устгаж зарж дуусгаад хотод шигдэх үндэсийг Миеэ хотын дарга байхад Элбэгдорж ганц жагсаж хүний эрхийг зөрчсөн хотын иргэний хаалттай бүртгэлээ цуцла гэж нэг өдөр орилоод 450 000 хүн амтай хот 5 жилийн дотор 1 сая болсны цаад зорилго нь газрын баялагийг нь ухах, хотын харх болгож саналыг хувааж төрийг самрах эртнээс энэ хулгайчуудыг хийсэн төлөвлөгөөт ажил байсан юм даа
(Нараяна эрүүл мэндийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай байгаа) A, O, B цустай бол донорууд (700,000.00 доллар) -ийн хэмжээтэй шагнагдах болно. Хэрэв та 1 бөөрөө зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэгвэл тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой (Narayanahealthcare.in@gmail.com) Амь аврахын тулд бөөр хэрэгтэй. Тэд амь аврах хүсэлтэй байгаа тул баярлалаа.
(Нараяна эрүүл мэндийн эмнэлэг) (бөөр яаралтай шаардлагатай байгаа) A, O, B цустай бол донорууд (700,000.00 доллар) -ийн хэмжээтэй шагнагдах болно. Хэрэв та 1 бөөрөө зарах сонирхолтой байгаа бол бидэнтэй холбоо бариарай, тэгвэл тэр даруй 700,000.00USD доллараар шагнагдах болно. Бүх имэйлийг имэйлээр илгээх ёстой (Narayanahealthcare.in@gmail.com) Амь аврахын тулд бөөр хэрэгтэй. Тэд амь аврах хүсэлтэй байгаа тул баярлалаа.
Та бөөр худалдаж авах уу эсвэл бөөрөө зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд тань 500,000 доллар өгөх болно. Намайг APEXHOSPITAL -ийн мэдрэлийн эмч, доктор SAI гэдэг. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслаар мэргэшсэн бөгөөд амьд болон холбогдох донортой бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Нигери, Турк, Сингапур, Япон улсад байрладаг. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнд мэдэгдээрэй Органууд и -мэйлээр бидэнтэй холбоо бариарай. Имэйл: apexhospital10@gmail.com Хүндэтгэсэн DR SAI