Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 05 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллана.
Томилолтын эхний өдөр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 киллометр авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж, гүйцэтгэгчдийн саналыг сонсож, зарим үүрэг даалгаврыг өгөв.
Монгол Улсын Засгийн газраас 2018 онд Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай автозам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарсан билээ. Энэ дагуу одоо ашиглагдаж буй хоёр эгнээ хуучин автозамыг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр шинээр нэмж хоёр эгнээ автозам барьж буй юм.
Хуучин замыг өргөтгөн шинэчлэх автозамын барилга гүйцэтгэлийг дараах таван багцад хуваан тендер зарлаж, гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, ажил гүйцэтгэлийг эхлүүлжээ.
Үүнд:
I багц - Улаанбаатраас баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх 37.26 км,
II багц - Хар модот давааны араас Урьхан хүртэл 45,5 км,
III багц Урьханаас Сүмбэр хүртэлх 45,74 км,
IV багц Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45,08 км,
V багц Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км автозамын барилгын гүйцэтгэлийг аж ахуйн нэгжүүд тус тус гэрээгээр гүйцэтгэж буй юм.
Өнөөдрийн байдлаар 1, 3, 5 дугаар багцын автозам барилгын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж, 2, 4 дүгээр багцынх зогсонги байдалтай байна.
Ерөнхий сайд 1, 3, 4, 5 дугаар багцын гүйцэтгэлийн явцыг газар дээр нь үзлээ.
Нэгдүгээр багцын гүйцэтгэл 85.43%, 3 дугаар багц 69.76%, 5 дугаар багц хэсэгт 70.46%-ийн гүйцэтгэл хийгдсэн бөгөөд тус гурван багцын нийт 113.53км замаас 65.01 км-т хучилт хийгдэж, бусад хэсэгт гүүр, хоолой, газар шорооны ажил дуусч, суурь хучилтын ажил үлджээ.
Төлөвлөгөө ёсоор энэхүү гурван багц хэсгийг энэ оны долоодугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэв.
Харин 2, 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу гүйцэтгэлийн гэрээг цуцалснаар нийт 90.58 км автозамын барилгын ажил хийгдээгүй байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 4 дүгээр багц хэсгийн гүйцэтгэлийн талбай дээр ажиллах үеэр гэрээний дагуу үүргээ гүйцэтгэж, чадахгүй байгаа аж ахуйн нэгжүүдтэй хариуцлага тооцож, цаашид дахин тохиолдол гаргахгүйн тулд хар жагсаалт гаргаж, олон улсад зарлах, сайн гүйцэтгэгчдийг алдаршуулах зэргээр ажиллах хэрэгтэй гэдгийг салбарын сайдад анхааруулав.
Цааш хэлэхдээ, Эхлүүлсэн автозам барилгын ажлаа бүх хүчээ дайчлан хугацаанд нь дуусгах нь чухал. Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг барьж дуусгах асуудал Засгийн газрын анхаарлын төвд байнга байх болно. Дархан-Уул болон Орхон аймгийнхан, тус замаар зорчиж буй иргэдээсээ хүлцэл өчье. Шинээр барилгын ажил эхлүүлэхээс илүү эхлүүлсэн төслүүдээ дуусгахыг Засгийн газар зорьж байна. Үүнд автозамын төслүүд багтана. Түүн дотроо Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг чанартай барьж, нэн яаралтай ашиглалтад оруулах асуудал Монгол Улсын Засгийн газрын анхаарлын төвд байх болно гэлээ.
Шинээр өргөтгөн барих хоёр эгнээ замыг Европын Сэргээн Босголт Хөрөнгө, Оруулалтын Банкны санхүүжилтээр мөн л таван багц хэсэгт хуваан гүйцэтгэгчдийг сонгон шалгаруулж, зам барилгын ажлын гэрээг 2020 оны 10 дугаар сард байгуулан барилгын ажлыг 2021 оны 03 дугаар сард эхлүүлээд байна. Гэрээ ёсоор 24 сарын хугацаанд тус замыг барьж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой юм.
Сэтгэгдэл0
танай нам ганц замыг хэдэн жил тавьдаг юм бэ! арчаагүй чадваргүй!!! Алтанхуягын засгийн газар олон аймгийг холбосон зам тавьсан даа!!! танайх хотын замаа ч нөхөөд аятайхан аваад явчихаж чадахгүй!!! ямар ч их мөнгө зээлэв гаднаас! ковидын ямар их тусламж ирэв!!!
ingeed boon iym bolj bolj baigaad songuuli duusaad l tag bolno doo ene zam.
200хан км зам тавьж чадахгүй байж сансарт гарна, 2050 оны зорилт гээд хуцаад байгаан. Саваагүй нохой саранд хцхын л үлгэр юм даа.
Avto zam n zasvartai uom chin Suudliin galt teregee yvuulj egeech.Zam mash muu.Avtobus been shavaaraldaad.tohi tuhgui.yagaad suudliin vagonoo yvuulahgui bga uom ve.Ter avtobusni tuhgui.jolooch n bainga belen munge nehne.zogsoj bga tsaini gazar.OO bugd standart hangahgui.evchi taraagchiin uur.uurhai.Avtobusni Bossiig femjij bhaar TZ aa.tsaashid ard tumnee bodooch.
Вакцинжуулалт дуусахаар вагон явуулж эхлэх байх өө. 6-р сараас явуулна биз
Хоосон хүлцлээр яах билээ. Хохиролыг нь барагдуулж өгөх хэрэгтэй.
Энэ зам бол манайдаа гол чиглэлийн бөгөөд алсын чиглэл нь олон улсын чанартай хөдөлгөөний эрчим ихтэй чухал зам. Шинээр сайжруулж өргөжүүлэх нь зөв ч хуучин замаа хэвээр нь байлгаад хажуугаар нь шинээр трасс гаргаж энэ ажлыг эхлүүлсэн бол ямар ч хэл ам, бэрхшээл саад гарахгүй байлаа. Иргэд энэ бодлогогүй ажиллагааны улмаас хичнээн хүн эд материалын болоод бие сэтгэлийн, цаашлаад амь насны хохирол үзэв ээ ерөнхий сайдаа.
ХАуучин замыг цаашдаа ч хэвээр нь байлгаад засвар арчлалтыг нь хийгээд явсан бол хэрэгтэй байсан юм.
Эхний ажлаа дуусгаад дараагийн ажил ярь .замын ажлаа яаравчил
:Муусайн авилгачид дотоодын компаниудаар хийлгээгүй алдаагаа хүлээ! Хятадуудаар дамжуулж мөнгө угаагаасан биз!
200хан км зам тавьчих тэнхээ, ухаан байхгүй ядарсан улс гэж байх гэж дээ. Ичмээр юм, боловсролынхоо тухай худлаа ш...даг нөхөр төр улс толгойлж ч байх шиг, ёстой хэрэг алгаа
Наадах зам чинь улсдаа биш төр барьж байгаа Намдаа байгаа юм аа
Бөөс чинь яасан тохуурхаж хандаггүй бөөс вэ?
Энд тэнд очиж шизотохоос өөр ажилгүй поп
2019 онд тавьчих 200 хан КМ замыг хэдэн онд дуусгах вэ.Иргэд их хохирсон доо.Иргэд иймэрхүү поп нөхдийг сонгоод байх юм.Хэнтиид хэдэн шавар барималын хооронд 240 км зам тавьж байгаа гээд попроонд байсан.Улсын чанартай энэ замаа хурдан дуусгамаар юм даа.Амнаас түрүүн ажил нь явж байвал сайн сан
Зэрэгцээд онгоцны буудал музей гээд бариад эхэлсэн үү ! Үгүй пу Төсвийг хаа хамаагүй цацаад , гол нь үр дүн нь муу ! Царай муутай онгоцны буудал музей битгий байгаасй , монголын нэр гарна
Za hutsaa novshnuudaa. Delhii dayar tsar tahal tarhsan uls ornii EZ-t gamshig nuurlesen on juluud blaa sh dee. urgelj l shuumjilj muulj mayalj bdag noxduud yumaa AN-iinhan. Ochnoon bond bosgoj zam tavisan nertei mongo l ugaasan daa. ter tavisan chanargui zamiin chini balgiig ard irged l uurch bgaa shuu. Urvaach sharvaach hulgaich luivarchdaar duursen AN-aas oiriin heden jildee oligtoi ug garahgui.
Цар тахал Дарханы зам, Говийн төмөр зам гэж ялгаагүй шүү новшоо. Төмөр зам бариад дуусч байна. Харин ч төмөр зам илүү ажиллагаа хөдөлмөр шаардсан ажил, МАН пиа байхгүй цар тахал яриад сууж байдаг.
Ерөнийлөгч сард бараг 2 удаа Төмөр замын ажил шалгаж говиор явна гэж мэдээлдэг байсан. ХҮн ажлаа дуусгахын төлөө ингэж л ажилладаг. Нохойнууд араар нь хууль хулгайлаад өөрийГ нь хулхидаад эхэлсэн ажилдаа чанхаарахгүй басйан байна.
Ерөнхийлөгч ганцаараа ажлаа зохион байгуулаад 1,5 жилийн дотор 800 км Төмөр зам бариад дуусч байна. Энэ нөхдүүд засаг төрийг хэдэн мянгаараа зайдагнаж байж 200 км хар зам тавих гээд 3 жил ухнатаж байна. Энэ МАН нөхдөд ажил зохион байгуулах, дуусгах чадвар алга. Хулгай хуулийн хулгай 2-т гаршаад байна. Ядаж байж сая говьд нэмээд нүүрс угаана дулааны станц гээд нэмээд баахан аваад хаясан. Харж л байя. Чадахгүй дээ.
Танай ах ухна сүг аль 2019 онп ашиглалтад оруулчаа биз дээ хэ хэ
Энэ замыг МАН-ын засаглалын уед дуусгаж чадахгуй нь тодорхой боллоо, МАН нь чадахгуй, АН нь тараад талийсан одоо яана вэ
ЯГ Л ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГИЙН ДАРААГИЙН ДҮР ШҮҮ
TER YAAXAV, EXELJ ZORIGIIN HERGEE YANZLAXGUI BOL. UIL HEREGT CHIN XEN CH ITGEHGUI, DAHIAD HOXOIN ZAMAAR ORNO GEED!!!
ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ЦЭГЦЭЛЖ, АЛЖ ТАМЛАГЧДЫГ ДАРАХГҮЙГЭЭР ЮУ Ч ЯРИАД БҮГД ХООСОН ЯРИА !!!
ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ЦЭГЦЭЛЖ, АЛЖ ТАМЛАГЧДЫГ ДАРАХГҮЙГЭЭР ЮУ Ч ЯРИАД БҮГД ХООСОН ЯРИА !!!
ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ЦЭГЦЭЛЖ, АЛЖ ТАМЛАГЧДЫГ ДАРАХГҮЙГЭЭР ЮУ Ч ЯРИАД БҮГД ХООСОН ЯРИА !!!
ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ЦЭГЦЭЛЖ, АЛЖ ТАМЛАГЧДЫГ ДАРАХГҮЙГЭЭР МОНГОЛ ХЭЗЭЭ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ УЛАМ Л ДОРДОНО !!!
ЗОРИГИЙН ХЭРГИЙГ ЦЭГЦЭЛЖ, АЛЖ ТАМЛАГЧДЫГ ДАРАХГҮЙГЭЭР МОНГОЛ ХЭЗЭЭ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ УЛАМ Л ДОРДОНО !!!